| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч:Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Я.Динагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн Т овогт Г-гийн Б-д холбогдох 2135000090021 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Н суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Н сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Т овогт Г-ийн Б/РД: /.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Д-ийн толгой тус газарт зодож, эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Г.Б-ныг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Н сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр Э.Д-ийн толгой тус газарт цохисон болох нь:
хохирогч Э.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би ажлаасаа гэрт ирээд нөхөр Г.Б, 5 настай, 2 настай охидынхоо хамт гэртээ байсан бөгөөд тухайн үед гэр хүйтэн байсан болохоор би нөхөр Г.Б-д хандаж, галаа түлэхгүй яасан юм, гэр хүйтэн байна ш дээ гэж хэлэхэд нөхөр надад хандаж гэр зүгээр, гайгүй байна гэж хэлсэн. Тэр үед манай 5 настай охин Г хажуу хашааны А гэх айл руу ороод удалгүй хүүхэд уйлахаар нь би тэдний гэрт ороход тэр айлын хүүхэд уйлчихсан, манай охин цохисон байдалтай байхаар нь гэртээ дагуулж орж ирээд загнаад хувцасны шкафын хажууд суулгах үед нөхөр Г.Б надад хандаж, “хүүхэд идэж байна, яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэх мэтээр хэлээд нөхөр Г.Б гараараа миний толгой, нүүр хэсэгт 2-3 удаа цохихоор нь би гэрээс гарч гэрийн хаалганы зүүн талд байрлуулсан антены орчимд нөхөр Г.Б-д хандаж чи яахаараа байнга хүн цохиж байдаг юм гэж хэлээд гэрийн ханыг гараараа нэг удаа цохих үед “чи яагаад гэр өшиглөөд байгаа юм” гэж надтай хэрэлдэж байсан. Тэр үед цамцтай гэрээс гарсан тул даараад байхаар нь гэртээ ороход нөхөр Г.Б намайг цохих гээд гал тойр хөөгөөд зүүн чихний хэсэгт гараараа хоёр удаа цохиод, галын хөвөөнд байсан ундааны савтай шөлний тосыг авч савтайг нь шидэх үед миний нүүр хэсэгт цацагдсан. Тэр үед би гэрээс гарч ээж Х руу утсаар залгаж, нөхөр Г.Б намайг зодоод байна гэж хэлэхэд би одоо очлоо гэхээр нь би хашааныхаа гадна ээжийг хүлээгээд ирэхгүй байсан тул урд гудамжинд амьдардаг Х гэх айлд орж дулаацаж байгаад зээ дүү У руу залгаж болсон явдлын талаар хэлэхэд удалгүй гүйж ирээд манай гэр рүү орж нөхөр Г.Б-тай та яаж байгаа юм бэ гэх мэтээр маргалдаж байтал ээж Х ирээд би У-тай хамт явж тэдний гэрт очиж хоносон нөхөр Г.Б гараараа миний толгой, нүүр хэсэгт 2-3 удаа зүүн хэсэгт 2 удаа цохиж, галын хөвөөд байсан ундааны савтай шөлний тосыг авч савтай нь шидсэн. Би нөхөр Г.Б-ны биед халдсан зүйл байхгүй. Нөхөр Г.Б бид хоёр 2016 онд гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөж байгаа. Нөхөр Г.Б намайг бусадтай хардаж эсхүл уурласан үедээ эрүүл болон согтуу хэрүүл маргаан үүсгэж намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. 2020 оны 01 дүгээр сард нөхөр Г.Б согтуу үедээ намайг хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би сумын цагдаад дуудлага өгөхөд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй үндэслэлээр татгалзаж, 2020 оны 04 дүгээр сард сумын цагдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дахин гомдол гаргаад шүүхээр баривчлах шийтгэл авсан. Нөхөр Г.Б намайг зодоход зарим үед гомдол гаргадаггүй. Нөхөр Г.Б улиралд 1-2 удаа намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Нөхөр хүчирхийлэл үйлдэж байх үедээ хүүхдүүдээ зодож байгаагүй.... нөхөр Г.Б эрүүл болон согтуугаар надтай маргаан үүсгэж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, гарт тааралдсан зүйлийг авч над руу шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Намайг Г.Б удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болохоор сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. 2018 онд 1 удаа сар өдрийг нь мэдэхгүй байна, 2019 оны 01 дүгээр сард нэг удаа, 2020 онд 3 удаа зодож байсан. Намайг 2020 оны 01 дүгээр сараас хойш ажлын болон бусад хүмүүстэй хардаж зоддог болсон. Нөхөр Г.Б 2020 оны 01 дүгээр сард согтуу үедээ надтай хэрүүл маргаан үүсгээд тухайн үед намайг зодоогүй, 2020 оны 04 дүгээр сард гараараа миний хоолойг боож, данхтай цай авч шидэж миний хүзүү хэсгээр улайж, 2020 оны 08 дугаар сард дахин надтай хэрэлдэж маргалдсан. 2020 оны 08 дугаар сард зодож миний биед халдсан зүйл байхгүй. Түүнээс хойш 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл бид 2 хэрэлдэж, маргалдаж байсан боловч намайг зодсон зүйл байхгүй. Нөхөр Г.Б намайг зодох үедээ ихэнхдээ миний толгой, гар хэсэг рүү цохиж, хөл рүү өшиглөдөг. Намайг нөхөр Г.Б Н сумын иргэн Д овогтой М гэх залуутай хардаж хэрүүл маргаан үүсгээд байгаа юм. Би цагдаад гомдол гаргаснаас хойш нөхөр Г.Б надаас уучлалт гуйж байгаа. Одоо миний биед өвдөж зовуурилах зүйл байхгүй. Надад нөхөр Г.Б-д холбогдуулан ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 23, 24-р талд/,
гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “тэр өдөр 13 цагийн үед гэрээс гарч эмнэлэг орчихоод Н сумын иргэн Н гэж айлд очоод сууж байтал охин Д над руу утсаар залгаж нөхөр Г.Б намайг зодоод байна, та гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь удалгүй тэдний гэрээс гарч хүргэн Г.Б-ны хашаанд очоод ороход охин Д гэрийн гадна уйлчихсан зогсож байсан. Тэгээд би гэртээ ороод хувцсаа тайлчихаад хүргэн Г.Б-ны гэрт ороход миний ач хүү Д.Б-ийн эхнэр У Г.Б-тай “та яагаад хүн зодож байгаа юм, тэгж байгаад хүн зодоод алчихвал яана” гэх мэтээр хэлээд зогсож байхаар нь би У-г “чи гэртээ харь жирэмсэн байж битгий хэрүүл маргаанд оролц” гэж хэлээд гаргаж явуулаад хүргэн Г.Б-д хандаж “эхлээд чи намайг алчих, та нар хүний нүднээс ичдэггүй юм уу, миний охиныг чи яахаараа байнга зодож байдаг юм” гэх мэтээр хэлчихээд гараад явсан. Тэр үед охин Д У-тай хамт тэдний гэр рүү явж би хүргэн Г.Б-ны том охиныг авч гэртээ орсон. Тэгээд орой охин Д-гийг би дуудаж гэртээ хамт хоносон, хүргэн Г.Б бага охинтойгоо гэртээ харьсан. Миний охин Э.Д-ийн Г.Б-тай 2016 онд гэр бүл болж амьдарч байгаа. Хүргэн Г.Б Э.Д нар хэрэлдэж, маргалддаг боловч Г.Б миний охиныг олон удаа зодож байгаа. Би Г.Б-ны урд гудамжинд ойрхон амьдардаг тул ямар нэгэн зүйл болохоор тэдний гэрт орж зохицуулдаг. Би тэдний гэрт амьдардаггүй тул зарим зүйлийг сайн мэдэхгүй миний мэдэхээр 2017 онд Г.Б Э.Д-ийн зодож фудволкыг нь урж, хүзүү хэсгээр нь улайлгачихсан байсан, би зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р талд/,
гэрч Ц.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр би гэртээ байж байтал 16-17 цагийн үед эгч Э.Д-ийн над руу утсаар залгаж нөхөр Г.Б намайг зодоод байна, би хувцасгүй гэрээс гараад ирчихсэн хөлдөх гэж байна, өмсөх хувцас аваад манай гэрийн гадна хүрээд ир гэж хэлэхээр нь би ганцаараа явж тэдний гэрт ороход Б 1 хүүхдийнхээ хамт байсан. Би Э.Д-ийн эгч хаачсан юм гэж асуухад наан чинь байгаа ш дээ гэж хэлэхээр нь та нарын хооронд юу болсон юм, Э.Д-ийн эгч “хувцас авч ирж өг гээд байна” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм, гарч зайл” гэх мэтээр намайг Г.Б хэлэхээр нь “та яагаад хүн зодож байгаа юм бэ, тэгж байгаад хүн зодоод алчихвал яана, та нар ямар сонин юм бэ, тэр хүн хөлдөж үхвэл яана, гадна аймар хүйтэн байна ш дээ” гэх мэтээр хэлээд зогсож байтал Э.Д-ийн эгчийн ээж Х эгч,Г.Б-ны 5 настай том охиныг нь дагуулчихсан орж ирсэн. Тэгээд удалгүй Э.Д-ийн гэртээ ирэхэд би манай гэрт очъё гэж хэлээд Э.Д-ийн эгч бид хоёр хамт манайд хамт очих гээд гэрээс гарахад Г.Б чи хаачих гэж байгаа юм гэж хэлээд Э.Д-ийг татах үед би гарыг нь түлхчихээд хаалгаар гарч бид хоёр манайд очиж байж байгаад 22 цагийн үед Э.Д-ийн эгчийн ээжийн гэр рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
Шүүгдэгч Г.Б-ны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би эхнэр, 2 хүүхдийн хамт гэртээ байж байтал эхнэр Э.Д-ийн 5 настай том охин Б.Г-ыг яагаад айл хэсээд байдаг юм гээд хажуу хашааны А-ын гэрээс хөөгөөд гэрт оруулаад ирсэн. Тэгэхээр нь би эхнэр Э.Д-т хандаж яагаад хүүхэд зодоод байгаа юм гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм, энэ хүүхэд хувцсаа хир болгоод, айл хэсээд байна гэх мэтээр хэлэхэд бид хоёр хэрэлдэж, маргалдсан. Тэр үед би уурлаад эхнэр Э.Д-ийн нүүр хэсэгт 2-3 удаа алгадахад гэрээс гарч гэрийн ханыг өшиглөөд байсан. Тэгээд би эхнэр Э.Д-т хандаж чи яагаад гэр өшиглөөд байгаа юм, аваад ир гэх мэтээр хэлэхэд гал тойруулж зугтаагаад байсан. Тэр үед эхнэр Э.Д-ийн зүүн орон дээр суух үед би эхнэр Э.Д-ийн чих хэсэгт гараараа 2 удаа алгадсан. Тэр үед эхнэр Э.Д-ийн гэрээс гарч яваад удалгүй хадам дүү болох Ц.У гэрт орж ирээд надад хандаж та яаж байгаа юм бэ, яагаад Дээгий эгчийг зодоод байдаг юм гэх мэтээр хэлэх үед би Ц.У-д хандаж миний амьдрал чамд чамд ямар хамаатай юм, чи гарч явж гэж хэлэхэд надтай хэрэлдэж, маргалдаж байтал хадам ээж Х ирээд У-г явуулахад сумын цагдаа манай гэрт ирсэн. Тэр үед Э.Д-ийн цагдаа дуудсан байсан. Би гараараа эхнэр Э.Д-ийн нүүр, зүүн чих хэсэгт 2-3 удаа алгадаж цохисон. Тухайн үед Э.Д-ийн миний биед халдсан зүйл байхгүй. Э.Д-ийн нь гэртээ байхдаа ямар нэгэн шалтгаангүйгээр хүүхдүүдээ болон намайг загнаж намайг гэрээс гарч зайл, гуйлгачин, чамаас сална гэх мэтээр хэлж миний хамаатан ах дүү нарыг муу хэлж хэрүүл хийдэг тул ан дүү нар манай гэрт орохоо больсон. Тэгээд ажилдаа явж ирчихээд гэрээ цэвэрлэхгүй яасан юм, хүүхдүүд яах гээд гэрээс гаргаад айл хэсүүлээд байдаг юм гэх мэтээр хэлж надтай хэрэлдэж, маргалддаг. 2015 онд бид хоёр гэр бүл болсноос хойш хэрэлдэж, маргалдах үедээ би эхнэр Э.Д-ийн биед 2-3 удаа халдаж, зодож байсан. 2020 оны 04 дүгээр сард миний биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эхнэр Э.Д-ийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгагдаад би шүүхээр баривчлах шийтгэл авч байсан. Би хүүхдүүдээ зодож байгаагүй. Би эхнэр Э.Д-ээс уучлалт гуйсан, бид 2 эвлэрч хамт амьдарч байгаа, манай гэр бүлийн уур амьсгал одоо сайн байгаа. ” гэх мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай “Э.Д-ийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн зулайн хуйх, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн зулайн хуйх, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р тал/-ээр шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.Д-ийг зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж заасан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.1-д : “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж зааснаар эхнэр нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарахаар хуульчилсан байна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Б, хохирогч Э.Д-ийн нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.
Хохирогч Э.Д-ийн“Нөхөр Г.Б намайг бусадтай хардаж эсхүл уурласан үедээ эрүүл болон согтуу хэрүүл маргаан үүсгэж намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. 2020 оны 01 дүгээр сард нөхөр Г.Б согтуу үедээ намайг хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би сумын цагдаад дуудлага өгөхөд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй үндэслэлээр татгалзаж, 2020 оны 04 дүгээр сард сумын цагдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дахин гомдол гаргаад шүүхээр баривчлах шийтгэл авсан. Нөхөр Г.Б намайг зодоход зарим үед гомдол гаргадаггүй” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Г.Б-ны хохирогчийг зодох үйлдэл нь давтагдах шинжтэй болох нь тогтоогдож байгаа тул хохирогч Э.Д-ийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Д-ийн нь “...Би нөхөр болох Г.Б-тай эвлэрсэн. Одоо надад санал гомдол байхгүй...” /хх-ийн 19-20-р тал/ гэж мэдүүлсэн байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б-ны хувийн байдлын талаар Гэрч Х.Б-ын өгсөн: “Найз Г.Б айлын бага хүү боловч даруу төлөв зантай, архи хааяа уудаг бага насандаа мал маллаж эцэг эхдээ тусалж байсан.Г.Б уурлаад байдаггүй, инээж хөөрөөд явдаг.Г.Б хурдан морь сонирхдог тул бид хамт морь уяж байгаа.”/хх-ийн 35-р тал/ Гэрч С.А-ын өгсөн: “Г.Б ах даруу төлөв зантай, архи хааяа уудаг, бага наснаасаа мал маллаж амьдарч байгаа, хүнд тусархуу хүн юм. Би Г.Б ахтай хэрэлдэж маргалдаж байгаагүй, уурлаад байдаггүй, инээж хөөрөөд явдаг.Г.Б хурдан морь сонирхдог бид хамт хөдөө мал маллаж байсан тул сайн мэднэ, янз бүрийн элдэв зан араншингүй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/-үүд хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ