| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0219/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., 11.4.2.1., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч Ц.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Аянагүль,
хохирогч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Эмч овогт Б.Од холбогдох эрүүгийн 2007003980266 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ................................................... тоотод нөхрийн хамт оршин суух бүртгэлтэй,
Эмч овогт Б.О / /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Б.Бийг 2019 оны 11 сард, 2020 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ....................................... тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Бийг “тамхи авч татлаа” гэх шалтгаанаар түлээний мод, галын дэгээ төмөр зэргээр удаа дараа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ........................................... тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Бийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хэлбэрээр, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Б.Бийн цээжин тус газарт хутгалж, цээжний баруун хөндийд нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний буруу, өөрөө л хийсэн хэрэг ” гэв.
Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгчтэй 1978 оноос хойш хамт амьдарч байна. Хоол хийнэ гээд сууж байтал шүүгдэгч согтуу орж ирээд намайг хутгалсан. Би яагаад тэгснийг ойлгохгүй байна. Би архи уулаа гэж хэлсэн ба тэр үед намайг зодоод байсан. Б.Оаа гэх хүнтэй нийлээд архи уугаад байдаг. Хоол хийх гээд сууж байтал хутгалаад маш их цус алдсан. Миний буруу манай эхнэрт ямар нэгэн буруу байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэртэйгээ өөрийн хашаанд монгол гэртээ амьдардаг бөгөөд саажилттай болохоор гэрээс нээх их орж гараад байдаггүй юм. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Д.О нь шөнийн 00 цагийн үед ирэхдээ архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд намайг "тамхи аваад ир" гэхээр нь "би мэдэхгүй" гэхэд "чи нэг газарт хийсэн гаргаад ир" гээд хэрүүл маргаан хийсэн. Чи яах гэж архи ууж байгаа юм согтуу ирээд олон юм яриад байх юм гэсэн чинь хаалга чагталж түгждэг мод аваад нуруу, шилэн хүзүү орчимд хэдэн удаа цохиход мод хугарсан. Тэгтэл галын дэгээ төмөр аваад миний хөл, гар бие, нүүр, ам руу олон удаа цохиж намайг зодсоноос бие битүү гэмтэж хөх няц болсон. Миний эхнэр Д.О архи уугаад намайг байнга зодож байсан ч би нэг ч удаа цагдаад мэдэгдэж байгаагүй.
2019 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна нэг орой согтуу ирээд гартаа барьсан юмаараа баруун шанаа руу цохиход хацар хавдаад жаахан зулгарч байсан би тэр үед хутга барьж байсан болов уу гэж бодож байсан. 2020 оны 3, 4, 5 дугаар саруудад группийн мөнгө буухад архи ууж ирээд намайг модоор цээж нуруу, нүүр рүү цохиж зодож бие хөхрүүлж байсан. Группийн мөнгө cap бүрийн 20-нд буудаг тэр үеэр зоддог. Би эмнэлэгт үзүүлээгүй тэр үеэр баруун хацар шалбарсан байсан одоо сорви байхгүй эдгэрсэн. Ер нь зодуулсан үедээ охиныдоо явж очоод охиндоо ярьдаг асуудал байдаг ч зарим зодуулснаа охиндоо хэлэхгүй тохиолдол ч байгаа.
2020 оны 09 дүгээр сарын 21-ний орой би гэртээ байхад манай эхнэр Д.О 18 цаг 30 минутын үед согтуу ирээд хоол хийж идье гэхээр нь би хоолны шүүгээнээс хонины хүзүү, хар бор хутга хоёрыг аваад өгтөл шууд миний цээжинд хутгалчихсан. Цээжнээс цус гарахаар нь би баруун хойд орон дээр хэвтээд юмаар дарахад цус гараад урсаад байсан. Тэгтэл Д.О орж гараад яваад байсан чинь манай хүү Б.С гэрт орж ирж би Д.******* хутгалсан тухай хэлсэн. Би уг нь Тэрэлжид хүүхдүүд дээрээ байдаг юм. Тэр өдрийн урд өдөр байх эмнэлэгт үзүүлэхээр ирээд байсан юм. Тэр өдөр эхнэр Д.О архи уучихсан яваад байсан юм. Би цайз зах орж мах авчирсан байсан юм. Хар бор хуванцар, иш нь дээрээ жаахан хугархайтай, үзүүр нь хурц хутга байсан. Намайг хутгалах үед гэрт бид хоёр хоёулхнаа байсан. Би гомдолтой байгаа" гэсэн мэдүүлэг /хх-ийн12-13, 160-163 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Оы яллагдагчаар өгсөн:"Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад явж байгаад дэлгүүр ороод нэг шил Хараа авч манай баруун талын хашаанд байдаг Энхцэцэгийн гэрт ороод архи ганцаараа уусан. Тэгээд 00 цагийн үед гарч гэртээ ороод өвгөнтэйгөө муудалцсан. Би тамхи байна уу гэхэд манай нөхөр Б.Б намайг архи уулаа гэж уурлаад загнаад байхаар нь би түлээний мод, галын дэгээ төмөр аваад нөхрийнхөө бие рүү хэд хэдэн удаа цохисон юм. Тэгэхэд бэртэж гэмтсэн байна. Согтуудаа нөхрийгөө зодож гэмтэл учруулсан нь миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/
Би нөхөр Д.Б.Бийг 2-3 удаа зодсон нь үнэн. Харин хэзээ зодсоноо санахгүй байна. Би зодож цохихдоо гараараа нуруу, цээж, нүүр руү нь цохиж зоддог байсан. Би архи уухаараа агсам зантай болчихдог. Тэгээд өөдөөс хэрэлдэхээр нь уурандаа зодчихдог, эрүүлдээ бол зодож, цохиж байгаагүй” /хх-ийн 82 дугаар хуудас/,
2020 оны 9 дүгээр сарын 21-ний орой би гэртээ халамцуу орж ирэхэд нөхөр Д.Б.Б шүүгээнээс хутга, мах хоёр аваад өгөхөөр нь би хутгыг нь аваад нөхрийн цээжинд нь хутгалчихсан хатгасан чинь цус гараад ирсэн тэгээд би айгаад гарч хажуу айлын *******д түргэн дуудаад өг өвчтөний бие муу байна гэж хэлсэн. Тэгээд би айгаад гарч хажуу айлын *******д "түргэн дуудаад өг өвгөний бие муу байна." гэх мэдүүлэг /хх-ийн 231-232 хуудас/,
Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Манай ээж Д.О ...сүүлийн нэг жилээс аавд гар хүрч зоддог болоод байна. Cap бүрийн 20-ны үед группийн мөнгө авч архи уугаад аавыг зодож маргааш нь аав явган нүцгэн зодуулсан байдалтай манай гэрт нүүр, нүд ам нь хөхөрчихсөн ирж байсан удаа олон байгаа. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр группийн мөнгөө авч уугаад аавыг зодож аав маргааш нь Мэлхий хаданд манайх руу нүүр нүд нь хөхөрчихсөн ирж байсан. Яасан гэж асуухад "ээж чинь шөнө зодсон" гэж байсан. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр архи уугаад зодож маргааш нь аав мөн нүүр ам нь хөхөрсөн ээжийг дээрэлхсэн гэж ярьж байсан. Зодохдоо дандаа нүүр амыг нь хөхрүүлж, хоолойг нь боож барьсан бололтой улайж хөхөрсөн байдалтай байдаг. Дээрх хоёр тохиолдлоос гадна зодож цохиж байсан ч, цаг хугацааг нь санахгүй байна. Ээжид "та аавыг зодсон байна болиоч" гэхэд "за за дуугүй бай" гээд өөрийгөө өмөөрдөг гэсэн мэдүүлэг /хх-23-26 дугаар хуудас/,
"2020 оны 9 дүгээр сарын 21-ний орой 19 цаг өнгөрөөгөөд аавын хажуу айлын ******* ах над руу залгаад "ээж чинь түргэн дуудаад өгөөч гээд байна, аавын чинь бие нь өвдөөд байна гэнэ" гэхээр 4 нь би "За за ойлголоо ах, Налайхад байгаа ахыгаа явуулъя" гэж хэлсэн. Тэгээд шууд ах руу залгаж хаана явааг нь асуухад "гэрт ойрхон байна" гэхээр нь би "та гэр рүү очоодох ээж түргэн дуудаад өг, аавын бие өвдөөд байна гэж яриад явж байна" гэж хэлсэн. Б.С ах удалгүй гэрт очоод "аавыг хутгалуулсан байна, түргэн ирээд явлаа" гэж ярьсан.Ер нь манай аавыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж ээж Д.О нь байнга зодож, архи ууж, агсам тавьж, хүчирхийлэл үйлддэг байсан. Одоо зодож, гэмтэл учруулсан хэрэг нь шүүх дээр шийдэгдээгүй байгаа энэ хугацаанд дахин зодож, хутгалж гэмтээсэн. Манай аав арайхийн алхаж явдаг болохоор биеэ хамгаалах чадвар байхгүй 2005 онд цус харваж тал нь сул болсон” гэх мэдүүлгүүд /хх-ийн 171--172 дугаар хуудас/,
Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хөдөө амьдардаг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Налайхын төвд орж ирээд гадуур явж байхад манай дүү Б.Э утсаар 19 цаг 40 минутад залгаад "хажуу айлын ******* ах ярьж байна аавын бие муу байна" гэхээр нь би гэрт ойрхон явж байсан болохоор очиход аав орон дээр хэвтчихсэн цээж нь цус болсон цээжиндээ шархтай байхаар нь би шууд түргэн дуудаад байж байхад ээж гаднаас орж ирсэн. Ааваас яасан талаар асуухад ээж чинь хутгалчихлаа гэж хариулсан. Манай ээж байнга архи ууж аавыг зоддог сураг дуулддаг" гэсэн мэдүүлэг /хх-ийн 168-170 дугаар хуудас/,
Гэрч Н.Бы мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: "Манай худ болох Д.Б.Б Д.О нар нь Налайхын төвд амьдарч байгаад ойрын хоёр жилийн өмнөөс Д.Б.Б эхнэртээ зодуулсан гээд манай хүүгийнд охин дээрээ ирэх болсон. Д.О бол их архи уудаг өвгөнөө зодоод байдаг гэсэн. Би энд хүүгийнхээ хажууд байшинд амьдардаг. Сүүлийн жилүүдэд Д.Б.Б нүүр ам нь хөхөрсөн, бэртэж гэмтсэн байдалтай олон удаа ирж байсан. Яасан талаар асуухад "Б.О зодоод явуулсан" гэж хүүхдүүд ярьдаг байсан. Энэ жил хэд хэдэн удаа нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирээд хэд хоног болоод гайгүй болохоороо яваад өгдөг тэгээд. удалгүй ирчихсэн нүүр ам нь хөхөрсөн байдалтай сууж байдаг. Д.Б.Бийн хувьд олон жилийн өмнө тал цус харваж одоо хүний асаргаанд байдаг" гэсэн мэдүүлэг /хх-ийн 183-186 дугаар хуудас/,
Гэрч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үдийн үед байх Б.Б гуай манай урд гудамжинд надтай таараад урьд шөнө Д.О намайг зодсон цагдаа дуудна гээд явж байсан. Харахад нүүр нь шалбарч цус болчихсон явж байсан. Тэр орой Д.Оыг архи уусныг мэдээгүй. Д.О хааяа согтуу таардаг байсан ч муудалцаад байдаггүй уг нь гайгүй байдаг. Харин тэр өдөр зодсоноос өөр зодож цохиж байгаа харагдаагүй, сонсогдож байгаагүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Б гэдэг айлын амьдралыг тэдний гэрээр байнга орж гардаг болохоор мэддэг. Б.Бийн хувьд бие муутай олон жилийн өмнө цус харваж группт орсон Б.О гуай бол байнга архи уудаг, архины хамааралтай хүн. 2020 оны 08 дугаар сард Б.Б надтай уулзаад Б.О намайг зодсон. Цагдаад өгнө гэхэд би өг гэж хэлсэн. тэгэхэд гар нь сойлттой гар хугарсан гэж ярьж байсан. гэсэн мэдүүлэг/хх ийн 169-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08 шэ/9014 дугаартай
"1.Д.Б.Бийн биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна талд зүүн доод зовхинд зулгаралт, нуруунд цус хуралт, дух баруун бугалга, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." гэх дүгнэлт, /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10-р сарын 06-ны өдрийн 780 дугаартай
"1. Д.Б.Бийн биед цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шархыг оёсон, цээжний хөндийн цус хуралтыг соруулж уушги сэргээсэн мэс заслын дараах байдал /ГССҮТ 2020.09.29/ гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэсэн дүгнэлт /хх-ийн 210-211 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8, 152 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 147-150 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ хийсэн бичгэн баримтууд / хх-ийн 56-хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Б.Бийг 2019 оны 11 сард, 2020 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Хохирогч Б.Бийн өгсөн: "Миний эхнэр Д.О архи уугаад намайг байнга зодож байсан ч би нэг ч удаа цагдаад мэдэгдэж байгаагүй. 2019 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна нэг орой согтуу ирээд гартаа барьсан юмаараа баруун шанаа руу цохиход хацар хавдаад жаахан зулгарч байсан би тэр үед хутга барьж байсан болов уу гэж бодож байсан. 2020 оны 3, 4, 5 дугаар саруудад группийн мөнгө буухад архи ууж ирээд намайг модоор цээж нуруу, нүүр рүү цохиж зодож бие хөхрүүлж байсан. Группийн мөнгө cap бүрийн 20-нд буудаг тэр үеэр зоддог. Би эмнэлэгт үзүүлээгүй тэр үеэр баруун хацар шалбарсан байсан одоо сорви байхгүй эдгэрсэн” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Оы өгсөн: "Би нөхөр Д.Б.Бийг 2-3 удаа зодсон нь үнэн. Харин хэзээ зодсоноо санахгүй байна. Би зодож цохихдоо гараараа нуруу, цээж, нүүр руү нь цохиж зоддог байсан. Би архи уухаараа агсам зантай болчихдог.Тэгээд өөдөөс хэрэлдэхээр нь уурандаа зодчихдог, эрүүлдээ бол зодож, цохиж байгаагүй гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Манай ээж Д.О сүүлийн нэг жилээс аавд гар хүрч зоддог болоод байна. Cap бүрийн 20-ны үед группийн мөнгө авч архи уугаад аавыг зодож маргааш нь аав явган нүцгэн зодуулсан байдалтай манай гэрт нүүр, нүд ам нь хөхөрчихсөн ирж байсан удаа олон байгаа. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр группийн мөнгөө авч уугаад аавыг зодож аав маргааш нь Мэлхий хаданд манайх руу нүүр нүд нь хөхөрчихсөн ирж байсан. Яасан гэж асуухад "ээж чинь шөнө зодсон" гэж байсан. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр архи уугаад зодож маргааш нь аав мөн нүүр ам нь хөхөрсөн ээжийг дээрэлхсэн гэж ярьж байсан. Зодохдоо дандаа нүүр амыг нь хөхрүүлж, хоолойг нь боож барьсан бололтой улайж хөхөрсөн байдалтай байдаг. Дээрх хоёр тохиолдлоос гадна зодож цохиж байсан ч, цаг хугацааг нь санахгүй байна. Ээжид "та аавыг зодсон байна болиоч" гэхэд "за за дуугүй бай" гээд өөрийгөө өмөөрдөг гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Сын өгсөн: Манай ээж байнга архи ууж аавыг зоддог сураг дуулддаг" гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Бы өгсөн: "Манай худ болох Д.Б.Б Д.О нар нь Налайхын төвд амьдарч байгаад ойрын хоёр жилийн өмнөөс Д.Б.Б эхнэртээ зодуулсан гээд манай хүүгийнд охин дээрээ ирэх болсон. Д.О бол их архи уудаг өвгөнөө зодоод байдаг гэсэн. Би энд хүүгийнхээ хажууд байшинд амьдардаг. Сүүлийн жилүүдэд Д.Б.Б нүүр ам нь хөхөрсөн, бэртэж гэмтсэн байдалтай олон удаа ирж байсан. Яасан талаар асуухад "Б.О зодоод явуулсан" гэж хүүхдүүд ярьдаг байсан. Энэ жил хэд хэдэн удаа нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирээд хэд хоног болоод гайгүй болохоороо яваад өгдөг тэгээд удалгүй ирчихсэн нүүр ам нь хөхөрсөн байдалтай сууж байдаг. Д.Б.Бийн хувьд олон жилийн өмнө тал цус харваж одоо хүний асаргаанд байдаг" гэсэн мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээ хийсэн бичгэн баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.О нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ........................................... тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Бийг “тамхи авч татлаа” гэх шалтгаанаар түлээний мод, галын дэгээ төмөр зэргээр удаа дараа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".....2020 оны 8 дугаар.. сарын 03-ны өдөр эхнэр Д.О нь шөнийн 00 цагийн үед ирэхдээ архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд намайг "тамхи аваад ир" гэхээр нь "би мэдэхгүй" гэхэд "чи нэг газарт хийсэн гаргаад ир" гээд хэрүүл маргаан хийсэн. Чи яах гэж архи ууж байгаа юм согтуу ирээд олон юм яриад байх юм гэсэн чинь хаалга чагталж түгждэг мод аваад нуруу, шилэн хүзүү орчимд хэдэн удаа цохиход мод хугарсан. Тэгтэл галын дэгээ төмөр аваад миний хөл. гар бие, нүүр, ам руу олон удаа цохиж намайг зодсоноос бие битүү гэмтэж хөх няц болсон. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Оы яллагдагчаар өгсөн:"Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад явж байгаад дэлгүүр ороод нэг шил Хараа авч манай баруун талын хашаанд байдаг Энхцэцэгийн гэрт ороод архи ганцаараа уусан. Тэгээд 00 цагийн үед гарч гэртээ ороод өвгөнтэйгөө муудалцсан. Би тамхи байна уу гэхэд манай нөхөр Б.Б намайг архи уулаа гэж уурлаад загнаад байхаар нь би түлээний мод, галын дэгээ төмөр аваад нөхрийнхөө бие рүү хэд хэдэн удаа цохисон юм. Тэгэхэд бэртэж гэмтсэн байна. Согтуудаа нөхрийгөө зодож гэмтэл учруулсан нь миний буруу” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ".... Д.О нь байнга зодож, архи ууж, агсам тавьж, хүчирхийлэл үйлддэг байсан. Одоо зодож, гэмтэл учруулсан хэрэг нь шүүх дээр шийдэгдээгүй байгаа энэ хугацаанд дахин зодож, хутгалж гэмтээсэн. Манай аав арайхийн алхаж явдаг болохоор биеэ хамгаалах чадвар байхгүй 2005 онд цус харваж тал нь сул болсон” гэсэн мэдүүлэг , Гэрч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үдийн үед байх Б.Б гуай манай урд гудамжинд надтай таараад урьд шөнө Д.О намайг зодсон цагдаа дуудна гээд явж байсан. Харахад нүүр нь шалбарч цус болчихсон явж байсан. " гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Б.Б гэдэг айлын амьдралыг тэдний гэрээр байнга орж гардаг болохоор мэддэг. Б.Бийн хувьд бие муутай олон жилийн өмнө цус харваж группт орсон Б.О гуай бол байнга архи уудаг , архины хамааралтай хүн. 2020 оны 08 дугаар сард Б.Б надтай уулзаад Б.О намайг зодсон. Цагдаад өгнө гэхэд би өг гэж хэлсэн. тэгэхэд гар нь сойлттой гар хугарсан гэж ярьж байсан. гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08 шэ/9014 дугаартай .. “Д.Б.Бийн биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна талд зүүн доод зовхинд зулгаралт, нуруунд цус хуралт, дух баруун бугалга, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, Аюулын зэргийн үнэлгээ хийсэн бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ........................................... тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Бийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр, хутгыг зэвсэг болгон хэрэглэн хохирогч Б.Бийн цээжин тус газарт хутгалж, цээжний баруун хөндийд нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Д.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний буруу, өөрөө л хийсэн хэрэг” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бийн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Хоол хийн гээд сууж байтал шүүгдэгч согтуу орж ирээд намайг хутгалсан. Би яагаад тэгснийг ойлгохгүй байна. Би архи уулаа гэж хэлсэн ба тэр үед намайг зодоод байсан. Б.Оаа гэх хүнтэй нийлээд архи уугаад байдаг. Хоол хийх гээд сууж байтал хутгалаад маш их цус алдсан.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний орой би гэртээ байхад манай эхнэр Д.О 18 цаг 30 минутын үед согтуу ирээд хоол хийж идье гэхээр нь би хоолны шүүгээнээс хонины хүзүү, хар бор хутга хоёрыг аваад өгтөл шууд миний цээжинд хутгалчихсан. Цээжнээс цус гарахаар нь би баруун хойд орон дээр хэвтээд юмаар дарахад цус гараад урсаад байсан. Тэгтэл Д.О орж гараад яваад байсан чинь манай хүү Б.С гэрт орж ирж би Д.******* хутгалсан тухай хэлсэн." гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Оы яллагдагчаар өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 21-ний орой би гэртээ халамцуу орж ирэхэд нөхөр Д.Б.Б шүүгээнээс хутга, мах хоёр аваад өгөхөөр нь би хутгыг нь аваад нөхрийн цээжинд нь хутгалчихсан хатгасан чинь цус гараад ирсэн тэгээд би айгаад гарч хажуу айлын *******д түргэн дуудаад өг өвчтөний бие муу байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"2020 оны 09 дүгээр сарын 21-ний орой 19 цаг өнгөрөөгөөд аавын хажуу айлын ******* ах над руу залгаад "ээж чинь түргэн дуудаад өгөөч гээд байна, аавын чинь бие нь өвдөөд байна гэнэ" гэхээр нь би "За за ойлголоо ах, Налайхад байгаа ахыгаа явуулъя" гэж хэлсэн. Тэгээд шууд ах руу залгаж хаана явааг нь асуухад "гэрт ойрхон байна" гэхээр нь би "та гэр рүү очоодох ээж түргэн дуудаад өг, аавын бие өвдөөд байна гэж яриад явж байна" гэж хэлсэн. Б.С ах удалгүй гэрт очоод "аавыг хутгалуулсан байна, түргэн ирээд явлаа" гэж ярьсан гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хөдөө амьдардаг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Налайхын төвд орж ирээд гадуур явж байхад манай дүү Б.Э утсаар 19 цаг 40 минутад залгаад "хажуу айлын ******* ах ярьж байна аавын бие муу байна" гэхээр нь би гэрт ойрхон явж байсан болохоор очиход аав орон дээр хэвтчихсэн цээж нь цус болсон цээжиндээ шархтай байхаар нь би шууд түргэн дуудаад байж байхад ээж гаднаас орж ирсэн. Ааваас яасан талаар асуухад ээж чинь хутгалчихлаа гэж хариулсан. Манай ээж байнга архи ууж аавыг зоддог сураг дуулддаг" гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 р сарын 06-ны өдрийн 780 дугаартай "Д.Б.Бийн биед цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шархыг оёсон, цээжний хөндийн цус хуралтыг соруулж уушги сэргээсэн мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, аюулын зэргийн үнэлгээ хийсэн бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1 дэх хэсэгт “... гэр бүлийн харилцаатай бусад гишүүндээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О нь хохирогч буюу өөрийн нөхөр Б.Бийг согтуурсан үедээ дарамт учруулан байнга зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр, хүнд гэмтлүүдийг учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтуурсан үедээ биеэ хамгаалах чадваргүй хүнд өвчтэй хохирогчийг байнга дарамтлах, айлган сүрдүүлэх зан суртахуунтай холбоотой нөхцөл байдал гэж үзлээ.
Иймд шүүхээс Эмч овогт Батаагийн Б.Оыг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж нөхөр Б.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол зэвсэг хэрэглэн санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Од холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасны дагуу 7 жил, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 1 жил 6 сар, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу 8 сарын хорих ялыг тус тус оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт 9 жил 2 сарын хорих ял” оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хэргийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж гэмшиж байгаа харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж далимдуулан гэмт хэрэг үйлдсэн нөхцөлүүдийг ял шийтгэл хүндрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдууллаа.
Хохирогч нь шүүхэд хандан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурьдаж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галын дэгээ төмөр 1 /нэг/ ширхэг, 2 /хоёр/ ширхэг мод, 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист хариуцуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эмч овгийн Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Эмч овгийн Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг / жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Эмч овгийн Б.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Оы цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан галын дэгээ төмөр 1 /нэг/ ширхэг, 2 /хоёр/ ширхэг мод, 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
Э.ЭНХЖАРГАЛ