| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., 28.5.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Д.Болорзаяа ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ын О-д холбогдох эрүүгийн 2135000000007 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Х аймгийн сумын 6 дугаар багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Т овогт Х-ын О /РД:/
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хилийн 0245-р ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлсан,
2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг дэвсгэр, Монгол Улсын хилийн 122/1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч Х.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Х.О-ыг цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.О-д нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хилийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа, эргүүлийн байраа дур мэдэн орхиж явсан болох нь:
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 7-10-р тал/,
- хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12, 13-14-р тал/,
- Хил хамгаалах томилгоо /хх-ийн 21-р тал/,
- Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагчийн тушаал, хавсралт /хх-ийн 23-24-р тал/,
- гэрч Д.Л /0308-р салбарын захирагч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай 04 дүгээр заставын 0308 салбарт Х.О гэдэг цэрэг байдаг. Х.О нь 2020 оны 2-р ээлжийн цэрэг татлагаар Х аймгаас татагдаж, аймгийн төвд сургалтад хамрагдаад 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай 0308 дугаар салбарт томилогдож ирсэн. Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Их жаргалант уулын чиглэлд хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд шөнө 03 цаг 30 минутад харуулын дарга ахлах ахлагч Х.Х нь станцаар байлдагч алга болсон хайгаад олохгүй байгаа талаараа мэдэгдсэн ба тэр даруй Хилийн цэргийн 0245-р ангийн шуурхай жижүүр ахлах дэслэгч А.О руу утсаар ярьж мэдэгдсэн ба ангиас өгсөн үүргийн дагуу би өөрийн биеэр, хошууч Б.Т, ахмад Ш.Б, ахлах дэслэгч Т.Б, ахлах ахлагч Б.Э, ахлах ахлагч Ш.Т ахлах ахлагч Б.Б, жолооч ахлах ахлагч Б.Б нарын хамтаар Хайлш даваа, Их аргалант уул, Хөшөөт уул, Хуудсын ам гэх газруудаар эрэн хайх ажилд явсан. Тухайн шөнө хөдөлгөөнт эргүүлд 5 алба хаагч гарсан бөгөөд 2 цэрэг шөнийн эргүүлд гарч үлдсэн 2 цэрэгтэйгээ харуулын дарга цагийн манаанд гарч бие бүрэлдэхүүний болон эд хогшлын аюулгүй байдлыг хангаж 2 цагаар ээлжийн цагийн манаанд гардаг. Тухайн үед Х.О томилгооны дагуу харуулын дарга ахлах ахлагч Х.Х нь 02 цагт үүрэг чиглэл өгч гаргаад шөнийн 03 цаг 10 минутад цагийн манаагаа шалгахад байхгүй байсан гэсэн. Тэгээд тэр хавиараа хайж байгаад 03 цаг 30 минутад заставд мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-42-45-р тал/,
- гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 03 цаг 30 минутад заставын жижүүр ахлагч Б.Г нь хөдөлгөөнт хилийн харуулын цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х.О нь цагийн манаанд гарч байсан бөгөөд харуулын байрандаа байхгүй байна гэж мэдэгдсэн. Тэгээд бид нар 03 цаг 45 минутад хошууч Б.Т, а/х Ш.Б, а/х Г.Л а/а Б.Э а/а Ш.Т а/а Б.Б а/а Б.Б нарын хамтаар хөдөлгөөнт эргүүлийн чиглэлд очоод а/а Ш.Т хамт явган Халын даваа, Хэцүүгийн уул, Алтан Өгий, Хөшөөт гэх нэртэй газруудаар яваад 18 цагт застав дээрээ ирсэн. Удаагүй байж байтал манай Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагч хурандаа Б.А нь Х.О олсон талаар станцаар мэдэгдэж эрэн хайх бүлгүүдийг татан буулгасан. Х.О нь 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Х аймгийн . сумаас ирсэн ба манай 0308 дугаар салбарт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай заставд ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 01-14-ний хооронд албанд дадлагажуулах сургалтад хамрагдаад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөдөлгөөнт хилийн харуулд а/а Х.Х, байлдагч Б.Т, байлдагч Н.Г байлдагч Б.Т нарын хамт үүрэг гүйцэтгэхээр явсан тухайн үед хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нар 10 хоноод ээлж солигдох байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/,
- гэрч Х.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хөдөлгөөнт хилийн манаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цагт гарсан. Бид нар гарсан өдрөө Халын даваа гэх нэртэй газарт очиж үүрэг гүйцэтгэсэн тэр газраасаа өөр ямар нэгэн газар очоогүй, тэр газраа 5 хоносон. Бид нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөдөлгөөнт хилийн манаанд гарсан маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би ахлах байлдагч Т-ын хамт шинэ цэрэг Т-ыг өдрийн хянах манаанд гаргачихаад байлдагч Х.О-ыг дагуулаад хилийн торон хашаа дагаад өдрийн сэргийлэх манаанд яваад Х.О-д хэрхэн яаж үүрэг гүйцэтгэх талаар газар орныг танилцуулж явсан... Х.О 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 23 цагаас байлдагч Т-ын хамт хилийн шөнийн манаанд үүрэг гүйцэтгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 5 цагт бууж ирсэн. Тэр өдрөө бүтэн амарсан ба би 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Х.О-ыг дуудаад 02-04 цаг хүртэл цагийн манааны үүрэг гүйцэтгэж, байрны галлагаа болон байрны аюулгүй байдлыг хангаж байх үүрэг чиглэл өгсөн. ...би цэргүүдэд дараа энэ торон хашааг давж болохгүй, хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хилийн торон хашаа дагасан манааны мөрнөөс гарч болохгүй, илүү ул мөр үүсгэж болохгүй гэж тайлбарлаж хэлсэн. Тийм болохоор Х.О хилийн торон хашааг давж болохгүй гэдгийг мэдэж байгаа, тэгээд ч Х.О нь төөрөх ямар ч боломж байхгүй, тэр үед явъя гэж явсан байсан. Учир нь хажууд нь амарч байсан байлдагч Т-ын дотуур өмд, болон зузаан хөвөнтэй өмд, миний ноосон цагаан малгай, эсгий гутал, тэнд байсан дүнсэн тамхины талыг авч явсан байсан. Тийм болохоор төөрөөгүй, албаар хилийн хөдөлгөөнт манааны байраа орхиж явсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-54-58, 69-70-р тал/-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.8-д “Хугацаат цэргийн алба хаагч гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад цэргийн албаны тухай хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Х.О нь 2020 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0245 дугаар ангид хуваарилагдаж ирсэн байна.
Шүүгдэгч Х.О-ыг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/33 дугаар тушаалаар тус ангийн 4 дүгээр заставд, тус заставын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хил хамгаалах томилгоогоор 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэхээр тус тус томилсны дагуу үүргээ гүйцэтгэж байгаад 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хөдөлгөөнт эргүүлийн байраа орхиж явсан байна.
Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйлдлийг Цэргийн албанаас оргон зайлсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хилийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж явсан үйлдэл нь Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Х.О-ыг улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.О-д нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг дэвсгэр, Монгол Улсын хилийн 122/1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн болох нь
- Улсын хилийн дэглэм зорчигчийг шилжүүлэн хүлээлцсэн акт /хх-ийн 30-31-р тал/,
- Улсын хилийн дэглэм зорчигч (амьтад)-ийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 32-34-р тал/,
- гэрч О.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд харуулын байран дээрээ байж байтал шөнийн 00 цаг 30 минутын үед заставын дарга холбоонд ороод алга болсон цэрэг нь хил даваад Оросын Холбооны Улсын талд саатуулагдсан байна, Оросын талаас хэлэхдээ 123/1 123/2 тэмдэгтийн чиглэлээр ирсэн байх магадлалтай гэж байна, маргааш өглөө эрт яваад хилийн тэмдэгтийн 123/3-аас 122/1 тэмдэгт хүртэл яваад шалгаад хаагуур явж хил давсан талаар мэдэгд гэж хэлсэн тэгээд би байлдагч О.Б-ын хамтаар хилийн тэмдэгтийн 123/3-аас 07 цагт гараад хилийн дагуу ул мөр шалгаад явж байхад хилийн 122/1-р тэмдэгтийн ертөнцийн зүгээр зүүн талаар хүний хөлийн мөр илэрсэн. Тэгээд тэр даруй застав руу мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-64-66-р тал/,
- шүүгдэгч Х.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Хаймгийн . сумаас 2020 оны 02 дугаар ээлжийн цэрэг татлагаар буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар ирсэн бөгөөд 45 хоногийн сургалтад хамрагдаад 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хилийн 4 дүгээр застав буюу 0308 дугаар салбар дээр цэргийн алба хаахаар болсон тэнд албанд дадлагажих 14 хоногийн сургалтад хамрагдаад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөдөлгөөнт харуулын байранд үүрэг гүйцэтгэхээр харуулын даргаар а/а Х.Х, байлдагч Т нарын хамтаар хөдөлгөөнт хилийн манаанд 12 цагийн үед очсон тэгээд үдээс хойш 15 цагийн үед байлдагч Н.Г, байлдагч Т нар ирсэн тэр өдрөө бид нар байр саваа янзлаад хоол ундаа хийж идсэн маргааш өглөө нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр харуулын дарга а/а Х.Х нь намайг дагуулаад өдрийн сэргийлэх манаанд явж газар орон болон хилийн тэмдэгтүүдийг зааж өгсөн тэр өдөр а/байлдагч Н.Г, байлдагч Т хоёрыг өдрийн хянах манаанд явуулаад а/байлдагч Т нь машин дэрээ үлдсэн ба орой нь 22 цагт хилийн шөнийн манаанд байлдагч Н.Гг, байлдагч Т нар явсан харин би 22 цагаас 02 цаг хүртэл цагийн манаанд суугаад 02 цагаас байлдагч Т-г дуудаад амарсан маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 07 цагт босоод хоол цайгаа хийж идчихээд 10 цагаас би а/байлдагч Г-ийн хамтаар өдрийн хянах манаанд үүрэг гүйцэтгэсэн орой 17 цагаас хянах манаанаас бууж ирээд хоол цайгаа идэж уугаад байж байгаад байлдагч Т, байлдагч Т нар хилийн манаанд яваад байлдагч Г нь 22 цагаас 02 цаг хүртэл цагийн манаанд суусан би үргэлжлүүлээд 02 цагаас 06 цаг хүртэл цагийн манаанд суусан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би орой 21 цагаас ахлах байлдагч Т-ын хамтаар хилийн манаанд явж хилийн 122 дугаар тэмдэгтээс 121/1 дүгээр тэмдэгт хүртэл явган хилийн манаанд яваад маргааш өглөөний 05 цагт бууж ирсэн. Тэр өдрөө бүтэн амраад орой нь а/байлдагч Г, байлдагч Т-ны хамтаар хилийн манаанд яваад байлдагч Т бид 2 цагийн манаанд суухаар болсон, би 22 цагаас 02 цаг хүртэл цагийн манаанд суугаад Т-ыг дуудах гэж байгаад цаг харахад 01 цаг 30 минут болж байсан тэгээд 02 цагаас байлдагч Т-ыг дуудна гэж бодож байгаад тэрхэн зуур унтчихсан байсан тэгээд сэрээд байрныхаа гал түлчихээд би урьд өмнө нь бензин үнэрлэдэг байсан болохоор надад хий юм сонсогдож харагдаад байдаг тэр хий юмнууд нь миний биеийг зүсээд байгаа юм шиг болоод оройд унтахдаа эргэж хөрвөөж байж унтдаг болсон. Энэ нь надад хэцүү байсан. Тэгээд би одоо энд 1 жил болох юм бол галзуурах юм байна гэж бодоод явахаар шийдсэн. Явахдаа а/а Х.Х-ийн цагаан өнгийн ноосон малгай, эсгий гутал, байлдагч Т-ын саарал дотор болон хөх өнгийн хөвөнтэй өмдийг аваад, тэр байранд хоол ундаа хийж иддэг байсан хар иштэй хутга, а/б Г-ийн цагаан хэрэглэл болон өөрийн цагаан хэрэглэлийг аваад хөдөлгөөнт хилийн харуулын машинаас гараад зүүн хойд зүг рүү өдрийн хянах манааны байрны чиглэлд торон хашаагаа дагаад явсан. Манаанд явдаг байсан хуучин мөрөн дээгүүр явж байтал нэг газар торон хашааны шон уначихсан байсан тэр хэсгээр хойш эргээд мод руу ороод яваад нэлээн явсан тэгээд өглөө үүр цайж байхаар тэр модон дотроо хэвтээд унтсан нэг мэдэхэд миний хувцаснаас хүн татаад байх шиг болохоор нь сэрсэн чинь орой бүрэнхий болсон байсан намайг дуудсан хүмүүс нь ногоон цоохор хувцастай АКМ загварын буутай 3 хүн байсан. Тэгээд миний нүд боогоод аваад явсан тэгээд намайг байшинд авч ирсэн байсан тэр нь застав байсан байх гэж бодож байна. Тэгээд шөнө дунд намайг Оросын Холбооны Улсаас Монгол Улсын талд хүлээлгэн өгсөн. Тухайн үед намайг хүлээж авч байгаа хүмүүс нь хамгаалалтын цагаан хувцастай хүмүүс байсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр зохих зөвшөөрөлгүйгээр орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө цэргийн албанаас оргон зайлах явцдаа Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг дэвсгэр, Монгол Улсын хилийн 122/1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг Оросын Холбооны Улсын тал руу зохих зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн үйлдэл нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Дээрх гэмт хэргээс үүдэн гарсан шүүгдэгч Х.О-ыг эрэн хайх зардал болох 882.250 төгрөгийг төлсөн болох нь /хх-ийн 146-р тал/ банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй гэж дүгнэв.
II. Шүүгдэгч Х.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.О-д нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хилийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын 0308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг, Монгол Улсын хилийн 122/1 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны Улсын тал руу хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.О-д нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 118-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч О.Б-ын өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сард Х аймгийн . сумаас хугацаат цэргийн албанд та тагдаж Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангийн 04 дүгээр заставын Их жаргалантын энгэр харуулын байранд 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Би байлдагч Х.О-ыг танина. Бид хоёр хамт цэргийн албанд татагдаж ирсэн. Бид хоёрын хооронд төрөл садангийн холбоо байхгүй. Байлдагч Х.О их дотогшоо өөрт болж байгаа зүйлийг хүнд хэлээд байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/, гэрч Б.Т-ийн өгсөн: “Би Х.О гэдэг цэрэгтэй уулзсан, Х.О нь 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Х аймгийн . сумаас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн сургалтад хамрагдаж байх хугацаанд цэргүүдтэй 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж байхад Х.О нь алба хаахад тулгамдаж байгаа асуудал байхгүй сэтгэл санааны байдал хэвийн ямар нэгэн анхаарал татах зүйл анзаарагдаагүй тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 15-нд хугацаат цэргийн алба хаагчдаас сэтгэл зүйн сөрөг судалгаа авсан. Судалгаагаар Х.О нь сэтгэл гутралтай нойрны хэм өөрчлөлтэй гэсэн үзүүлэлтүүд гарсан. Энэхүү үзүүлэлтийг бодит үнэн байдлыг тодруулахын тулд өөртөө нь давтан уулзалт хийж тодруулга авахад би урьд өмнө нь анхаарал төвлөрөхгүй байх, шөнө унтаж байгаад сэрж байсан асуудал хааяа гарч байсан би өөрөө сайн мэдэхгүй байгаа талаар хэлж байсан бөгөөд цэргийн албанд татагдаж ирээд ачаалал авч амьдралын хэв маяг өөрчлөгдөж бүх юмны цагийн хуваариар хийдэг болохоор ядраад тэгж байж магадгүй яг одоогоор сэтгэл санаа хямарсан, гутарсан, албанаас шантарсан зүйл байхгүй цэргийн алба хаах сонирхолтой би цаашид хилийн заставд хуваарилагдаж үүрэг гүйцэтгэх сонирхолтой байна гэж 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзаж байхад өөрөө хэлж байсан тэгээд бид нар Х.О-оос бие хүний дасан зохицох чадвар сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл, өөрийн үнэлэмжийг тодорхойлох зорилгоор 3 төрлийн судалгаа авахад дасан зохицох чадвар доогуур, сэтгэл хөдлөлөө барих чадвар сул, өөрийн үнэлэмж доогуур гэсэн хариу үзүүлэлт гарсан. Х.О нь анх ирж байхдаа сэтгэл санаа нь зүгээр цэргүүдтэй зүгээр харилцаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73-р тал/, гэрч Б.Х-ын өгсөн: “Манай хүү О нь цэрэгт явахаасаа өмнө даруу төлөв үг дуу цөөтэй, хүнд их тусархуу хүүхэд зангаараа элдэв архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан. Х.О нь 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот орж Мэргэжил сургалтын төвд гагнуурчин мэргэжлээр нэг жил сураад 2020 оны 06 дугаар сард төгсөх байсан тэгээд 2020 оны 03 дугаар сард COVID-19 гараад хичээл нь орохгүй болсон тэгээд Х аймгийн төвд эгчийнхээ гэрт ирээд байж байтал 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шалгалт авах талаар сургуулиас бичиг ирсэн байсан тэгээд манай хүү Х.О нь 2020 оны 06 сарын 03-ны өдөр Х аймгаас Улаанбаатар хот орж шалгалтаа өгнө гээд явсан хотод нэг найзтайгаа байр түрээсэлж байсан маргааш нь утас нь холбогдохгүй болохоор найз руу нь залгахад Х.О нь хичээлдээ ирээгүй гэж хэлсэн тэгээд багш руу ярьсан хичээлдээ ирээгүй гэж хэлсэн тэрнээс хойш утас нь ерөөсөө холбогдохгүй байгаад байдаг байсан тэгж байгаад 2020 оны 06 дугаар сарын дунд хавиар олдсон гэж манай охин ярьсан сүүлд өөрөөс нь асуухад хаагуур явсан талаар асуухад нэг тодорхой юм яриагүй. Х.О нь бензин үнэрлэдэг талаар энэ хавар алга болоод ирэх үед мэдсэн яаж мэдсэн гэвэл О алга болохдоо Х аймгийн Мөрөн хотод эзэнгүй барилга дотор байхад цагдаа нар хүн байна гэж цагдаад дуудлага ирсэн байсан тэгээд цагдаа нар олж авахад О бензин үнэрлээд мансуурчихсан байсан гэсэн тэгэхэд л мэдсэн тэрнээс өмнө бензин үнэрлэж байсан талаар мэдэгддэггүй байсан. Х.О-той цэрэгт ирээд алга болохоос өмнө хоёр удаа утсаар ярьсан тэгж байхад О нь цэрэгт их гоё байна дажгүй байна гэж хэлсэн тэрнээс өөрөөр юм яриагүй тэгээд манай сумын цэрэгт явсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь нийлээд тангаргийн баяраар Увс аймагт ирнэ гэж байтал хөл хорио тогтоосон гээд явахааргүй болоод тангаргийн баяраар нь ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р тал/-үүд авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч Х.О-од ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрэл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1-т заасан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргүүд нь шууд санаатай гэмт хэргүүд бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журам хамаарахгүй” гэж заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Х.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт хамаарах тул түүний үйлдсэн гэмт хэргийн учруулж болох хор уршиг, шинж чанарыг харгалзан шүүгдэгчийг тэнсэх боломжгүй гэж үзэж үйлдэл тус бүрд нь хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагч Д.А-аас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1.1/27 дугаартай “882.250 төгрөгийн хохирлыг Х.О-ын ар гэрээс төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн албан бичиг ирүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.О-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул өмнө авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х-ын О-ыг Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 28.5 дугаар зүйлийн 1-т заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.О-д Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 28.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 9 /ес/ сар хорих ял,
- Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар 7 /долоо/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Х.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 9 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д өмнө авсан өмнө авсан цэргийн удирдлагад хянан харгалзуулах арга таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ