| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн Б.Ут холбогдох эрүүгийн 210700000005 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эрэгтэй. 24 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизм, тоног төхөөрөмж мэргэжилтэй, ".............................. харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 3, аав, дүүгийн хамт .................................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
******* овогт Б.У /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.У нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим ........................................... тоотод хохирогч У.Птой маргалдан нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таслачны мурийлт нүүрэнд зулгаралт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Тэрэлжид Өгөөмөрт Бүүвэйт гэдэг газар очиж архи уугаад О.Гтай муудалцаад У.П явна гэхэд О.Г энэ харанхуй шөнө нимгэн хувцастай, хар хүйтэнд хаачих гээд байгаа юм бэ гээд муудалцсан. Намайг гэрээс гараад ирэхэд тэр 2 муудалцсан дээр доороо орчихсон газар байсан. Тэгэнгүүд нь би *******тэй муудалцахад У.П над руу хутгална гээд хутга барьж дайрсан. Тэгэхэд Э.Мэ гээд манай найз урдуур орж ирээд гуяндаа хутгалуулсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэв.
Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр У.Птой манай гэрт байхдаа өөрөө нэлээн согтуу гэртээ харина гээд байхаар нь би У.Пийг өвөл, хүйтэнд гадаа явж байгаад хөлдөөд үхчих вий гэсэн дээ чи яах гэж шөнө болчхоод байхад согтуу гарч явна гээд байгаа юм бэ. Эндээ манайд хоноод яв гэж хэлсэн чинь У.П би гэр оронтой хүн шүү гээд агсам согтуу тавиад хүн болгон руу ална гээд агсарч байгаад намайг заамдаад авахаар нь би өөдөөс нь барилцаж аваад бид 2 хоёулаа газар унаад ноцолдож байтал гэрээс Б.У гарч ирээд У.П бид хоёрыг салгасан. Намайг Э.М У.Поос холдуулаад гэр рүү оруулсан.Энэ үед манай эхнэр ******* надад чи чинь одоо ялтай байгаа шүү дээ хамаагүй ийм юманд орооцолдож болохгүй гээд гэрт оруулаад гаднаас түгжчихсэн. Тэрнээс хойш гадаа юу болсныг мэдэхгүй байна... У.П бид хоёрыг зууралдахад биед нь ямар нэг бэртэл гэмтэл байгаагүй. Бид 2 ноцолдоод хамт газар унаанаас өөр юм болоогүй... Харин У.Пийг Б.У зодож биед нь гэмтэл учруулсан гэж сүүлд нь сонссон..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж Бүүвэй гэх газар найз О. О.Гынд 20 цагийн үед очсон.Тэнд очиход манай найз О.Г, Б.УуО.Г, У.П нар пиво хувааж уугаад сууж байсан. Тэгээд удалгүй манай У.П нэлээд согтчихсон "би гэртээ харилаа явлаа" гээд агсраад байхаар нь О.Г явуулахгүй санаатай "чи энэ шөнө хар хүйтэнд гарч явж байж хөлдөж үхнэ ш дээ" гэж хэлээд зууралдаж тэр хоёр гэрийн гадаа ноцолдож байхад гэрт сууж байсан Б.У согтуу гэрээс гарч ирээд О.Гыг өмөөрөөд газар хэвтэж байсан. У.Пийн нүүр рүү нь 2-3 удаа өшиглөөд байсан. Би тэгэхээр нь болиулаад Б. Б.Уыг У.Поос салгасан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.Уын өгсөн: “Би тэр өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлсийг саналгүй, зүгээр л шууд өөрийн толгойд орсон бүхнээ л хэлчихсэн юм. У.П бид хоёр нэг нэгнээ харилцан цохисон зүйл огт байхгүй... О.Г, У.П хоёр гэрийн гадаа маргалдаад байх шиг байхаар нь би гэрээс гараад хартал тэр хоёр хоёулаа газар уначихсан хоорондоо зууралдаж байсан. Тэгэхээр нь би О.Гыг өмөөрөөд тэр хоёрыг салгаад газар хэвтэж байсан У.Пийн нүүр рүү өшиглөсөн"...гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 ШЭ/17 тоот шинжээчийн
“1.У.Пийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Яллагдагч Б.У нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн *******тийн 02 тоотод хохирогч У.Птой маргалдан нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таслачны мурийлт нүүрэнд зулгаралт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Уын нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Тэрэлжид Өгөөмөрт Бүүвэйт гэдэг газар очиж архи уугаад О.Гтай муудалцаад У.П явна гэхэд О.Г энэ харанхуй шөнө нимгэн хувцастай, хар хүйтэнд хаачих гээд байгаа юм бэ гээд муудалцсан. Намайг гэрээс гараад ирэхэд тэр 2 муудалцсан дээр доороо орчихсон газар байсан. Тэгэнгүүд нь би *******тэй муудалцахад У.П над руу хутгална гээд хутга барьж дайрсан. Тэгэхэд Э.Мэ гээд манай найз урдуур орж ирээд гуяндаа хутгалуулсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэх, Хохирогч У.Пийн мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “....О.Гын найз Б.У нь гэрээс гарч ирээд бид хоёрыг газар уначихсан хоорондоо зууралдаж байхыг хараад найз О.Гыг надаас салгаад намайг газар уначихсан байхад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн....” гэх, Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....У.П би гэр оронтой хүн шүү гээд агсам согтуу тавиад хүн болгон руу ална гээд агсарч байгаад намайг заамдаад авахаар нь би өөдөөс нь барилцаж аваад бид 2 хоёулаа газар унаад ноцолдож байтал гэрээс Б.У гарч ирээд У.П бид хоёрыг салгасан. У.П бид хоёрыг зууралдахад биед нь ямар нэг бэртэл гэмтэл байгаагүй. Бид 2 ноцолдоод хамт газар унаанаас өөр юм болоогүй... Харин У.Пийг Б.У зодож биед нь гэмтэл учруулсан гэж сүүлд нь сонссон...” гэх, Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... У.П нэлээд согтчихсон "би гэртээ харилаа явлаа" гээд агсраад байхаар нь О.Г явуулахгүй санаатай "чи энэ шөнө хар хүйтэнд гарч явж байж хөлдөж үхнэ ш дээ" гэж хэлээд зууралдаж тэр хоёр гэрийн гадаа ноцолдож байхад гэрт сууж байсан Б.У согтуу гэрээс гарч ирээд О.Гыг өмөөрөөд газар хэвтэж байсан. У.Пийн нүүр рүү нь 2-3 удаа өшиглөөд байсан. Би тэгэхээр нь болиулаад Б. Б.Уыг У.Поос салгасан юм..”гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/17 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар талууд зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ут холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
Шүүх талуудаас гаргасан эрүүгийн хариуцлагатай холбоотой санал дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.522.295 төгрөг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 92.900 төгрөгийг төлсөн. Хохирогчийн нэхэмжлэлээс 16300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Уаас 1.413.095 төгрөг гаргуулан хохирогч У.Пид олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 800 /найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогчоос 1.522.295 төгрөг нэхэмжилснээс 16300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Уаас 1.413.095 төгрөг гаргуулан хохирогч У.Пид олгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД