| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/20210005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Энхбат,
Шүүгдэгч: Х.Д
Шүүгдэгч: Б.Н
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д, Б.Н, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2028000640054 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Э, Х.Д, Б.Н нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтуугаар, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ маркийн Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Э.Эрдэнэтулгын 1 тооны тэмээг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Батдоржийн 1 тооны тэмээг хулгайлах зорилгоор буудан алж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Д.Мэргэнхүүгийн 2 тооны тэмээг хулгайлан 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн Э.Баатарчулууны 34-95 ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Л.Батдоржийн 1 тооны тэмээг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 10-ны шөнө бүлэглэн, иргэн Э.Баатарчулууны 34-95 ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг Хонгорын овоо гэх газарт байсан иргэн Ю.Жаргалын эзэмшлийн 1 тооны атан тэмээг хулгайлж, 1.300.000 төгрөгийн буюу бусдад нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д, Б.Н, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2028000640054 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм алдаа гаргахгүй, уучлалт хүсэж байна. Миний эцэг Э.Баатарчулууны 34-95 ӨМЭ улсын дугаартай Воngo-3 маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн уучлалт хүсэж байна. Хохирогч нарын хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Иймд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Миний эцэг эх өндөр настай, аав маань хөл муутай, ээж маань хараа муутай хүмүүс байдаг. Тэд нараа асрах, малаа маллах шаардлагатай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан. Миний эцгийн 56-62 ӨМҮ улсын дугаартай, Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгож өгнө үү гэв.
-2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /1-р хавтас хх-12/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-26-27/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Дамдинсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-26-27/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-31-32/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-33-34/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ӨМ 20/29 дугаартай Үнэлгээний дүгнэлт /1-р хавтас хх-42-43/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүүгийн гаргаж өгсөн “Ашид Билгүүн” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний төлбөрт 50.000 төгрөг /Долгормаа гэж төлсөн/, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10.000 төгрөг тус тус төлсөн баримт /1-р хавтас хх-69/,
-2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-72/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтулгын өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-80-81/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Шинэбатын өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-85/
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ӨМ20/25 дугаартай Үнэлгээний дүгнэлт /1-р хавтас хх-93-95/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-88/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-90/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Энхтулгын гаргаж өгсөн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шатахуун хийсэн 78.600 төгрөг, “Ашид Билгүүн” ХХК-д үнэлгээний төлбөрт 40.000 төгрөг төлсөн баримт /1-р хавтас хх-119/,
-2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-127/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-128-141/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-146-153/,
-Өмнөговь аймгийн Прокурорын газар, Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаартай Эд мөрийн баримтаар хошуу хэсгээс хасаж тайрсан шар өнгийн онгоц модтой ногоон оосортой калибр маркийн галт зэвсэг хураан авах зөвшөөрөл, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-155-156/,
- Өмнөговь аймгийн Прокурорын газар, Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай эд мөрийн баримт хураах зөвшөөрөл зөвшөөрөл, 56-62 ӨМҮ улсын дугаартай НDJ810061971 хөдөлгүүрийн дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-158-165/,
-2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн эд мөрийн баримтаар: “эрүүгийн 2028000640054 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн цаасны хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай заазуур 1 ширхэг, LD CLUB гэсэн бичигтэй тамхины иш 6 ширхэг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 34-95 ӨМЭ улсын дугаартай Бонго Ж-3 маркийн автомашин, Ланд круйзер-80 маркийн 56-62 ӨМҮ улсын дугаартай автомашин мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хошуу хэсгээс хасаж тайрсан шар өнгийн онгоц модтой, ногоон өнгийн оосортой калибр маркийн галт зэвсэг” зэргийг тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хавтас хх-166/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Батдоржийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-169-171/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Баатарчулууны өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-173-174/
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-176-177/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Нямбуугийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-179-180/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-195-196/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №010 дугаартай Автомашин техникийн үнэлгээ /1-р хавтас хх-211-212/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №483 дугаартай үнэлгээ /1-р хавтас хх-214/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №009 дугаартай Автомашины техникийн үнэлгээ /1-р хавтас хх-219/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №386 дугаартай үнэлгээ /1-р хавтас хх-222-223/,
-Б.Э, Х.Д, Б.Н нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ /2-р хавтас хх-5, 6, 7, 8, 13, 14, 15, 16, 21, 22/
-Гэрч Р.Эрдэнэсүрэнгийн Хаан банкны 5604027862 тоот дансны хуулга /2-р хавтас хх-25/,
-Шүүгдэгч Б.Насанбатын Хаан банкны 5607016018 тоот дансны хуулга /2-р хавтас хх-36-49, 167-180/
- Б.Э, Х.Д, Б.Н нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтас хх-64-66/,
-2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас хх-105/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтас хх-106-116/
-2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр явуулсан Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хавтас хх-117-120/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргалын өгсөн мэдүүлэг /2-р хавтас хх-123-131/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нацаг-Юмын өгсөн мэдүүлэг /2-р хавтас хх-139-141/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Буянжаргалын өгсөн мэдүүлэг /2-р хавтас хх-191-192/
-Гэрч М.Нацагюмын Хаан банкны 5455002720 тоот дансны хуулга /2-р хавтас хх-188/
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-720/278 дугаартай Үнэлгээний дүгнэлт /2-р хавтас хх-194-196/,
-Шүүх хуралдаанд гаргаж өгсөн Өмнөговь аймаг, Сэврэй сум, Бүйлсэн багийн Засаг даргын 2020.12.30-ны өдрийн 257 дугаартай Б.Н гэр бүлийн байдлын талаарх тодорхойлолт, Х.Д гэрлэлтийн гэрчилгээ, охин Д.Нандинцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
1. 2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Д.Мэргэнхүүгийн 2 тооны тэмээг хулгайлан 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /1-р хавтас хх-12/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүүгийн өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өглөө багийн төв дээр өвс тарааж байна гэсэн сургаар очиж өвс аваад буцаад явж байхад манай нутгийн Бадамдорж гэдэг залуу таараад танай нэг тэмээ Хүрэн толгойн хар гэх газарт хажуугаараа хэвтэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд машинаа үлдээгээд Бадамдоржийн араар сундлаад өөрийн тэмээ байгаа газар очсон. Тэгэхэд манай нэг бүдүүн ат хажуугаараа хэвтэж байсан. Тэгээд хэсэг тойрч үзэхэд ямар нэгэн юм мэдэгдэхгүй байсан. Тэгээд эргээд гэртээ очиж өвсөө буулгачихаад эргэж нөгөө тэмээн дээрээ өөрийн төрсөн ах Батсугир, дүү Буян-Оргил, Бадамдорж нарын хамтаар очоод нөгөө тэмээгээ нугасалж алаад арьсыг нь хуулж байхад тэмээний хүзүүнд хөх өнгийн цус хуралт үүссэн байсан, тэрийг үзэхэд нүх байсан. Тэгээд ширийг нь сайн үзсэн чинь сумны нүх байсан. Тэгээд махыг аймаг дээр ачиж ирээд махны наймаа хийдэг Энэбиш гэдэг эгчид зарсан...тэгээд аймаг дээр байж байхад манай төрсөн ах Дамдинсүрэн залгаад танай нэг тэмээг Хүрэн толгойн ар дээр алаад арьс ширийг нь хаясан байна гэж хэлсэн. Тэгээд би аймаг дээр хоночиход маргааш өглөө нь Ханхонхор сумын төв дээр очиж хэсгийн төлөөлөгчтэй уулзаад хэсгийн төлөөлөгчийн хамтаар тэмээ алсан газар руу явсан. Тэгээд тэмээ алсан гэх газарт очиход тэмээний гэдэс, шир, толгой, тавхай зэргийг нь үлдээгээд махыг нь жипэнд ачаад явсан байдалтай мөр үлдсэн байсан. Тэгээд машины мөрийг төлөөлөгчийн хамтаар дагаад явж байхад эхний тэмээ алсан газраас баруун хойд зүгт манай бас нэг тэмээг алаад газартаа гэдэс, шир, толгой, тавхайг нь үлдээгээд нөгөө машиндаа махыг нь ачаад явсан байдалтай байсан юм...би 2 тэмээгээ 4.600.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилмээр байна. Дээрээс нь тухайн хэрэг гарсан дараагаар тэмээ алсан хүнийг эрж машиндаа 300.000 төгрөгийн түлш хийсэн юм үүнийг нэхэмжилнэ. Мөн үнэлгээний төлбөр болох 50.000 төгрөг төлсөн. Түүнийг төлүүлж авмаар байна. Эхний буудуулсан тэмээг бол зарахгүй тэмээ байсан, учир нь номхон унадаг тэмээ байсан юм. Энэ тэмээгээ бас нэхэмжилж байна...Бензиний баримт байхгүй, үнэлгээний төлбөр төлсөн баримт байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-26-27/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Дамдинсүрэнгийн өгсөн “...миний бие өдөр гэрээсээ гараад 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тэмээндээ явж байхад хүрэн толгой гэх газарт нэг тооны тэмээг алаад арьс шир, гэдэс зэргийг орхиод явсан байсныг харсан ба тухайн үед тэмээгээ таниагүй, шир нь газар цустайгаа хөлдчихсөн байсан учир мэдээгүй яваад өгсөн. Тэгээд маргааш нь манай дүү Мэргэнхүү тэр тэмээнийхээ арьс үсийг үзээдхээч манай тэмээ байж магадгүй байна гэхэд очиж үзэхэд манай тэмээ мөн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, нөгөө тэмээ маань 1 км гаруй зайд мөн адил толгой шийрийг нь хаячихсан олдсон...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-29/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Н гэрчээр өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр харанхуй болж байх үед аймгаас машинтай гараад ахиад тэмээ авахаар Ханхонгор сум руу гарсан тухайн үед бид 3 мөн согтуу байсан. Тухайн үед Э машин барьж явсан ба Ханхонгор сумын баруун хойно байх шарилын ойролцоо байх сүрэг тэмээн дээр очоод машинд байсан калибр бууг гаргаж ирээд Э нэг тэмээг зогсож байхад толгой хэсэгт нь буудаж алсан. Тэр буу нь Э аавынхан нь буу гэсэн. Э ахиад 2 тэмээ буудаж шархдуулаад алдсан нэг тэмээг толгой хэсэгт муудаж алсан нийт 4 тэмээ буудаж, 2 тэмээг алж 2 тэмээг алдсан. Тухайн 2 тэмээг мөн адил алж махыг нь авч, гэдэс толгой шир зэргийг орхиод явсан. Тухайн тэмээг мөн адил Эрдэнэсүрэн гэх хүнд зарсан би өөрийн Хаан банкны /5607016018/ дугаарын дансаар авсан нийт 2.860.000 төгрөг болсон...” мэдүүлэг /1-р хавтас хх-31-32, өмгөөлөгч Н.Нармандахыг оролцуулж мэдүүлэг өгсөн учир үүнийг нотлох баримтаар үнэлсэн болно/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Д гэрчээр өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өдөржингөө ууж байгаад орой нь 20-21 цагийн үед Ханхонгорын баруун хойно бөөн тэмээн дээр очоод чи эндээ байж бай гээд тэр хоёр буугаад явсан тэр тэмээнүүдээс нэлээн зайтай зогссон байсан. Бид 3 нэлээн согтуу байсан гэхдээ болж байгаа үйл явдал өөрийгөө юу хийж байгааг удирдах бүрэн чадвартай байсан. Тэгээд тэр хоёр нэлээн удаж байгаад хүрээд ирсэн юу болов гэхэд хоёр тэмээ унагасан хоёр тэмээг нь алдаж буудаад алдчихлаа гэж ярьсан би бол хараагүй онохын хувьд бол оносон гэхдээ амин газар нь оносонгүй гэж ярьж байсан. Тэр хоёр тэмээгээ хуулж янзлаад махыг нь аваад бусдыг газар дээр хаяад махаа ачаад аймаг руу явсан...тэгээд бид 3 аймаг 00 цагийн үед ороод нөгөө ченж дээр махаа өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-33-34, өмгөөлөгч Н.Нармандахыг оролцуулж мэдүүлэг өгсөн учир үүнийг нотлох баримтаар үнэлсэн болно/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэсүрэнгийн өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө 00 цагаас хойш Энхмандах миний утас руу залгаад тэмээтэй ирлээ та авах уу гэхээр нь би аваад ир гэсэн, манай хашаанд саарал өнгийн Ланд-80 маркийн машинтайгаа согтуу гурвуулаа ирцгээсэн. Тэгээд 2 тэмээ ачсан байсан, нийт 715 кг болсон, нийт 2.860.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-195-196/,
-Гэрч Р.Эрдэнэсүрэнгийн Хаан банкны 5604027862 тоот данснаас Б.Н Хаан банкны 5607016018 тоот данс руу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2.860.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2-р хавтас хх-25/,
-Шүүгдэгч Б.Н Хаан банкны 5607016018 тоот данс руу гэрч Р.Эрдэнэсүрэнгийн Хаан банкны 5604027862 тоот данснаас 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2.860.000 төгрөг шилжин орж ирсэн дансны хуулга /2-р хавтас хх-36-49/ зэргээр,
2. Шүүгдэгч Б.Э, Х.Д, Б.Н нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтуугаар, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ маркийн Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Э.Эрдэнэтулгын 1 тооны тэмээг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-72/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтулгын өгсөн “...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цагааны голд байх гэртээ байж байхад манай саахалт айлын Шинэбат гэх залуу утсаар залгаад Ханхонгор сумын Хондот багийн Зүүн ус гэх газарт танай хээлтэй ингийг алаад махыг аваад явсан байна, энд тэмээний толгой, шир, тавхай, хээл зэргийг нь хаясан байна гэж хэлсэн. Би тэрийг сонсоод эхнэрийн хамтаар уг газар руу явсан, манай тэмээг алсан газар нь манай гэрээс зүүн тийш 10 км газарт байсан. Тухайн газар нь манай тэнд байх гурван айлын тэмээ бэлчдэг бэлчээрийн газар байгаа юм. Тэгээд тэмээгээ үзчихээд Ханхонгорын төлөөлөгчид дуудлага өгч, төлөөлөгчийг очиж аваад хэргийн газрыг үзүүлсэн...тухайн газарт том дугуйтай жип байж болохоор машины мөр цасан дээр тод үлдсэн байсан юм...Би үнэлгээний дагуу мөнгөө нэхэмжилнэ. Мөн үнэлгээний төлбөр болох 40.000 төгрөгийг би өөрөө төлсөн, мөн тухайн тэмээг алагдсан дараагаар 78.600 төгрөгийн бензин хийж явсан энэ мөнгөө бас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хавтас 80-81/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Шинэбатын өгсөн “...миний бие 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өглөө тэмээндээ явж байгаад тал дээр нэг хар юман дээр шувуу эргэлдээд байхаар нь очоод харахад нэг ингийг алаад махыг нь аваад толгой, гэдэс, шир зэргийг орхиод явчихсан байсан. Чихийг нь харахад манай саахалт айлын Эрдэнэтулга ахын тэмээ байхаар нь утсаар залгаж хэлсэн. Би өөрийн мотоциклоороо очсон тэр хавиар явсан машины мөр байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-85/
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Д гэрчээр өгсөн “...Бид гуравт мөнгөний хэрэг гарсан учир санаа нийлээд Энхмандахын машинаар салаа засмал замын 19 дэх километрийн гармаар урагшаа шороо хэсэг рүү буугаад тэмээн дээр очоод Э, Н машинаас буугаад явсан ба бөөн тэмээ рүү алхаж очоод Э чулуугаар цохиж унагаасан гэсэн болчихлоо гээд намайг дуудахаар нь би машинтайгаа хүрээд очсон. Тэмээ үхсэн байсан. Тэгээд бид гурав тэмээг хуулж эхэлсэн ба 30 минутад янзлаад мөчлөөд махыг машинд нь ачаад аймаг руу оруулж зарахаар болсон ...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-88, өмгөөлөгч Н.Нармандахыг оролцуулж мэдүүлэг өгсөн учир үүнийг нотлох баримтаар үнэлсэн болно/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Насанбатын гэрчээр өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Д, Э болон миний бие аймгаас Э аавынх нь Ланд 80 маркийн машинаар гарсан, тухайн үед Э машин барьж явсан...аймгаас зүүн зүгт засмал замаар явж байгаад нэг их яваагүй шороо руу буугаад нэлээн явж байгаад тэмээ харагдахаар нь машинтайгаа очсон. Очоод Э бид хоёр машинаас буугаад нэг тэмээг Э чулуугаар цохиод унагахаар нь би очоод бөхөн дээр нь дараад Э хутгаар хүзүү хэсэг рүү дүрж нугасалж алсан бөгөөд удалгүй Д машинаас бууж ирээд бид гурав янзлаад махыг нь аваад бусдыг нь хаяад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-90, өмгөөлөгч Н.Нармандахыг оролцуулж мэдүүлэг өгсөн учир үүнийг нотлох баримтаар үнэлсэн болно/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэсүрэнгийн өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э миний гар утас руу өглөө эрт 12 цагийн үед залгаад ах тэмээний мах авч байгаа юу гэхээр нь авч байгаа гэсэн чинь Э орой 2 тооны тэмээтэй очно гэхээр нь би авна гэж хэлсэн. Орой 23 цагийн үед Э над руу залгаад аймагт ороод ирлээ гэхээр нь би хүрээд ир гээд Нанзадын 08-03 тоотод гэртээ дуудсан чинь Э саарал өнгийн ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 хүнтэй хамт ирсэн. Тэгээд 1 тооны тэмээний махыг машинаасаа буулгасан, 248 кг болсон, тэгээд нийт 919.500 төгрөг болохоор би мөнгийг Н хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-195-196/,
-Гэрч Р.Эрдэнэсүрэнгийн Хаан банкны 5604027862 тоот данснаас Б.Н Хаан банкны 5607016018 тоот данс руу 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 919.600 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2-р хавтас хх-25/,
-Шүүгдэгч Б.Н Хаан банкны 5607016018 тоот данс руу гэрч Р.Эрдэнэсүрэнгийн Хаан банкны 5604027862 тоот данснаас 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 919.600 төгрөг шилжин орж ирсэн дансны хуулга /2-р хавтас хх-36-49/ зэргээр,
3. 2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Батдоржийн 1 тооны тэмээг хулгайлах зорилгоор буудан алж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн Э.Баатарчулууны 34-95 ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Л.Батдоржийн 1 тооны тэмээг хулгайлж 2.000.000 төгрөгийн буюу нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-127/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-128-141/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Батдоржийн өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 17-18-ны үед манай нутгийн малчин Данзадхүү гэх хүн надад танай нэг тэмээ Ханхонгор сумын баруун талд байх шарилын газрын хажууд үхсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь яваад очиход манай 4 настай тайлган тэмээ хүзүүндээ шарх авсан байдалтай үхсэн байсан. Тухайн үед манай тэмээ үхээд 2-3 хоносон байж магадгүй хөөсөн байдалтай байсан.Тэгээд би Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгчид бүртгүүлээд орхисон юм. Түүний дараагаар 2020 оны 03 дугаар сарын 09-ний орой би гэрээс зүүн тийш явж хээлтэй ингэнүүдээ бүртгэсэн, тэгэхэд хээлтэй ингэн дотор 4-5 сувай тэмээ байсан юм. Уг тэмээнүүд манай гэрээс зүүн тийш 3 км орчим газарт байсан юм. Тэгээд маргааш нь 12 цагийн үед тэмээгээ бүртгэх гээд очиход манай нэг атан тэмээг алаад махыг нь аваад шир, толгойг нь үлдээгээд явсан байсан. Түүнийг үзээд аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн...би үнэлгээний дагуу 3.400.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-170-171/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэсүрэнгийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 48 минутад Э залгаад байхаар нь утсаа авсан чинь тэмээний махтай орж ирж байна, хүрээд очих уу гэхээр нь хүрээд ир гэсэн, тэгээд Э цэнхэр өнгөтэй Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй нийт гурвуулаа ирсэн. 1 тэмээний мах байсан, махыг нь хиллэсэн чинь нийт 400 кг болсон. 1.600.000 төгрөг болсон, 1.500.000 төгрөгийг би өрөндөө авсан, 100.000 төгрөгийг нь би бэлэн өгсөн...Э Мандал-Овоо суманд хөдөө байдаг ээж, аав нь 600 гаруй тэмээтэй айл байдаг болохоор би хулгайнх гэж бодоогүй...малчид ер нь гарал үүслийн гэрчилгээгүй мах авч ирдэг болохоор нь авчихдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-195-196/,
-Гэрч Р.Эрдэнэсүрэнгийн Хаан банкны 5604027862 тоот данснаас Б.Н Хаан банкны 5607016018 тоот данс руу 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөгийг урьдчилж шилжүүлсэн дансны хуулга /2-р хавтас хх-25/
-Шүүгдэгч Б.Н Хаан банкны 5607016018 тоот данс руу гэрч Р.Эрдэнэсүрэнгийн Хаан банкны 5604027862 тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр урьдчилж 1.500.000 төгрөг шилжин орж ирсэн дансны хуулга /2-р хавтас хх-36-49/ зэргээр,
4. 2020 оны 03 дугаар сарын 10-ны шөнө бүлэглэн, иргэн Э.Баатарчулууны 34-95 ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг Хонгорын овоо гэх газарт байсан иргэн Ю.Жаргалын эзэмшлийн 1 тооны атан тэмээг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас хх-105/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтас хх-106-116/
-2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр явуулсан Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хавтас хх-117-120/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргалын өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би бэлчээрт байгаа тэмээгээ бүртгэхээр Цогтцэций сумын 3 дугаар баг, Хонгорын овоо гэх газарт очиход ертөнцийн зүгээр хойд талд манай тэмээ бэлчиж байсан. Тэгээд би нэг бүрчлэн үзэхэд атан тэмээ байж байсан. 03 дугаар сарын 08-ны өдөр би Хонгорын овооны хойно бэлчиж байгаа тэмээгээ ботготой нь нийлүүлэхэд атан тэмээ байж байсан...тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр би тэмээгээ бүртгэхээр Хонгорын овоо руу явахад атан тэмээ байгаагүй. Тэгээд атан тэмээгээ эрээд явахад Хонгорын овооны хойно Бухантын зооны зүүн хойд талд атан тэмээний толгой, гэдэс, шир нь олдсон...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр над руу 88731497 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад тэмээг чинь нухаж зарсан хүн аймаг дээр баригдаад цагдаад шалгагдаж байгаа, хэрэг нэмэгдэх гээд байна, таны тэмээний мөнгө төгрөгийг нь өгье, та цагдаагаас өргөдлөө татаад аваач гэсэн...2020 оны 03 сарын 20-ны 19 цагийн үед Буянжаргал гэдэг эмэгтэй надтай уулзахдаа та тэмээний өргөдлөө татаад авчих гэж хэлэхээр нь би чамд ямар хамааралтай хүн бэ гэж хэлэхэд би эхнэрийнх нь найз нь байгаа юм гэж хэлсэн, тэгээд тэр аймгаас залгаад байгаа хүн ямар учиртай хүн юм бэ гэж хэлэхэд над руу залгасан дугаарыг харуулахад Насанбат байна гэж хэлсэн...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 16-17 цагийн үед над руу нэг эрэгтэй залгаад очиж уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад таны тэмээг манай нэг дүү хоёр найзтайгаа хүлээсэн, та гомдол саналаа буцаагаад татаад авчих, тэгэх юм бол таны мөнгийг яаралтай өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-123-131/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нацаг-Юмын өгсөн “...манайд ирэхдээ 3 танихгүй залуус ирсэн. Би тэмээний махаа авч байхдаа ийм их өөхтэй мах авахгүй гэж хэлсэн...нэг килограммыг нь 4000 төгрөгөөр бодож нийт 1.708.000 төгрөгийг Насанбатын 5607016018 гэсэн дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн...улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Хөх өнгийн кабинтай, ачааныхаа тэвшин дээр хар хөх өнгийн бардкан /бүхээг/ гялгар хулдаасан материалтай бүхээг нь цахилгаантай, ардаа жижиг давхар дугуйтай, бонго загварын машин байсан. Өөр зүйлийг санахгүй байна. манай машинтай их адилхан харагдсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-139-141/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Буянжаргалын өгсөн “...манай найз Цолмон залгаад манай нөхөр Н хулгай хийсэн байна. Тэр тэмээний эзэн нь Ханхонгор сумын Жаргал гэдэг хүний тэмээг хулгай хийж авсан байна гэж надад хэлсэн юм...удаагүй Д над руу залгаад чи Жаргал гэдэг хүнийг таньдаг юм бол уулзаад бид нарыг хэргээ хүлээж байна, тохиролцоё гэж хэлээд өгөөч гэж хэлсэн, би түүний дагуу нөгөө Жаргал гэдэг хүн рүү залгаад та маргааш Цогтцэций суманд хүрээд ирээч би тантай уулзах хэрэгтэй байна, тэмээний чинь тухай хэлье гэсэн, тэгсэн орой нь сумын төв дээр хүрээд ирсэн. Тэгээд би тэр ахтай уулзаад манай найзууд танай тэмээг хулгайлсан байна, таны хохирлыг барагдуулья, та цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн...Д хэлэхдээ бид гуравыг гадарласан байна. Тийм учраас бид нарыг очоод хэргээ хүлээж байна гэж хэлээд өгөөч гэж гуйсан юм...” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-191-192/
-Гэрч М.Нацагюмын Хаан банкны 5455002720 тоот данснаас шүүгдэгч Б.Н Хаан банкны 5607016018 тоот данс руу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1.708.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2-р хавтас хх-188/
-Шүүгдэгч Б.Насанбатын Хаан банкны 5607016018 тоот данс руу М.Нацагюмын Хаан банкны 5455002720 тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1.708.000 төгрөг шилжиж орж ирсэн дансны хуулга /2-р хавтас хх-167-180/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 болгон өөрчилсөн болно.
Иймээс шүүгдэгч Х.Д, Б.Н, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүүгийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Мэргэнхүүг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүү мөрдөн шалгах ажиллагаанд “...2 тэмээний үнэд 4.600.000 төгрөг, тэмээ алсан хүнийг эрж машиндаа хийсэн түлшний үнэнд 300.000 төгрөг, шинжээчийн үнэлгээний зардалд 50.000 төгрөг нийт 4.950.000 төгрөгийг, эхний буудуулсан тэмээний хамт нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг болон тус шүүхэд “...Б.Э, Б.Н, Х.Д нараас хохирол болох тэмээний үнэд 6.350.000 төгрөг өгөхөөс 2020 оны 06 дугаар сард 5.000.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 1.350.000 төгрөг өгөхөөр байгаа. Д.Мэргэнхүү миний зүгээс гомдолтой байгаа, унаж эдэлдэг, номхон тэмээ байсан. Уг эрдэнэт сүргийг зүй бусаар буудаж зэрлэгээр хөнөөсөн эзнийн хувьд сэтгэл зүйн болон эд малын гомдолтой байгаа” гэх тайлбараар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүү нь хохиролд нийт 6.350.000 төгрөгийг нэхэмжилжээ. /1-р хавтас хх-24-27, 3-р хавтас хх-73/
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №ӨМ20/29 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “14 настай эр тэмээ 1 толгой 2.000.000 төгрөг, 15 настай эр тэмээ 1 толгой 2.000.000 төгрөг, 12 настай эр тэмээ 1 толгой 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг” гэж үнэлжээ. /1-р хавтас хх-42-44/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүү нь хохиролд нийт 6.350.000 төгрөг /3 тэмээний үнэд 6.000.000 төгрөг, бензины зардалд 300.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардалд 50.000 төгрөг/-ийг нэхэмжилсэн ба “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №ӨМ20/29 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тэмээ тус бүрийг 2.000.000 төгрөгөөр тооцож, 2 тэмээний үнэд 4.000.000 төгрөг, бензины зардалд 300.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардалд 50.000 төгрөг нийт 4.350.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гаргуулах,
буудуулсан гэх 1 тэмээг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүү нь өөрөө янзлаад махны наймаа хийдэг Энэбишид зарсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд эргээд гэртээ очиж өвсөө буулгачихаад эргэж нөгөө тэмээн дээрээ өөрийн төрсөн ах Батсугир, дүү Буян-Оргил, Бадамдорж нарын хамтаар очоод нөгөө тэмээгээ нугасалж алаад арьсыг нь хуулж байхад тэмээний хүзүүнд хөх өнгийн цус хуралт үүссэн байсан, тэрийг үзэхэд нүх байсан. Тэгээд ширийг нь сайн үзсэн чинь сумны нүх байсан. Тэгээд махыг аймаг дээр ачиж ирээд махны наймаа хийдэг Энэбиш гэдэг эгчид зарсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа хэдий ч шүүгдэгч нараас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүүд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохиролд 4.000.000 төгрөг болон 1.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүүгийн нэхэмжилсэн 6.350.000 төгрөгөөс хохиролд 5.000.000 төгрөгийг гаргуулж, 1.350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мэргэнхүүд хохиролд 5.000.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч нар төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. /3-р хавтас хх-7-8/
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтулгын нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэн Э.Эрдэнэтулгыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтулгын өгсөн “...Би үнэлгээний дагуу тэмээний мөнгөө нэхэмжилнэ. Мөн үнэлгээний төлбөр болох 40.000 төгрөгийг би өөрөө төлсөн, мөн тухайн тэмээг алагдсаны дараагаар 78.600 төгрөгийн бензин хийж явсан энэ мөнгөө бас нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр тэрээр 1 ингэн тэмээний үнэнд 1.300.000 төгрөг, шинжээчийн үнэлгээний төлбөрт 40.000 төгрөг, тэмээ хайхад машинд бензин хийсэн төлбөрт 78.600 төгрөг нийт 1.418.600 төгрөгийг хохиролд нэхэмжилжээ. /1-р хавтас хх-80-81/
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ӨМ20/25 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “Ингэн тэмээ 1 ширхэг, нэг бүр нь 1.300.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг” гэж үнэлжээ. /1-р хавтас 93-95/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтулгын нэхэмжилсэн 1.418.000 төгрөгөөс шүүгдэгч нар нь хохиролд 1.300.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтулгын нэхэмжилсэн шинжээчийн үнэлгээний төлбөр 40.000 төгрөг, бензиний зардалд 78.600 төгрөгийн баримт нь 1-р хавтас хэргийн хх-119 дүгээр талд авагдсан байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 118.600 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар гэм буруугийн хурлаас шийдвэрлэхэд шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн байна.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтулгын нэхэмжилсэн нийт 1.418.000 төгрөгийг шүүгдэгч нар нь төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Батдоржийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Л.Батдоржийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Батдоржийн өгсөн “...4 настай эр тэмээ, 10 настай атан тэмээний үнэнд 3.400.000 төгрөг нэхэмжилнэ, хохирлоо төлүүлээд авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр тэрээр 10 настай атан тэмээ 2.000.000 төгрөг, 4 настай тайлаг тэмээ 1.400.000 төгрөг нийт 3.400.000 төгрөгийг хохиролд нэхэмжилжээ. /1-р хавтас хх-169-171/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №386 дугаартай үнэлгээгээр “2020 оны 03 дугаар сарын байдлаар 10 настай Атан тэмээ 1 ширхэг нь 2.000.000 төгрөг, 4 настай Тайлаг тэмээ 1 ширхэг нь 1.400.000 төгрөг нийт 3.400.000 төгрөг” гэж үнэлжээ. /1-р хавтас хх-222-223/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Батдоржийн нэхэмжилсэн 3.400.000 төгрөгөөс шүүгдэгч нар нь хохиролд 2.500.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 700.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /3-р хавтас хх-6, 83/
Шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Батдоржийн нэхэмжилсэн хохирлоос үлдэх 200.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар гэм буруугийн хурлаас шийдвэрлэхэд шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн болох мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Батдоржийн нэхэмжилсэн нийт 3.400.000 төгрөгийг шүүгдэгч нар нь төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргалын нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ю.Жаргалыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргал мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний тэмээг 1.300.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирол барагдуулж 1.300.000 төгрөгийг миний дансанд хийсэн, Гэтэл Нацагдулам гэдэг махны ченж Б.Насанбатын дансанд 1.760.000 төгрөгийг хийсэн ...миний хувьд тэмээгээ борлуулсан мөнгөн дүнгээр тооцон хохирлоо гүйцээж авмаар байна” гэх мэдүүлэг, мөн шүүхэд “...хохиролд миний бие нь гэмт хэрэгтнүүдээс 1.760.000 төгрөг авах ёстойгоос 1.300.000 төгрөг авсан. Иймээс хохирлын үлдэгдэл болох 460.000 төгрөгийг барагдуулж өгөхийг хүсэж байна” гэх тайлбараар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргал нь хохиролд нийт 1.760.000 төгрөгийг нэхэмжилжээ. /3-р хавтас хх-39, 72/
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-720/278 дугаартай Үнэлгээний дүгнэлт “2020 оны 03 дугаар сарын байдлаар Атан тэмээ 1 толгой нь 1.300.000 төгрөгөөр тогтоов” гэж үнэлжээ. /2-р хавтас хх-194-196/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргал нь хохиролд нийт 1.760.000 төгрөг нэхэмжилсэн ба “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-720/278 дугаартай Үнэлгээний дүгнэлт “Атан тэмээ 1 толгой нь 1.300.000 төгрөг”-өөр үнэлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохиролд 1 ширхэг атан тэмээний үнэнд 1.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 460.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргалд хохиролд 1.300.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч нар төлсөн болохыг дурдах нь зүйтэй. /3-р хавтас хх-5/
5. Иргэний нэхэмжлэгч С.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор иргэн С.Бямбадоржийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Бямбадоржийн өгсөн “...56-62 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 онд Улаанбаатар хотоос авсан юм. “Хас үнэлгээ” ХХК 10.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тэрээр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлжээ. /1-р хавтас хх-176-177/,
Тэрээр 56-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшдэг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №010 дугаартай Автомашин техникийн үнэлгээгээр “Toyata Landcruizer80 маркийн 56-62 ӨМҮ улсын дугаартай, НDJ810061971 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн, автомат, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, С.Бямбадоржийн эзэмшлийн, дизель түлшний, баруун рүльтэй, автомашин нь 2020 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 10.000.000 төгрөгөөр тогтоов” гэж тээврийн хэрэгслийг үнэлжээ. /1-р хавтас хх-210-211, 2-р хавтас хх-09/
Иргэний нэхэмжлэгч С.Бямбадорж нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
6. Иргэний нэхэмжлэгч Э.Баатарчулууны нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Э.Баатарчулууныг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Баатарчулууны өгсөн “...34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хот техникийн захад байх ченжээс 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан...”Хас үнэлгээ” ХХК-иас 9.500.000 төгрөгөөр үнэлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна...машинаа авмаар байна. Өөр санал, хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлгээр тэрээр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлжээ. /1-р хавтас хх-173-174/
Тэрээр 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 009 дугаартай Автомашин техникийн үнэлгээгээр “Киа-Бонго3 маркийн 34-95 ӨМЭ улсын дугаартай, KN3HAP8N27K195767 арлын дугаартай, хөх өнгийн, механик хурдны хайрцагтай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн, Э.Баатарчулууны эзэмшлийн дизель түлшний, зүүн рүльтэй, автомашин нь 2020 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 9.500.000 төгрөгөөр тогтоов, уг машины хурдны хайрцаг эвдэрсэн байсан болно” гэж тээврийн хэрэгслийг үнэлжээ. /1-р хавтас хх-218-219, 2-р хавтас хх-19/
Иргэний нэхэмжлэгч Э.Баатарчулуун нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
7. Иргэний нэхэмжлэгч А.Нямбуугийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор А.Нямбууг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Нямбуугийн өгсөн “...манай талийгаач эмээгээс надад үлдсэн тайрсан калибр буу байдаг юм. Энэ бууг 2020 оны 01 дүгээр сард байх санагдаж байна манай дүү Б.Э гуйж аваад явсан юм. Сургийг нь сонсоход тэр бууг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн юм шиг байна. Миний бууг авч яваад цагаан сарын дараа авч ирж өгсөн юм...энэ буу ямар нэгэн бичиг баримт байхгүй бүртгэлгүй буу байгаа юм...”Хас үнэлгээ” ХХК 100.000 төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрч байна...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тэрээр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлжээ. /1-р хавтас хх-179-180/,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №483 дугаартай үнэлгээгээр “хуучин, тайрсан калибр буу 1 ширхэг нь 100.000 төгрөг” гэж үнэлжээ. /1-р хавтас хх-214/
Иргэний нэхэмжлэгч А.Нямбуугийн нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Энхмандах, Х.Данзанравжаа, Б.Насанбат нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтуугаар, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ маркийн Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Э.Эрдэнэтулгын 1 тооны тэмээг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Батдоржийн 1 тооны тэмээг хулгайлах зорилгоор буудан алж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 56-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Д.Мэргэнхүүгийн 2 тооны тэмээг хулгайлан 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн Э.Баатарчулууны 34-95 ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс иргэн Л.Батдоржийн 1 тооны тэмээг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 10-ны шөнө бүлэглэн, иргэн Э.Баатарчулууны 34-95 ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг Хонгорын овоо гэх газарт байсан иргэн Ю.Жаргалын эзэмшлийн 1 тооны атан тэмээг хулгайлж, 1.300.000 төгрөгийн буюу бусдад нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Д, Б.Н нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтас хх-64, 66/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo Ж-3 маркийн тээврийн хэрэгсэл, 56-62 ӨМҮ улсын дугаартай, “Toyata Landcruizer-80 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгуулж, 2 тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлогод оруулах”-аар санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Х.Д, Б.Н нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Д, Б.Н, Б.Э нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн цаасны хутга 1 ширхэг, саарал өнгийн машины хагарсан эд зүйл, шар эрээн өнгийн бариултай заазуур 1 ширхэг, LD club гэсэн бичиглэлтэй 6 ширхэг тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хошуу хэсгээс хасаж тайрсан шар өнгийн онгоц модтой, ногоон өнгийн оосортой, калибр маркийн галт зэвсэг 1 ширхэг, бууны замаг 1 ширхэг, шар өнгийн 1 ширхэг бууны сумыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж устгуулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo Ж-3 маркийн тээврийн хэрэгсэл, 56-62 ӨМҮ улсын дугаартай, “Toyata Landcruizer-80 маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын 2 тээврийн хэрэгсэлтэй хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo Ж-3 маркийн тээврийн хэрэгслийг уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт Э.Баатарчулуунд, 56-62 ӨМҮ улсын дугаартай, “Toyata Landcruizer-80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүр /удирдлагатай/-ийн хамт С.Бямбадорж нарт тус тус буцаан олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo Ж-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэнд 9.500.000 төгрөг, 56-62 ӨМҮ улсын дугаартай, “Toyata Landcruizer-80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн үнэнд 10.000.000 төгрөг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргалын тэмээг зарсан зөрүү мөнгө болох 408.000 төгрөг /1.708.000-1.300.000 төгрөг=408.000 төгрөг/ нийт 19.908.000 төгрөгийг шүүгдэгч Х.Д, Б.Н, Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Д, Б.Н, Х.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2028000640054 дугаартай хэрэгт 2028000650055, 2028000740056, 2029000720060 хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос шүүгдэгч Х.Данзанравжаа, Б.Насанбат, Б.Энхмандах нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Цагаан ямаат овогт Х.Д, Ж овогт Б.Н, Анги овогт Б.Э нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Д, Б.Н, Б.Э нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Д, Б.Н, Б.Э нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Мэргэнхүүгийн нэхэмжилсэн 6.350.000 төгрөгийн шаардлагаас 1.350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн, хохирогч Ю.Жаргалын нэхэмжилсэн 1.760.000 төгрөгөөс 460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.300.000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн, хохирогч Э.Эрдэнэтулга 1.418.600 төгрөг, Л.Батдорж 3.400.000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нар төлсөн, иргэний нэхэмжлэгч С.Бямбадорж, Э.Баатарчулуун, А.Нямбуу нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн цаасны хутга 1 ширхэг, саарал өнгийн машины хагарсан эд зүйл, шар эрээн өнгийн бариултай заазуур 1 ширхэг, LD club гэсэн бичиглэлтэй 6 ширхэг тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хошуу хэсгээс хасаж тайрсан шар өнгийн онгоц модтой, ногоон өнгийн оосортой, калибр маркийн галт зэвсэг 1 ширхэг, бууны замаг 1 ширхэг, шар өнгийн 1 ширхэг бууны сумыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж устгуулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo Ж-3 маркийн тээврийн хэрэгсэл, 56-62 ӨМҮ улсын дугаартай, “Toyata Landcruizer-80 маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын 2 тээврийн хэрэгсэлтэй хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo Ж-3 маркийн тээврийн хэрэгслийг уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт Э.Баатарчулуунд, 56-62 ӨМҮ улсын дугаартай, “Toyata Landcruizer-80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүр /удирдлагатай/-ийн хамт С.Бямбадорж нарт тус тус буцаан олгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 34-95 ӨМЭ улсын дугаартай Bongo Ж-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэнд 9.500.000 төгрөг, 56-62 ӨМҮ улсын дугаартай, “Toyata Landcruizer-80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн үнэнд 10.000.000 төгрөг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргалын тэмээг зарсан зөрүү мөнгө болох 408.000 төгрөг /1.708.000-1.300.000 төгрөг=408.000 төгрөг/ нийт 19.908.000 төгрөгийг шүүгдэгч Х.Д, Б.Н, Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.
9. Шүүгдэгч Х.Д, Б.Н, Х.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2028000640054 дугаартай хэрэгт 2028000650055, 2028000740056, 2029000720060 хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Х.Д, Б.Н, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН