Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2017/00080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* ******* овогт *******гийн *******гийн Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* овогт *******гийн ******* миний бие 1959 онд төрсөн. Баянхонгор аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан ба хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр миний овгийг Цэеэ гэж буруу бичсэн байна. Би урьд шүүхэд хандаж 1978 оноос 1984 он хүртэл ажилласан байдлаа тогтоолгосон тул дахин тогтоох шаардлагагүй юм. Иймд Баянхонгор аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар Ц.*******ы иргэний үнэмлэхний хуулбар, Ц.*******ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 сарын 06-ны өдрийн 196 дугаар шийдвэр, аймгийн Архивын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 1011 дугаар албан бичиг, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн САА-н даргын 1984 оны 12 сарын 05-ны өдрийн 188, 1985 оны 06 сарын 10-ны өдрийн 75, 1986 оны 12 сарын 12-ны өдрийн 179, 1987 оны 12 сарын 09-ний өдрийн 186, 1988 оны 12 сарын 24-ний өдрийн 156, 1989 оны 12 сарын 22-ны өдрийн 139, дугаар тушаалын хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Ц.*******ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 сарын 06-ны өдрийн 196 дугаар шийдвэр, аймгийн Архивын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 1011 дугаар албан бичиг, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн САА-ндаргын 1984 оны 12 сарын 05-ны өдрийн 188, 1985 оны 06 сарын 10-ны өдрийн 75, 1986 оны 12 сарын 12-ны өдрийн 179, 1987 оны 12 сарын 09-ний өдрийн 186, 1988 оны 12 сарын 24-ний өдрийн 156, 1989 оны 12 сарын 22-ны өдрийн 139, дугаар тушаалын хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд ******* ******* овогт *******гийн *******гийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******гийн *******гийн 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ