Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 1336

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/01336

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 11, өөрийн байранд оршин байрлах Улаанбаатар хотын банк ХХК-ийн /2637545/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 хороо, 4 хэсэг Сургуулийн 1947 тоотод оршин суух, Цэдэнсодномын Даваачулуунд /УГ74092310/ холбогдох,  

Зээлийн төлбөрт 4,585,094 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Даваачулуун нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банктай ЦЗГ0901/140421 тоот Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Ц.Даваачулуун нь зээлийг графикт хуваарийн дагуу төлөх үүргээ 2015 оны 05 дугаар сараас эхлэн биелүүлэлгүй алга болсон. Ц.Даваачулуунтай уулзхаар гэрийн хаягаар удаа дараа очсон боловч бүртгэлтэй хаягтаа байхгүй, холбоо барих дугаарууд нь салгаастай олдохгүй байсаар 2016 оны 04 дүгээр сарын 08-нд зээлийн гэрээний хугацаа дууссан. Иймд Ц.Даваачулуунаар зээлийн гэрээний дагуу төлөх 4,585,094 төгрөгийг шүүхийн журмаар албадан гаргах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Цалингийн зээлийн төлбөрийг нэхэмжилсэн 4,585,094 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би ажлаасаа гарсан, мөн аваарт орж гэмтсэн тул зээлийг төлж чадаагүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Ц.Даваачулуунаас 4,585,094 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Даваачулуун нь 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор 4,585,094 төгрөгийг нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Даваачулуунд холбогдох 4,585,094 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Даваачулуун нь 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор 4,585,094 төгрөгийг нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 88,312 төгрөгийн тал хувь болох 44,156 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Даваачулуунаас 44,156 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ