| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01276/И |
| Дугаар | 1103 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 1103
| 2017 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2017/01103 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Чунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Чунт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг Ү.Жамбал болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 6454 дугаар шийдвэрээр тогтоогдсон.
Эцэг минь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий Шүүх Таслах Газрын 1932 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 232 дугаар тогтоолоор шийтгэгдсэн нь цагаатгагдсан. Бид эцгээс хоёулаа бөгөөд ах Цэвээндорж маань 2006 онд нас барсан.
Иймд тэтгэмжийн 1,000,000 төгрөгийг олгоно уу гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иймд Г.Чунт нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгч Ү.Жамбалдоржид олгох нөхөх олговорыг нэхэмжлэх эрхтэй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т нэхэмжлэл гаргах эрх нь 1998 оноос өмнө цагаатгагдсан хүний хувьд 2011 оны 12 дугаар сарын 30-ны дотор, 1998 оноос хойш цагаатгагдсан хүний тухайд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацааны дотор байхаар заасан ба Ү.Жамбалдоржийг Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 558 дугаартай тогтоолоор цагаатгасан, Г.Чунт нь Ү.Жамбалдоржийн төрсөн хүү болохоо Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/06454 дугаартай шийдвэрээр тогтоолгосон учир нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Үржингийн Жамбалдоржийн нөхөх олговорт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, Буурлууд овгийн Гандийн Чунт /РД:ЧЕ30071411/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ