Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2017/00083

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн *******д холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэг 6.560.000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 03 сарын 23-нд гэрээ байгуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг Дуурсах 17 дугаар гудамж, 8 тоотод байрлах *******нэгж талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний 394м2 , 56м2 хувийн сууцыг А.*******д 7.000.000 төгрөгөөр зарсан ба 440.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 6.560.000 төгрөгийг нэхэмжилж байна.. гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* би эвлэрлийн гэрээ байгуулж, ******* овогтой *******д зарсан үл хөдлөхийн гэрчилгээ болон газрын гэрчилгээг *******гээс авсан 440000 төгрөгийг буцаан өгч үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээг шилжүүлэн авахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав. Бид ямар нэгэн маргах зүйлгүй болно.. гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

А.******* би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******аас худалдах гэрээ хийсэн үл хөдлөх газрын гэрчилгээ, газрын гэрчилгээг урьдчилгаа бэлэн өгсөн 440000 төгрөгийг бэлнээр авч эвлэрлийн гэрээ байгуулан үл хөдлөх болон гэзрын гэрчилгээг нь шилжүүлэн өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Бид ямар нэгэн маргах зүйлгүй болно.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь А.*******гээс Худалдах худалдан авах гэрээний үүрэг 6.560.000 төгрөг гаргуулах ыг хүсэн шаарджээ.

Иргэн Л.******* нь 2016 оны 03 сарын 23-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний 394м2 үл хөдлөх эд хөрөнгийн 56м2 талбайтай хувийн сууцыг 7000000 төгрөгөөр хариуцагч А.*******д зарсан болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Улмаар хариуцагч А.******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Х.******* нь хашаа байшингийн урьдчилгаад өгсөн 440000 төгрөгийг буцаан өгч, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын гэрчилгээгээ буцаан авахаар, хариуцагч А.******* нь хашаа байшингийн урьдчилгаанд өгсөн 440000 төгрөгийг буцаан авч, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын гэрчилгээг нь буцаан өгөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Х.******* худалдах худалдан авах гэрээний үнэ болох хашаа байшингийн урьдчилгаад өгсөн 440000 төгрөгийг буцаан өгч, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын гэрчилгээгээ буцаан авахаар, хариуцагч А.******* нь хашаа байшингийн урьдчилгаанд өгсөн 440000 төгрөгийг буцаан авч, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын гэрчилгээг нь буцаан өгөхөөр харилцан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 60250 төгрөг, хариуцагч А.*******гээс 13850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар зохигчид уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ