Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 1340

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/01340

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, 75 байр 50 тоотод оршин байрлах Их хөгжил СӨХ-ны /61/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол,75 байр 125 тоотод оршин суух, Цэрэндаваагийн Мөнх-Эрдэнэд /ЦЗ81102572/ холбогдох  

СӨХ-ны төлбөрт 666,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус холбооны гишүүн 125 тоотод оршин суугч Цэрэндаваагийн Мөнх-Эрдэнэ нь 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2017 оны 03 cap хүртэл нийт 35 сарын СӨХ-ны төлбөр болох 666,970 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Тус тоотод оногдох СӨХ-ны нэг сарын төлбөр нь 19,002 төгрөг.

Иймд СӨХ-ны төлбөрт 666,970 төгрөгийг хариуцагч Ц.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Их хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох 666,970 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. 2017 оны 05 сарын 18-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2017 оны 06 сарын 18-ны өдрийн дотор 336,970 төгрөг, нийт 666,970 төгрөгийг нэхэмжлэгч Их хөгжил СӨХ-д төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Их хөгжил СӨХ нь хариуцагч Ц.Мөнх-Эрдэнээс 666,970 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 05 сарын 18-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2017 оны 06 сарын 18-ны өдрийн дотор 336,970 төгрөг, нийт 666,970 төгрөгийг нэхэмжлэгч Их хөгжил СӨХ-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Их хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох 666,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 05 сарын 18-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2017 оны 06 сарын 18-ны өдрийн дотор 336,970 төгрөг, нийт 666,970 төгрөгийг нэхэмжлэгч Их хөгжил СӨХ-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20,557 төгрөгийн тал хувь болох 10,278.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Мөнх-Эрдэнээс 10,278.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Их хөгжил СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ