| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00380/и |
| Дугаар | 138/ШШ2017/00423 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2017/00423
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******д холбогдох 96500 төгрөг гаргуулах тухай Н.ы нэхэмжлэлийг *******7 оны 03 сарын 8-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг *******6 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******6 оны 06 сарын 15-нд *******д 96500 төгрөгийг төмс хүнсний ногоо зээлүүлсэн. Зээлсэн барааны үнэ болох 96500 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн сумын дугаар багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн а нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би дэлгүүр ажиллуулж байх үедээ хүнсний ногоо зээлээр авч байсан нь үнэн. Үүний үнэ болох 96500 төгрөгийг *******7 оны 05 сарын 15-ны дотор төлнө гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н. нь хариуцагч *******д холбогдуулан 96500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь 96500 /хоёр зуун ерэн зургаан мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Н.д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95*******5 төгрөгөөс *******77,5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******77.5 төгрөг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид *******77.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН