| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00370/и |
| Дугаар | 138/ШШ2017/00403 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2017/00403
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******ад холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 1582*******0 төгрөг гаргуулах тухай “*******” СӨХ-ны нэхэмжлэлийг *******17 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн дугаар байрны подвальд байрлах “*******” сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” СӨХ-ны харъяа ******* дугаар байрны *******8 тоотод оршин суух иргэн ******* нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс *******17 оны 03 сарыг дуусталх 1582*******0 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байсан боловч иргэний хуулийн 147 дугаар зүйлийн дагуу иргэнийхээ үүргийг биелүүлээгүй тул төлөгдөөгүй байгаа 1582*******0 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” СӨХ-ны харъяа хорооллын *******-*******8 тоотод оршин суугч иргэн ******* би дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс болох 1582*******0 төгрөгийг *******17 оны 05 сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах болно. Заагдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээх болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******ад холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хураамж 1582*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хураамж 1582*******0 /нэг зуун тавин найман мянга хоёр зуун жар/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2*******99 /1582*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5398 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН