Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2020/0226/Э |
Дугаар | 2021/ШЦТ/04 |
Огноо | 2020-12-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Хохирогч Г.Б,
Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юншээбү овогт Ш.Мд холбогдох эрүүгийн 2007000000248 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ...................-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт ………………………. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Юншээбү овогт Ш.М /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 5 угаар хороо 75 дугаар байрны 13 тоотод иргэн Г.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нуруу хэсэгт нь хутгаар хатгаж биед нь нуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би элэг муутай болохоор архи сайн ууж чаддаггүй хүн. Хэрэг гарсан өдөр Цгийн гэрт 0.75 болон 0.5 литрийн хоёр шил архи авч очсон. Би айлд архи уугаад сууж байснаа л санаж байна. Би архи ууж байгаад тасраад унасан. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Тэр айлд 2 шил архи уусан. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн санахгүй байгаа ч гэсэн миний хийсэн үйлдлийг манай найз Батчулуун надад хэлсэн. Миний санаж байгаа зүйл нь би Цгийн гэрт сууж байсан хүртлээ санаж байна” гэв.
Хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өглөө ажил дээрээ сууж байгаад ажлаа дуусаад 2 шил архи аваад найзын хамтаар Цгийн гэрт очсон. Бид нар архи уугаад сууж байснаа л санаж байна. Нэг мэдэхэд л миний нуруу хэсгээс цус гарч байсан. Би Ш.Мд чи намайг хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Би өөр зүйл санахгүй байна. Одоо надад Ш.Мгөөс нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ажлаа хийж байгаад тараад Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордокод байрлах гэртээ 22 цаг өнгөрч байхад иртэл хүн байхгүй том өрөөний цонх онгорхой, үүдний өрөө эмх замбараагүй байдалтай байхаар нь Ш.Мг хүмүүстэй орж ирж архи уусан юм байхдаа гэж бодоод утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байхаар нь за тэгж байгаад ирэх байлгүй дээ гэж бодоод хэвтээд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө сэрэхэд ирээгүй байсан ба 11 цагийн үед ажил руугаа явах гээд байж байтал Ш.Мгийн ажлын газрын менежер Батзориг над руу залгаад Ш.М хүн хутгалсан гэдгийг хэлэхээр нь шууд Налайхын Цагдаагийн хэлтэс дээр ирээд болсон асуудлыг мэдсэн. Ш.М Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд 1975 оны 12 дугаар сарын 12-ны өдөр айлын отгон хүү болж төрсөн дээрээ 6 эгчтэй айлын ганц хүү. Бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж, 1983 онд сумынхаа 10 жилийн 1 дүгээр ангид элсэн орсон ба бид 2 нэг ангид сурч байсан юм. 8 дугаар ангиа төгсөөд жолооны курст бүтэн 1 жилийн турш суралцаж төгсөөд Говь-Алтай аймгийн Цээл суманд Засаг даргын жолооч хийж байгаад 2000 онд Улаанбаатар хотод шилжин ирээд ........................-д даргын жолооч хийж байгаад сүүлд гараад ...................-д өнөөдрийг хүртэл жолоочоор ажиллаж байгаа. Бид 2000 онд Улаанбаатарт ирсэн хойноо уулзаж үерхээд гэр бүл болсон. Одоо дундаасаа 1 хүүтэй, ШУТИС-д суралцдаг. Зан байдлын хувьд их ичимхий даруухан хүн. Элдэв ширүүн ааш араншин байдаггүй. Найз нөхөд олонтой их тусархуу хүн байгаа юм. Техникт их авьяастай, хүнд их үнэнч болохоор урьд урьдын дарга захирлууд нь явуулах дургүй байдаг ба дандаа магтаж ярьдаг. Сүүлийн үед жаахан архи уугаад байдаг болчхоод байгаа ба ер нь бол их найз нөхөд олон болоод хүн ялгахгүй найзлаад байгаатай нь холбоотой байх гэж боддог. Өөр муу зуршил байдаггүй” гэх мэдүүлэг
/хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед над руу залгаад уулзъя Налайх руу явж байна гэхээр нь зөвшөөрөөд Буян-Налайх автобусны буудал дээр очтол Ш.М удалгүй хүрээд ирсэн. Ингээд Ш.М Цгийн гэрт гэхээр нь зөвшөөрөөд тэндээсээ дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн 1 экс архи, 0,5 литрийн экс нэртэй архи 1 шилийг аваад сууж ирсэн такситай нь хамтдаа Цгийн гэр рүү явтал замд таксины жолооч нэг хүнтэй утсаар ярьснаа явж байгаад цэргийн тэндээс замын хажууд Г.Быг зогсож байхад нь авсан. Г.Б 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи барьсан нэлээн халамцуухан байсан ба тэр архийг нь хувааж ууя гэхээр нь замдаа гудамж дунд орж 0.5 литрийн хараа нэртэй архийг хувааж ууж дуусгаад Цгийн гэр рүү явж очсон архиа ойр зуурын юм яриад ууж байснаа санаж байгаа. Тэрнээс Гордок орсон Ш.Мгийн гэрт яаж орж ирснээ ч сайн санадаггүй. Ямар ч байсан хүн орилж хашхираад би гайхаад хартал Г.Б араас орж ирсэн агсам согтуу тавиад орилж хашхираад байсан би нэлээн согтуу байсан болохоор том өрөөний газар сууж байтал Ш.М босоод явсан ба би сууж байхад хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан ба Г.Б чи намайг шаачих гэж хэлж байх шиг байсан тэгээд л гэнэт Г.Б намайг шаачихлаа ш дээ гэхээр нь би гайхаад босоод очтол Ш.М гартаа хутга барьсан цус болчихсон гараас нь хутгыг нь авч шидэхэд Г.Б дээгүүрээ өмссөн куртик, тайлаад гараад явсан удалгүй цагдаа нар ирсэн. Намайг анх Ш.Мтэй уулзахад согтуу байсан тэгээд цааш яваад Г.Быг замаас авахад мөн адил нэлээн халамцуу байсан ба би ч бас тухайн өдрийн өглөө манай найз гэрт ирсэн байсан ба бид хоёр 1 шил 0,75 литрийн хараа архи хувааж уучхаад байж байхад Ш.М над руу залгасан юм. Ер нь тавуулаа нэлээн согтуу байсан болов уу гэж бодож байгаа. Би тухайн үед Г.Быг араас орж ирсэн болохоор гэрт нь буулгасан хүрээд ирлээ гэж ойлгосон. Учир нь Г.Б гаднаас орж ирээд хаяад явчихлаа гээд орилж хашхираад байсан юм. Гэрийнх нь гадаа буулгасан эсэхийг мэддэггүй. Тэгээд л тэгж мэдүүлсэн.” гэх мэдүүлэг
/хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/788 дугаар:
"...1. Б.Г.Бын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 7/339 дугаар:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна.
2. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5984 дугаар:
“...1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 20см урттай, шар өнгийн төмөр иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.
Жич” Дүгнэлтийг эд мөрийн баримтын хамт ШБМХ-т буцаав.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд
/хх-ийн 2-8 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд
/хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 85 дугаар хуудас/,
Ш.Мгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 75-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо 75 дугаар байр 13 тоотод иргэн Г.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нуруу хэсэгт нь хутгаар хатгаж биед нь нуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ш.М нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг шар өнгийн иштэй хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Ш.Мд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Ийм шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 /зургаан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Мд холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 5 угаар хороо 75 дугаар байрны 13 тоотод иргэн Г.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нуруу хэсэгт нь хутгаар хатгаж биед нь нуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Ш.Мгийн “Би айлд архи уугаад сууж байснаа л санаж байна. Би архи ууж байгаад тасраад унасан. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Тэр айлд 2 шил архи уусан. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн санахгүй байгаа ч гэсэн миний хийсэн үйлдлийг манай найз Батчулуун надад хэлсэн. Миний санаж байгаа зүйл нь би Цгийн гэрт сууж байсан хүртлээ санаж байна” гэх,
Хохирогч Г.Бын: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өглөө ажил дээрээ сууж байгаад ажлаа дуусаад 2 шил архи аваад найзын хамтаар Цгийн гэрт очсон. Бид нар архи уугаад сууж байснаа л санаж байна. Нэг мэдэхэд л миний нуруу хэсгээс цус гарч байсан. Би Ш.Мд чи намайг хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Би өөр зүйл санахгүй байна. Одоо надад Ш.Мгөөс нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй” гэх,
Гэрч Д.Аын: "...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ажлаа хийж байгаад тараад Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордокод байрлах гэртээ 22 цаг өнгөрч байхад иртэл хүн байхгүй том өрөөний цонх онгорхой, үүдний өрөө эмх замбараагүй байдалтай байхаар нь Ш.Мг хүмүүстэй орж ирж архи уусан юм байхдаа гэж бодоод утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байхаар нь за тэгж байгаад ирэх байлгүй дээ гэж бодоод хэвтсэн унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө сэрэхэд ирээгүй байсан ба 11 цагийн үед ажил руугаа явах гээд байж байтал Ш.Мгийн ажлын газрын менежер Батзориг над руу залгаад Ш.М хүн хутгалсан гэдгийг хэлэхээр нь шууд Налайхын Цагдаагийн хэлтэс дээр ирээд болсон асуудлыг мэдсэн” гэх,
Гэрч Б.Бы: "...Гордок орсон Ш.Мгийн гэрт яаж орж ирснээ ч сайн санадаггүй. Ямар ч байсан хүн орилж хашхираад би гайхаад хартал Г.Б араас орж ирсэн агсам согтуу тавиад орилж хашхираад байсан би нэлээн согтуу байсан болохоор том өрөөний газар сууж байтал Ш.М босоод явсан ба би сууж байхад хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан ба Г.Б чи намайг шаачих гэж хэлж байх шиг байсан тэгээд л гэнэт Г.Б намайг шаачихлаа ш дээ гэхээр нь би гайхаад босоод очтол Ш.М гартаа хутга барьсан цус болчихсон гараас нь хутгыг нь авч шидэхэд Г.Б дээгүүрээ өмссөн куртик, тайлаад гараад явсан удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/788 дугаар: "...Б.Г.Бын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 7/339 дугаар:
“...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй.” гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5984 дугаар:“...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 20см урттай, шар өнгийн төмөр иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Жич” Дүгнэлтийг эд мөрийн баримтын хамт ШБМХ-т буцаав.” гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ш.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын бие мах бодид хөнгөн хохирол учирсан бөгөөд “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ш.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн
эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Юншээбү овогт Ш.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ