| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0488/И |
| Дугаар | 131/ШШ2017/00082 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2017/00082
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн *******т холбогдох “Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь Т.*******той 2011 онд танилцан үерхэж байгаад 2012 оны 06 сарын 27-нд охин Б.Дэлгэрмааг төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэж тусдаа гарч гэрлэлтээ батлуулж байгаагүй. Хүүхдийг төрсөн цагаасаа хойш хөндий харьцсаар байгаад одоо бүр хамт амьдардаггүй утсаар холбоо барихаа байсан. Б.Дэлгэрмаа түүний төрсөн охин мөн боловч хүүхэд төрсөн цагаас хойш өөрийхөө хүүхэд биш юм шиг харьцаад хүүхдээ ямар нэгэн хайр энэрэл тусламж байхгүй сэтгэл санааны болон эд мөнгөний дэмжлэг үзүүлж байгаагүй өдий хүрсэн. Хүүхэд одоо эрүүл саруул ээжтэйгээ өсөн бойжиж байгаа. Цаашид Т.******* нь түүний төрсөн эцэг мөн болохыг тогтоож төрсөн эцгээс нь хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, байна. Ямар нэгэн маргаангүй, өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь Т.*******т холбогдуулж “Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нь “Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ