| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0037/И |
| Дугаар | 131/ШШ2017/00089 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******ийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ж.******* би 1962 онд Баянхонгор аймгийн Өвгөнжаргалантад төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. Би 1978 оноос 1979 он хүртэл Техник мэргэжлийн сургуульд суралцаж байсан. Миний жинхэнэ нэр Ж.******* боловч багаасаа Цэцгээ гэж дууддаг байсан тул баярын бичиг болон бусад баримт бичгүүдэд ******* гэсэн нэртэй байдаг. Миний бие 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.******* нь миний төрсөн эгч юм. Өөрөө хөдөө мал малладаг тул хүрэлцэн ирээгүй. Ж.******* нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд барилгачин байсан юм. Ж.*******ийг бага байхад нь Цэцгээ гэж дууддаг байсан юм. Баримт бичиг дээр нь Ж.******* гэж бичигдсэн юм билээ. Хөдөлмөрийн дэвтэр, бусад баримт нь үрэгдсэн гэсэн. Холбогдох баримтыг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанаар Ж.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, аймгийн Архивын 2016 оны 12 сарын 88-ны өдрийн 1007 дугаар албан бичиг, баярын бичгийн хуулбарууд гэрч *******,*******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын 2016 оны 12 сарын 88-ны өдрийн 1007 дугаар албан бичиг, баярын бичгийн хуулбарууд гэрч *******,*******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Баянхонгор аймгийн Архивын 2016 оны 12 сарын 88-ны өдрийн 1007 дугаар албан бичиг, баярын бичгийн хуулбаруудад Ж.*******ийн нэрийг ******* гэж авгайлан дууддаг нэрээр бичигдсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд ******* овогт *******гийн *******ийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтланшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ