Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15       

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Т.С /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С холбогдох эрүүгийн 2029002580014 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг зодсон гэх хүндрүүлэх шинжтэйгээр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Баян Хөөврийн 18-543 тоотод мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Гоёот 12-12 тоотод тус тус 2 удаа М.Бөхгарьдтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

 

Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг зодсон гэх хүндрүүлэх шинжтэйгээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг Баян хөөврийн 18-543 тоотод мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Гоёотын 12-12 тоотод тус тус 2 удаа Э.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С холбогдох эрүүгийн 2029002580014 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргаагүй болно.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-ийн 1-3/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бөхгарьдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-16/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бөхгарьдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Баярсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ганхөлөгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Төгс-Оюуны өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.С гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 627 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 645 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51/,

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яллагдагч Т.С хүсэлт, хохирогч Э.Баярсайханы хүсэлт,  М.Бөхгарьдын хүсэлт, яллагдагч Т.С хүсэлт  /хх-ийн 54, 55, 57, 74-76, 79-82, 86, 87, 88, 90/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заалтад заасан хоёр хүнийг зодсон хүндрүүлэх шинжтэйгээр

-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Баян Хөөврийн 18-543 тоотод мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Гоёотын 12-12 тоотод тус тус 2 удаа М.Бөхгарьдтай маргалдан зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чихэнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 

-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Баян хөөврийн 18-543 тоотод мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Гоёотын 12-12 тоотод тус тус 2 удаа Э.Баярсайхантай маргалдан зодож эрүүл мэндэд “баруун завжинд шарх, баруун гуянд шарх, ахар сүүлэнд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бөхгарьдын өгсөн ...С боогоод авах шиг болохоор нь машинаас бууж очоод салгаад Баярсайханыг гайгүй юу гээд яриад сууж байсан чинь С шууд ирээд миний нүүр рүү гараараа цохиод авахаар нь би яаж байгаа юм бэ? гээд босож очоод нүүр рүү нь зөрүүлээд цохиод хоёулаа зодолдсон чинь Баярсайхан бид хоёрыг ирээд салгасан чинь С гэр рүү нь ороод гараад ирэхдээ хутга барьж гарч ирээд намайг ална гээд дайраад байсан чинь Баярсайхан барьж аваад хутгыг нь булаацалдаж байхаар нь Баярсайхан эхнэрээр гэр рүү хүргүүлж амарсан. Тэгээд гэртэй очоод удаагүй байж байсан чинь хашааны гадаа машин ирэх шиг болохоор нь гараад очсон чинь Ганхөлөг, Баярсайхан, Ганхөлөгийн эхнэр, С нар ирээд Сүхээ намайг шууд төмсөг рүү хөшиглөхөөр нь би шууд доошоо ойжсон чинь толгой нүүр рүү, хөшиглөөд дэвсээд байхаар нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтэж байхад зодоод байсан чинь Ганхөлөг салгаад аваад явсан...миний нүүр болон доод дээд уруулыг язалж хавсан. Мөн нуруу бөөр лүү өшиглөж дэвсээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баярсайханы өгсөн ...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхээгийн төрсөн өдөр нь гээд дайлаад архи пиво уугаад цаг орой болоод гэр гэртээ харихаар болоод Бөхгарьд, С хоёрыг хүргэж өгөх гээд гэрийн гадаа тамхи татаад зогсож байтал Сүхбаатар намайг араас боогоод би боолтод орсон чинь намайг тавихгүй байсан чинь Бөхгарьд машинаас бууж ирээд салгасан чинь Б.С шууд нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэр хоёр хоорондоо зууралдаад бөөн юм болсон. Салгасан чинь С гэр рүү гүйж ороод хутга авч гарч ирээд Бөхгарьдыг ална гэхээр нь би хажуугаас нь хутгыг нь булааж авах гэсэн чинь намайг С та цаашаа байж бай гээд хутгатай гараараа цаашаа бай гээд түлхэхдээ миний баруун гуянд зүсчих шиг болохоор нь би шилэн хүзүүнээс нь доош нь гарч унагаад хутгыг авсан тэгэхдээ С духаараа газар мөргөж дух нь шалбарсан байсан. Тэгээд манай эхнэр гарч ирээд тэр 2-г хүргэж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 11 дүгээр сарын 03-ны өдөр С учраа олъё гээд дуудахаар нь  Бөхгарьдыг дагуулаад нэг шил архи аваад очсон чинь түүнийг уугаад дахиад Бөхгарьдыг зодоод намайг зодоод миний охор сүүл рүү өшиглөж гэмтэл учруулсан. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтэй үнэн зөв ярьсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Төгс-Оюуны өгсөн ...тэгээд цаг орой болоод гэр гэртээ харина гээд гэрээс Бөхгарьд, С, манай нөхөр Баярсайхан нар гараад тамхи татна гэж гарсан. Удалгүй гэрийн гадаа хоорондоо ноцолдоод байх чимээ гарсан удалгүй Сүхбаатар гүйж орж ирээд хоолны шкабнаас заазуур аваад гарсан. Гэрт хүүхэд уйлаад байсан болохоор би араас нь гараагүй. Тэгээд удалгүй манай нөхөр Баярсайхан баруун хөлний гуя хэсэгтэй зүсүүлсэн цусаа гоожуулаад ороод ирэхээр нь яасан юу болов гэж асуухад Бөхгарьд С хоёр хоорондоо ноцолдоод зодолдох гээд байхаар нь салгаж байгаад Сзүсүүлчихлээ гэхээр нь та нар одоо юу болоод байгаа юм больцгоо гэж хэлээд С, Бөхгарьд хоёрыг гэр гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирээд маргааш нь нөхөр Баярсайханг эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн “1.М.Бөхгарьдын биед тархи доргилт, зүүн чихэнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2 Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 3. М.Бөхгарьдын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 645 дугаартай шинжээчийн 1.Э.Баярсайханы биед баруун завьжинд шарх, баруун гуянд шарх, ахар сүүлэнд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Баруун гуяны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Э.Баярсайханы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.С яллагдагчаар өгсөн ...Би Бөхгарьдын нүүр рүү 3-4 удаа цохиж, гар болон хөл рүү нь хөшиглөж гэмтэл учруулсан...Би Баярсайханы нүүр рүү гараараа 2 удаа цохиж нэг мөргөсөн. Араас нь бөгс рүү нь хөшиглөсөн. Мөн баруун гуянд нь хутгаар нэг удаа зүсэж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

 

-М.Бөхгарьдын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-4-76/, Э.Баярсайханы амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-79-82/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Т.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Т.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заалтад заасан хоёр хүнийг зодсон хүндрүүлэх шинжтэйгээр иргэн М.Бөхгарьдыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,  иргэн Э.Баярсайханыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч М.Бөхгарьдын эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн чихэнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №627 дугаартай” дүгнэлт /хх-34-35/-ээр,

 

Хохирогч Э.Баярсайханы эрүүл мэндэд “баруун завжинд шарх, баруун гуянд шарх, ахар сүүлэнд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №645 дугаартай” дүгнэлт /хх-ийн 38-39/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.Бөхгарьдыг, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Э.Баярсайхан нарыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэдгээр нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Э.Баярсайхан гомдол саналгүй болох нь ...2020 оны 11 дүгээр сарын 2 болон 3-ны өглөө Сүхбаатартай үл ялих зүйлээс маргаснаас болж муудалцаж Э.Баярсайхан миний бие болон С нь аль аль талдаа гэмтэл учруулсан харилцан зодоон болсон тул бие биедээ гомдол хохиролгүй гэж тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна /хх-ийн 87/,

 

Хохирогч М.Бөхгарьд гомдол саналгүй болох нь 2020 оны 11 дүгээр сарын 2 болон 3-ны өглөө С үл ялих маргаанаас болж муудалцаж Бөхгарьд миний бие болон С нь аль аль талдаа гэмтэл учруулсан харилцан зодоон болсон тул бие биедээ гомдол хохиролгүй гэж тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна /хх-ийн 88/ гэсэн тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Иймд хохирогч Э.Баярсайхан, М.Бөхгарьд нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг зодсон хүндрүүлэх шинжтэйгээр

-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Баян Хөөврийн 18-543 тоотод мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Гоёотын 12-12 тоотод тус тус 2 удаа М.Бөхгарьдтай маргалдан зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чихэнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Баян хөөврийн 18-543 тоотод мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Гоёотын 12-12 тоотод тус тус 2 удаа Э.Баярсайхантай маргалдан зодож эрүүл мэндэд “баруун завжинд шарх, баруун гуянд шарх, ахар сүүлэнд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянган/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгээд нийт 3.150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.С нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Омбор авхай овогт Т.С иргэн С.Бөхгарьдыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Э.Баярсайханыг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6-т заасан хоёр хүнийг зодож хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С оногдуулсан 3.150.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч Э.Баярсайхан, М.Бөхгарьд нар нь шүүгдэгч Т.С эвлэрсэн, гомдолгүй, хохиролгүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН