Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2017/00414

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох баривчлах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 201******* оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

*******ийн Зоригтхүү нь 201******* оны 03 сарын 28-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 145 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 85400 төгрөг,  201******* оны 03 сарын 2*******-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

      Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигон овогт *******ийн Зоригтхүү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд 14 хоногийн баривчилгаанд байгаад гарсан төлбөр нь 89550 төгрөгийг 201******* оны 0******* сард төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч *******д холбогдуулан саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 89550 төгрөг /наян есөн мянга таван зуун тавь/-ийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 22*******5 төгрөг /89550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН