Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч прокурор Ч.Пүрэвсүрэн, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн М.Мт холбогдох эрүүгийн 2007004230279 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, 30 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* хэрэгслийн жолооч, ам бүл 3, ээж, аавын хамт .............................................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

******* овогт М.М /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Яллагдагч М.М нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Gold moon" нэртэй зочид буудлын өрөөний үүдэнд Х.Лтой маргалдаж хөл, нуруу, толгойн тус газар трубагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус зочид буудалд хоёр, түүнээс олон хүнийг буюу иргэн Ж.Оын толгой, нуруу, зүүн гар тус газар нь трубагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 сарын 01-ний орой 21 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрдмийн-Оргил" бүрэн дунд сургуулийн байрны хойд талд цагдаагийн албан хаагч Н.Уын хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би тэр хүмүүстэй учраа олох гэж очсон гэхдээ бас өөрийгөө хамгаалах гэж турба авч очсон. Намайг өрөө рүүгээ оруулах гээд байхад нь би эсэргүүцэж улмаар цохьсон. Цагдаагийн албан хаагч намайг цагдаа руу авч явах гээд байсан болохоор эсэргүүцсэн. Тэгээд цагдаа намайг анх хавирсан болохоор би унагаасан. ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би найзтайгаа уулзаад архи уучихаад шөнө дунд 04 цагийн үед гэртээ ортол манай эхнэр Э нэг залуутай хамт орон дээр унтаж байхаар нь би уурлаад хөөж гаргаад асуудал үүссэн. ..2020 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө буудалд сэртэл нөгөө хамт байсан залуу над руу мессеж бичээд хоёулаа уулзъя чи буруугаар ойлгоод байна гэсэн байхаар нь би чи тэгвэл "Gold moon" зочид буудалд хүрээд ир гэж хэлээд өрөөнийхөө дугаарыг явуулахад 10 цагийн үед байх нөгөө залуу бид нарын байсан өрөөний хаалгыг онгойлгоод намайг гараад ир гэхээр нь би орон дээр хэвтэж байсан болохоор ороод ир гэхэд нөгөө залуу орохгүй гараад ир гээд үүдэнд зогсоод байсан энэ үед манай найз Х.Л нойл орохоор алхаж яваад үүдэнд очоод ороод уулз гэхэд орохгүй гээд хоорондоо зууралдаж аваад Х.Лийг хойш нь чирээд явсан. Тэгэхээр нь би араас нь босоод өрөөнөөс гартал нөгөө залуу Х.Лийг чирсэн чигтээ шатны уруу зууралдсан чигтээ буусан ба татсан эрчдээ Х.Л буудлын паарыг нуруугаараа мөргөөд салгаад паарны хоолой задраад тэрүүгээр нэг ус цацраад эхэлсэн. Тэгтэл нөгөө залуу гартаа труба барьсан Х.Лийг зуурсан чигтээ нуруун дээр нь 2-3 удаа цохихоор нь би салгах гээд гүйж очоод Х.Лийг татаад босгоход миний толгой руу нөгөө трубагаараа цохихоор нь би холдоод шат руу зугтаахад нуруу руу 2-3 удаа цохиход Х.Л намайг татаад бид 2 дээшээ өгсөөд зугтаахад Х.Лийг нөгөө залуу араас нь хөөгөөд 2-3 удаа трубагаараа цохисон энэ үед манай найз Б гарч ирээд нөгөө залууг боль гэж хэлэхэд нөгөө залуу шууд доошоо буцаад буугаад явсан. Араас нь манай найз Б нөгөө залууг чи хүн аллаа гэж хэлээд хамтдаа доошоо буух шиг болсон Х.Л бид 2 цохиулсандаа бие өвдөөд бушуухан буцаад өрөөндөө ороод хэвтэж байтал удалгүй цагдаа нар хүрээд ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,

 

Хохирогч Х.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн "... өрөөний хаалга онгойлгоод нэг эрээн хувцастай залуу Ж.Оыг гараад ир уулзъя гэхэд Ж.О ороод ир гэсэн чинь нөгөө залуу гараад ир гэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэхэд тэр залуу бид 2 уулзая гэхээр нь би Ж.О согтуу байгаа эрүүл саруулдаа учраа ол Ж.Оыг гаргахгүй чи уулзах гээд байгаа бол ороод уулз гэж хэлэхэд үгүй гэхээр нь би очоод ороод ир гээд гараас нь татахад нөгөө залуу зөрүүлээд миний гараас барьж аваад хойшоо татаад намайг өрөөнөөс гаргасан би ч зөрүүлээд заамдаад авахад нөгөө залуу бас заамдаж аваад хойшоо шат руу чирч алхаж байснаа шатны хажуу талаас куртикэнд ороосон труба аваад шууд хойш чирэхэд шатны уруу бид 2 эрчдээ их хурдан зууралдаад буухад би хананд байсан паар нуруугаараа мөргөөд паарны ус задрахад нөгөө залуу трубагаараа миний толгой руу цохиод би газар унахад Ж.О намайг татаж босгохоор нь би холдоход Ж.Оыг нөгөө залуу трубагаараа хэд хэд цохих шиг болсон тэгэхээр нь би очоод Ж.Оыг татаж босгоод дээшээ шат руу нөгөө залууг хүн аллаа гэж хэлээд маргалдаад хойшоо шат руу өгсөхөд нөгөө залуу трубагаа бариад миний хөл рүү цохиод урдаас дахиад цохих гээд алхахаар нь би та нар дараа учраа ол, эрүүлдээ ол, одоо боль гэж хэлээд хойшоо шат руу өөдөөс нь хараад ухарч өгсөж байхад дахиад нэг цохиод би ч зугтаагаад хойшоо болоход урдаас Б гарч ирээд нөгөө залууг одоо боль гэж хэлээд үлдсэн би ч шууд өрөө рүү ороод хөл, нуруу цохиулснаас болоод ороод хэвтээд өгсөн. Удалгүй маш хурдан цагдаа нар хүрээд ирсэн" гэх мэдүүлэг/хх-ийн 121 хуудас/,

 

Хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 11 сарын 01-ний орой 21 цагт 102-оос станцаар "Эрдмийн-Оргил" сургуулийн ард согтуу хүн хэвтэж байна, явж шалга гэсэн үүргийн дагуу цагдаа бид 2 очиход ойр хавьд ямар нэг хүн байгаагүй. Харин Эрдмийн оргил сургуулийн бага сургуулийн байрны ард нэг тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь очоод шалгахад М.М, Л.Н, ******* гэх залуучууд архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байсан. Бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад жолоочийн суудал дээрээ сууж байсан М.М машины гэрчилгээ, жолооны үнэмлэхээ өгснөө бууж ирээд юу болсон яачихсан юм гээд уурлаад эхэлсэн. Цагдаа руу явна машинд суу гээд суулгаад Ж.Б цагдаа Номин-Эрдэнийг суулгах гэхэд М.М "Би яахаараа цагдаа явдаг юм бэ чи надад өстэй юм уу намайг яагаад ингээд байгаа юм" гээд бууж ирэхээр нь над руу дайрахаар нь би буцаад суулгах гэсэн. М.М намайг эхлээд хавирч унагах гэхэд нь би тогтож үлдээд чи надад халдсан учраас тусгай мэх хэрэглэнэ гэж сануулж хэлээд хавирч унагаад хөдөлгөөнийг нь хязгаарлах гэхэд босож ирээд чамайг ална шүү гээд дайрч 2 хөлөөс давхар хамж унагахаар нь би давуулж шидээд цуг унаж, босож ирээд намайг заамнаас барьж байгаад тонгорч унагаад газар зууралдахад ******* гэдэг залуу М.Мыг болиулахаар цаанаас нь татаж байсан. М.М намайг тавихгүй кителийн энгэр зуурч газар чирч байгаад урчихсан. Тэр үед Ж.Б цагдаа ирээд чи яагаад цагдаагийн биед халдаад байгаа юм гээд барьж авах гэхэд куртикээ тайлаад цаашаа зугтаад алга болсон. Тэгээд бид 2 үлдсэн Номин-Эрдэнийг машинд суулгаж хэлтэс дээр авчирч эрүүлжүүлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед байх ... өрөөний хаалга нэг залуу онгойлгоод Ж.Отай уулзъя гэхэд Ж.О орон дээр хэвтэж байгаад ороод ир гэхэд гараад ир гэж хэлсэн. Тэгтэл Х.Л ах ороод ирээ гэхэд нөгөө залуу гараад ир гэж хэлсэн чинь очоод гараас нь татаад ороод уулз гэхэд нөгөө залуу орохгүй гээд зөрүүлээд гараас нь бариад татаад хойшоо зууралдаад явсан. Ж.О босоод араас нь гарсан ба би өрөөнд сууж байтал доор түс тас буугаад чанга чанга дуугараад явчихаар нь өрөөнөөс гараад очтол Ж.О тонгойгоод нуруугаа барьсан байдалтай шатаар дээшээ өгсөөд гарч ирж байсан ба шатны хажуу талын паар салсан хоолойноос нь ус цацарсан Х.Л ах болохоор шатаар дээшээ доголсон байдалтай өгсөөд гарч ирж байсан. Нөгөө залуу гартаа труба барьсан доор зогсож байхаар нь би трубагаар цохисон юм байна гэж бодоод нөгөө залууг боль чи хүн аллаа шүү дээ гэж хэлээд паарыг нь очоод хартал хоолойн задарсан ус цацарч байсан ба нөгөө залууг одоо болио яаж байгаа юм бэ гээд тайвшруулаад гадагшаа авч гараад үүдэнд зогсоод зочид буудлын үйлчилгээний ажилтнуудад паар задарсныг хэлээд буцаж орж ирээд усыг хаагаад янзлаад байж байтал цагдаа нар ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 хуудас/,

 

Гэрч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2021 оны 11-р сарын 01-ний орой 19 цагийн орчимд найз *******, *******а  бид 3 Эрдмийн оргил сургуулийн бага сургуулийн байрны ард нь уулзаад машин дотроо 1 литрийн Эдэн архи уусан юм. Нэлээд сууж бид 3 архиа уугаад дуусаж байх үед цагдаа ирээд "яагаад зөрчил гаргаад байна. Бичиг баримтаа үзүүл" гэхээр нь ******* жолооны үнэмлэх, гэрчилгээ 2-оо гаргаж өгөөд бууж очсон. Н.У гэдэг цагдаа *******г авч явна гээд маргаж байхад би Ж.Б цагдаатай юм яриад зогсож байсан ба тэр 2 тэнд зууралдаад бужигнаад байсан. Тэгэхээр нь Ж.Б цагдаа очоод *******г салгаж бариад чи цагдаа эсэргүүцлээ чамайг авч явна гээд хувцаснаас нь бариад автал ******* куртикээ тайлаад зугтсан. ******* зугтаад явсны дараа Ж.Б цагдаа намайг аваад явна гэхэд машин дотор архидан согтуурсан асуудлыг цагдаа дээр аваачиж шийднэ гэхээр нь за гээд суухад хэлтэс дээр авчраад эрүүлжүүлэхэд хийчихсэн....Гурвуулаа 1 литрийн архийг хуваагаад уусан" гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,

 

Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "2020 оны 11-р сарын 01-ний өдөр ... Эрдмийн оргил сургуулийн бага сургуулийн байрны ард "Кроун" маркийн машин зогсож байхаар нь бид 2 очоод шалгахад 3 залуу дотор нь архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байсан. Н.У жолоочийн талд очоод бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад жолоочийн суудал дээрээ сууж байсан М.М гэх залуу машины гэрчилгээ, жолооны үнэмлэхээ өгснөө бууж ирээд юу болсон би яачихсан юм гээд маргалдаад эхэлсэн. Энд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, цагдаа руу явна машинд суу гээд М.Мыг суулгаад би Номин-Эрдэнийг суулгах гэхэд М.М би яахаараа цагдаа явдаг юм бэ гээд бууж ирээд чи надад өстэй юм уу намайг яагаад ингээд байгаа юм гээд Н.У руу дайрахаар нь Н.У буцаад суулгах гэсэн. М.М Н.Утай газар унаж ноцолдоод босож ирсэн. Би машины нөгөө талаас нь очоод М.Мыг чи яагаад цагдаагийн биед халдаад тавьсан шаардлага эсэргүүцээд байгаа юм гээд барьж авах гэхэд куртикээ тайлаад цаашаа зугтаад явчихсан. Тэгээд бид 2 үлдсэн Номин-Эрдэнийг машинд суулгаад хэлтэс дээр авчирч эрүүлжүүлсэн...Би М.Мыг танихгүй, тухайн өдөр “Gold moon" зочид буудалд хүмүүс муудалцаад байна гэсэн дуудлагаар бид 2 очиход М.М хүмүүстэй муудалцсан байсныг Цагдаагийн хэлтэс дээр авчирсан" гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 хуудас/,

 

Гэрч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "2021 оны 11-р сарын 01-ны орой би 10 шарын автобусны буудал дээр ******* ах, Номио ах 2-то уулзаж 3-уулаа машинтай нь Эрдмийн оргил сургуулийн ард ирээд литрийн Эдэн гэдэг архи задалж ууцгаасан. 21 цагийн орчимд болов уу даа ард машин ирж зогсоод цагдаа бууж ирээд жолоон дээр сууж байгаа ******* ахаас бичиг баримтыг нь шалгаж ******* ах буугаад очсон, нөгөө тал руу Номио ах буугаад Ж.Б цагдаад шалгуулж байсан. Би машин дотор арын суудал дээр сууж байсан. ******* ах нэг цагдаатай маргаж байснаа орилолдоод пижигнээд муудалцаад байхаар нь би буугаад очиход машины зүүн талд ******* ах, цагдаа хоёр газар уначихсан зууралдаж байхаар нь эхлээд салгах гэхэд салахгүй байсан. Тэгээд би дундуур нь орж нэлээн татаж чангааж чангааж байгаад салгаж босгосон.Тэр үед машины нөгөө талд байсан Ж.Б гэдэг цагдаа ирээд куртик дээрээс нь бариад авахад ******* ах куртикнээсэээ сугараад цаашаа зугтаагаад алга болсон. Би ******* ахын араас дуудаад гүйгээд дээд байрууд дунд ороод байхгүй болохоор нь тэндээсээ харьчихсан..... Гадаа тас харанхуй байсан... Цагдаагийн малгай хувцас нь шороо тоос болсон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

 

Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би дэргэд нь очиход нэг цагдаа эхлээд М.Мыг баруун хөлөөрөө хавирч унагаахад М.М унаад босож ирээд зөрүүлээд хавирч 2-уулаа газар унаж зууралдаад эхэлсэн. Тэгэхээр нь ******* бид 2 салгаж болиулсан...Гадаа харанхуй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

 

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн "...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед байх ******* над руу залгаад “Gold moon”зочид буудлын 3 давхарт хүрээд ир бэртэхдээ бэлдээд ирээрэй гэхэд цаана нь эрэгтэй хүмүүс наад бацаан чинь ирнэ гэж байна уу ирэхээр нь алъя гэж ярьж байгаа нь сонсогдсон. Ингээд 12 цагийн үед болов уу “Gold moon" зочид буудлын гадна очоод орох гээд шат руу нь гарч явахад газар нэг труба байхаар нь юмыг яаж мэдэх вэ утсаар ярихад цаана нь эрэгтэй хүмүүс ирэхээр нь "алаад өгье" гэж яриад байсан болохоор өөрийгөө хамгаалах зорилготойгоор нөгөө трубаг аваад куртикэндээ ороогоод орсон. 2 давхарт гараад үйлчилгээний ажилтнаас нь дээр хэчнээн хүн байна гэхэд 7, 8 хүн байна цаг нь болсон та аваад гарчихаач гэхээр нь за за гэж хэлээд дээшээ өгсөөд өрөөнийх нь үүдэнд очоод хаалгыг тогшоод онгойлгоод ортол орон дээр ******* хэвтэж байхаар нь гараад ирээч 2 уулаа уулзъя гэхэд наана нь нэг цээж нүцгэн залуу "ороод ир" гэхээр нь би орохгүй, орохгүй гэж хэлээд хойшоо алхахад араас шалдан залуу ******* 2 гарч ирээд цээж нүцгэн залуу ирээд заамдаж аваад ороод гээд 2 удаа угз татахаар нь би уурлаад зүгээр байгаарай гэж хэлэхэд дахиад угз татахаар нь би гаран дээр нь трубагаараа цохиход, нөгөө залуу намайг татаад шатны уруу 2 уулаа унасан ба ******* мөн адил шатны доор буугаад ирсэн байсан ба шалдан залуу намайг шанаадахаар нь зөрүүлээд би трубагаараа цохиход, хойшоо зугтаасан. Тэгэхээр нь би араас трубагаараа хоёуулангынх нь гуя руу цохисон. Тэгээд л шатнаас буух үед цээж нүцгэн залуу паарыг мөргөөд задлаад ус цацарч байсан болохоор дээшээ дахиж гаралгүй зогсож байтал өрөөнөөс нэг намхан залуу гарч ирээд паарны усыг хаасан ба би шатан дээрээс өөрийнхөө малгай, нүдний шил 2-ыг аваад гараад нойтон хувцсаа тайлаад трубагаа замын боржурны хажууд тавиад футболктойгоо буцаад ортол араас цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан... Хамгийн сүүлд Ж.О, Х.Л нар зугтаагаад шатаар дээшээ өгссөний дараа би араас нь очоод Х.Лийг цохих гээд трубагаа савтал Х.Л бултаад шатны бариул оноод хонхойлгосон. Паарыг бол дээрээс зууралдаад шатаар буухад Х.Л биеэрээ очоод мөргөөд задалсан. Цонхонд гэмтэл учруулсан эсэхээ мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 хуудас/,

 

Мөн "...2020 оны 11 сарын 01-ний орой Номио, *******а бид 3 Эрдмийн оргил сургуулийн бага сургуулийн байрны ард нь машин дотор архи уугаад дуусаж байх үед цагдаа ирээд яагаад зөрчил гаргаад байна бичиг баримтаа үзүүл гэхээр нь заа гээд жолооны үнэмлэх, гэрчилгээ 2-ыг өгөөд буусан. Намайг машинд суу гэхээр нь цагдаагийн машинд орж суугаад байхад гадаа ******* би цуг явна гэхэд цагдаа чамайг авч явахгүй гэж хэлэхийг нь сонсоод би явахгүй гээд буугаад буцаад суухгүй гэж эсэргүүцэхэд Н.У гэдэг цагдаа чи цагдаагийн биед халддаг хэн бэ гээд гэрлээ асааж барьснаа унтраагаад далд хийж, эхэлж намайг зүүн хөл рүү хавирч би зүүн талаараа газар унасан. Би босоод "пизда минь яаж байна" гээд давхар ачиж 2-уулаа газар унасан. Босож ирэхээр нь би дахиад давхар ачиж зууралдаж газар унасан, тэр үед хажуугаас Г.Л, Т.У 2 бид 2-ыг босгосон. Боссоны дараа дахин би цагдаа Н.Уыг хөлийг нь давхар хамж унагаахад, Г.Л, Т.У 2 боль боль гээд татаж босгосон. Зууралдаж байхдаа би Н.У цагдаагийн энгэрээс нь татаж ханзалсан" гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08 шэ/845 дугаартай

"1.Х.Лийн биед толгойн хуйханд шарх, нуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна"

гэх дүгнэлт /хх-ийн 136-137 хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний  Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08 шэ/844 дугаартай

" 1.Ж.Оын биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 139-140 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №838 дугаартай

"1.Н.Уын биед баруун бугуйн үенд зулгаралт, баруун, зүүн гуя, тахимд зөөлөн эдийн няцрал" гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ганцэцэгийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн №4465 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамцанд ханзралт урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна" гэх дүгнэлт /хх-ийн 41-42 хуудас/,

2020 оны 12 сарын 18-ны өдөр " Gold moon" зочид буудлын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 184 хуудас/

Хохирогч Н.Уын албан үүрэгтэй холбоотой бичгэн баримтууд,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Gold moon" нэртэй зочид буудлын 3 давхартын шатан дээр Х.Лтой буудлын өрөө рүү орохгүй гэж маргалдан улмаар Х.Лийн хөл, нуруу, толгойн тус газар , Ж.Оын толгой, нуруу, зүүн гар тус газар нь трубагаар цохиж 2 хүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“..... ******* 2 гарч ирээд цээж нүцгэн залуу ирээд заамдаж аваад ороо гээд 2 удаа угз татахаар нь би уурлаад зүгээр байгаарай гэж хэлэхэд дахиад угз татахаар нь би гаран дээр нь трубагаараа цохиход, нөгөө залуу намайг татаад шатны уруу 2 уулаа унасан ба ******* мөн адил шатны доор буугаад ирсэн байсан ба шалдан залуу намайг шанаадахаар нь зөрүүлээд би трубагаараа цохиход, хойшоо зугтаасан. Тэгэхээр нь би араас трубагаараа 2 уулангийнх нь гуя руу цохисон....” гэх мэдүүлэг, Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... манай найз Х.Л нойл орохоор алхаж яваад үүдэнд очоод ороод уулз гэхэд орохгүй гээд хоорондоо зууралдаж аваад Х.Лийг хойш нь чирээд явсан. Тэгэхээр нь би араас нь босоод өрөөнөөс гартал нөгөө залуу Х.Лийг чирсэн чигтээ шатны уруу зууралдсан чигтээ буусан ба татсан эрчдээ Х.Л буудлын паарыг нуруугаараа мөргөөд салгаад паарны хоолой задраад тэрүүгээр нэг ус цацраад эхэлсэн. Тэгтэл нөгөө залуу гартаа труба барьсан Х.Лийг зуурсан чигтээ нуруун дээр нь 2-3 удаа цохихоор нь би салгах гээд гүйж очоод Х.Лийг татаад босгоход миний толгой руу нөгөө трубагаараа цохихоор нь би холдоод шат руу зугтаахад нуруу руу 2-3 удаа цохиход Х.Л намайг татаад бид 2 дээшээ өгсөөд зугтаахад Х.Лийг нөгөө залуу араас нь хөөгөөд 2-3 удаа трубагаараа цохисон " гэх мэдүүлэг, Хохирогч Х.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн "... би очоод ороод ир гээд гараас нь татахад нөгөө залуу зөрүүлээд миний гараас барьж аваад хойшоо татаад намайг өрөөнөөс гаргасан би ч зөрүүлээд заамдаад авахад нөгөө залуу бас заамдаж аваад хойшоо шат руу чирч алхаж байснаа шатны хажуу талаас куртикэнд ороосон труба аваад шууд хойш чирэхэд шатны уруу бид 2 эрчдээ их хурдан зууралдаад буухад би хананд байсан паар нуруугаараа мөргөөд паарны ус задрахад нөгөө залуу трубагаараа миний толгой руу цохиод би газар унахад Ж.О намайг татаж босгохоор нь би холдоход Ж.Оыг нөгөө залуу трубагаараа хэд хэд цохих шиг болсон тэгэхээр нь би очоод Ж.Оыг татаж босгоод дээшээ шат руу нөгөө залууг хүн аллаа гэж хэлээд маргалдаад хойшоо шат руу өгсөхөд нөгөө залуу трубагаа бариад миний хөл рүү цохиод урдаас дахиад цохих гээд алхсан" гэх мэдүүлэг, Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...би өрөөнд сууж байтал доор түс тас буугаад чанга чанга дуугараад явчихаар нь өрөөнөөс гараад очтол Ж.О тонгойгоод нуруугаа барьсан байдалтай шатаар дээшээ өгсөөд гарч ирж байсан ба шатны хажуу талын паар салсан хоолойноос нь ус цацарсан Х.Л ах болохоор шатаар дээшээ доголсон байдалтай өгсөөд гарч ирж байсан. Нөгөө залуу гартаа труба барьсан доор зогсож байхаар нь би трубагаар цохисон юм байна гэж бодоод нөгөө залууг боль чи хүн аллаа шүү дээ гэж хэлээд паарыг нь очоод хартал хоолойн задарсан ус цацарч байсан " гэх мэдүүлгүүд, 2020 оны 12 сарын 18-ны өдөр " Gold moon" зочид буудлын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/845, №08шэ/844 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

 

Мөн шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 сарын 01-ний орой 21 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрдмийн-Оргил" бүрэн дунд сургуулийн байрны хойд талд хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч Н.Уын хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, түүнийг газар унагаан биед нь халдаж хүч хэрэглэсэн, албаны хувцсыг  нь урж гэмтээсэн  болох нь шүүгдэгч М.М мөрдөн байцаалтын шатан өгсөн: "...2020 оны 11 сарын 01-ний орой Номио, *******а бид 3 Эрдмийн оргил сургуулийн бага сургуулийн байрны ард нь машин дотор архи уугаад дуусаж байх үед цагдаа ирээд яагаад зөрчил гаргаад байна бичиг баримтаа үзүүл гэхээр нь заа гээд жолооны үнэмлэх, гэрчилгээ 2-ыг өгөөд буусан. Намайг машинд суу гэхээр нь цагдаагийн машинд орж суугаад байхад гадаа ******* би цуг явна гэхэд цагдаа чамайг авч явахгүй гэж хэлэхийг нь сонсоод би явахгүй гээд буугаад буцаад суухгүй гэж эсэргүүцэхэд Н.У гэдэг цагдаа чи цагдаагийн биед халддаг хэн бэ гээд гэрлээ асааж барьснаа унтраагаад далд хийж, эхэлж намайг зүүн хөл рүү хавирч би зүүн талаараа газар унасан. Би босоод "пизда минь яаж байна" гээд давхар ачиж 2-улаа газар унасан. Босож ирэхээр нь би дахиад давхар ачиж зууралдаж газар унасан,... Зууралдаж байхдаа би Н.У цагдаагийн энгэрээс нь татаж ханзалсан" гэх мэдүүлэг, Гэрч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.........Нэлээд сууж бид 3 архиа уугаад дуусаж байх үед цагдаа ирээд "яагаад зөрчил гаргаад байна. Бичиг баримтаа үзүүл" гэхээр нь ******* жолооны үнэмлэх, гэрчилгээ 2-оо гаргаж өгөөд бууж очсон. Н.У гэдэг цагдаа *******г авч явна гээд маргаж байхад би Ж.Б цагдаатай юм яриад зогсож байсан ба тэр 2 тэнд зууралдаад бужигнаад байсан. Тэгэхээр нь Ж.Б цагдаа очоод *******г салгаж бариад чи цагдаа эсэргүүцлээ чамайг авч явна гээд хувцаснаас нь бариад автал ******* куртикээ тайлаад зугтсан.” Гэх мэдүүлэг,  Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....Энд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, цагдаа руу явна машинд суу гээд М.Мыг суулгаад би Номин-Эрдэнийг суулгах гэхэд М.М би яахаараа цагдаа явдаг юм бэ гээд бууж ирээд чи надад өстэй юм уу намайг яагаад ингээд байгаа юм гээд Н.У руу дайрахаар нь Н.У буцаад суулгах гэсэн. М.М Н.Утай газар унаж ноцолдоод босож ирсэн. Би машины нөгөө талаас нь очоод М.Мыг чи яагаад цагдаагийн биед халдаад тавьсан шаардлага эсэргүүцээд байгаа юм гээд барьж авах гэхэд куртикээ тайлаад цаашаа зугтаад явчихсан. " гэх мэдүүлэг, Гэрч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".......Би машин дотор арын суудал дээр сууж байсан. ******* ах нэг цагдаатай маргаж байснаа орилолдоод пижигнээд муудалцаад байхаар нь би буугаад очиход машины зүүн талд ******* ах, цагдаа хоёр газар уначихсан зууралдаж байхаар нь эхлээд салгах гэхэд салахгүй байсан. Тэгээд би дундуур нь орж нэлээн татаж чангааж чангааж байгаад салгаж босгосон. Тэр үед машины нөгөө талд байсан Ж.Б гэдэг цагдаа ирээд куртик дээрээс нь бариад авахад ******* ах куртикнээсэээ сугараад цаашаа зугтаагаад алга болсон. Би ******* ахын араас дуудаад гүйгээд дээд байрууд дунд ороод байхгүй болохоор нь тэндээсээ харьчихсан..... Гадаа тас харанхуй байсан... Цагдаагийн малгай хувцас нь шороо тоос болсон байсан" гэх мэдүүлэг, Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би дэргэд нь очиход нэг цагдаа эхлээд М.Мыг баруун хөлөөрөө хавирч унагаахад М.М унаад босож ирээд зөрүүлээд хавирч 2-уулаа газар унаж зууралдаад эхэлсэн. Тэгэхээр нь ******* бид 2 салгаж болиулсан...Гадаа харанхуй байсан" гэх мэдүүлгүүд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын №4465 дугаартай дүгнэлт , Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №838 дугаартай дүгнэлт, Хохирогч Н.Уын албан үүрэгтэй холбоотой бичгэн баримтууд,  зэргээр тус тус  тогтоогдож байна гэж үзлээ. 

 

            Иймд шүүхээс ******* овогт М.Мыг хоёр, түүнээс олон хүнийг буюу иргэн Ж.О, А.Х.Л нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Хууль сахиулагч буюу Цагдаагийн албан хаагч Н.Уын хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, биед нь халдаж хүч хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар шүүх хуралдааны талууд эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

            Энэ гэмт хэргийн гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М.М нь бусадтай догшин зан авир гарган харилцсантай холбоотой байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч М.Мт холбогдох гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгж буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

 

            Шүүх талуудын дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн талаар бичигдсэн бичлэг бүхий флаш-1 ширхэгийг, хөх өнгийн энгэрийн цахилгаан нь урагдаж ханзарсан цагдаагийн албаны хээрийн дүрэмт хувцас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь хохирогч Х.Лид эмчилгээний зардалд нэхэмжилсэн 130.000 төгрөг, хохирогч Ж.Оын нэхэмжилсэн 280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Солонгын нэхэмжилсэн 1.520.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хоёр хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хууль сахиулагчийн эсэргүүцсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* овгийн М.Мт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овгийн М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3400 /гурван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт нь оногдуулсан 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга / төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар М.Мт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан флаш-1 ширхэг, хөх өнгийн энгэрийн цахилгаан нь урагдаж ханзарсан албаны хээрийн дүрэмт хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД