| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0032/И |
| Дугаар | 131/ШШ2017/00057 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2017/00057
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* ,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* нарт холбогдох “Төслийн санхүүжилтийн зээлийн үлдэгдэл 12.500.000 алданги 1.500.000 нийт 14.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* даргын Тамгын газар даргын үүрэг гүйцэтгэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.*******эд авто засварын газраа өргөжүүлэн тоног төхөөрөмж авахад нь зориулж 2013 оны 08 сарын 26-ны өдөр 13/06 тоот гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн санхүүжилтийг 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч Д.*******ийн төслийн санхүүжилтийн гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Иймд иргэн Д.*******ээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 12.500.000 алданги 1.500.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.******* миний бие Баянхонгор аймгийн ******* даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Одоо энэ зээлийн үлдэгдэл 14.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Б.******* нь хамтран зээлдэгчээр урьд нь орж байсан тул одоо энэ зээлд хамаарахгүй тул Д.******* миний бие өөрөө төлбөрийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* даргын Тамгын газар нь Д.*******, Б.******* нарт холбогдуулан “Төслийн санхүүжилтийн зээлийн үлдэгдэл 12.500.000 алданги 1.500.000 нийт 14.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Д.*******, Б.******* нар нь 2013 оны 08 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн ******* даргын тамгын газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийж 30.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 12.500.000, алданги 1.500.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.******* нь төслийн санхүүжилтийн зээлийн төлбөр 12.500.000, алданги 1.500.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* даргын Тамгын газарт төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгуулага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******ээс 113975 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ