Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

      2021          02            26                                         2021/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч Ж.Энх-Амгалан,

          хохирогч, шүүгдэгч Д.Г,

          хохирогч, шүүгдэгч Б.С,

          шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С, Б.Ж нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001467  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, праграмист мэргэжилтэй, ДХИСургуульд инженер ажилтай, ам бүл-5, хадам ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Г /регистрийн дугаар /,

 

          2.Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух,

          2007 оны 4 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

          2009 оны 8 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          2010 оны 12 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б.С /регистрийн дугаар /,

         

          3.Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ж /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” гэх нэртэй караокед иргэн Б.Стай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний хамран тус газарт гараараа цохисны улмаас хохирогчийн биед “хамрын хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          яллагдагч Б.С, Б.Ж нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” гэх нэртэй караокед иргэн Д.Гтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “дээд уруулд язарсан шарх, цус хуралт, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найзуудтайгаа караоке ороод шөнийн 4 цагийн үед караокеноос гарах гээд явж байхдаа тухайн коридор нь нарийхан байсан учраас зөрөхдөө шүргэлцэж маргаан үүссэн. Гантулгатай өрөөнд барилцаж авсан. Гантулга миний хамран тус газар цохиж цус гаргаж гэмтээсэн. Би зөрүүлж Гантулгыг цохиж уруулыг нь гэмтээсэн. Гантулга бид хоёрыг өрөөнд оруулаад өөр хүн оруулахгүй гэж хаалгыг хаагаад цагдаа дуудсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэсэн гэх ямар нэгэн үйл явдал болоогүй. Дотор өрөөнд Гантулга бид хоёрын хооронд болсон зүйлийг харсан хүн байхгүй. Би Д.Гантулгыг цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Жаргалсайхан караокены коридор хэсэгт Гантулга гэх залуутай маргалдаад нэг удаа цамцнаас барьж байгаад түлхсэн. Ингээд би хажуунаас нь очиж тэр хоёрыг салгасан. Гантулгыг караокены өрөөнд дагуулаад орсон. Миний хамар хэсэг рүү цохиод авсан. Бид хоёр хоорондоо маргалдаад би Гантулгыг боогоод бариад авсан. Тэгсэн над руу дайраад байхаар нь би нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-54/,

 

          Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед тооцоогоо хийчхээд караокеноос гарч явахдаа коридорт хоорондоо шүргэлцэж маргалдсан. Д.Г миний толгой руу цохихоор нь би эргэж хараад барилцаж авсан. Тэгэхэд Д.Гантулгын Содбаяр хоёрыг нэг найз нь голоор нь орж болиулсан. Тэгээд Д.Г Б.С хоёр хоорондоо маргалдсан. Олон хүн байсан учраас н.Гантулга н.Содбаяр хоёрын хаалгыг гаднаас нь хаагаад би ажилчдаас нь цагдаа дуудаад өг гэхэд өөрсдөө дууд гэж хэлсэн. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан. Тэр үед Д.Г Б.С хоёр нэг нэгнийгээ цохисон үйл явдал болсон байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед болсон явдлын талаар бүгдийг ярьсан. Дараа нь корона вирус гарсантай холбоотойгоор мэдүүлэг өгч чадаагүй. Д.Г Дотоод хэргийн их сургуульд сурдаг мөн эргүүлд гардаг байсан учраас мэдүүлэг өгч чадаагүй. Би төрийн албанд ажилладаг учраас хорио цээрийн үед гудамжаар эргүүлд гардаг байсан болохоор мэдүүлэг өгч амжаагүй. Аль хэдийн яллах дүгнэлт үйлдчихсэн байсан. Дараа нь би болсон явдлын талаар тайлбарлаж хэлсэн. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Гантулгатай маргалдаад би цээж хэсэг рүү нэг удаа түлхсэн. Содбаяр салгаад тэр караокены өрөө рүү ороод хоорондоо маргалдсан. Тэр Гантулга Содбаярыг цохиод Содбаяр Гантулгыг боож заамдчихсан. Тэгээд бас нүүр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-55-56/,

 

          Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр караокегоос гарж байхдаа коридорт санамсаргүй байдлаар шүргэлцсэнээс болж маргаан үүссэн. Маргалдаж ноцолдоод цааш өрөө рүү орсон. Содбаярыг нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн. Тэгэхэд Б.С зөрүүлж бид хоёр нэгнийгээ цохиж гэмтээсэн. Б.Ж камерын бичлэг дээр над руу дайрч цохих гэж оролдож байгаа нь харагдаж байгаа боловч надад гэмтэл учруулсан зүйл байхгүй. Надад гэмтэл учруулсан хүн бол Б.С. Өрөөнд манай хоёр найз бас нэг эмэгтэй бид дөрөв байсан. Өрөөн дотор хоорондоо маргалдаж байсан болохоор намайг зодоод байна гэж ойлгосон. Тийм зүйл болоогүй маргалдаад цагдаа дуудчихаад чанга чанга орилж байсан. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Эсрэг талын өрөөнөөс Жаргалсайхан гарч ирэхдээ намайг мөрлөөд түлхээд хажуугаар гарсан. Би Жаргалсайханыг араас нь түлхсэн. Жаргалсайхан эргэж хараад намайг заамдаж цамцны захаар боогоод намайг түлхэж хана мөргүүлсэн. Жаргалсайхан намайг хана мөргүүлээд заамдаад зогсож байхад Содбаяр гэдэг залуу нь ирээд миний зүүн талын хацар руу баруун гараараа алгадсан. Жаргалсайхан нь уруул хэсэгт гараараа цохисон. Миний найз Билэгт намайг салгах гээд татсан. Намайг өрөө рүүгээ ороход Билэгттэй Жаргалсайхан зууралдаад манай өрөөнд орж ирсэн. Жаргалсайхан, Содбаяр нарын найзууд нь орж ирээд хэрүүл маргаан болсон. Өрөөнд болсон хэрүүл маргааны үеэр Жаргалсайхан миний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Содбаяр араас нь манай өреенд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-52/,

 

          Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Д.Гтай караокены коридорт муудалцаад өрөөнд ороход Д.Г миний хамар нь тус газар цохиж гэмтээсэн. Их цус гарсан болохоор би Д.Гантулгыг зөрүүлж цохисон. Бид хоёр барилцаж аваад хэрэлдэж байхдаа караокеноос гараагүй байхдаа цагдаа дуудаж асуудлаа шийдүүлэх гэж байсан. Гантулга намайг цохиж миний хамрыг хугалсан. Намайг нэг удаа цохиж гэмтээснээс өөр гэмтэл учруулсан зүйл байхгүй. Өөр мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад өгсөн: “…Би тухайн хэрүүл маргааныг болиулах гээд дундуур нь орох үед миний нүүрний хэсэг рүү үл таних хүн 1 удаа цохисон. Тэгээд миний хамарнаас их хэмжээний цус гарсан бөгөөд тогтохгүй байсан. Би тэр залууг танихгүй, тэрээр хар өнгийн урт куртиктэй, шар ногоон өнгийн пүүзтэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар саарал өнгийн цамцтай байсан. Уг залуутай өглөө нь шүүх эмнэлэг дээр тааралдсан бөгөөд тэрээр надад хандан “хоёулаа тохиролцъё” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-6-8/,

 

          Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайд өдөр миний хоолойнд зулгаралт, уруул дээд хэсэгтээ язарсан. Уг гэмтлийг Б.С миний цамцнаас бариад цохихдоо үүсгэсэн. Цохих үедээ миний шүдийг дайруулж цохисон. Өөр надад гэмтэл учруулсан зүйл байхгүй. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад өгсөн: “…Хамар нь хугарсан гээд байгаа залуу нь энэ хэрэгт оролцсон түүнийг Содбаяр гэдэг юм байна. Намайг цэнхэр куртиктэй Жаргалсайхан гэх залуу өрөөнд болон коридорт нийт 2 удаа нүүр хэсэг рүү цохисон. Мөн цагаан өмдтэй Содбаяр гэх залуу коридорт намайг 1 удаа алгадаж, өрөөнд хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

Гэрч Б.Бат-Үндэсний “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэхээр уулзалдаад бид нар 22 цагийн орчимд “Оранж” гэх нэртэй караоке руу орсон. Тэгээд үйлчлүүлээд 03 цагийн орчимд гарахаар болж найзтайгаа хамт текэн дээр тооцоо хийх гээд байж байхад гэнэт хүмүүс шуугилдаад эхэлсэн. Тэгээд очоод хартал нэг залуугийн хамраас цус гарчихсан байдалтай манай найз Гантулга руу “чи намайг цохисон” гэж хэлээд дайраад байсан. Тэгээд би очоод болиоч гээд салгах гэхэд намайг саарал өнгийн куртиктэй залуу шууд мөргөхөөр нь би түүнийг түлхсэн. Тэгээд бид нарыг гаргахад манай найз Гантулга ганцаараа үлдсэн зодуулаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/,

         

          Гэрч Г.Билэгтийн “...Гантулга бид хоёр тооцоо хийх гээд өрөөний үүдэнд байж байхад эсрэг талын өрөөнөөс цэнхэр өнгийн куртиктэй нэг залуу гарч ирээд Гантулгыг ямар нэгэн шалтгаангүйгээр шууд мөрлөөд зөрөөд явсан. Тэгтэл Гантулга араас нь түлхээд тэр хоёр заамдалцаад, зууралдсан. Энэ үед цагаан өмдтэй, хар куртиктэй залуу ирээд Гантулгыг мөн л заамдаад хоёулаа нийлээд түүнийг зодоод цохиод эхэлсэн. Гантулгыг цэнхэр куртиктэй залуу болон цагаан өмдтэй залуу хоёр эхэлж цохихыг би харсан. Хамраа хугалуулсан залууг хэн цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-8/,

 

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12192 тоот актын “........ биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой, ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх24-25/,

         

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12191 тоот актын “...Б.Ст хамрын хугарал тогтоогдлоо, ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх23/,

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59, 67, 74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80-82/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-60, 70, 75/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-61-66, 68-69, 71-73, 78-79/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-210-212/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

         

          Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” гэх нэртэй караокед иргэн Б.Стай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний хамран тус газарт гараараа цохисны улмаас хохирогчийн биед “хамрын хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          шүүгдэгч Б.С, Б.Ж нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” гэх нэртэй караокед иргэн Д.Гтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “дээд уруулд язарсан шарх, цус хуралт, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Г, Б.С, гэрч Б.Бат-Үндэс, Г.Батбилэг нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12192, №12191 дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.С, Д.Г, Б.Ж нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг

мөн шүүгдэгч Б.С, Б.Ж нар нь бүлэглэн хохирогч Д.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гантулгын үйлдлийн улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,

Шүүгдэгч Б.С, Б.Ж нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь тус эрүүгийн хэрэгт холбогдуулан ямар нэгэн иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г, Б.С, Б.Ж нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Б.С, Б.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Гд 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С, Б.Ж нарт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Г, Б.С, Б.Ж нар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч Б.С, Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.С, Б.Ж нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С, Б.Ж нар нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г, Б.С, Б.Ж нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.  

 

          6.Шүүгдэгч Д.Г, Б.С, Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г, Б.С, Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР