| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0030/И |
| Дугаар | 131/ШШ2017/00029 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2017/00029
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* овогт *******ын *******д холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1500000 төгрөг гаргуулах’-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие О.******* нь иргэн Д.*******д 2015 оны 06 сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамж, 26 тоотод байрлах Г-0307000167 тоот улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 328м2 газрыг хашаа, байшингийн хамт 5500000 төгрөгөөр худалдсан. Д.******* нь хашааны газрыг байшингийн хамт худалдаж авахдаа 4000000 төгрөгөнд мал, 1500000 төгрөгийг нь хашаа байшингаа нэр дээр нь шилжүүлж авсны дараа банкнаас зээл аваад өгөхөөр болсон. Тэрээр 2015 оны 06 сарын 08-ны өдөр нотариат дээр очин худалдах худалдан авах гэрээ байгуулж, үнийн дүнг нь 3000000 төгрөг бэлнээр өгсөн гэж бичүүлсэн. 2015 оын 08 сард нэгийг нь 100000 төгрөгөөр бодож нийт 40 тооны бог мал өгч, үлдэгдэл 1500000 төгрөгийг зээл аваад өгнө гэж хэлээд сураггүй болсон. Иймд хашааны үнийн үлдэгдэл 1500000 төгрөгийг Д.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
О.******* би Д.*******гаас 1500000 төгрөг нэхэмжилснээс 300000 төгрөгөөс татгалзаж, 1000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр, 200000 төгрөгийг 2017 оны 04 сарын 15-ны өдөр төлүүлэхээр эвлэрэн хэлэлцэв гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
О.*******ын нэхэмжилсэн 1200000 төгрөгийн 1000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр, 200000 төгрөгийг 2017 оны 04 сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь Д.*******д холбогдуулан “Хашаа, байшин, газар худалдсаны төлбөрийн үлдэгдэл 1500000 төгрөг гаргуулах’-ыг хүсэн шаарджээ.
О.******* нь 2015 оны 06 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-р багийн 4-р гудамж, 26 тоотод байрлах Г-0307000167 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний 328м2 газрыг хашаа байшингийн хамт 5500000 төгрөгөөр хариуцагч Д.*******д худалдсан болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Улмаар хариуцагч Д.******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгөөс татгалзаж, 1200000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.******* 1000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр, 200000 төгрөгийг 2017 оны 04 сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1500000 төгрөг гаргуулах’ тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 300000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* 1000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр, 200000 төгрөгийг 2017 оны 04 сарын 15-ны өдөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 19475 төгрөг , хариуцагч Д.*******гаас 16675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Д.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ