| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Дд холбогдох эрүүгийн 2107000000008 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг, ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Б.Д /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрийг шилжих шөнө ................................... гудамжинд хохирогч С.Бг Хаан банкны карт авсан хэмээн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсний улмаас биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа учраас хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 23 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 14 дүгээр гудамжны 140 тоотод найз *******гийнд очсон. Тэгэхэд хамт сууж байсан Б.Д, И.Б нар над руу согтуу агсрах гээд янз бүрийн юм болох гээд байхаар нь би *******гийнхоос найз Калигийнд очтол араас Б.Д, И.Б хоёр хүрч ирээд Хаан банкны карт алга болчихлоо, чи авсан бол гаргаж өг гээд байхаар нь би ямар ч Хаан банкны карт аваагүй гэж үнэнээ хэлтэл намайг дагуулж гараад Замчны 14 дүгээр гудамжинд явж байтал Б.Д хоёулаа уулзъя гээд И.Б ахаас 10 орчим алхам холдсоны дараа Б.Д шууд миний нүүрэн тус газарт толгойгоороо 1 удаа хүчтэй мөргөсөн. Тэгэхээр нь би доошоо тонгойж, нүүрээ барьж доошоо сууж байгаад шууд тэндээсээ зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч И.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн үед манай таньдаг дүү болох *******гийнд би, Б.Д бид хэд хоёр том савтай Нийслэл нэртэй пиво уугаад сууж байтал гаднаас С.Б орж ирээд Б.Дгийн хажууд сууж байгаад гараад явсан. С.Бг гарснаас 30 минутын дараа Б.Д миний энгэрийн халаасанд байсан Хаан банкны карт алга болчихлоо гээд хайгаад олоогүй болохоор С.Бг авчихсан байж магадгүй гэж бодоод С.Бгийн байгаа гэх Калин гэдэг найзынхруу нь очсон. Тэнд очоод Б.Д С.Бгаас “хөгшөөн чи миний энгэрийн халаасанд байсан Хаан банкны картыг авсан бол өгчихөөч, бид тэр хавиасаа хайгаад олсонгүй сүүлд чи гарч орсон болохоор асууж байна” гэсэн С.Б “би тэр картыг чинь аваад яахав дээ, надад байхгүй” гээд байсан. Тэгэхээр нь Б.Д С.Б руу “хоёулаа тэгвэл гараад уулзья” гээд бид гурав гараад Замчны 14 дүгээр гудамжинд явж байтал Б.Д “чи үнэхээр авчихсан юм бол гаргаад өгчихөөч дээ хөгшөөн” гэж С.Бд хэлэхэд “би тэр картаар чинь яах юм бэ” гэсэн чинь Б.Д согтуу байсан болохоор гэнэт уур нь хүрээд С.Бгийн нүүр хавьцаа 1 удаа хүчтэй мөргөсөн. Тэгсэн С.Б доошоо хамраа бариад цагдаа дуудлаа гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Замчны 14 дүгээр гудамжинд явж байгаад би дахиад С.Бгаас чи карт авсан юм бол гаргаад өгчих гэж хэлсэн чинь чи юу яриад байгаа юм бэ, би тэр картыг чинь авчихмаар юм шиг харагдаад байна уу гээд уурлаад байхаар нь гэнэт миний уур хүрээд С.Бгийн нүүрэн тус газарт 1 удаа толгойгоороо мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 38 дугаар:
“1. С.Бгийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, амьжирагааны түвшингийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 40 дүгээр хуудас хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрийг шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 14 дүгээр гудамжинд хохирогч С.Бг Хаан банкны карт авсан хэмээн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсний улмаас биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээж байгаа учраас хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...араас Б.Д, И.Б хоёр хүрч ирээд Хаан банкны карт алга болчихлоо, чи авсан бол гаргаж өг гээд байхаар нь би ямар ч Хаан банкны карт аваагүй гэж үнэнээ хэлтэл намайг дагуулж гараад Замчны 14 дүгээр гудамжинд явж байтал Б.Д хоёулаа уулзъя гээд И.Б ахаас 10 орчим алхам холдсоны дараа Б.Д шууд миний нүүрэн тус газарт толгойгоороо 1 удаа хүчтэй мөргөсөн. Тэгэхээр нь би доошоо тонгойж, нүүрээ барьж доошоо сууж байгаад шууд тэндээсээ зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч И.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Д С.Б руу “хоёулаа тэгвэл гараад уулзья” гээд бид гурав гараад Замчны 14 дүгээр гудамжинд явж байтал Б.Д “чи үнэхээр авчихсан юм бол гаргаад өгчихөөч дээ хөгшөөн” гэж С.Бд хэлэхэд “би тэр картаар чинь яах юм бэ” гэсэн чинь Б.Д согтуу байсан болохоор гэнэт уур нь хүрээд С.Бгийн нүүр хавьцаа 1 удаа хүчтэй мөргөсөн. Тэгсэн С.Б доошоо хамраа бариад цагдаа дуудлаа гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дахиад С.Бгаас чи карт авсан юм бол гаргаад өгчих гэж хэлсэн чинь чи юу яриад байгаа юм бэ, би тэр картыг чинь авчихмаар юм шиг харагдаад байна уу гээд уурлаад байхаар нь гэнэт миний уур хүрээд С.Бгийн нүүрэн тус газарт 1 удаа толгойгоороо мөргөчихсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 38 дугаар дүгнэлт зэрэг болно.
Хохирогч С.Бгийн эрүүл мэндэд учирсан “...баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь шүүгдэгч толгойгоороо мөргөсний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирогч С.Бгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Дг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ