Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2017/00010

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

*******иуцагч: ******* ******* овогт *******гийн *******д холбогдох  Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 10.451.100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.******* нь 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 25.951.100 төгрөгийн барилгын материал авсан бөгөөд үлдэгдэл 10.451.100 төгрөгийг өгөхгүй байх тул Ч.*******гаас гаргуулж өгнө үү? Тооцоо хийх гээд очсон боловч хэн нь хариуцаж хийх нь тодорхойгүй байх тул шүүхэд хандаж байна... гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Миний бие Ч.*******гаас нэхэмжилсэн 2013 оны 05 сард зарсан барилгын материалын үнэ 25.951.100 төгрөгийн үлдэгдэл 10.451.100 төгрөгийн 7.151.100 төгрөгөөс татгалзаж, 3.300.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр ХААН банкны 5225254727 тоот дансаар авахаар тохиролцов гэжээ.

*******иуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

*******иуцагч Ч.******* би нэхэмжлэгч Б.*******д 3.300.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр ХААН банкны 5225254727 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцлоо.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Ч.*******гаас Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 10.451.100 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.

*******иуцагч Ч.******* нь 2013 оны 05 сараас эхлэн нэхэмжлэгч Б.*******гийн барилгын материалын дэлгүүрээс барилгын материал зээлээр худалдан авч, үнийг бүрэн төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар хариуцагч Ч.******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 7.151.100 төгрөгөөс татгалзаж, 3.300.000 төгрөгийг авахаар, хариуцагч Ч.******* нь 3.300.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 10451100 төгрөгөнд 182167 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстойгоос нэхэмжлэл гаргах үедээ 680500 төгрөг буюу 498333 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос 498333 төгрөгийг буцаан гаргуулж олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 10.451.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7.151.100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.******* нь 3.300.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 563016 төгрөг, хариуцагч Ч.*******гаас 33875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Ч.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ