Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

   2021        03           11                                  2021/ШЦТ/312

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Б.Пүрэвдорж,

иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярын өмгөөлөгч Х.Даваахүү,

иргэний хариуцагч М.Ундармаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 1903 01251 0019 дугаартай хэргийг шүүх 2020 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хабу” ХХК-нд зохион байгуулагч ажилтай, ам бүл 10, аав, ээж, дүү, охин нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29 дүгээр гудамж, 440 б тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  *******.

/Холбогдсон хэргийн талаар /

            Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 57 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Мөнгөн булаг” хүнсний дэлгүүрийн баруун замд “Тоуоtа Сгеstа” маркийн 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замд байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг нөхөөд зогсож байсан явган зорчигч Д.Сансарбаяр, Б.Даваарагчаа нарыг мөргөж, Б.Даваарагчаагийн амь насыг нь хохироож, Д.Сансарбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “…2017 онд манай охины аав надад машин барихыг зааж өгсөн. Намайг “рүль бариад яв би заагаад өгнө” гээд явж байсан. Тэгээд 100 метр орчим газар яваад чадахгүй байсан болохоор манай нөхөр өөрөө гэртээ очиж мотоциклоо тавиад ирж машинаа авч явсан...Би гомдолтой байна. Би хэрэг хийсэн болоод 3 жилийн ял сонсож байгаад маш их харамсаж байна. Шүүхээс нялх хүүхэдтэй, жирэмсэн эх гэдгийг минь харж үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаа мэдүүлэхдээ: “...Би оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс болон цалингийн зээлээ төлүүлэх хүсэлттэй байна. Би цалингийн зээлийг 6.000.000 гаран төгрөг хүртэл төлж байгаад 2 удаа хойшлуулахад 8.000.000 гаран төгрөг болсон байна. Би энэ хохирлыг яаралтай төлүүлмээр байна. Миний нийт нэхэмжилж байгаа хохирол 22.307.250 төгрөг, цалингийн зээл 8.297.533 төгрөг юм. Би эдгээр хохирлыг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс нэхэмжилж байна. Надад одоохондоо гомдол санал байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч М.Ундармаа мэдүүлэхдээ: “...Надаар хохирол гаргуулан гээд байна. Би өөрөө машинаараа хохирсон байж яагаад хариуцлагыг нь үүрэх ёстой гэдгийг ойлгохгүй байна... Би хохирол барагдуулан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хохирол барагдуулах боломж байхгүй. Би ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би хүүхдүүдтэйгээ айлын хажуу өрөөнд амьдарч байгаад боломжгүй болоод айлын хашаанд гэрт амьдарч байна. Би одоо ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Одоо хохирол төлөх боломжгүй. Би “машинаа унаж яв” гэж хэлсэн зүйл байхгүй. Шүүгдэгч *******гийн аав нь “ирж авна” гэхээр нь “за” гээд орхисон. Түүнээс би “унаж яв” гэж зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Би гражид байхад бол зөвшөөрөхгүй аав нь авч явна гэхээр нь за гээд орхисон.” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дуудлагын лавлагааны хуудас /1хх-4/, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-17/, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-18-21/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-22-24/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол /1хх-25-26/, хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-27-28/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаагийн өгсөн мэдүүлэг /1хх-34-36/, иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярын өгсөн мэдүүлэг /1хх-45-46/, иргэний хариуцагч М.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /1хх-71-72/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1хх-78/, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Алтанцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-96-97/, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.Алтанцэцэгийн гэрчээр тус тус өгсөн мэдүүлэг /2хх-151-152/, гэрч Ч.Арсланбаатарын өгсөн мэдүүлэг /2хх-159/, гэрч Г.Ерөнчимэдийн өгсөн мэдүүлэг /2хх-161/, гэрч М.Удвалын өгсөн мэдүүлэг /2хх-116, 145/, гэрч Э.Атарзолбоогийн өгсөн мэдүүлэг /2хх-143-144/, гэрч Э.Атарзолбоогийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-119-128/, гэрч Б.Заяасайханы өгсөн мэдүүлэг /2хх-141/, гэрч Г.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /2хх-140/, гэрч Т.Дашчирэвийн өгсөн мэдүүлэг /хх-139/, насанд хүрээгүй гэрч Б.Уранхүүгийн өгсөн мэдүүлэг /2хх-129/, насанд хүрээгүй гэрч Б.Уранзаяагийн өгсөн мэдүүлэг /2хх-118/, гэрч Ч.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /2хх-117/, гэрч Н.Баянжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-80-81/, гэрч Баяржаргалын өгсөн мэдүүлэг /1хх-92/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2394 дугаартай дүгнэлт /1хх-104-106/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13543 дугаартай дүгнэлт /1хх-134/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч цагдаагийн хошууч В.Балжиннямын гаргасан дүгнэлт /1хх-142-143/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн албан тоот /1хх-169/, шүүгдэгч *******гийн өгсөн мэдүүлэг /2хх-112-113/, хохиролтой холбоотой 22.307.250 төгрөгийн баримтууд /1хх-180-219/, /2хх-2-4, 5-8/, /1хх-12/, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тэмдэглэл /1хх-44/, /1хх-45/, Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газрын тодорхойлолт /1хх-47/, ажлын газрын тодорхойлолт /1хх-48/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал /1хх-49/, /1хх53/,  “Ундарга” эмнэлэгт хэвтсэн баримт, иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярын хүсэлт /хх-54/, /хх-55-56/, хохирлын 31 ширхэг баримт /хх-57-68/, шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-31-33/, дуудлагын лавлагааны хуудас /1хх-4/, иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярын өгсөн мэдүүлэг /1хх-45-46/, иргэний хариуцагч М.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /1хх-72/, гэрч Н.Баянжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-80-81/, гэрч Даваанямын өгсөн мэдүүлэг /1хх-84-85/, гэрч Сэлэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-101/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-162/, шүүгдэгч *******гийн охин Сайнзаяагийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт /2хх-10-16/, шинээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн зээлийн гэрээ болох 2 хуудас баримт, шинээр шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой 8 хуудас баримт зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 57 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Мөнгөн булаг” хүнсний дэлгүүрийн баруун замд “Тоуоtа Сгеstа” маркийн 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замд байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг нөхөөд зогсож байсан явган зорчигч Д.Сансарбаяр, Б.Даваарагчаа нарыг мөргөж, Б.Даваарагчаагийн амь насыг нь хохироож, Д.Сансарбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаагийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 3-ны 20 цаг өнгөрч байхад манай нөхөртэй хамт ажилладаг Доржсүрэн гэх залуу миний утас руу залгаж нөхөр чинь Цагаан давааны эцэс дээр осолд орчихлоо. Наашаа хүрээд ир гэж хэлсэн. Манайхны хувьд маш их гомдолтой байна. Манай гэр бүлийг ганц тэжээж байсан хүн байсан. ...2013 онд Нийтлэг үйлчилгээний албанд ачигчаар ажилд ороод өдийг хүртэл ажиллаж байсан. Ажил явдлын зардлыг нэхэмжилж байна.” /1хх-34-36/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 15 цагийн ажил эхэлсэн. Тэр өдөр талийгаач Даваарагчаа, Баянжаргалын хамтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт хог ачих чиглэлтэй явж байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад Цагаан давааны хогийн цэг дээр ачсан хогоо буулгаад буцаад ажил руугаа буюу бааз руугаа явж байсан. Тэгтэл дээрээс уруудаад засмал зам руу ортол зүүн талын арын 2 дугуй саваад байхаар нь замын хажуу талын хашлага руу шахаж байрлуулан тавиад машинаас буусан. Тэр үедээ машины ослын дохиог асаагаад их гэрлийг ойрын гэрэл дээр шилжүүлж тавьсан. Би жолооч талаас буугаад нөгөө 2 эсрэг талаас буугаад гар утасны гэрлээ асаагаад дугуй руу хараад зогсож байтал доороос өгсөж явсан тээврийн хэрэгсэл намайг болон талийгаач Даваарагчааг мөргөөд зогсолгүй шууд явсан. Тэр үед нь би ухаан алдсан байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Ажил хийгээгүй хоногийн цалингаа гаргуулан авмаар байна.” /1хх-45-46/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч М.Ундармаагийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 13 цаг өнгөрч байхад “Цайз 16”-ын автобусны буудал дээр өөрийн төрсөн дүү болох Удвалд авчирч өгсөн. Би тэр машиныг янзлуулах гээд дүүдээ өгсөн. Би төлж барагдуулах боломж байхгүй. Хүний өмнөөс хохирол нөхөн төлөх боломжгүй.” /1хх-71-72/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Алтанцэцэгийн гэрчээр өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр би төрсөн охин болох Хуланг ажлаас нь тосох гээд гэрээсээ гарсан. Тэр үед 18 цаг өнгөрч байсан байх. Гэрээсээ ирэх үед нэг хогны машин “Мөнгөн булаг” дэлгүүрийн баруун талын зам дээр дугуйгаа солих гээд зогсож байсан. Би гэртээ ороод удалгүй гараад доошоо “Цайз” зах орох гээд гудамжаар гараад машинтайгаа зогсож байтал түс тас хийх чимээ гараад хартал миний урдуур цагаан өнгийн жижиг тэрэг өнгөрсөн. Би гудамжаар эргээд зам руу ортол зам дээр хүн мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан. Тэнд 2 хүн мөргүүлсэн байдалтай байсан. Тэнд олон хүмүүс гарч ирсэн байдалтай “цагдаа, эмнэлэг дуудаарай” гээд байсан. Би ч хажуугаар нь гараад яваад өгсөн. Тэр машины урд тал нь унжсан байсан. Миний урдуур гарахад нь харсан юм. Би гудамжинд зогсож байхад миний урдуур урд тал нь унжсан цагаан өнгийн машин явж өнгөрсөн. Тэр машины марк, улсын дугаарыг бол санахгүй байна. Харин эмэгтэй хүн барьж байсан. Манай энэ хавьд явж байдаг машин. Уг машиныг ******* унаж явж харагдсан. Энэ охин л байнга л унаж явдаг. Унаж явахдаа маш их хурдтай уралдаад яваад байдаг харагдсан. /*******гийн зургийг үзүүллээ, энэ хүнийг таних уу/ зүс харсан. Нэрийг нь бол мэдэхгүй. Байнга шахуу цагаан өнгийн жижиг тэрэг унаж явдаг. Яг ямар маркийг нь мэдэхгүй байна. Тэр өдөр осол аваарын хэргийг энэ хүн гаргаад хойшоо зогсолгүй хөдлөөд явсан. Тэр ослыг энэ охин үйлдсэн. ******* нь машиныг барьж явсан. Яагаад гэвэл буруу талдаа рультэй тээврийн хэрэгсэл байсан. Хойшоо чиглэлтэй явж байгаад миний урдуур гарсан юм. Машин дотор 2 хүн байсан. Жолооч болон цаад талд нь нэг хүн сууж байсан. Тэр машины цонх онгорхой хөгжим чангалсан байдалтай байсан болохоор би сайн харж авсан.” /1хх 96-97/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Алтанцэцэгийн гэрчээр дахин өгсөн: ” ...*******г сайн танихгүй. Би одоо амьдарч байгаа хаяг дээрээ 2008 оноос хойш байгаа. Намайг хороонд 2013 онд хэсгийн ахлагчаар ажиллаж байх үед манай хэсгийн ахлагч Даваасүрэнтэй найзууд гээд *******гийн ээж нь ирдэг байсан. Тэгээд ээж нь 2018 онд “Дэлхийн зөн”-гийн иргэдийн бүлгийн гишүүнээр элсэн орж байсан. Тэдний гэр бүлтэй дэлгүүр орох үедээ тааралддаг байсан. Гэр нь манай хойхон талд байдаг. Миний харсан жолооч бол ******* мөн. ...1,2 дугаартай зураг дээрх хүмүүс биш байна. 3 дугаартай зураг дээрх эмэгтэй мөн байна. Энэ хүн тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодон цаад талд нь буюу зүүн урд талд нь эрэгтэй хүн сууж байсан. Тэр эрэгтэй хүнийг танихгүй байна. ******* нь манай гэрийн хавиар явж байдаг эмэгтэй мөн байсан. Ээж нь манай хороонд бүлгийн гишүүн хийдэг юм. Би хувийн байдлын талаар нь сайн мэдэхгүй. Хорооны /22 дугаар/ ажилчдаас дам сонсоход нэлээн хөдөлгөөнтэй, архи дарс уудаг, их олон хүмүүстэй нэр холбогдож байсан. Мөн нялх хүүхдээ орхиод хэдэн, хоног, сараар орхин явж тэнэдэг гэж ярьж байсан. Тухайн үед гадаа бүрэнхий, тээврийн хэрэгслийн гэрлийг асаачихсан, хол дээрээ тавьчихсан, гудамжнаас гарах гээд дохио өгөөд зогсож байсан. Осол үйлдсэн автомашин миний урдуур 1 метрийн зайтай зөрсөн. Би жоохон урагшаа болсон бол миний машиныг мөргөх байсан. Цагийг санахгүй байна. 19 цаг өнгөрөөд 20 цаг болж байсан санагдаж байна. /2хх-151-152/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Арсланбаатарын өгсөн: “...Манай Д.Алтанцэцэг эелдэг, хэнтэй ч ахаа, эгчээ гээд зөв харилцаад явдаг зөв хүмүүжилтэй, нөхөр нь хөдөө ажилладаг, олон хүүхэдтэй саяхан нэг төрөөд бараг 5 хүүхэдтэй болсон байх. Ажилдаа их идэвхтэй, ажпаа сайн мэднэ, хамт олондоо нэр хүндтэй, манай сайн ажилтан дээрээс нь элдэв янзын хов, жив худлаа үнэн яриад байхгүй сайн эмэгтэй байгаа юм. Бид 2 хамт ажиллаад их удаж байна. Архи, дарс уух, тамхи татах зэрэг элдэв янзын муу зуршил байхгүй олон хүүхдүүдтэй болохоор хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэр ажил гээд явдаг юм. Их шудрага, хэлье гэснээ хэлчихдэг их хөөрхөн ааштай хүн байгаа юм.” /2хх-159/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ерөнчимэдийн өгсөн: “...Д.Алтанцэцэг нь хэсгийн ахлахч хийгээд олон жил болж байгаа бараг 8 жил болж байгаа байхаа. Хамтарч ажиллах их амар байдаг айлууд болон аж ахуй нэгж байгууллагуудаа мэддэг ажилдаа идэвхтэй хүн байгаа юм. Гэр нь Зүүн алтан өлгийд байдаг нэг саарал өнгийн жижиг суудлын машинтай 4 хүүхэдтэй санагдаж байна. Хов жив хөөцөлдөөд худлаа үнэн яриад байхгүй их зарчимч хүн юм. /2хх-161/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Удвалын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн эгч М.Ундармаагаас тээврийн хэрэгслийг янзлуулах гэж авч унасан. Урьд нь эгчээс 2 удаа авч унаж байсан. Хааяа баяр ёслол болон найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг, тамхи татдаг, ******* тамхи татдаг, би танилцсанаас хойш 2 удаа хамт архи уусан. Би осол гарах үед найз Даваанямын хамтаар 0.5 л хараа архи хувааж уугаад дараа нь Э.Атарзолбоо, Даваанямын хамтаар 0.75 л хараа орхи хувааж уусан. Би сайн санахгүй байгаа. Сүүлд *******гээс асуухад “машины түлхүүрийг чиний халааснаас авсан.” гэсэн. Тэгээд хэд хоног өнгөрсний дараа эгчээсээ би авсан. Би хамгийн сүүлд Даваанямыг гэр рүүгээ харих гэж байхад машины дээд талын саравчнаас түрийвчээ аваад дотроос нь 2000 төгрөг авч өгч байсныг санаж байна. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа. *******гийн гэрийн гадаа болон яг яаж яваад гудамжинд очсоноо санахгүй байна.” /2хх-116, 145/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Атарзолбоогийн өгсөн: “...Би М.Удвалын хамтаар гэрийн гадаа ирээд гэр рүү орсон. Тэгэхдээ М.Удвалаас “чи орохгүй юм уу” гэж асуусан. Тэгэхэд М.Удвал “Нямкаг дуудчих” гээд машиндаа үлдсэн. Би гэрийнхээ хашаагаар орж ирэхэд хашаан дотор ******* утсаар утсаар яриад зогсож байсан. Тэгэхээр нь чамайг “нөгөөх чинь дуудаж байна” гээд гэр рүүгээ орсон. Гэрч ороход манай 2 хүүхэд болох Уранзаяа, Уранхүү нар байж байсан. Тэгээд тэр хоёрт “ээж нь ирэх болж байна, хоолоо хурдан хийгээрэй” гээд орондоо орж унтсан. Тэр үед яг хэд болж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Барагцаагаар 19 цаг 10 минутын үед орж ирсэн байх. Гэрт байсан манай хүүхдүүд сүүлд тэгж хэлж байсан. Манай гэрт цагдаа нар 20 цаг өнгөрч байхад орж ирсэн байх. Би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. М.Удвалтай ууж идэж байгаагүй. Өмнө М.Удвал гэрт орж ирэхэд архи уусан байсан. Тэгэхдээ нээх их согтсон зүйл байгаагүй.” /2хх-143-144/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Заяасайханы өгсөн: “...Тэр өдөр 19 цаг өнгөрч байхад яг хэдэн минут болж байсныг санахгүй байна. Ажил тараад гэр рүү харих гээд ажил дээрээ байж байтал М.Удвалын дугаараас дуудлага ирээд “энд хүн дайрчихлаа” гэж хэлээд гар утас нь тасарсан. Тэгээд ээж бид 2 такси бариад гэр рүүгээ явсан тухайн үед зам их түгжрээтэй байсан. Түгжирч явсаар байгаад 20 цаг өнгөрч байхад гэрийн доод талын дэлгүүр дээр буухад 2 хүн зам дээр хэвтэж байхаар нь энэ ослоос болоод зам түгжрээд байсан юм байна гэж бодсон. Тэгээд би гэр рүүгээ гүйгээд явж байхад гудамж эргээд М.Удвалын унаж ирсэн цагаан өнгийн жижиг суудлын автомашин жалга руу ороод зогсож байхаар цонхоор хартал дотор нь ямар ч хүн байгаагүй. Тэгээд хойд гудамжаар яваад 2-3 минутын дараа гэр рүүгээ ороход манай дүү нар болон аав Э.Атарзолбоо байсан. Дүү нар хоолоо хийгээд аав харин унтаж байсан. Тэгтэл ээж над руу залгаад Ука буюу Удвал, Дондог буюу Н 2 урд гудамжинд байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад урд хаалгаар гараад явж очиход М.Удвал газар суусан, эгч гар утсыг нь барьчихсан хажууд нь сууж байсан. Тэр үед би доошоо буугаад дэлгүүр ороод буцаад гэр рүүгээ явж байтал М.Удвал, ******* хоёрыг машинд суулгасан байхаар нь гэр рүү гудамжаар өгсөөд явж байтал цагдаа нар аавыг аваад машинд суулгаад аваад явсан.” /2хх-141/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхбаярын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр би Тээврийн цагдаагийн албанд жижүүрийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Хамт байсан эмэгтэйгээс доор байгаа “Креста” маркийн автомашин хэнийх вэ” гэхэд “манай найз залуу” гээд нөгөө согтуу эмэгтэйг заасан. “Машины түлхүүр нь хаана байна вэ” гэхэд “энэ байна” гээд 1 ширхэг хар түлхүүр, түлхүүрийн оосортой нь өгсөн. Би Баянзүрхийн замын цагдааг дуудаад согтуу хүнийг 2 талаас нь өргөөд замын цагдаагийн машинд суулгасан. Нөгөө согтуутай хамт явсан эмэгтэйгээс “хэн хэн архи уусан” талаар нь асуухад “манай аавтай уусан” гэхээр нь аав болох Э.Атарзолбоог авахаар гэр нь ороход монгол гэрт Э.Атарзолбоо согтуу байдалтай зүүн талын орон дээр хурхирсан байдалтай унтаж байсан. Би очоод “цагдаагаас явж байна” гэдгээ хэлээд босгоход согтуу учраас “би яасан юм” гээд дурамжхан байдалтай босож ирсэн. Айсан, түгшсэн зүйл анзаарагдаагүй. Машин хэн барьж явсан талаар асуухад “би яаж мэддэг юм мэдэхгүй” гээд хэдэрлэх маягтай хариулж байсан. /2хх-140/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Дашчирэвийн өгсөн: “...Намайг анх очиход гудамжин дунд цагаан өнгийн Тоёота Креста маркийн 56-96 УЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жалга руу ороод зогсож байсан. Явж очиход жолооч талын цонх онгорхой байсан.” /1хх-139/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Уранхүүгийн өгсөн: “...Би гэртээ аав, эгч, дүү нарын хамтаар байж байсан. М.Удвал, *******, Сайнзаяа нарын хамтаар орж ирээд 18 цаг 50 минут болж байхад М.Удвал “аавыг авч гарна” гээд аваад гарсан. Тэр үед би гэртээ Б.Уранзаяа, ******* болон дүү нарын хамт гэртээ үлдсэн. ******* эгч хоол хийж байгаад “гадаа гарчихаад ирнэ” гээд гарсан. 2-3 минутын дараа зөрөөд аав орж ирээд “хоол чинь болсон уу, ээж чинь ирэх болж байгаа юм биш үү” гээд унтаад өгсөн. Тэгээд хоолоо хийгээд дүү нартаа өгчихөөд унтчихсан. ******* эгч гараад 10-15 минут санагдаж байна. Ямар ч байсан орж ирээд цэнэглэж байсан утсаа авсан билүү үгүй билүү сайн санахгүй байна авах гэж байсан санаж байна. Тэгээд Б.Уранзаяа эгчийг дагуулаад гарсан. Удалгүй Заяасайхан эгч найзтайгаа орж ирээд удаагүй гараад явсан. Тэгээд байж байтал 2- 3 минутын дараа Б.Уранзаяа ээж 2 орж ирсэн. Дараа нь гэнэт цагдаа нар орж ирээд аавыг аваад гарсан. ******* эгч аав 2 яг зөрөлдөөд орж ирсэн. Би бодохдоо үүдэнд тааралдсан байх гэж бодсон.” /2хх-129/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч насанд хүрээгүй гэрч Б.Уранзаяагийн өгсөн: “...Би гэртээ дөрвөн дүү болон аавын хамтаар гэртээ байсан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад М.Удвал, *******, дүү Сайнзаяа нар гэрт орж ирсэн. Тэр үед М.Удвал цагаан машинтай ирсэн байсан. Тэгээд дүү нар хаалга хаах гэтэл М.Удвал манай аав Э.Атарзолбоог аваад гарсан. Тэгээд ******* эгч хоолоо хийж байгаад нэг хүнтэй утсаар ярьж байгаад бид нарыг “хоолоо хийж байгаарай” гээд гараад явсны дараа араас нь манай аав орж ирээд “хоолоо хийгээгүй юм уу” гээд унтаад өгсөн. Аав, ******* эгч 2 бараг хашаандаа зөрөөд гарч орсон байх эгчийг гараад удалгүй дөнгөж араас нь орж ирсэн. Тэгээд ******* эгч гараад 10-15 минутын дараа манай эгч орж ирээд “миний утсыг өгч бай” гээд авах гэснээ болиод намайг дагуулаад гарсан. Гараад явж байхад доод гудамжны үзүүрт М.Удвал ах “би хүн алаагүй, Ундраа эгчийг дууд” гээд уйлаад орилоод байсан. Тэгээд байж байтал манай ээж ирээд бид 2 гэр рүүгээ орсон. Гэртээ байж байтал нэлээн удсаны дараа цагдаа нар орж ирээд аавыг аваад гарсан. Тэр үед цаг 21 цаг болж байсан байх.” /2хх-118/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бямбасүрэнгийн өгсөн: “...Осол хэргийг хараагүй. Харин ажлаас 20 цаг болж байхад буугаад охин Заяасайхны хамтаар гэр рүүгээ явсан. Тэгээд гэр рүүгээ гудамжаар ороод алхаж явтал гудамжны үзүүр дээр М.Удвалын цагаан өнгийн машин зогсож байсан. “Би хүн алаагүй” гээд орилоод байсан. Манай охин *******г “манай эгч рүү залга” гээд байхаар нь “би юу яриад байгаа юм бэ, 20-30 минут болж байна” гэхээр нь би буцаад гартал М.Удвалыг цагдаа нар машин чинь яасан юм бэ гэтэл “би хүн алаагүй” гээд өөдөөс орилоод байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ явж байтал Заяасайхан өөдөөс гараад ирсэн. Би тэр үед “аав чинь хаана байна” гэж асуутал “аав гэрт унтаж байна” гэхээр нь гэртээ ороод нөхрийгөө дуудсан. Тэгтэл сэрэхгүй байхаар нь хүүхдүүдээсээ “аав чинь хэзээ орж ирж унтсан юм” гэтэл аав бараг орж ирээд нэлээн удаж байна. Машинд суулгасан байсан. М.Удвал барьж явдаг. Осол хэрэг гарахаас өмнө манай хашаанд 7 хоног байсан. Тэгээд осол хэрэг гарах өглөө намайг ажилд гарах үед *******, М.Удвал 2 унаад машинаа янзлуулна гээд гарсан. Энэ машиныг байнга л барьж явдаг байсан. Манай охин машин барьж байхыг харж байгаагүй. Харин охин маань осол, хэрэг гарахаас өмнө надад харин сайхан машин унах юмсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би уурлаад “машин унаж чадахгүй байж юу яриад байгаа юм бэ” гэтэл би хөдөө нэг хоёр унаж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь “тийм юм байхгүй” гээд уурлаж байсан.” /2хх-117/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баянжаргалын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газрын 3 дугаар бүсэд ачигчаар ажилладаг 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажлынхаа машинтай Сансар, Даваа ах нартай хамт Баянзүрх дүүргийн “Цагаан даваа” хогийн цэг дээр хогоо асгачихаад буцаад засмал зам руугаа уруудаад явж байхад машины зүүн хойд дугуй хагарахаар нь бид 3 дугуйгаа сольж тавьчаад машиндаа ороод хөдлөөд доошоо уруудаад явж байхад сольсон дугуй дайвалзаад байхаар бид 3 дутуу чангалсан юм болов уу гээд машинаа зогсоогоод бид 3 буугаад би машин доогуур ороод данхраадаж байсан манай 2 ах зүүн хойд дугуйныхаа боолтуудыг суллаж байсан. Тэгсэн чинь хажуугаар машин дээшээ өгсөөд зөрөхдөө тас гээд чанга дуугараад зөрсөн би юу болов гээд машин доороос гараад хартал Даваа ах хол шидэгдсэн толгойноос нь цус гарсан ухаангүй дээшээ харсан хэвтэж байсан. Сансар ах сольж байсан дугуйныхаа хажууд дээшээ хараад хэвтчихсэн байсан манай 2 ахыг мөргөсөн машин дээшээ өгсөөд хаазлаад зугтаагаад явчихсан би ганцаараа яахаа мэдэхгүй байж байтал Приус машинтай ах зогсоод 103 дуудаж өгч тусалсан би давхар 102-руу залгаж цагдаа дуудлага өгчхөөд ажил руугаа учир байдлыг мэдэгдсэн. Би марк болон улсын дугаарыг нь хараагүй ямар ч харагдах боломж байхгүй намайг машин доороос гараад ирэх хооронд холдоод яваад өгсөн. Маркийг нь мэдэхгүй байна. 05-12 улсын дугаартай серийг нь мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Машинд огт хүрээгүй манай 2 ахыг мөргөөд тэр чигээрээ дээшээ өгсөөд хаазлаад яваад өгсөн. Нэлээн хурдтай явж байсан аймар хурдан бараг 60-н км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Даваа ах ямар ч ухаан байхгүй. Сансар ах бага зэргийн ухаантай байсан тэгээд удалгүй 20 минутын дараа эмнэлэг ирсэн.” /1хх-80-81/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяржаргалын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Бямбасүрэн, Заяасайхан нарын хамтаар “Цайз” зах дээр мод шуудайлдаг ажил хийж байхад 18 цагийн орчимд надтай хамт ажилладаг Бямбаа эгчийн төрсөн охин болох *******гийн найз Ука нь Бямбаа эгч рүү залгаж “10.000 төгрөг байвал өгөөч” гэж асуусан гэсэн. Тэр үед “Ука мөнгө асууж байна” гээд бид хоёрт хэлэхэд охин Заяасайхан нь уурлаад “хүнд мөнгө өгөх гээд яах гээд байгаа юм бэ” гээд байсан. Тэгсэн Бямба эгч буцаад Ука руу залгахад утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш 19 цаг өнгөрөөд ажлаас гарах гэж байтал Бямба эгчийн утас руу Ука /Удвал/ нь залгасан. Тэгтэл Бямба эгч намайг миний утсыг аваад “ярьж бай” гэж хэлэхээр нь би гар утсыг нь аваад ярьтал М.Удвал залгаж байсан. Яасан гэж асуухад би гэрийнхээ хойд талд хүн дайрчихлаа, осол гаргачихлаа гээд уйлаад байсан. Дээшээ гэр рүүгээ өгсөөд явж байтал эмнэлгийн машин хажуугаар зөрсөн. Бид 3 “Мөнгөн булаг” хүнсний дэлгүүрийн урд талд буугаад мөргүүлсэн хүнийг хараад Заяасайхан бид 2 гэрт нь очих гээд гүйсэн. Гудмаар дээшээ өгсөөд явж байтал машин нь зогсож байсан. Тэгэхээр нь бид 2 дотор нь хүн байгаа эсэхийг гаднаас нь харчихаад хашааныхан арын хаалгаар гэрт нь ортол Заяасайхны аав нь болох Атарзолбоо, дүү нь болох Бүдүүнээ, Сайнзаяа нар байж байсан. Аав нь орон дээрээ унтаж байсан. Тэгээд бид 2 гэрээс нь урд талын хаалгаар гараад уруудаад явж байтал *******, М.Удвал 2 байж байсан. Тэгсэн М.Удвал завилаад суучихсан “манай эгч рүү залгаад өгөөч” гээд “би алаагүй” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь Заяа бид 2 доошоо буугаад дэлгүүрийн ойр хавиар явж байгаад буцаад очсон чинь цагдаа нар ирчихсэн байж байсан.” /1хх-92/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2394 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Б.Даваарагчаагийн цогцост дагзны баруун хэсэг, суурийн хонхор, баруун чамархай, баруун суурийн их далавч, суурь ясны их бие, зүүн суурийн их далавч, зүүн чамархай, дагзны төвгөрийг хамарсан нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай, бага тархи хэсгийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, дагзны хуйханд цус хуралт, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, зүүн 1, 2, 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, гялтанд цус хуралт, сээрний 2-р нугалмын далд хугарал, цээжний хөндийд цус хуралт, голтод цус хуралт, элэгний язарсан урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, зүүн мөр, дал, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах, автомашины эд ангид цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг босоо байрлалд байх үед үүсгэгдэх боломжтой учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4. Дээрх гэмтлүүдийг авсан үед талийгаачийн амь насыг аврах боломж муутай.

5. Талийгаачид хэвтээ байрлалаас учирсан гэх гэмтэл тогтоогдсонгүй.

6. Талийгаачийг нас барахад хүргэсэн гэмтлүүдийг босоо байрлалд авсан байна.

7. Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил, судас хатуурал архаг өвчин тогтоогдлоо. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй.

8. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж газар дээрээ нас баржээ.

9. Талийгаач нь ABO системээр AB /IV/ бүлгийн цустай байна.

10. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.” /1хх-104-106/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-107-108/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13543 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Сансарбаярын биед тархи доргилт, баруун өвдөг, тавхайд цус хуралт, бүсэлхий, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бүсэлхийн баруун доод хэсэг, баруун өвдөг, шагайн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-134/ гэх дүгнэлт,

 

 Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч В.Балжиннямын гаргасан дүгнэлтэд:

1. Тоёота Креста маркийн 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

2.3. Явган зорчигч Д.Сансарбаяр, Б.Даваарагчаа нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12 дахь заалт “ Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

4. Хавтас хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэл, осол гарах үеийн бичлэгээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна. Харин хэргийн газрын үзлэгээр зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байх тул энэ нь уг осолд хэрхэн нөлөөлсөн эсэхэд шинжээч хариулт өгөх боломжгүй байна.

5. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй ба хавтас хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан.” /1хх-142-143/ гэх дүгнэлт,

 

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн албан тоотод: *******  жолооч болоогүй, жолоочийн бүртгэл мэдээллийн /ТР8/ санд бүртгэлгүй байна.” /1хх-169/,

 

Дуудлагын лавлагааны хуудас- дуудлага өгсөн утас-86160040, дуудлага өгсөн огноо 2019.11.03 19:53:48, очсон огноо 2019.11.03 20:26:54 дуудлагын утга /жижиг машин, улсын дугаар өнгийг нь хараагүй/ 2 хүнийг мөргөчихөөд явчихлаа гэх /103 дуудсан. /1хх-4/,

 

2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “..Зам тээврийн осол аваарын хэрэг гарсан газарт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Мөнгөн булаг” хүнсний дэлгүүрийн баруун урд замд шулуун, өгсүүр, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, явган хүний замтай, хайсгүй, хашлагатай зам байв. Осол хэргийн газарт очиход 05-12 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай замын баруун талын эгнээнд байрласан байдалтай эрэгтэй цогцос тээврийн хэрэгслийн хойд талд толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр үл ялиг баруун хойд чиглэлд харсан байдалтай байв. Осол хэргийн газарт хүн мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл байхгүй, осол аваарын газрыг орхин явсан байдалтай байв. Үзлэгээр явган зорчигч Б.Даваарагчаа машинд анх мөргүүлсэн гэх А цэгээр тэмдэглэв. Б үсгээр талийгаач Б.Даваарагчаа унасан гэх цэгийг тэмдэглэв. ... үзлэг хийхэд хүн мөргөсөн гэх 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь осол хэргийн газрыг орхин явсан байх ба осол аваарын газраас хойш өгсөөд 200 м зайд тээврийн хэрэгслийг байрлуулан орхисон байв. Уг тээврийн хэрэгсэл дотор жолооч байхгүй байсныг тээврийн хэрэгсэл байх газраас 100 метрийн зайнаас олж тогтоон авчрав. Тээврийн хэрэгслийн жолоочийн зүүн талын тал нь хугарч унжсан, зүүн талын гэрэл хагарч бутарсан, нэмэлт гэрлүүд нь унжсан, баруун урд талын урд буфер эвдрэлтэй байв. /1хх-6-7/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-17/,

 

Хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 27-28/,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1хх-78/,

Гэрч Э.Атарзолбоогийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-119-128/,

         Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-162/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын зүгээс гаргасан: “...Энэ хэргийг үйлдээгүй.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд Д.Алтанцэцэгийн гэрчээр өгсөн: “...Би гудамжинд зогсож байхад миний урдуур урд тал нь унжсан цагаан өнгийн машин явж өнгөрсөн. Тэр машины марк, улсын дугаарыг бол санахгүй байна. Харин эмэгтэй хүн барьж байсан. Манай энэ хавьд явж байдаг машин. Уг машиныг ******* унаж явж харагдсан. Энэ охин л байнга л унаж явдаг. Унаж явахдаа маш их хурдтай уралдаад яваад байдаг харагдсан. Байнга шахуу цагаан өнгийн жижиг тэрэг унаж явдаг. Яг ямар маркийг нь мэдэхгүй байна. Тэр өдөр осол аваарын хэргийг энэ хүн гаргаад хойшоо зогсолгүй хөдлөөд явсан. Тэр ослыг энэ охин үйлдсэн. ******* нь машиныг барьж явсан. Яагаад гэвэл буруу талдаа рультэй тээврийн хэрэгсэл байсан. Хойшоо чиглэлтэй явж байгаад миний урдуур гарсан юм. Машин дотор 2 хүн байсан. Жолооч болон цаад талд нь нэг хүн сууж байсан. Тэр машины цонх онгорхой хөгжим чангалсан байдалтай байсан болохоор би сайн харж авсан.” /1хх-96-97/ гэх мэдүүлэг,...Миний харсан жолооч бол ******* мөн. Тухайн үед гадаа бүрэнхий, тээврийн хэрэгслийн гэрлийг асаачихсан, хол дээрээ тавьчихсан, гудамжнаас гарах гээд дохио өгөөд зогсож байсан. Осол үйлдсэн автомашин миний урдуур 1 метрийн зайтай зөрсөн. Би жоохон урагшаа болсон бол миний машиныг мөргөх байсан. Цагийг санахгүй байна. 19 цаг өнгөрөөд 20 цаг болж байсан санагдаж байна. /2хх-151-152/ гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 15 цагийн ажил эхэлсэн. Тэр өдөр талийгаач Даваарагчаа, Баянжаргалын хамтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт хог ачих чиглэлтэй явж байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад Цагаан давааны хогийн цэг дээр ачсан хогоо буулгаад буцаад ажил руугаа буюу бааз руугаа явж байсан. Тэгтэл дээрээс уруудаад засмал зам руу ортол зүүн талын арын 2 дугуй саваад байхаар нь замын хажуу талын хашлага руу шахаж байрлуулан тавиад машинаас буусан. Тэр үедээ машины ослын дохиог асаагаад их гэрлийг ойрын гэрэл дээр шилжүүлж тавьсан. Би жолооч талаас буугаад нөгөө 2 эсрэг талаас буугаад гар утасны гэрлээ асаагаад дугуй руу хараад зогсож байтал доороос өгсөж явсан тээврийн хэрэгсэл намайг болон талийгаач Даваарагчааг мөргөөд зогсолгүй шууд явсан.” /1хх-45-46/ гэх мэдүүлэг, дуудлагын лавлагааны хуудас /1хх-4/, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-17/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-18-21/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-22-24/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол /1хх-25-26/, хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-27-28/ болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

 

          Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 57 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Мөнгөн булаг” хүнсний дэлгүүрийн баруун замд “Тоуоtа Сгеstа” маркийн 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замд байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг нөхөөд зогсож байсан явган зорчигч Д.Сансарбаяр, Б.Даваарагчаа нарыг мөргөж, Б.Даваарагчаагийн амь насыг нь хохироож, Д.Сансарбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаа мэдүүлэхдээ: “...Би оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс болон цалингийн зээлээ төлүүлэх хүсэлттэй байна. Би цалингийн зээлийг 6.000.000 гаран төгрөг хүртэл төлж байгаад 2 удаа хойшлуулахад 8.000.000 гаран төгрөг болсон байна. Би энэ хохирлыг яаралтай төлүүлмээр байна. Миний нийт нэхэмжилж байгаа хохирол 22.307.250 төгрөг, цалингийн зээл 8.297.533 төгрөг юм. Би эдгээр хохирлыг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх тул хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн цалингийн зээл 8.297.533 төгрөгийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаагийн нэхэмжилсэн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 14.009.717 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярын нэхэмжилсэн 3.923.457 төгрөгийг тус тус шүүгдэгч *******, иргэний хариуцагч М.Ундармаа нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэв.

Мөн иргэний хариуцагч М.Ундармаа нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 16 ширхэг гэрлийн хагархайнуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар тогтов.

            Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэж байна.

            ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн албан тоотод: ...******* жолооч болоогүй, жолоочийн бүртгэл мэдээллийн /ТР8/ санд бүртгэлгүй байна.” /1хх-169/ гэх албан бичгээр тогтоогдож байгааг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн,

Мөн Энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

          мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар *******д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч ******* 7.004.873 төгрөг, иргэний хариуцагч М.Ундармаагаас 7.004.873 төгрөгийг тус тус гаргуулж нийт 14.009.717 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаад,

мөн шүүгдэгч *******гээс 1.961.728 төгрөг, иргэний хариуцагч М.Ундармаагаас 1.961.728 төгрөг, нийт 3.923.457 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаярт тус тус олгосугай.

  

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаа, иргэний нэхэмжлэгч Д.Сансарбаяр нар нь цаашид гарах гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хариуцагч М.Ундармаа нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 16 ширхэг гэрлийн хагархайнуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

           11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

 12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     13. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

     14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ