| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0015/И |
| Дугаар | 131/ШШ2017/00024 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2017/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Хүсэлт гаргагч: овогт ын Мөнхсоёлын “Д.*******ыг эрэн сурвалжлуулах”ыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 2008 онд Д.*******тай танилцан 2009 оны 10 сарын 26-ны өдөр охин *******ыг төрүүлсэн. Одоо охин маань 7 настай эрүүл бойжиж байна. Д.******* нь намайг 4 сартай жирэмсэн байхад салсан ба охиноо төрсний дараа эргэн ирсэн боловч дахин салсан. Одоо Д.******* нь сураггүй болж, хаана оршин байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би *******ын төрсөн ээж нь юм. ******* өөрөө Баянговь суманд хүүхдээ харж байгаа тул хүрэлцэн ирээгүй юм. Тэрээр 2008 онд Д.*******тай танилцаж үерхэж байгаад 2009 онд хүүхэдтэй болсон. Тэгтэл 2013 онд Д.******* нь Улаанбаатар хот явж ажил хийж мөнгөтэй болж ирээд гэр орноо барьж эхнэр хүүхдээ албан ёсоор авна гээд одоо болтол сураггүй байна. Хаа нэг хүүхэдтэйгээ утсаар ярьдаг юм. Хамгийн сүүлд 2016 оны 02 сард утсаар яриад түүнээс хойш утсаар яриагүй байна. Одоо Д.******* нь Улаанбаатар хотод ажилтай гэх боловч хаана ямар ажил хийж, ямар хаяг дээр оршин суугаа болох нь тодорхойгүй байна. Бид сумын багийн даргаар утсаар яриулсан боловч гэрийн болон ажлын хаягаа хэлэхгүй байна гэсэн. Утасных нь дураар ******* гэж байгаа. Бидний бодож байгаараар өөр эхнэр хүүхэдтэй болоод Улаанбаатар хотод байр хөлсөлж байгаа гэж бодож байна. Д.*******ыг эрэн сурвалжлуулах шалтгаан нь түүнээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байна. Д.*******ын эцэг эх нь Баянговь сумын 4-р багт мал маллаж амьдардаг юм. Аав ээж дээрээ удаан хугацаагаар ирэхгүй байгаа гэсэн..гэв.
Шүүх хуралдаанаар *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, *******ын төрсний гэрчилгээний хуулбар, Баянговь сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 02 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь Д.*******ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.
******* нь Д.*******тай 2008 онд танилцан үерхэж байгаад 2009 оны 10 сарын 26-ны өдөр охин *******ыг төрүүлж өсгөсөн байна.
Улмаар Д.******* нь 2013 онд Улаанбаатар хотруу ажил хийх зорилгоор яваад түүнээс хойш эргэж ирээгүй, 2016 оны 02 сараас хойш утсаар холбогдоогүй, хаана оршин суугаа болох нь тодорхойгүй, охин *******даа хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж байгаа нь Баянговь сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 02 дугаар албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн тайлбар холбогдох баримтыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хүсэлт гаргагчийн тайлбараар Д.******* нь ******* дугаарын утастай, Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаа мэдээлэл байгаа болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Баянговь сумын 4-р багт бүртгэлтэй, ******* регистрийн дугаартай, ******* дугаарын утастай, ******* овогт Доржбатын *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ