| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0031/И |
| Дугаар | 131/ШШ2017/00028 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2017/00028
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овогт *******ийн *******,
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* нарт холбогдох “Үндсэн зээл 2976017 төгрөг, хүү 240591 төгөрг, нийт 3216608 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.*******, Х.******* нар нь 2014 оны 12 сарын 19-ны өдөр Баянхонгор салбараас 6488 тоот зээлийн гэрээ байгуулан 5696063 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь Баянхонгор аймгийн Сумын засаг даргын Тамгын газарт жижүүрээр ажилладаг байсан ба ажлаасаа гарсан. Зээлдэгч орлогогүй, зээлээ төлөх боломжгүй болсон тул зээл нь төлөгдөхгүй 154 хонож байгаа тул үндсэн зээл 2976017,46 төгрөг, хүү 240591,33 төгрөг, зээлийн нийт үлдэгдэл буюу 3202608,79 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Х.******* би 2014 оны 12 сарын 19-ний өдөр ******* банкнаас 5696063 төгрөгийн зээл авсан. Одоо банкны нэхэмжилсэн 3216608,79 төгрөгийг бүрэн төлж
барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК-нь Х.*******, Х.******* нарт холбогдуулан “Үндсэн зээл 2976017 төгрөг, хүү 240591 төгөрг, нийт 3216608 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Х.*******, Х.******* нар нь 2014 оны 12 сарын 19-ний өдөр ******* банкны Баянхонгор салбараас 6488 тоот зээлийн гэрээ байгуулан 5696063 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй авч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч үндсэн зээл 2976017 төгрөг, хүү 240591 төгрөг, нийт 3216608 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Х.******* нь үндсэн зээл 2976017 төгрөг, хүү 240591 төгрөг, нийт 3216608 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 33208 төгрөг, хариуцагч Х.*******ээс 33208 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Баянхонгор дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ