Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñýí Б овогт Д-ийн Ө-д холбогдох эрүүгийн 2135000120019 тоот хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Д-гийн Ө /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Ө нь Увс аймгийн Улаангом сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд УВА улсын дугаартай Хино загварын автомашинаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өвс тээвэрлэж явахдаа Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Улаангомоос Өлгий сумын чиглэлийн шилэн кабелийг 69 дэх километрт буюу Өмнөговь сумын Холбоо багийн нутаг Бургастай гэх газарт болгоомжгүйгээр тасалж, 485.565 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Ө-ыг нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ө нь Увс аймгийн Улаангом сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд УВА улсын дугаартай Хино загварын автомашинаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өвс тээвэрлэж явахдаа Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Улаангомоос Өлгий сумын чиглэлийн шилэн кабелийг 69 дэх километрт буюу Өмнөговь сумын Холбоо багийн нутаг Бургастай гэх газарт болгоомжгүйгээр тасалж гэмтээсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-27-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг 41 минутад Улаангомоос Өлгий сумын чиглэлийн агаарын шилэн кабелийн хэмжүүрийн багажаар хэмжихэд 96 км зайд тасарсан байсан. Тэгээд манай ажлын 6 хүний бүрэлдэхүүнтэй засварын баг гэмтэл гарсан гэх газар руу яваад 05 цаг 40 минутад гэмтлийн газарт очиход шилэн кабелын утсан муфт багаж хэрэгслээсээ мултарч тасарсан байсан. Тэгээд засварын ажлыг хийж өглөө 06 цаг 35 минутад хэвийн ажиллагаанд оруулсан. Манай засварын баг тэр өдрөө тэр хавьд унжсан кабелийг дээш нь татаж засвар үйлчилгээ хийсэн. Манай байгууллага гэмтэл гарсан даруйд Өлгий сумын холбооны ажилтан Л.Намсрайжав руу утсаар холбогдож танай суманд тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд Увс аймгийн Цагдаагийн газарт болон Өмнөговь сумын цагдаа нарт мэдэгдсэн. Өлгий сумын хойд талд өндөр пресс өвс ачсан тээврийн хэрэгслийг сумын цагдаа болон манай ажилтан нар саатуулан асуухад би санамсаргүй байдлаас болоод тасалчихлаа. Би гарсан хохирлыг барагдуулна гэж Д.Өгэх хүн утсаар холбогдож ярьсан юм. Тухайн үед 1 ширхэг муфт 16 ширхэг шилэн кабелийн залгаа хийсэн. 1 муфт нь 147.000 мянган төгрөг, 1 ширхэг шилэн кабелийн залгаа 8800 төгрөг болдог юм. Мөн 3 ширхэг зуувч хийсэн ба 1 зуувч нь 20.000 төгрөг бөгөөд уг гэмтлийн улмаас Жи мобайл ХХК-ийн урсгал саатсан түрээсийн зардал 137.765 төгрөгийн урсгал саатсан. Жи мобайл ХХК манай байгууллагатай Улаанбаатар хотод төв дээрээ түрээсийн гэрээтэй манай байгууллагын шилэн кабелийг ашиглаж манай байгууллагад түрээс төлдөг юм. Гэрээний дагуу аюулгүй байдлыг манай байгууллага хариуцдаг бөгөөд шилэн кабель тасарсны улмаас Жи мобайлын сүлжээ унасны улмаас уг хохирол гарсан. Гэхдээ уг хохирлыг аюулгүй ажиллагааг нь түрээсийн гэрээнд заагдсаны дагуу хариуцдаг учир манай байгууллага хохирлыг бүрэн хариуцна. Ийм учраас манай байгууллага хохирогч байгууллага юм. Дээрх чиглэлийн шилэн кабелийг засварлахад нийт бүх ажлын хөлс, бензин шатахуун оруулахад нийт 679.365 төгрөг гарсан. Харин ажлын хөлс шатахуун зэрэг зардлыг хасаад гэмтсэн сэлбэг хэрэгсэл нийтдээ 485.565 мянган төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллагад учирсан хохирлыг иргэн Д.Ө нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо манай байгууллагад ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 37-р тал/,

гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө манай ажлын газраас утсаар яриад Өлгий сумын чиглэлийн шилэн кабель тасарсан байна уг гэмтэл рүү явъя гэсэн. Манай байгууллагын гэмтэл завсарлах баг Увс аймгийн Улаангом сумын төвөөс Өлгий сумын чиглэл рүү явсан. Тэгээд гэмтэл гарсан газартаа очиж гэмтлээ засварласан юм. Тэгтэл манай ерөнхий инженер рүү Д.Ө гэх жолооч утсаар яриад би санамсаргүй байдлаасаа болоод шилэн кабелын утас тасалчихлаа гарсан хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө манай ажлын газраас утсаар залгаад Увс аймгийн Өлгий сумын чиглэлийн шилэн кабел тасарсан байна уг гэмтэл рүү явъя гэсэн. Манай байгууллагын гэмтэл завсарлах баг Увс аймгийн Улаангом сумын төвөөс Өлгий сумын чиглэл рүү явсан. Гэмтэл гарсан газартаа очиж гэмтлээ засварласан юм. Тэгээд байж байтал манай ерөнхий инженер рүү Д.Ө гэх жолооч утсаар яриад би санамсаргүй байдлаасаа болоод шилэн кабелийн утас тасалчихлаа гарсан хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,

шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед Улаангом сумын төвөөс Говь-Алтай аймгийн чиглэлд Хино маркийн УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр пресс өвс ачиж тээвэр хийсэн юм. Шөнийн 02 цагийн үед Бургастайн гол өнгөрөөд Өлгий сумын чиглэлд явж байтал модон шонтой утас зам дээр таарсан бөгөөд миний ачсан ачаа уг утасны доогуур багтаад гарчих байх гэж бодоод гарсан юм. Тэгтэл миний тээврийн хэрэгсэл дээр ачсан пресс өвс уг шонгийн модны утсыг тасалсан. Би тухайн үед утасны сүлжээ байхгүй байсан ба Өлгий сум руу орж утсаар аймгийн төв рүү холбогдож мэдэгдье гэж бодоод явсан. Өлгий сумын хойд хэсэгт очиж байтал сумын цагдаа, холбооны инженер ирэхээр нь би “шонгийн модны утас тасалчихлаа, хохирол мөнгийг нь барагдуулна” гэж хэлсэн. Тэгээд би Увс аймаг дахь Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компанийн ерөнхий инженертэй утсаар холбогдож болсон зүйлийг хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “шугам гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, радио долгион, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолборыг”, 3.1.2-т “сүлжээ гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсны дагуу мэдээлэл дамжуулах шилэн кабель нь холбооны хэрэгсэлд хамаарна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг агаарын шугамын шилэн кабель нь төрийн өмч тул нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэж үзнэ.

Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн нутаг Бургастай гэх газарт тасарсан гэх шугамын кабелийн эзэмшигч нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК байна. Иймээс “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК –ийг хохирогчоор тогтоон, уг байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй байна.

“Увс финанс-Аудит” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай “2021 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Өмнөговь суманд тасарсан шилэн кабелийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэний баримжаа нийт 485.565 /дөрвөн зуун наян таван мянга таван зуун жаран таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 53-р тал/-ээр Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-д 485.565 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ө нь авто машин жолоодож явахдаа нийтийн эзэмшлийн холбооны кабель тасрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан буюу “миний ачсан ачаа уг утасны доогуур багтаад гарчих байх гэж бодоод гарахад агаарын шугамыг тасалсан /хх-ийн 59-р тал/” гэж бодож тухайн кабелийн шугамыг тасалж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Ө-ыг нийтийн эзэмшлийн агаарын шугамын кабелийг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ө нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Ө нь хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ын “Манай байгууллагад учирсан хохирлыг иргэн Д.Ө нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо манай байгууллагад ямар нэгэн гомдол байхгүй” /хх-ийн 37-р тал/ гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

2. Шүүгдэгч Д.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Ө нийтийн эзэмшлийн шугамын кабелийг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ө-ын хувийн байдлын талаар гэрч Л.Б-ны өгсөн: “...манай найз Д.Ө дуу цөөтэй даруу төлөв бусадтай нийтэч, ямар нэгэн хорт зуршилгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, татдаггүй найз нөхдийн дунд нэр хүндтэй, хань ижилдээ халамжтай одоо аавынхаа машинаар тээвэр хийж амьдардаг залуу юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/, улсын бүртгэлийн хэлтсийн болон Увс аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 73-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ө-д улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ө-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг 500 /таван зуу/ нэгтэй тэнцүү хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ө-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ГАНСҮХ