| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0369/и |
| Дугаар | 138/ШШ2017/00432 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2017/00432
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, 28-*******2 тоотод оршин суух, ЖЯ64*******22469 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, 32-0******* тоотод оршин суух, *******д холбогдох
“225500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 20*******7 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие тус суманд хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүрээс ******* нь 20*******6 оны 09 сарын 30-наас *******0 сарын 28-ныг хүртэлх хугацаанд нийт 225500 төгрөгийн үнэ бүхий хувцас, хүнс зээлээр аваад өнөөдрийг хүртэл тооцоогоо хийхгүй намайг хохироож байна. Иймд 225500 төгрөгийг иргэн *******ээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ш.******* миний бие иргэн *******ээс 225500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Хариуцагч ******* нь Ш.******* миний ХААН банкны 54*******4004443 тоот дансанд 225500 төгрөгийг 20*******7 оны 04 сарын **************-ний өдөр шилжүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.******* *******д холбогдуулан “225500 гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь нэхэмжлэгч Ш.*******ы тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******. *******д холбогдуулан “225500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74*******5 төгрөгөөс 3707.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 3707.5 төгрөг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 3707.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ