| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00325/и |
| Дугаар | 138/ШШ2017/00411 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2017/00411
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан би *******т холбогдох 1000000 төгрөг гаргуулах тухай И.*******ийн нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын *******-р багт оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******т 2015 оны 2 сарын орчимд 1 сая төгрөг зээлүүлсэн. ******* нь Манжуур явах хэрэгтэй байна, мөнгө олдохгүй байна гэхээр нь дараа өгнө биз гээд зээлсэн. ******* нь зээлсэн мөнгөө өгөх талаар огт ярьдаггүй. Миний хувьд ч боломж бололцоогоороо өгөх байх гэж боддог байсан. Миний бие 2017 оны 01 сарын 19-нд Улаанбаатар хотод 3-р эмнэлгийн зүрх судасны тасагт зүрхний шигдээс гэсэн оноштой хагалгаанд орсон. Одоо биеийн байдал сайнгүй хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээнд байгаа бөгөөд эмчилгээнд мөнгө төгрөг хэрэгтэй гээд *******т зээлдүүлсэн 1 сая төгрөгөө нэхэхэд сайн дураар өгөх талаар арга хэмжээ авдаггүй. Иймд миний бие тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байх тул *******ээс 1 сая төгрөгийг яаралтай гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч И.******* нь 2017 оны 4 сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ: Миний бие Баатарын Болорцэцэгт нэг сая төгрөг зээлүүлсэн Би энд хүнд нэг сая төгрөгийг зээлүүлэлгүй зүгээр өгсөн тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч *******т холбогдуулан 1000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И.******* нь
нэхэмжлэлийн шаардлага болох 1000000 төгрөгийг хариуцагч *******ээс нэхэмжлэхээс татгалзаж байгаа тайлбарыг ирүүлжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж болох бөгөөд уг татгалзал нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 10******* дугаар зүйлийн 10*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч И.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгөөс 14275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 14275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН