| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0038/И |
| Дугаар | 131/ШШ2017/00092 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт ******* *******ээгийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.*******ээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.*******ээ шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1959 онд Баянхонгор аймаг Бууцагаан суманд төрсөн. 1981 оны 09 сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 сарыг хүртэл Улаанбаатар хотын Тусгай үйлчилгээний авто аж ахуйд хогийн тэрэгний жолоочоор, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний трестед жолоочоор ажилд орж, 1998 оны 01 сарыг дуустал хугацаанд ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа хог тээврийн тусгай тоног төхөөрөмжтэй М53 маркийн авто машиныг барьж ажил үйлчилгээ гүйцэтгэдэг байсан. Энэ талаарх нотлох баримтууд өгсөн байгаа. Иймд 1981 оны 09 сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Тусгай үйлчилгээний авто аж ахуйд хогийн тэрэгний жолооч, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний трестед жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Хог тээврийн машины жолооч нь хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хамаардаг тул дээрх хугацааны ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй ..гэв.
Шүүх хуралдаанаар У.*******ээгийн иргэний үнэмлэхний хуулбар, У.*******ээгийн 1982 оны 03 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 024448 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 497699 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл, 098264 дугаартай намын гишүүний бат илэрхийлэл, Улаанбаатар хотын хот тохижуулах газрын харъяа тусгай үйлчилгээний авто аж ахуйн даргын 1981 оны 09 сарын 23-ны өдрийн 109 дугаар тушаал, Улаанбаатар хотын хот тохижуулах газрын тусгай үйлчилгээний автокомбинатын даргын 1991 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаар тушаал, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны хот тохижуулах конторын даргын 1991 оны 01 сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаал, 1996 оны 07 сарын 23-ны өдрийн тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
У.*******ээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч У.*******ээ нь 1981 оны 09 сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Хот тохижуулах газрын харъяа тусгай үйлчилгээний авто аж ахуйд хог тээврийн автомашины жолооч, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Сүхбаатарын районы хот тохижилт үйлчилгээний трестийн хог тээврийн автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 024448 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 497699 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл, 098264 дугаартай намын гишүүний бат илэрхийлэл, Улаанбаатар хотын хот тохижуулах газрын харъяа тусгай үйлчилгээний авто аж ахуйн даргын 1981 оны 09 сарын 23-ны өдрийн 109 дугаар тушаал, Улаанбаатар хотын хот тохижуулах газрын тусгай үйлчилгээний автокомбинатын даргын 1991 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаар тушаал, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны хот тохижуулах конторын даргын 1991 оны 01 сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаал, 1996 оны 07 сарын 23-ны өдрийн тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт ******* *******ээгийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ээгийн 1981 оны 09 сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Хот тохижуулах газрын харъяа тусгай үйлчилгээний авто аж ахуйд хог тээврийн автомашины жолооч, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Сүхбаатарын районы хот тохижилт үйлчилгээний трестийн хог тээврийн автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан У.*******ээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ