| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00374/И |
| Дугаар | 138/ШШ2017/00380 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2017/00380
| *******17 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 138/ШШ*******17/00380 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах Таван-Өргөө Сууц өмчлөгчдийн холбоо /Цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ид холбогдох,
1338*******0 гаргуулах тухай иргэний хэргийг *******17 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван-Өргөө сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөр *******13 оноос *******17 оны 03 сар дуусталх 1338*******0 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй байгаа тул 1338*******0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******ийн ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Таван-Өргөө СӨХолбооны нэхэмжилсэн 1338*******0 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван-Өргөө СӨХолбоо нь хариуцагч Д.*******ид холбогдуулан 1338*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Таван-Өргөө СӨХолбооны *******13 оноос *******17 оны 03 сар хүртэлх дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөр 1338*******0 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Таван-Өргөө СӨХолбоонд дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөр 1338*******0 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Таван-Өргөө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 1338*******0 төгрөг нэхэмжилснийг хариуцагч *******ийн ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4********************* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2333 төгрөг, хариуцагч Д.*******оос 2333 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван-Өргөө СӨХолбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА