| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00404/И |
| Дугаар | 196 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 196
2017 оны 04 сарын 04 өдөр Дугаар 156/ШШ2017/00196 Хэнтий аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00404/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт оршин суух, Шаазган овогт Цэгмидийн Мягмар /РД:ОБ71101512/, Халзан овогт Дашдондогийн Шатарчулуун /РД:НА79092981/ нарт холбогдох
“зээл, зээлийн 18 773 958 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Д.Алимаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ц.Мягмар, Д.Шатарчулуун нар нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суман дахь ХААН банкны тооцооны төвөөс 30 000 000 төгрөгийн зээлийг сарын 2.2 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, гэрээний ажлыг гүйцэтгэх зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд суудлын автомашин Хайлааст 40-1 тоотод байрах 30мкв балкан тоосгон сууцны байшин болон 144 мкв балкан төмрөн үйлдвэрлэлийн байр, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2522 мкв талбайтай өмчлөлийн газар, Тайга хөрөө 2м 1ш зургаан үйлдэлтэй, автомашин Пажеро 86-89 ХЭА суудлын., хөрөө харуул 1 ш, гагнуурын аппарат 1ш, усны ёмкос 1ш, гагнуурын аппарат, жижиг чиргүүл 1ш, гэр 1ш таван ханатай давхарлагаатай, компьютер, принтер, асэр компютер, өнгөнт зурагт 21 инч, хөргөгч 1 ш, хөлдөөгч хятад 1ш, угаалгын машин хятад 1ш, зэрэг зүйлсийг барьцаалсан. Иймээс зээлдэгч Д.Мягмар, Д.Шатарчулуун нараас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Үндсэн зээлийн төлбөр 17 236 688 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7 600 108 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 113 344 төгрөг, нийт 18 773 958 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Д.Алимаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Ц.Мягмар /үндсэн зээлдэгч/, Д.Шатарчулуун /хамтран үүрэг гүйцэтгэгч/ нар нь зээлийн хувьд барьцаа хөрөнгийг борлуулж 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийг бүрэн хаалгасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Ц.Мягмар, Д.Шатарчулуун нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 18 773 958 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Энэ тухай нэхэмжлэгч тал шүүхэд бичгээр тодорхойлолт ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт оршин суух, Шаазган овогт Цэгмидийн Мягмар /РД:ОБ71101512/, Халзан овогт Дашдондогийн Шатарчулуун /РД:НА79092981/ нарт холбогдох “зээл, зээлийн 18 773 958 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 316 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР