Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн /томилолт/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт*******ын*******т холбогдох эрүүгийн 2107000000034 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймаг, анд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт******* дүүрэг,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

овогт*******ын******* /РД:*******/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн чамархай, чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Л.Чинзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр жаахан архи ууснаа хувийн асуудлаар юм хумаа орхисны улмаас маргалдаад цохисон” гэв.

 

   Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 06 цагийн үед******* дүүргийн тоотод гэрээсээ Тэрэлж рүү*******, а, нарын хамт самранд явсан. Тэгээд өдөр 16 цагийн үед уулнаас бууж ирээд Тэрэлжийн төвийн дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй 3 шил архи аваад машиндаа хувааж ууцгаасан. Тэгээд *******ийн яг хойд талын суудал дээр сууж байтал ******* эргэж хараад ямар ч шалтгаангүйгээр миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгснээ ******* намайг машинаас буугаад ир гэхээр нь гараад буутал дахиад ямар ч үгийн зөрүүгүй миний толгой, нүүр хэсэг рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохисон, би яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгээд би*******ийг тэвэрч аваад “одоо болно хөгшөөн” гэж хэлээд байж байтал а бид хоёрын дундуур орж ирээд*******ийг надаас салгасан. Тэгээд бид хэд буцаж машиндаа суугаад гэгээ тасрах үед*******ад ирээд би гэртээ буугаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

   Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 06 цагийн үед*******,*******, нарын хамтаар Тэрэлж рүү самранд явсан. Тэгээд Тэрэлжид очсоныхоо дараа 17 цаг хүртэл уулан дээр самар түүж байгаад буугаад Тэрэлжийн төв дээр очоод нэг дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй 3 шил архи аваад машиндаа бид хэд хувааж уусан. Тэгсэн******* машин дотор байхдаа******* руу согтуудаа гэнэт уурлаад “чи хамт самранд явж байж багаж хэрэгслээ уулан дээр мартаад буудаг нь яаж байгаа юм бэ” гээд агсраад машины хойд талын суудал дээр сууж байсан*******ын нүүр рүү гараагаа цохиод авсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хоёрыг болиулаад******* руу явж байхад дахиад хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь машинаа зогсоосон чинь*******,******* хоёр машинаас буугаад хоорондоо барьцалдаад байх шиг байсан. Би тэр үед өөрөө нэлээн согтчихсон бас машин дотор сууж байсан учир гадаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна, ямар ч байсан нь*******,******* хоёрыг салгаад буцаад машинд суулгаад******* руу явсан. Өөр надад тэнд болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

   Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 06 цагийн үед*******,*******, нарын хамтаар Тэрэлжрүү самранд явсан. Тэгээд Тэрэлжийн төв дээр нэг дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй 3 шил архи аваад машиндаа бид хэд хувааж уусан. Тэгсэн******* машин дотор байхдаа*******руу гэнэт уурлаад “чи хамт самранд явж байж багаж хэрэгслээ уулан дээр мартаад буудаг нь яаж байгаа юм бэ” гээд агсраад машины хойд талын суудал дээр сууж байсан*******ын нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хоёрыг болиулаад******* руу явж байхад дахиад хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоосон чинь*******,******* хоёр машинаас буугаад хоорондоо барьцалдаад авахаар нь би машинаас буугаад тэр хоёрыг салгаад “одоо та хоёр битгий хоорондоо маргалдаж зодолдоод бай удахгүй та хоёрыг гэрт чинь буулгалаа” гэж хэлээд машиндаа суулгаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр******* дүүргийн 6 дугар хороо, Тэрэлж рүү самранд явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед Тэрэлжийн төвийн дэлгүүрээс хүнсний зүйлс болон 0.75 литрийн Хараа нэртэй, архи 3 шилийг аваад Тэрэлжийн шугуйд машин дотроо,******* бид 3 хувааж уусан. Тэгээд хоорондоо ярилцаж байх үед******* хөрөө, сүх зэрэг ажлын багаж хэрэгслээ уулан дээр мартаад бууж ирсэн гэдгийг нь сонсоод би тухайн үед уусан архиндаа халаад согтчихсон байсан учир гэнэт уур хүрээд******* руу “чи адилхан хамт ууланд явж байж багаж хэрэгслээ мартаад буугаад ирдэг чинь яаж байгаа юм бэ? өмнө нь ч бас чи ингэж удаа дараа багаж хэрэгслээ уулан дээр мартаж байсан биз дээ” гээд машины арын суудал дээр сууж байсан******* руу эргэж хараад цохисон чинь хамрыг нь оноод цохисон юм. Тэр үед, а хоёр******* бид хоёрыг болиулаад “хамт уулнаас буугаад явж байж хэрүүл маргаан хийгээд яах вэ, одоо шууд******* руугаа буцъя” гээд бид хэд шууд машинтайгаа******* руу буцаад явсан. Тэгээд явж байтал замд******* арын суудлаас “Чи ер нь яагаад миний хамар луу цохидог юм бэ” гээд орилоод хэрүүл өдөөд байхаар нь би машиныг нь зогсоогоод “За тэгвэл хоёулаа бууж байгаад учраа олъё” гээд*******тай хамт машинаас буугаад******* бид хоёр барьцалдаж аваад нэгнийгээ хэд хэдэн удаа цохисон. Ингээд бид хоёрыг машины гадаа зодолдож байхад, а хоёр бид хоёрыг салгасан тэрнээс хойш дахиж ямар ч байдлаар зодолдоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 101 дугаар:

            “1. Г.ын биед хамар ясны хугарал, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн чамархай, чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

           ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн 268 дугаартай хуудас /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн чамархай, чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр жаахан архи ууснаа хувийн асуудлаар юм хумаа орхисны улмаас маргалдаад цохисон” гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд *******ийн яг хойд талын суудал дээр сууж байтал ******* эргэж хараад хамар ч шалтгаангүйгээр миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгснээ ******* намайг машинаас буугаад ир гэхээр нь гараад буутал дахиад ямар ч үгийн зөрүүгүй миний толгой, нүүр хэсэг рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохисон би яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгээд би*******ийг тэвэрч аваад “одоо болно хөгшөөн” гэж хэлээд байж байтал а бид хоёрын дундуур орж ирээд*******ийг надаас салгасан.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгсэн******* машин дотор байхдаа******* руу согтуудаа гэнэт уурлаад “чи хамт самранд явж байж багаж хэрэгслээ уулан дээр мартаад буудаг нь яаж байгаа юм бэ” гээд агсраад машины хойд талын суудал дээр сууж байсан*******ын нүүр үү гараагаа цохиод авсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хоёрыг болиулаад******* руу явж байхад дахиад хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь машинаа зогсоосон чинь*******,******* хоёр машинаас буугаад хоорондоо барьцалдаад байх шиг байсан” гэх мэдүүлэг ,

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгсэн******* машин дотор байхдаа******* руу гэнэт уурлаад “чи хамт самранд явж байж багаж хэрэгслээ уулан дээр мартаад буудаг нь яаж байгаа юм бэ” гээд агсраад машины хойд талын суудал дээр сууж байсан*******ын нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хоёрыг болиулаад******* руу явж байхад дахиад хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоосон чинь*******,******* хоёр машинаас буугаад хоорондоо барьцалдаад авахаар нь би машинаас буугаад тэр хоёрыг салгаад “одоо та хоёр битгий хоорондоо маргалдаж зодолдоод бай удахгүй та хоёрыг гэрт чинь буулгалаа” гэж хэлээд машиндаа суулгаад явсан гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 101 дугаар дүгнэлт,******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн 268 дугаартай хуудас зэрэг болно.

 

Хохирогч Г.ын эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн чамархай, чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь шүүгдэгч гараараа 2-3 удаа цохисоны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Г. нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн баримт бичиг байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч ******* нь “Эмчээс нь асуухад эмчилгээ 150.000 төгрөг болно гэхээр нь хохирогчид эмчилгээнд нь зориулж бэлнээр 150.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г. нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв. 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 3 /гурав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, .2 дугаар зүйлийн 1, 4, .6, .7, .8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. овогт*******ын*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******тод оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ