Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

    2021         03          16                                           2021/ШЦТ/184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин,

            улсын яллагч Ц.Батбямба,

   шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Ч /ҮД:3156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Б-ийн Эд холбогдох эрүүгийн 2102000000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжилтэй, Терралайн ХХК-ийн арьс шир боловсруулах үйлдвэрт тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00-р хороолол 00-р байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 6-р хороо 25-р байрны 15 оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Б-ийн Э, /РД:УШ0000000/;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Б.Э нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөр гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар

- Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны зүүн талын авто машины гарааш болон түүнд байрлуулсан 00-00 УНВ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл, өөрийн биедээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт цэвэр 1,021.7 грамм ургамал, усан цэнхэр өнгийн таггүй хуванцар савны хамт 5,2031 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй шавар мэт, “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөр гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар

- Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны зүүн талын авто машины гарааш болон түүнд байрлуулсан 00-00 УНВ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл, өөрийн биедээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт цэвэр 1,021.7 грамм ургамал, усан цэнхэр өнгийн таггүй хуванцар савны хамт 5,2031 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй шавар мэт, “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 8 дугаар сарын сүүлээр эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр суманд очиж амарсан. Тухайн үед манай хүү ганцаараа мод руу гүйгээд алга болчихоор нь хүүгийнхээ араас би явсан. Тэгээд хүүгээ аваад эргээд ирэхдээ мод түшүүлээд тавьчихсан ууттай зүйлийг харсан ба хүн орхиод явчихсан юм болов уу хог байсан юм болов уу гэж бодож байгаад аваад машины арын тээшиндээ  хийгээд буцаад гэр рүүгээ харьсан. Тухайн үед гэртээ ирсний дараа машины тээшиндээ байсан юмнуудаа үлдээгээд машин дотор байсан эд зүйлээ аваад гэр рүүгээ орсон. Тэрнээс хойш удалгүй ковид өвчин гарч манай эхнэр төрөөд би ажлаасаа чөлөө авч эхнэртээ туслаад гадуур гараагүй гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа явах гээд гарааш руугаа ороод машинаа асаах гэтэл машин асахгүй байсан. Аккумлятор нь суусан байна гэж бодоод багажаа нээхэд намар олсон ууттай зүйл машины арын тээш дотроос гарч ирсэн. Миний сониуч зан хөдлөөд уутан доторхыг нээгээд үзэхэд ундааны сав, кофены саван дотор хуурай цай шиг юм хийчихсэн мөн мөнгө бас байсан. Уутан дотор байсан кофены савтай хуурай цай шиг зүйлийг сэгсрээд үзэхэд ороосон тамхи шиг зүйл байхаар нь сониуч зан хөдлөөд татаад үзэхэд муухай амттай, хоолой гашуу оргиод толгой эргээд явчихсан. Тэгэхээр нь би тээшээ хаагаад гэр рүүгээ орсон. Үүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шинэ ажилд орсон ба 01 дүгээр сарын 18-ны өдөр эгчийгээ ажлаас нь аваад гэртээ ирээд гарааш руугаа орох гэтэл цагдаа нар ирчихсэн хууль бус нуусан зүйлээ гаргаж ир гэхээр нь би дотроо миний намар олсон ууттай зүйл дэмий юм байж дээ гэж бодоод бүгдийг нь цагдаад гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч эрүүгийн 2102000000029 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримтгүй, шүүгдэгчийн гэм бурууг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно гэж,

 

Эрүүгийн 2102000000029 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийж эд зүйл зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/,

 

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 тал/,

Биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 тал/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 30-31 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 696 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Э 2020.01.19” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Э 2020.01.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 704 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан тагтай усан цэнхэр өнгийн жижиг хуванцар савтай шавар мэт зүйл, “AN5951486” серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан тагтай усан цэнхэр өнгийн жижиг хуванцар савтай шавар мэт зүйл,  “AN5951486” серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. 4. Уг шавар мэт зүйлийн таггүй савны хамт 5,2031 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,1602 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-59 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 697 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-79 тал/,

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-89 тал/,

 

Яллагдагч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Сөгнөгөрийн голын эрэг дээр хүүхдийн хамт амарч байсан. Тэгээд орой нар жаргах үед амарч байсан газраасаа эд зүйлээ хураагаад Улаанбаатар хот руу явах гэж байхад миний хүү тоглож байгаад мод руу орчихоор нь эхнэр бид хоёр хүүгийнхээ араас мод руу ороод хүүгээ дагуулаад буцаад машин руугаа явж байхад модны хажууд нэг ууттай зүйл налуулаад тавьчихсан байсан. Би тухайн үед ууттай зүйлийг онгойлгож үзэлгүйгээр машиндаа хийгээд замдаа эзэн нь байвал өгөх бодолтой аваад явсан. 2021 оны 01 дүгээр сарын 7-ны үед байх шинэ ажилд орох санаатай гараашаа онгойлгоод машинаа асаах гэтэл асахгүй болохоор нь өөрийнхөө эцгээс машины аккумлятор аваад сольж тавих гээд машины тээшний хаалга онгойлгосон чинь урдаас намар 8 сарын сүүлээр Сөгнөгөрийн голын эрэг дээрээс олсон ууттай зүйл байхаар нь нээж үзэхэд хуванцар савтай цай шиг зүйл байхаар нь дотроо энэ одоо юу юм болоо хүнээс асуух хэрэгтэй юм байна гэж бодоод нөгөө ууттай зүйлээ гаргаж ирээд сэгсэрч үзэхэд дотор нь тамхи шиг зүйл байхаар нь буцаад гэр рүүгээ орж баахан бөөлжсөн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 103-104 тал/,

 

Шүүгдэгч Б.Эы хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110 тал/, шүүгдэгч Б.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 тал/, Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 119 тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 127-128 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөр гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар

- Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны зүүн талын авто машины гарааш болон түүнд байрлуулсан 00-00 УНВ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл, өөрийн биедээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт цэвэр 1,021.7 грамм ургамал, усан цэнхэр өнгийн таггүй хуванцар савны хамт 5,2031 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй шавар мэт, “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйл баримт  нь:

Хэргийн газарт үзлэг хийж эд зүйл зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/,

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 тал/,

Биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 696 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Э 2020.01.19” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Э 2020.01.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 704 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан тагтай усан цэнхэр өнгийн жижиг хуванцар савтай шавар мэт зүйл, “AN5951486” серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан тагтай усан цэнхэр өнгийн жижиг хуванцар савтай шавар мэт зүйл,  “AN5951486” серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. 4. Уг шавар мэт зүйлийн таггүй савны хамт 5,2031 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,1602 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-59 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 697 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-79 тал/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-89 тал/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Б.Э нь “...Миний олж авсан зүйл ийм хэрэгт холбогдоход хүргэсэнд харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч “...Б.Э нь мансууруулах төрлийн бодисыг олж авсан нь тогтоогдож байгаа. Гэхдээ тухайн ургамлыг мансууруулах төрлийн ургамал гэдгийг нь мэдэхгүй, танихгүй байсан. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар мансууруулах төрлийн бодис, ургамлыг түүж бэлтгээгүй ч олж авсан, хадгалсан байдлуудыг нь тогтоосон. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргасныг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна...” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Б.Э нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон “сэтгэцэд нөлөөт бодис”-ыг хууль бусаар олж авсан улмаар хадгалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн олж авсан улмаар хадгалсан зүйлийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис гэдгийг мэдээгүй гэж мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго  сэдэл байгаагүй болохыг эсхүл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг, шүүгдэгч өөрийн гэм буруугүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт нотолж чадаагүй болохыг  тус тус дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 10 хоногийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “…Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон эхнэр нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй 0-5 насны хүүхдүүдээ асардаг. Б.Э нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү…”  гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... ” гэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих  ялыг сонгож, ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж  шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан №0 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №3 гэж дугаарласан Кока кола гэсэн бичигтэй хуванцар савны хамт 57.8 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №5 гэж дугаарласан CRASH гэсэн бичигтэй хуванцар савны хамт 18.5 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №6 гэж дугаарласан Мультвитамин гэсэн бичигтэй хуванцар савны хамт 40.7 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №7 гэж дугаарласан “Bon aqua” гэсэн бичигтэй хуванцар савны хамт 14.8 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №6 гэж дугаарласан Кока кола гэсэн бичигтэй хуванцар савны хамт 36.4 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №9 гэж дугаарласан Fanta гэсэн бичигтэй хуванцар савны хамт 29.9 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №30 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 104.2 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №50 гэж дугаарласан “Bon aqua” гэсэн бичигтэй хуванцар савны хамт  51 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №56 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 25 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №57 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 54.1 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №60 гэж дугаарласан “Fuze tea” гэсэн бичигтэй хуванцар савны хамт 49.9 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №100 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 50.5 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №101 гэж дугаарласан гялгар уутны хамт 31.7 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №102 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан шатаж харласан тугалган цаас, №90 гэж дугаарласан улаан өнгийн төмөр савтай дотроо өнгөгүй гялгар ууттай 354.3 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №90 гэж дугаарласан улаан өнгийн төмөр савтай дотроо улаан өнгийн гялгар ууттай 343.8 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №90 гэж дугаарласан улаан өнгийн төмөр савтай 49.6 грамм жинтэй “өвс” мэт зүйл, “шавар” мэт зүйлээр бохирлогдсон цагаан тагтай усан цэнхэр өнгийн жижиг хуванцар сав зэрэг эд зүйлсийг устгуулахыг, хуйлсан байдалтай AU0570361 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан байдалтай AF1019210 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AN5951486 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг тус тус Монгол банканд шилжүүлэхийг, шилжүүлсэн эд мөрийн баримтыг жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаад, шүүгдэгч Б.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шарнууд овогт Б-ийн Эыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б. Эыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Эд оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан №0 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №3 гэж дугаарласан Кока кола гэсэн бичигтэй хуванцар савны хамт 57.8 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №5 гэж дугаарласан CRASH гэсэн бичигтэй хуванцар савны хамт 18.5 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №6 гэж дугаарласан Мультвитамин гэсэн бичигтэй хуванцар савны хамт 40.7 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №7 гэж дугаарласан “Bon aqua” гэсэн бичигтэй хуванцар савны хамт 14.8 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №6 гэж дугаарласан Кока кола гэсэн бичигтэй хуванцар савны хамт 36.4 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №9 гэж дугаарласан Fanta гэсэн бичигтэй хуванцар савны хамт 29.9 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №30 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 104.2 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №50 гэж дугаарласан “Bon aqua” гэсэн бичигтэй хуванцар савны хамт  51 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №56 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 25 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №57 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 54.1 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №60 гэж дугаарласан “Fuze tea” гэсэн бичигтэй хуванцар савны хамт 49.9 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №100 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар савны хамт 50.5 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №101 гэж дугаарласан гялгар уутны хамт 31.7 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №102 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан шатаж харласан тугалган цаас, №90 гэж дугаарласан улаан өнгийн төмөр савтай дотроо өнгөгүй гялгар ууттай 354.3 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №90 гэж дугаарласан улаан өнгийн төмөр савтай дотроо улаан өнгийн гялгар ууттай 343.8 грамм жинтэй “өвс” мэт зүйл, №90 гэж дугаарласан улаан өнгийн төмөр савтай 49.6 грамм жинтэй “өвс” мэт зүйл, “шавар” мэт зүйлээр бохирлогдсон цагаан тагтай усан цэнхэр өнгийн жижиг хуванцар сав зэрэг эд зүйлсийг устгуулахыг, хуйлсан байдалтай AU0570361 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан байдалтай AF1019210 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AN5951486 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг тус тус Монгол банканд шилжүүлэхийг, шилжүүлсэн эд мөрийн баримтыг жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ