Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00431

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ний ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг, ийн -51 тоотод оршин суух, ЖА6503057 тоот регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,

“1350000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* /утас 9985702, 89920055/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2013 оны 11 сарын 16-нд Б. нь *******гаас өөрийн биеэр хамаатан дүү болох С.Мөнхжаргал гэх залуутай ирж ахдаа 2 сая төгрөг зээлүүлчих, ах нь 12 сард адуу авчирч өгье гэж хэлсэн болохоор нь би түүнд зээлүүлсэн. Бэлэн мөнгө өгөх гэтэл манай охины дансанд хийгээд өг гээд Б.цэндийн дансанд хийлгэсэн.

Түүнээс хойш 3 жил дараалан гэрээр нь сумынх нь шуудангаар очсон. Араас нь явуулъя, удахгүй өгнө гэх зэргээр өчнөөн жил худлаа хэлж явуулсан. Миний зүгээс өөрт нь хэрэгтэй цагт нь тус болсон гэтэл худал хэлж хуурч мэхэлж өчнөөн жил болсонд нь гомдолтой байна.

Иймд Б.аас 1350000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ .

Хариуцагч Б. /утас 89501619/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б.*******ээс 2000000 төгрөг аваад 650000 төгрөг төлсөн одоо 1350000 төгрөг төлөөгүй байгаа нь үнэн. Уг мөнгийг Б.*******т төлөхийг зөвшөөрч байна. 2017 оны 09 сард багтааж төлнө гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Б.т холбогдуулан “1350000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1350000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36550 төгрөгөөс 18275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 18275 төгрөг, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 18275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                      Ш.АЛТАНЦЭЦЭГ