Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагдагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч О.Д-ийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч С.Ц-ний өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: О.Д, С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт О-н Д, Зөөд овогт С-ийн Ц нарт холбогдох эрүүгийн 2035000000176 дугаартай õýðãèéã 2021 îíû 01 дүгээр ñàðûí 26-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Ө суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Ө сумын  Ө нуур багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 сар баривчлах ял, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 13 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт О-н Д /РД/.

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Ө суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Ө сумын 1 дугаар баг Ч оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй З овогт С-ийн Ц /РД /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д, С.Ц нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн нутаг Үнхэлцэг гэх газраас хохирогч Я.Б-ын 34 тооны, хохирогч А.Б-ын 1 тооны, хохирогч Ц.Д-ын 3 тооны нийт 38 тооны буюу олон тооны малыг, машин механизм буюу мотоцикль ашиглаж хулгайлсан,

Шүүгдэгч О.Д нь Увс аймгийн Ө сумын Ч багийн нутаг Шинэ-Ус гэх газраас 2019 оны 6 дугаар сард хохирогч Б.С-ын 2 тооны адууг хулгайлсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч О.Д, С.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Шүүгдэгч О.Д, С.Ц нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн нутаг Үнхэлцэг гэх газраас хохирогч Я.Б-ын 34 тооны, хохирогч А.Б-ын 1 тооны, хохирогч Ц.Д-ын 3 тооны, нийт 38 тооны адуу буюу олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлахыг завдсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “Үзлэг хийж буй газар Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн нутаг, Хэцүү хадны урд, бүдүүн гүвээний үзүүр гэх газар байв. Уг газрын байр тогтоц нь хойд хэсгээрээ Хяргас нуур, баруун хэсгээрээ усан хоолой, баруун урд хэсгээр Айраг нуураар хашигдсан, урд хэсгээрээ намхан жижиг хад бүхий элсэн уултай, зүүн хэсэг, алсад 15 км орчим зайд шовх өндөр хад бүхий /Өндөр хар гэх нэртэй/ элсэн уул харагдаж байв. Зүүн хойд хэсгээрээ хөндий тал газар байв. Үзлэг хийж байгаа газар нь гэмт этгээд адуу тууж байгаад хүн хараад адуугаа хаяж зугтаасан гэх газар бөгөөд уг газар нь бүдүүн гүвээний урд үзүүр хэсэгт, ертөнцийн зүгээр гүвээний зүүн талд нам дор хэсэгт болсон байв. Үзлэгээр зүүн зүгт байрлах Өндөр хар уулын зүгээс олон тооны адуу баруун зүгийг чиглэн давхисан. Адууны мөрийг дарж араас нь явсан мотоциклын мөр байх ба гүвээний хормойгоос 35 метр зайд ирээд адууны мөрнөөс огцом зүүн тийш салсан мотоциклын мөр илрэв. Уг мотоциклын мөр зүүн эргэж гүвээний урд үзүүр,  ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 4-5, 6-9-р тал/,

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 10, 13-14-р тал/,

- хохирогч Я.Б, А.Б нарын адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 18, 19-22-р тал/,

- адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн I хавтасны 23-р тал/,

- хохирогч Ц.Д-ын 3 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 25-р тал/,

- хохирогч Я.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “    би хувьдаа 2 азарга адуу буюу нийт 50 орчим адуутай бөгөөд нэг азаргаа Завхан сумын харьяат аймгийн алдарт уяач А.Б гэх хуурай ахтайгаа ярьж тохиролцоод түүний 2011 онд Увс аймагт зохион байгуулагдсан Увс хурд баруун бүсийн даншиг наадамд хязаалан насандаа уралдаж айргийн 3-аар хурдалсан сартай хүрэн азаргаар сольж цус солих, хурдан удмын угшил бий болгохоор 2 жилийн хугацаатай сольсон байсан юм. Би өөрийн 34 тооны адуу, А.Б-ын 1 тооны адууг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай гэр байгаа Өнцөгийн худаг гэх газраас ус ундаалаад гарч явахыг нь харсан бөгөөд тухайн үед урд зүг рүү Өндөр хар хэмээх уулыг чиглээд манай адуу явсан. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг орчимд А.Б над руу утасдаад “манай хүрэн азаргатай танай адууг мотоциклтой үл таних 2 хүн өдрийн цагаар зүүн зүгээс мотоциклоор хурдтай тууж хулгайлаад Нуурын хоолой гэх газар байхад мэдээд уулзах гэтэл зугтаачихлаа гэнэ, бид хөөж байна” гэж утасдсан. Хэсэг хугацааны дараа дахин холбогдоход Нарийн үзүүр гэх газарт 2 хулгайчийг барьж авлаа. Адуу бүрэн байна, зарим адуу доголсон байна, чи яаралтай ир гэж хэлсэн мөн Завханы цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн юм. Би очих замдаа мөрийг нь үзэхэд Халзан толгой гэх газраас мөр илэрсэн бөгөөд цаашаа хашаа хаанаас хөөж ирснийг мэдээгүй. Яарч явсан тул шууд ирэхэд 30 км орчим лав туусан байсан. Адууг Цагаанхайрхан сумаас Завхан сумын чиглэлд Хяргас нуурын урдуур нуурын хоолой Бирваазайн гаталга чиглэлд туусан байсан. Би уг 2 хүнийг танихгүй, энэ 2 хүнд болон өөр бусад хүнд азаргаар нь адуу өгөх талаар ярьсан зүйл байхгүй. ...А.Б уг хүмүүсийг бариад адууг тоолж үзэхэд 38 тооны адуу байсан гэж хэлсэн. Миний 34 тооны адуу байсан, Б-ын 1 тооны адуу байсан. Бусад 3 тооны адууг мэдэхгүй. Адуугаа уг явдал болохоос 3-4 хоногийн өмнө гэрийн хажууд байх Өнцгийн худгаас услаад гаргахад харсан. Адуу маань худгаас урагшлаад Өндөр хар уулын зүгт явсан. Уг уул нь 10 км орчим зайтай байдаг. Адуу уг уул орчмоор бэлчдэг юм. Өвөлдөө манайх нуурын хоолой тийш адуугаа бэлчээдэг юм. Миний хувьд гомдолтой байна. Хол газарт хүчтэй тууснаас уяа сойлго алдагдах, унага гүү хээл алдах зэрэг эрсдэлтэй. Миний хувьд хүний хурдан азаргыг түр зуур тавьж цус сэлбэх, хурдан төл авах зорилготой байсан. Мөн олон хүний хүч хөдөлмөр, нойр хоол, бензин шатахуун зарцуулсан. Одоогоор хохирлоо тооцоогүй байна. Хохирлын тооцоог дараа гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 38-40, 41-42-р тал/,

хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг орчимд хамаатны Ө гэх хүн миний хүү Н утасдаж, Даншигт айрагдсан азаргыг чинь мотоциклтой хүмүүс хөөгөөд явж байхад таараад очтол зугтаагаад явчихлаа. Та нар яаралтай гарч замыг нь тос гэж хэлсэн тул би хүү Н болон Ихтамир гэх хүний хамт өөрийн эзэмшлийн Пробокс 55-67 УВА улсын дугаартай автомашинаар давхиж өндөрлөг дээр гарч харахад Ургамал сум явах замаар 1 мотоцикл дахиж явсан, бид давхиж очоод урдуур нь хөндөлсөж зогсон мотоциклыг хүчээр зогсоогоод бууж очоод адуу яагаад хөөгөөд байгааг асуухад адуу хөөгөөгүй үзээд өнгөрсөн Наранбулаг сумаас Дөргөн сум орохоор явна. Үзүүрийн булгаас салсан гэж хэлсэн тэгэхэд нь би “Дөргөн рүү ингэж энэ замаар явдаг юм уу? Чи Бирваазаар ирсэн юм биш үү” гэхэд “би Бирвааз гэж мэдэхгүй, нуурын ар талаар салж, Үзүүрийн булгаар ирсэн” гэж хэлсэн юм. Би тэднийг аваад Үнэгэн толгойн ар шил гэх газарт очиход Ө адууг ээрч тогтоогоод байж байсан. Тэнд 38 тооны адуу байсан бөгөөд хол замд огцом туугдсан бололтой маш их хөлөрсөн байдалтай байсан. Тэнд миний 2011 онд Увс Их-Хурд даншиг наадамд хязаалан насандаа айрагдаж 3-р хурдалсан хүрэн зүсмийн азарга мөн найз Я.Б-ын 34 адуу, мөн танихгүй им тамгатай адуу байсан. Би тэр хоёр хүнийг танихгүй. Хүнд адуу мал өгөхөөр хэлэлцэж тохирсон зүйл байхгүй. Тухайн үед тэр хоёр хүн цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой, мотоциклдоо эмээл хазаар зэргийг даруулж боосон байсан. Мотоцикл жолоодож явсан хүн нь бараан өнгийн дээлтэй, ар талд нь сууж явсан хүн нь бор шаргал өнгийн дээлтэй байсан. Би өөрийн хуурай дүү Я.Б гэх хүнтэй азарга сольж тавихаар өөрийн Даншигт айрагдсан хүрэн азаргыг түр өгсөн байсан юм. Миний азарга нь 14 настай, хүрэн зүстэй, имгүй, зүүн гуяндаа А үсгэн тамгатай азарга байгаа юм. Миний хурдан удмын азаргыг намрын хүйтэн цагт ширүүн тууж хөлөргөснөөс болж ямар өвчин тусахыг би мэдэхгүй байна. Мөн өч төчнөөн километр газар руу явж бензин шатахуунаар хохирсон. Эдгээр хүмүүст гомдолтой байна. Уг азарга нь мал тооллогоор миний нэр дээр тоологддог. Миний өөрийн унаган азарга байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 44-45, 46-р тал/,

хохирогч Ц.Д-ын мөрдөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие өөрийн адуунаас  хүрэн зүстэй, зөв гуяндаа дэгрээ тамгатай 12 настай морь, хонгор зүстэй, зөв гуяндаа чандмань тамгатай 7 настай морь, сартай хээр зүсмийн хатан сүйх, хос загас, дөлтэй тамгатай 1 тооны эр даага зэрэг 3 тооны адууг барьж, уналгад ашиглах, даагыг нь гэрийн дэргэд байлгаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ижилд нь нийлүүлэхээр тухайн үед манай адуу бэлчиж байсан Гэдрэг, Үнхэлцэг гэх газрын зүгт дөхүүлээд сүрэгтээ нийлчих байх гээд орхисон. Түүнээс хойш би сумын төв, аймгийн төв гэх газруудаар явж байгаад өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ ирсэн. Гэтэл өнөөдөр цагдаагаас утасдаж дээрх 3 тооны адууг зүс, тамгаар нь асуугаад хулгайлагдаад явж байхад нь олсон талаар мэдэгдсэн. Тэгэхэд анх 3 адуугаа хулгайлагдсан гэдгийг мэдсэн. Дээрх 3 тооны адуунаас хүрэн зүсмийн морь нь миний унаган адуу бөгөөд хээр даагыг хэд хоногийн өмнө улсын тод манлай уяач Батзоригоос 7 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хурдан удмын даага байгаа юм. Хонгор зүсмийн морийг 2 жилийн өмнөөс Сүхбаатар аймгаас 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан мөн л миний адуу юм. Миний адууг хулгайлсан гэх хоёр хүнийг танихгүй, морь мал өгнө гэж тохирсон зүйл огт байхгүй. Миний хувьд адуугаа бүрэн бүтнээр нь амьдаар нь буцааж авсан тул гомдол тэмцэл, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 48-49, 50-р тал/,

гэрч Г.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 20 минутын орчим хэцүү хад жуулчны баазын урд талын толгой дээр гарч мал тууж ирэх ёстой байсан хамаатны хүнээ харуулдаж байтал ертөнцийн зүгээр зүүн зүгээс надаас 10 орчим км зайнд олон адууг хурдтай мотоциклоор туусан сундлаатай хоёр хүн ирж байсан. Би харуулдаж байгаад 1 км орчим ойртож ирэхэд нь нутгийн хүмүүс юм байх гэж бодоод ойртож очтол тэр хоёр хүн намайг хараад адуугаа хаяад урд зүг рүү буюу Завхан аймгийн Ургамал сумын зүг рүү зугтаасан. Би адууг нь очиж үзтэл манай хүргэн ах болох А.Б-ын хүрэн азаргатай нийт 38 тооны адуу байсан. Би хулгайч гэж мэдээд А.Б руу утасдаж болсон явдлыг хэлээд яаралтай зам тосож, хүн гаргаад бариад ав гэж хэлсэн. Би тухайн үед ойр зуур дагаж давхиад больсон. 17 цагийн үед А.Б утасдаад “нөгөө хоёр хүнийг бариад авлаа, цагаан түнгэний зүүн хөдөө орчмоос барьлаа” гэж хэлсэн. Уг газар нь надаас зугтсан газраас 25-30 орчим км зайнд байдаг. Тэр хүмүүстэй уулзахаар очиход шууд зугтаасан тул уулзаж чадаагүй. Сүүлд А.Б барьж ирэхэд нь харсан. Тэдгээр хүмүүс адууг ертөнцийн зүгээр баруун зүгт усан хоолой, бирвааз чиглэлд мотоциклоор хурдтай тууж байсан. Уг адуунууд нь маш их хөлөрсөн хол газар хурдтай туугдсан хөөгдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 51-52-р тал/,

гэрч Д.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед би худ болох А.Б-нд очиж хоол идэхээр сууж байтал А.Б-н хүү Б.Н рүү Ө-т утасдаж даншигт айрагдсан адууг чинь 2 хүн тууж яваад зугтаачихлаа. Завханы Ургамлын чиглэл рүү явсан замаас нь тосож барьж ав гэж хэлсэн. Тиймээс А.Б, Н бид 3 А.Б-н пробокс загварын машинаар тэр дороо хөдөлж зүүн урд талын овоон дээр гарч харахад Хэцүү хадны зүгээс урагш Ургамал сумын Сайханы чиглэлийн замаар мотоцикл явж байсан. Бид замдаа алдчих байх гэж бодоод тосуулахаар хүн рүү утасдаж хэлээд уг мотоциклын урдуур хөндлөн орж зогсоосон. Тухайн үед цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой хоёр хүн байсан бөгөөд мотоцикл жолоодож явсан хүн нь хөх өнгийн дээлтэй, ард нь сууж явсан хүн нь шаргал дээлтэй 50 гаруй насны хүмүүс байсан. Мөн мотоциклдоо эмээл болон балонтой зүйл ганзагалсан байсан. Тэд Наранбулаг сумаас явж байна гэж хэлсэн бөгөөд Хяргас нуурын араар Үзүүрийн булгаар дайрч Дөргөн сум руу явж байна гэж хэлсэн. Уг зам нь Дөргөн явах зам биш юм. Тэд нуурын эрэгт усанд орж байсан адуунаас өөрийн даагыг хайгаад туусан гэж хэлсэн. Гэтэл Өлзийт хэлэхдээ адууг зүүн талын уулнаас тууж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 54-55-р тал/,

гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээс аав А.Б, хамаатны хүн болох И бид гурав машинтай замыг нь тосож хөөхөд цэнхэр өнгийн мотоциклтой сундлаатай хоёр хүн Хэцүү хаднаас Ургамал сумын чиглэл рүү давхиж байсан. Бид амдаж хөөгөөд замдаа ойролцоо байдаг айлын хүмүүс рүү утасдаж “хулгайч хөөж байна, замыг нь тосоод барь” гэж хэл дуулгаад 3 талаас нь хашиж зогсоох гэтэл зогсохгүй байсан тул мотоциклын урдуур хөндөлсөж зогсоод барьж авсан юм. тухайн үед настайвтар 2 хүн байсан бөгөөд танихгүй, цэнхэр мустанг-5 загварын мотоциклтэй, мотоцикл барьсан нь хар хөх өнгийн дээлтэй, ард нь сууж явсан нь шаргал өнгийн дээлтэй байсан. Хар өнгийн дээлтэй нь өөрийгөө Д гэж хэлсэн, шаргал дээлтэй нь Ц гэж нэрээ хэлсэн. Тухайн үед эдгээр хүмүүс эсэргүүцэл үзүүлээгүй. Адуу яагаад хөөснийг асуухад нууранд усанд ороод гарч явсан адуунд хайж явсан 3 адуугаа нийлсэн гэж бодоод тамгыг нь үзэх гэж хөөж туусан. Танай адууг хулгайлах хүмүүс биш. Бид нар Дөргөн чиглэлд явж байна гэж хэлсэн, мөн өөрсдийгөө Наранбулаг сумын хүмүүс гэж хэлсэн. Азарга нь манай азарга бөгөөд Цагаанхайрхан сумын харьяат Б гэх хүнтэй азарга түр зуур сольж тавиад байсан юм. Б-ын 34 тооны адуу байсан мөн 3 тооны адуу байсан. Тэдгээр 3 тооны адуу хэнийх болохын мэдэхгүй. Манай азарга нь 2011 оны Увс аймгийн 90 жилийн ойн баруун бүсийн Их хурд даншиг наадамд хязаалан насанд айргийн 3 дугаар байрд хурдалж байсан. Хурдан адуу байгаа юм. Б нь Цагаанхайрхан сумын хүн бөгөөд адуу нь манай орчимд ирээд байдаггүй Өнцгийн худгаас ус уугаад Үнхэлцэг, Дагнуур, Улаан дэл, Эх өтгийн ам гэх газруудаар бэлчдэг юм. Тэдгээр газрууд нь манайхаас 60 км орчим 2 хулгайчийг барьсан Үнэгэн толгойн ар гэх газраас 30 км орчим зайтай байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 56-57-р тал/,

гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би О.Д-д хээр зүсмийн цагаан үсгэн тамгатай даага өгсөн, зарсан зүйл байхгүй. Харин О.Д надтай утсаар яриад аймгийн төвд байна, би чамаас цагаан үсгэн тамгатай даага авсан гэд цагдаад хэлчихсэн шүү чамаас асуувал өгсөн гээд хэлчихээрэй гэж надад хэлж байсан. Миний хувьд худал мэдүүлэг өгч чадахгүй, үнэн шударгаар байна гэсэн бодолтой явдаг хүн тул үнэнээр нь мэдүүлэг өгч байна. Одоогоос 4 жилийн өмнө байх хар зүсмийн даага О.Д-д зарсан боловч мөнгөө өгөхгүй болохоор нь буцааж аваад өөр хүнд зарж байсан, бидний хооронд өөр адуу мал өгч авалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 69-р тал/-үүдээр тогтоогдож байна.

шүүгдэгч О.Д мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...бид хоёр энэ гэмт хэргийг үйлдээгүй, тухайн үед би өөрийн хоёр тооны адууг хайж явсан ба С.Ц-ийг туслаач гэж дагуулж явсан, бид хоёр замаараа таньж мэддэг айлуудаар хоносон. Хөөрөг, гаанс зарах талаар бас хэлсэн. Тэгж яваад тухайн 38 тооны адуутай таарсан ба тэдгээрийн им, тамгыг үзэх гэсэн. Тэр үед адуунууд ус руу явж байсан 3 адуу араас нь ирж нийлсэн. Тухайн газар нь элстэй газар байсан болохоор бид хоёр ойртож тамгыг нь үзэх боломжгүй байсан болохоор гоо /тэгшхэн / зам руу оруулж байгаад үзье гэж шийдсэн. Тэгээд гоо /тэгшхэн/ газарт орж ирэхээр нь адууны им, тамгыг үзсэн. Тэдгээр адуун дотор хээр зүсмийн эр даага байсан. Би тэр адууг хөөж тэнд эргүүлсэн нь үнэн. Тухайн үед мотоциклтой им, тамгыг үзээд 30 километр газар явсан байхад араас машин гүйцэж ирээд урдуур хөндлөн орж ирсэн. Машинаас А.Б гэдэг хүн бууж ирээд “та яагаад адуу хөөсөн бэ” гэсэн. Би 3 мал хөөж им тамгыг харсан гэдгээ хэлсэн. Би тэр адууг хөөсөн болохоос биш хулгайлаагүй...”,

шүүгдэгч С.Ц мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...О.Д намайг нэг ганс зараад морь хайгаад ирье гэж хэлээд дагуулж явсан. Хулгай хийнэ гэж яваагүй. Бид хоёр хэрэг болсон гэх газраас наана 2 айлд 2 хоносон. Завхан суманд 1 айлд хоносон. Тэгээд маргааш нь дэлгүүрээс масло, бензин колонкоос бензин авч, мотоциклын банк дүүргээд Хяргас нуурын урд талаар Айраг нууртай залгадаг нуурын хоолойд ирж Бирваазаар гатлаад чигээрээ нуурын урд талаар машины замаар явж Өндөр хар уулын ард талаар тойроод уулын зүүн урд талд ирэхэд уулын зүүн урд талд ирэхэд 3 тооны адуу байсан, ойр хавьд нь хүн байгаагүй. Адуунд ойртож очиход адуу зугтаад уулын хошуу даваад цааш орсон. Бид хоёр уг хошуу мэт зүйлийг доогуур нь тойроод угтуулаад очиход нөгөө 3 тооны адуу олон тооны адуутай нийлчихсэн юм. Бид нар адуунд ойртож очиход давхиад уул давж явсан. Бид хоёр араас нь дагаж явсаар далан гүвээ мэт газарт очоод адууг орхиод далан дагасан замаар урагш салж явтал цагаан машинтай хүмүүс болон мотоциклтой хүмүүс биднийг зогсоогоод “та нар хулгай хийж, адууг хөөсөн гэж тулгасан. ...Бид хоёр тухайн адуунуудыг ямар нэгэн зорилгоор туугаагүй бөгөөд олон тооны адуун дотроос О.Д-ийн адууг харах гэж байсан. Гэтэл адуу гэнэт цахилсан /давхисан/ бөгөөд бид хоёр дагаад явж байсан...” гэж тус тус мэдүүлж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч О.Д, С.Ц нар нь хохирогч нарын нийт 38 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээр дээрээс нь туусан нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “2.1-т олон тооны мал хулгайлж; 2.2-т бүлэглэж; 2.4-д машин механизм ашиглаж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч нар 38 тооны адууг хулгайлах үйлдэл хийсэн тул олон тооны мал гэдэгт хамаарна.

Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч нар нь бусдын мал хулгайлах газартаа хурдан хүрэх, хурдан туух зэргээр бусдын мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх зорилгоор шүүгдэгч О.Д-ийн Мустанг-5 загварын мотоциклыг урьдчилан бэлтгэж ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон боловч гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Д, С.Ц нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй байж болох ч бусдын 38 тооны адууг нууц, далд аргаар хөөж байгаа үйлдлийг санаатай хамтран хийсэн байх тул бүлэглэж үйлдсэн гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч О.Д, О.Ц нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн нутаг Үнхэлцэг гэх газраас хохирогч Я.Б-ын 34 тооны, хохирогч А.Б-ын 1 тооны, хохирогч Ц.Д-ын 3 тооны нийт 38 тооны адууг мотоцикл ашиглаж хулгайлан тууж явахдаа Г.Ө-т гэх хүнтэй тааралдаж, адууг хаяж зугтаасан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Д, С.Ц нар нь хохирогч нарын адууг хулгайлж өөртөө авахын тулд санаатай үйлдэл хийж мотоциклоор тууж явсан боловч тэдний хүсэл зоригоос үл шалтгаалах хүчин зүйл буюу Г.Ө-т гэх хүнтэй таарснаар тухайн гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон тул тэдний үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Д, С.Ц нарыг Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4” гэж өөрчилж, бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лснийг шүүх уг гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож байгаа нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үр дагаврыг бий болгож байна.

Иймд шүүгдэгч О.Д, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4” гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж тогтоох нь утга агуулга болон бичиглэлийн нийцэл, тэдгээрийн уялдаа холбооны хувьд оновчтой шийдэл болно.

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Увс аймгийн Завхан суманд азарганы зах зээлийн үнэ 1.200.000 төгрөг, нас гүйцсэн морь 1.000.000 төгрөг, нас гүйцсэн гүү 900.000 төгрөг, соёолон морь 800.000 төгрөг, соёолон гүү 750.000 төгрөг, хязаалан морь 650.000 төгрөг, хязаалан гүү 600.000 төгрөг, Шүдлэн /эр, эм/ 450.000 төгрөг, даага /эр, эм / 350.000 төгрөг, унага 300.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх Увс финанс Аудит ХХК-ийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн I хавтасны 81-р тал/ авагдсан байгаа боловч гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй тул хохирогч нарт хохирол учраагүй болно.

Харин хохирогч Я.Б, А.Б нар гомдолтой, бензин шатахуун зарцуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн байх боловч холбогдох хохирлын нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг баримтыг уг баримтыг одоо нөхөн бүрдүүлэх боломжгүй гэж дүгнэлээ. Хохирогч Ц.Д-ын “шүүгдэгч нараас нэхэмжлэх хохирол төлбөргүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 50-р тал/ авагдсан байна. Иймд энэ гэмт хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч О.Д нь Увс аймгийн Ө сумын Чаргат багийн нутаг Шинэ-Ус гэх газраас 2019 оны 6 дугаар сард хохирогч Б.С-ын 2 тооны адууг хулгайлсан болох нь

Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Ө сумын Чаргат багийн Шинэ-Ус нэртэй газраас 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2 тооны адуугаа хулгайд алдагдсан гэдгийг мэдээд Увс аймгийн Ө сумын Ө нуур, Шинэ-Ус зэрэг газруудаар хайгаад олоогүй. 2019 оны 8 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд тус сумын иргэн О.Д-тэй гэрт нь очиж уулзсан. Тухайн үед бид хоёр адуу, малын талаар ярилцаж байгаад “О.Д ахаа, та миний хоёр адууг хулгайлж авсан байна” гэж хэлсэн чинь “ах нь юу гэж чиний адуу малыг авдаг юм бэ” гэхээр нь “та авсан байна, би гэрчтэй шүү” хэлээд Ө сумын хойд талын түнгэд чөдөрлөж байгаад явуулсан гэдгийг мэдсэн” гэж хэлэхэд авдар доороосоо нэг шил архи гаргаж ирээд “ах нь чиний адууг хулгайлж, казак хүнд өгсөн нь үнэн. Тэр хоёр адуу одоо байхгүй болсон” гэхээр нь би “морио эргүүлж зүсээр нь авмаар байна” гэхэд эхний ээлжид ах нь 7 хоногийн дараа 1 сая төгрөг өгье гэж хэлээд гуйгаад байхаар нь “за тэгвэл тэгье” гэж хэлээд тэр айлаас явсан. Тэр асуудал болсноос хойш огт мөнгө өгөлгүй байж байгаад Ховд аймгийн Мянгад сумын Түмэн Адууны баярын үеэр 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Ө сумын харьяат З.Д дамжуулж, 1 сая төгрөг өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үед О.Д надад Хасгаа гэдэг айлаас “хүрэн халзан зүсмийн адууг очиж ав” гэж хэлүүлсэн байхаар нь нүүдлийн замдаа очоод хүрэн халзан зүсмийн зөв гуяндаа цагаан үсгэн сартай, чандмань тамгатай 3 настай адууг авсан. О.Д-ээс 2 тооны адууны хохирлоо бүрэн барагдуулж авсан болно. ...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 179-181-р тал/,

Гэрч О.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны намар яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, манайх Дунд худаг гэх газарт байхад О.Д манайх руу хүрэн зүстэй цагаан үсгэн тамгатай чандмань, сар бүхий тамгатай морийг хүнээр явуулаад С ирж авах ёстой гэр дээрээ байлгаж бай гэж хэлүүлсэн байсан. Маргааш нь С өөрөө хүрч ирээд тэр морийг аваад явсан. ...Тухайн морь нь ямар учиртай талаар хэн хэн нь надад юм хэлээгүй бөгөөд О.Д-ийн морь биш байх, хүнээс худалдаж авсан морио С-д өгсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 186-р тал/,

Гэрч Ж.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр О.Д манайд орж ирээд надад 1 сая төгрөг бэлэн тоолж өгөөд “Бамбар /С/-т өгөх мөнгө байгаа юм. Та дамжуулаад өгнө үү” гэж хэлсэн. Тэр орой нь миний хүү С над руу утсаар залгаж О.Д мөнгө өгсөн эсэхийг асуугаад ” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 22-23-р тал/,

шүүгдэгч О.Д-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд С.Ц-тэй уулзаад мал хайгаад ирье хамт яваад өгөөч гэхэд “за тэгье” гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь солиод аваад явсан. Тухайн үед миний өөрийн төрсөн дүү Маньбазарын эзэмшлийн Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоциклоор явсан. Бид хоёр Тал, Улаан хагт гэх газруудаар явж Улаан хагтад Н гэх айлд би хоносон. Харин С.Ц Б гэдэг айлд хоносон. Бид хоёр үд гэж хөдлөөд замдаа айлуудаар явж адуу малаа хайгаад хөөрөг, гаанс зарах байснаа ярьж явсаар орой харанхуй болсон байхад Завхан сумын төв орж С.Ц-ний хамаатны айлд очиход эзэнгүй байсан тул хашаанд нь байсан үл таних айлд хоносон. Маргааш нь сумын төвөөс бензин, масло аваад нуурын хоолойгоор бирваазаар гарч зүүн тийш Ургамал сум тал руу явж байсан. Биднийг Хар уулын араар тойрч Улаан дотор олон тооны адуу таарсан. Цаашаа зөрөөд явж байтал Хонгор зүсний морьтой 3 адуу тусдаа таарсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 154-р тал/-үүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Д-ийн хохирогчийн 2 тооны хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч О.Д-ийн 2019 оны 6 дугаар сард хулгайлсан хохирогч Б.С-ын 4 настай морь 1.000.000 төгрөг, 5 настай морь 1.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогджээ. Иймд энэ гэмт хэргийн улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд “О.Д-ээс хүрэн халзан зүсмийн зөв гуяндаа цагаан үсгэн сартай, чандмань тамгатай 3 настай адуу, 1.000.000 төгрөг авч 2 тооны адууны хохирлоо бүрэн барагдуулж авсан болно. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” /хх-ийн I хавтасны 179-181-р тал/ гэж мэдүүлсэн байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Энэ гэмт хэрэг нь 2019 оны 6 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд шүүгдэгч О.Д-ийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” заасны дагуу тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар нь зүйлчилж, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч О.Д, С.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Д, С.Ц нар нь бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, шүүгдэгч О.Д нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Д нь урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 сар баривчлах ял, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 13 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан  болох хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбараар, шүүгдэгч С.Ц нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн I хавтасны 90-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч О.Д-ийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ж.Э-ын өгсөн: “О.Д бид хоёр 2009 онд Улаангом Политехникийн коллежийн тариалангийн ангид нэг ангид орж танилцаж байсан. Бид хоёр цуг нэг ангид сурч төгссөн. Зан байдлын хувьд нэр хүндтэй, шогч, наргиач, бусадтай зөв боловсон харилцаатай, нийтэч залуу байгаа юм. Ямарваа нэгэн зүйлд сэтгэлээрээ ханддаг, ахуйн амьдралын талаар нь мэдэхгүй байна... /хх-ийн II хавтасны 26 тал/, Гэрч Б.Н-ийн өгсөн: “Миний дүү О.Д нь 1993 онд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, эхээс хоёулаа, айлын бага хүүхэд байгаа юм. 2009 оноос Улаангом Политехник коллежийн агротехникийн ангийг төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. 2014 онд Увс аймагт байрлах Хилийн цэргийн 0245-р ангид 1 жилийн цэргийн албыг хааж ирээд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Одоогоор манайх Увс аймгийн сумын 9 дүгээр багийн задгайд аав бид 3 цуг амьдарч байгаа. Зан байдлын хувьд айлын бага хүүхэд болохоор жаахан дураараа, бусдад тусархуу, ажил хийхээрээ нягт нямбай хийж гүйцэтгэдэг залуу байгаа юм. Тамхи татдаг муу зуршилтай. О.Д-д хувьд ногдох эд хөрөнгө гэж байхгүй. Түргэн сумын нутагт манай аавын нэр дээр 3 га газар байсныг О.Д-ийн хулгайн хэрэгт хохирогч нарын хохирлыг төлөх гээд өгчихсөн өөр эд хөрөнгөгүй. Түүний хувьд хулгай хийж манай гэрт авсан эд зүйл эд хөрөнгө байхгүй, түлээ нүүрс хоол хүнс авч ирээд идээд дуусчихсан. Тухайн түлээ нүүрс хоол, хүнсийг ямар мөнгөөр авсныг нь мэдэхгүй. Би бодохдоо түүнийг авто угаалгын газарт ажиллаж байгаа байх л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 32-33-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч С.Ц-ий хувийн зан байдлын талаар: Гэрч О.Н-ын өгсөн: “С.Ц нь бүрэн бус дунд боловсролтой байх, 6 дугаар анги хүртэл сургуульд сурч байгаад сургуулиасаа гарч ээжийнхээ дэргэд мал маллаж байгаад цэргийн албанд явж, Н дүүрэгт 1 жилийн цэргийн алба хаагаад Улаанбаатар хотод хувийн компанид ажиллаж байсан. Түүний зан байдлын хувьд хэлэхэд төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, ажилсаг хөдөлмөрч залуу байгаа юм. .” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 27-28-р тал/, гэрч К.А-ийн өгсөн: С.Ц нь миний төрсөн дүү бөгөөд бид нар эхээс 16-уулаа, С.Ц нь айлын 13 дахь хүү бөгөөд доороо 2 эрэгтэй дүүтэй. Түүний хувьд мал маллаж амьдарч байгаад Н дүүрэгт цэргийн алба хааж, залгуулан Улаанбаатар хотод хувийн компанид ажиллаж байгаад 2012 онд Улаанбаатар хотоос Улаангомд ирж О.Б гэр бүл болсон. ...С.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, эхнэр О.Б нь Улаангом суманд Зогсоо хайрхан ресторанд тогоочоор ажилладаг. С.Ц-ийг бид нар Таамаа гэж дууддаг. С.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа боловч хаяг нь Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт харьяалагддаг. Тэрээр зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, ер нь бусдад тусархуу, хүний үгнээс гардаггүй, элдэв муу зуршилгүй, цагаан цайлган сэтгэлтэй, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байсан удаагүй. Түүний сул тал нь гэвэл хааяа мөрийтэй хөзөр тоглоод байдаг гэх мэдүүлэг /хх-ийн II-р хавтасны 29-30-р тал / -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч О.Д-д нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Ц-д ял оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах  гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тогтоосон байна.

Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзээд шүүгдэгч О.Д, С.Ц нарт тус бүрт нь 8 /найм/ сар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч О.Д-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч урьд нь энэ төрлийн гэмт хэргийг 2 удаа үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзээд 10 /арав/ сар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нар нь хохирогч Я.Б, А.Б, Ц.Д-ын нарын 38 тооны адууг биетээр буцаан өгсөн тул уг адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэж хураах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин энэ гэмт үйлдэлдээ уналга болгон ашигласан шүүгдэгч О.Д-ийн өмчлөлийн 468.750 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклыг хурааж улсын орлого болгох, мөн шүүгдэгч О.Д нь хохирогч Б.С-с хулгайлсан 2 тооны адууг 1.550.000 төгрөг худалдсан талаараа мэдүүлсэн тул 1.550.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч О.Д-ийн эмээл, тохом, хазаар, сур аргамж, ташуур, чөдрийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад улсын орлого болгох боломжгүй хуучирч муудсан болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Д-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Д, С.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт О.Д, С.Ц хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Т овогт О-н Д, З овогт С-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4” гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Т овогт О-н Д, З овогт С-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах  гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Т овогт О-н Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар шүүгдэгч О.Д, С.Ц нарт тус бүрд нь 8 /найм/ сар хорих ял,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Д-д 10 /арав/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 10 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч О.Д, С.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 468.750 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг хурааж, шүүгдэгч О.Д-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.550.000 төгрөгийг шүүгдэгч О.Д-ээс гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаар, сур аргамж, ташуур, чөдрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Д-д буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Д, С.Ц нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ