| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Бум-Аюуш,
Хохирогч Х.Ганбаатар,
Шүүгдэгч Р.Даваадорж,
Шинжээч эмч Т.Алтайбаатар
Гэрч В.Б, Х.А, П.Д, Ц.Ө, Н.З, Г.Ц, Ч.Д, Д.Х, Н.Н, Х.Г, Х.М, Х.Э, Х.Э, Д.О, М.Б, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Днгүн овогт Рэнцэнбямбаагийн Даваадоржид холбогдох 2016000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Д нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд 2020 оны 05 дугаар сарын 14-өөс 2020 оны 05 дугаар сарын 15-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий буюу эхнэр Х.Б-г онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: “...Ханийнхаа бүх ах эгч нараас, бүх хохирогч нараас уучлалт гуйж байна. 2020 оны 05 сарын 14-ний 21 цагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад хань маань ирээд аваадах гэж ярьсан. Тэгээд өглөөний авч явсан хоолны савыг авч ирсэн. Гэртээ ирээд ажил дуусчихлаа хүмүүс өглөө эрт явна гэж байна. Хүмүүсийг гаргаж өгөөд ганц гайгүй юм задалж өгчихөөд ирье, энд нэг виски байна аваад явчих уу гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд би тэр доор нь хүргэж өгсөн. Хүргэж өгөхөд хамт ажилладаг хоёр хүүхэд нь тамгын газрын хашааны үүдэн дээр дундаа нэг том ундаа тавьчихсан зэрэгцээд сууж байсан. Би тэр хоёрын хажууд хүргэж өгөөд буцаад явсан. Гэртээ очоод 12 цаг өнгөрөөд 1 цаг болж байсан. Хүүхдүүдтэйгээ хамт кино үзэж байгаад том охин маань нойр хүрээд байна унтлаа гэхээр нь аавынх нь ч гэсэн нойр хүрээд байна, ээж нь ирэх болоогүй юм болов уу, унтчихвал бас шөнө дуудах байхдаа гээд залгаад үзсэн. Тэгээд утсаа авахгүй байсан. Хамт ажилладаг охин руу нь залгахад бас утсаа авахгүй байсан. 3, 4 минутын дараа буцаагаад залгаад одоо хүрээд ир гэсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд авах гээд явахдаа очоод шууд аваад ирнэ гэж бодоод гурван хүүхдэдээ зурагт, гэрэл бүгдийг нь асаалттай үлдээгээд, хашааны хаалга бүгд онгорхой байсан. Буудлын гадаа очоод залгахад ороод ир гэсэн. Тэгээд яваад ороход тавуулаа хөзөр тоглосон бололтой сонингийн цаасны доор мөнгө тавьсан байсан. Тэгээд ороод хүмүүстэй сайн муу асуугаад гар бариад суусан. Би ороод хамгийн доод талд суусан. Эхнэр миний хажууд суугаад тойроод хүмүүс сууж байсан. Эхнэрийн цаана сууж байсан махлаг шар царайтай хар цамцтай залуу тойрч ирээд бид хоёрын хойд талаас нэг архи гаргаад ирэхээр нь би архи задалж яах юм бэ? байгаагаасаа хийчих гэхэд хүнд яаж архины үлдэгдэл хийж өгдөг юм. Ийм юм болж магадгүй гэж бодоод хадгалсан байсан юм гэж хэлээд нэг шил архи гаргаад надад нэг хийж өгөхөөр нь би уусан. Бусад нь ерөөсөө уухгүй байсан. Дахиад 2 тойроход бусад нь уухгүй байсан. Тэгээд эхнэр гаръя гэж хэлэхээр нь хамт гарахад “хайраа хүмүүсийн чамд зориулсан юмыг ярваганаад байлгүй уучих” гэж хэлэхээр нь за гэсэн. Тэгээд жорлон руу бие засна гэж хэлээд ороход жорлон дотор таг гээд дуу гарахаар нь хаалгыг нь нээхэд өмдөө хагас татсан, жорлонгийн хана налсан зогсож байсан. Би гараас нь татаад өмдийг нь татаж өгөөд эмэгтэй хүн байж ингэж согтоод байхдаа яадаг юм, биеэ аятайхан авч яваач гэж хэлсэн. Буцаад зүүн гар талдаа сугадаад явж байсан. Тамгын газрын үүдэн дээр ардаа нэг унасан. Би гараас нь татаж босгоод коридорт гэрэлтэй газар орж өмднийх нь шороог гөвж өгөөд ороод байсан дээрээ суусан. Архи хийж байсан залуу үүдэн талд ирээд намайг хааж суугаад надад цагаан дотортой аяганд өөрөө цэнхэр дотортой аяганд хийгээд тулгаад ууж байсан. Бусад нь уухгүй байсан. Тэгээд цагаан дотортой аяганы их бага нь мэдэгдэхгүй согтчих вий гэж бодсон. Тухайн үед охинтойгоо турах гээд мөрийцсөн байсан учир хоосон явж байсан. Орой ширээн дээр хоол байхаар нь идэх гэж байгаад охиндоо орой 6 цагаас хойш хоол идэхгүй гэж хэлсэн байсан учир идээгүй хоосон байсан. Тэгээд гялс уухгүй бол явуулахгүй юм байна. Үүнийг уучихаад явъя гэсэн бодолтой байсан. Тэр хүмүүсийг сатааруулаад өглөө эрт овоо явахаар бол би унаа тэрэг зохицуулаад явъя эртхэн амаръя гэсэн. Нөгөө хүмүүс зарим нь явна, зарим нь явахгүй гээд маргаж байсан. Хэр их уусныг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 3 цаг болж байна гэсэн. Тийм болж байна амаръя гэж байсан юм болов уу сайн санахгүй байгаа. Тэгээд эхнэр араар суугаад явсан. Гэрийн үүдэн дээр очиход эхнэр маань нэг унасан санагдаж байгаа юм. Унахаар нь гараас нь татаж босгоод тэр хавьд шээлгэсэн санагдаж байгаа юм. Гэхдээ тамгын газарт болсон зүйлийг татаж санаад байж магадгүй гэж бодож байгаа. Тэгээд гэр рүүгээ орсон байх. Миний төсөөлж байгаагаар орохдоо би хувцсаа тайлсан байна. Эхнэр хувцсаа тайлж чадахгүй тасарсан байсан байна. Орондоо ор гэж сэрээх гэж ус хийсэн юм болов уу? хувцас нь ус болсон байсан. Татаж чангаагаад орон руу нь оруулах гэж чирсэн болов уу? тэгээд хоёр цохисон юм шиг байгаа юм. Миний гар хоёр газар хавдсан байсан. Тэгэхээр хоёр цохисон байх гэж бодож байна. Би хувцсыг нь тайлсан байх гэж бодож байгаа. Өглөө яасныг би мэдээгүй. Миний зүүн гар талд эхнэр маань доошоо харсан унтаж байсан. Би сэрээд харахад 9 цаг болох гэж байхаар нь эхнэр сэрээрэй 9 болох гэж байна гэж хэлээд гараараа түлхсэн. Тэгээд хувцсаа солиод ирэхэд эхнэр босоогүй байсан. Би ус ууж байгаад босохгүй бол ус хийлээ шүү гэж хэлэхэд хөдлөхгүй байхаар нь ус хийхэд хөдлөхгүй байхаар нь “за за хөгшин чинь явлаа” гэж хэлээд би гараад явсан. Би зурагт асаагаад гарахад хүү маань сэрээд ээжийнхээ өвөр рүү орж байсан. Анзааралгүй яваад мотоцикльтой тамгын газрын буудлын үүдэнд ирж зогсоход буудлын цонх нь нээлттэй хөшиг нь хаалттай байхаар нь шалгалтын хүмүүс яваагүй юм байна. Эргэж очиж авч ирье гэж бодож байсан. Ороод хурууны хээ уншуулаад цаг харахад 9 жоохон өнгөрсөн байхаар нь шалавхан очиж авч ирье гээд мотоциклио асаагаад гэрийнхээ үүдэн дээр очиж байхад ээж урдаас орилоод гараад ирсэн. Тэгээд яваад ороход дээш нь харуулсан, нүүр ам нь аймаар болсон байсан. 3 хүүхэд маань ээжийнхээ толгой талд сууж байсан. Би 3 хүүхдээ эмээгийнх рүүгээ ороорой гэж хэлээд эмч рүү гялс залгасан. Эмчээ хурдан хүрээд ирээч гэхэд ээж гаднаас судар барьсан ороод ирсэн. Ээжээ судраа надад өгчих 3 хүүхдээ аваад гараарай гэж хэлсэн. Адис өгч байсан, тарни өгч байсан. Тэгээд эмч сувилагч хоёр ирээд та түрүүхэн дуудахгүй яав аа гэж хэлж байсан. Эмчээ туслаач ээ ингэж болохгүй гэж хэлээд орилж байсан. Эмч нар тариа хийж байсан. Зүүд байх хурдан унтаад сэрэх юмсан гэж бодогдож байсан. Би толгой талд нь адис өгөөд орилж байсан. Тэгэхэд Өнөрмаа, Болд, Очирбат гээд 3 хүн орж ирж байсан. Тэр хэдийн араас хэн орж ирснийг санахгүй байна. Ямар ч байсан зөндөө хүн орж ирж байсан. Би хөнжил доогуур толгойгоо хийгээд орилж байсан. Нэг мэдэхэд лам орж ирсэн ном уншиж байсан. Тэгээд Батсүлд, цагдаа хоёр ороод ирсэн. Одоо эндээс гаръя энд байж болохгүй гэж байсан. Тэндээс гараад лам, Сүлдээ, Дарвийн цагдаа гурав машинд ороод яасан юм, юу болсон талаар ярь гээд би ийм юм болсон гэж ярихад надтай холбоотой юм биш үү гэдэг бодол надад төрсөн. Тэрнээс өмнө тийм юм болсон гэж төсөөлөөгүй. Уучлаарай. Тийм л юм болсон...” гэв.
Хохирогч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би эцэг эхээс арвуулаа. Би айлын том. Талийгаач отгон дүү минь байсан. Тонхил сумын Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан. Р.Д бол гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг. Энэ нь даамжирсаар сүүлд амь насанд нь хүрсэн. Энэ 2 зодолдож муудалцаг байсан. Эхний үед бидэнд хэлдэг байсан. 2018 оноос хойш энэ Засаг дарга болоод гайгүй болох шиг болсон. Тэгэхэд бас муудалцдаг байсан байна. Нөхрийнхөө нэр сүрийг бодоод бид нарт хэлэхээ байсан. Ганц нэг удаа найз нөхдөдөө ам алдаж хэлдэг байсан. Энэ нь явсаар амь насанд хүрлээ. Арай ч алчихна гэж бодоогүй. Арай тэгэхгүй байх гэж бодоод очиход үнэхээр аймаар юм байсан. Би зургийг нь аваад ирсэн.Дүүгээ ямар сайхан охин гэргий нь болгож өгсөн. Тэгэхэд ийм болгосон. Би өөрөө дагуулж авч очиж хүргэж өгсөн. Биеэ хамгаалаад ийм болсон. Арай ч ийм юм хийнэ гэж бодоогүй. Өөрөө мэдлэг боловсролтой, их дээд сургууль төгссөн, бүхэл бүтэн сум орон нутаг захирдаг хүн. Би өөрийн дуулж мэдсэн байдлыг хэлье. 2009 онд зодоод гэрээсээ цагаан pajero-той зугтаж яваад Шаргын хоолойд машинтайгаа унасан. Би өөрөө очиж авч байсан. Манай дүү нар очоод зарим нь машиныг нь цаашаа ачаад, зарим нь аймаг руу ирж байсан. 2016 онд шинэ жил болж байсан. Тэр үед бас зодсон. Манай авга ахынд байна гэхээр нь би өөрөө очиж авч ирсэн. Энэ хүнийг Дарвийн цагдаа хорьж байгаа гэж хэлсэн. Би энд авч ирээд үзэж харуулсан. Энэ хоёр хоорондоо ярьж хөөрөөд явах гэж байна гэсэн. Манай ээж амьд сэрүүн байсан. Явах гэж байна гэхээр нь би очиж уулзаад дахиж ийм зүйл гаргахгүй гээд ахын ёсоор хэлдэг зүйлээ хэлсэн. Дараа нь бас зодолдсон хэрэлдсэн зүйл гардаг. Нэг удаа зодолдож байхад нь Оюунчимэг рүү ярьсан. Очсон байсан. Зодохдоо байнга үсдээд, элэгддэг. Тэгээд зодлоо гэхээр нь очиход үсээ барьчихсан сууж байсан гэсэн. Манай авга ах бас нэг удаа очиж байсан. Зодож элэгдээд ухаан алдаад унахаар нь ус хийж сэрээдэг дадал болсон байсан байна. Нэг удаа усыг нь арай ихдүүлчихсэн юм болов уу гэж хэлж байсан гэсэн. Бид маш их гомдож байна. Миний ээж 80 хүрч байгаад энэ хэргийн талаар бодоод амьдаараа тарчилж үхсэн. Гэртээ ганцаараа байдаг. Өглөө босоод хурал болж байна уу? би сонсчихоод ард нь гараад үхэх юмсан гэж хэлдэг байсан. Даваадоржид маш их гомдолтой байна. Эмнэлэгт авч очоод анхны тусламж үзүүлсэн бол яах уу, хөлийг нь хугалсан бол яах уу, чармай шалдан бүх хувцсыг нь ураад тастсан. Нүд ам нь танигдахын арга байхгүй. Тэгж хаячихаад ажилдаа явсан. Хүүхдүүдийнхээ хажууд, ээж авга ах хоёрт нь их гомдож байгаа. Амь авраарай гэж ямар их орилж хашгирсан бол. Хүүхдүүд нь сэрүүн байсан. Энэ хүнээс айгаад бос ч ирээгүй. Ядаж аав ээжийг битгий гээд хөлөөс нь зуурсан бол ухаан орох байсан байлгүй. Үнэхээр их гомдолтой байна. Амийг нь амиар солино. Бид хоёр хүнээ алдсан. 3 хүүхдэдээ үг заагаад өгсөн байгаа юм. Би мэдүүлэг авахад байсан. 12 цаг гээд унтсан. Шөнө юу болсон талаар юу ч мэдээгүй. Тэгж унтдаг ээж гэж юу байхав. Шөнө болсон зүйлийг мэдэж байгаа. Нуун дарагдуулсан, иргэний үүргээ биелүүлээгүй гэж бодож байна. Хүүхдүүдийнхээ хажууд авгайгаа алсан. Хүүхдүүд нь одоог хүртэл цочролоосоо гараагүй. Хонгорзул одоог хүртэл бид нарыг харахаараа чичрээд нүднийх нь нулимс гараад унадаг. Авгайгаа зодож дарамталдаг талаар сум орон нутгийнхан бүгд мэдэж байгаа. Очиход яригдаж л байдаг. Сүүлд эвлэрсэн хоёулаа явж байдаг гэсэн. Манай дүү бүх зүйлийг нуудаг. Цагдаа дуудаад ах дүү нараа явуулаад байхаар нөгөөдөх чинь давраад үхтэл нь зодож ус цацаж сэрээчихээд хаяад явчихдаг. Нөгөөдөх нь тэгж байгаад босоод ирдэг. Тийм л болсон. Тэгээд сүүлд аминд нь хүрсэн байна. Оршуулгын зардлыг төлсөн. 3 хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалаад зээл авсан. Өөрөө банкны зээл авсан байсан. Р.Даваадорж өөрөө 2 дугаар гарын үсэг зурсан байсан. 7.371.000 төгрөгийг барагдуулж өгсөн. Тэрийг бид нар мэдэж байгаа байх. Зээлийг бүгдийг хааж өгсөн. Даваадоржид өөрийнх нь нэр дээр авсан зээл үлдсэн. Шүүхийг үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Маш их гомдолтой байна. Даваадоржоос 2 асуулт асууя. Талийгаачийн хувцсыг хэн тайлсан юм бэ? танай сумынхан 14, 15-ны өдрүүдэд архидсан, 15-нд бид нарыг очиход бүгд согтуу байсан. Чи архи уучихаад очсон байх гэж бодож байна. Миний дүү 2 цохиход хөх болохгүй. Ууцан бие нь гайгүй. Урд тал, хамрыг хуга цохисон, шүдийг хуга цохисон. Чиний гарыг яаж даах юм бэ? чи чинь бяр чадалтай, барилддаг цолтой, тийм жоохон юманд эр бяраа гаргаад хүүхдүүдийнхээ хажууд алаад хаясан. Яагаад чиний гар хөл чинь цус болсон 2, 3 өдрөөр явсан юм. Би чамайг гэрээ цэвэрлэсэн гэж бодож байгаа. Хоёр цохиход хөлд нь цус хурж, гарын сарвуунд цус хурна гэж байхгүй...” гэв.
Гэрч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2007-2016 он хүртэл Тонхил сумд амьдарч байсан. Тэгэхээр талийгаачтай хамгийн ойр дотно байсан. Тэгэхэд алуулсны өглөө надруу утсаар Тонхилоос хүмүүс хэлсэн. Тэгээд би хэргийн газар очсон. Р.Даваадорж үнэхээрийн зэрлэг балмад хүн. Маш олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Суугаагүй байхдаа гэртээ авч очиж зодоод бөөн юм болж байхад нь би хадам ахтайгаа очиж авч байсан. 2007 онд тэр хэрэг болсон. 2009 онд энэ хүн манай дүүг зодоод байх аргагүй болгоод манайд ирсэн. Манай дүү аймаг руу ганцаараа машинаа барьж яваад аваарт орсон. Би мэдээд Шарга сум руу авч ирээд манай том ах Х.Ганбаатар Шарга сумаас манай талийгаачийг тосч аваад аймгийн эмнэлэгт авч ирж байсан. 2017 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 3 галт зэвсэг эгнүүлж тавиад алинаар нь чамайг буудах вэ гээд дарамталж байсан. Дарив сумын цагдаа хамгаалалтад аваад Х.Ганбаатар ах очиж салгаж авч ирсэн. Тэгээд салгаж авч ирсний дараа ээжийнд байхад нь энэ хүн ирээд булаагаад авч яваад Нисэх дээр авч ирж тамлаж байсан. Нисэхээс очиж Х.Ганбаатар ах салгаж авч ирсэн. Энэ хүн ер нь их ууртай. Тонхил сумынхан энэ хүнийг мэднэ. Маш олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Талийгаач бид хоёр аллага болохоос 7 хоногийн өмнө 2 тийшээ салсан. Талийгаач гэррүүгээ, би Улаанбаатар хот руу явсан. Тэгэхэд жирэмсэн байсан. Тэгэхэд сонгууль болох гэж байна энэ хүүхдийг гаргахгүй гэж хэлээд авхуулсан. Хүүхдээ авхуулаад 7 хоноогүй 4 дэх хоног дээр нь энэ хүн зодож алсан байдаг. Энэ хүн бол яргачин. Би алуулсны маргааш нь орсон. Ороход манай дүүг авахын аргагүй болгосон байсан. Оршуулах гээд аваад явахад толгойноос нь цус асгарч байсан. Тархинаас нь, үснээс нь хүртэл цус асгарч байсан. Үсийг нь тайрахад гар цус болж байсан. Үнэхээрийн яргачин хүн. Аллагаа үйлдэж байхад 3 хүүхэд нь хажууд нь байсан. Би хоёр том охин нь том гэрч гэж бодож байгаа. Яаж тархийг нь угаасан талаар хэлээгүй. Надад хэлэхдээ би аав ээжийг алсан гээд хэлэх юм бол би бүтэн өнчин болно гэж хэлээд уйлж байсан. Хоёр том охин бол үнэхээрийн том гэрч байгаа юм. Хэзээ нэгэн цагт хэргийн талаар хэлнэ гэж бодож байгаа. Та бүхэнд орж ирээд юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Энэ хүн бол ээж нь хажуу талд 4, 5 метрийн зайтай монгол гэрт байдаг. Аллага шөнө болсон. Шөнө бүгдийг сонссон байх. Шөнөжингөө болсон талаар мэдэж байсан байх. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг авга ах Баттөр, авга эгч Дэжид гэдэг хүн мэдэж байгаа. Ээж нь байнга өмөөрч байдаг...” гэв.
Гэрч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би зуны амралтаар Р.Д-ийн дундах хүүхэд нь төрөхөд хамт очиж хүүхдийг нь харж байсан. Баасыг залчихаад ир гэхэд энэ хүн өөрөө явахгүй байсан. Тэгээд би баасыг нь залчихаад эргээд ирэхэд манай дүү уйлсан хажууд нь Д байснаа надтай зөрөөд гараад явсан. Яасан юу болсон юм гэхэд надтай унтах гэж дайраад гэж хэлсэн. Тонхилоос ирж байгаад Шарга дээр төрөөд аймагт ирээд 10 хоноод буцсан. Та амарч байгаа юм чинь хамт явчих гэсэн. Тэгээд би хамт очиж байсан. Тэр өдөр баасыг нь залчихаад ирэхэд манай дүү уйлсан төрөөд сар ч болоогүй байхад надтай унтана гээд дайраад байх юм гэсэн. Би хоол хийх гээд мах гаргасан байсан. Тэр мах том өрөөнд байж байхаар нь мах яагаад энд байгаа юм гэхэд надтай унтах гэж дайраад хүч хэрэглээд унтахгүй гэхэд гуяар намайг цохисон гэсэн. би хэлье гэхэд ганц удаа ирчихээд хэрүүл хийгээд яах юм бэ гэсэн. Тэгэхээр энэ хүн байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байгаа юм. Сүүлд манай дүү амь үрэгдэхээс 5 хоногийн өмнө ирсэн. Би жирэмсэн болсон. Хүүхдээ авхуулах гэж байна гэж хэлээд ирсэн. Д надад 100.000 төгрөг өгсөн. Очоод хүүхдээ авхуулчихаад ир гэж хэлсэн. Авхуулахгүй бол болохгүй бөөн хэрүүл болно гэж хэлсэн. 5 дахь өдрийн үдээс хойш ирсэн. Тэгээд эмч нартай ярихад эмч нар зав байхгүй гэсэн. Тэгээд хагас сайн өдөр Сэргэлэн эмчтэй утсаар яриад очиж абортод орсон. Би хамт очсон. Д-ийг Моного гэж дууддаг байсан. Бид хоёр хамт очиж уулзахад Сэргэлэн эмч намайг абортод оруулахгүй гэж байна гэхээр нь тийм бол орж яах юм бэ? гэхэд орохгүй бол болохгүй надад 100.000 төгрөг өгөөд явуулсан. Очоод заавал хүүхдээ авхуулж ир гэж хэлсэн. Би хүүхдээ авхуулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Бид хоёр Сэргэлэн эмч дээр 4 цагийн үед абортод орсон. 2 настай хүүхэдтэй байсан. Хүүхэд нь хөхдөг байсан. Миний дүү сүүгээ гоожуулаад цусаа гоожуулаад Тонхил руу явсан. Битгий яв, өнөөдөр явж яах юм бэ? маргааш яв гэхэд Д цаашаа юманд явах гэж байна гэсэн. Би явахгүй бол болохгүй 3 хүүхэд хэцүүднэ гэж хэлсэн. Тэгээд очоод 4 хонож байхад миний дүүг алаад хаясан байсан. Ийм алуурчин байж болох юм уу? чи цусыг нь гоожиж байхад сүүг нь гоожиж байхад эхнэрээ алсан. Бага хүүхэд нь 2 ойтой 3 нас ч хүрээгүй байсан. Тэр нь миний дүүг хөхөөд байсан. Хажууд нь жирэмсэн байсан. Яагаад ингэж байгаа юм. Би хэрэг болсны дараа очсон. Би дүүгийнхээ царайг таниагүй. Арай ч биш байлгүй гэж бодоод үнэмшээгүй. Аймагт ирээд би дүүтэйгээ хамт маникюр хийлгэсэн. Би ганцхан эрхий хурууны хумсаар нь л дүүгээ таньсан. Тэр гэх үндэс байхгүй байсан. Миний таних юм ганц эрхий хурууны хумс л байсан. Үнэн аймаар болгосон байсан. Одоо ичихгүй 3 өмгөөлөгч аваад яах гэж сууж байгаа юм. Бид нарыг доромжилж байгаа юм уу? чамаас болж миний ээж нас барсан. Миний ээж настай хүн байсан. Би ээжтэйгээ хамт байсан. Өдөр бүр миний дүүгийн талаар ярих гэхээр нь яриулдаггүй байсан. Эхнэрээ ингэж алдаг хүн байдаг юм уу? энгэрээс нь цагаан сүү гоожиж байгаа. Доороос нь цусыг нь хольж хаяад ядаж байхад бид нар руу утасдаад дүүгээ ав гэж хэлэхгүй яасан юм. Бид нар чамд өгөхдөө авга нагац ах дүүсээрээ оруулж өгсөн. Тэгэхэд чи бид нарт яаж байгаа юм толгойгоор нь амьгүй. Ядаж амьтай орхихгүй яасан юм...” гэв.
Гэрч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Р-ийн Д буюу алуурчин Д маш харгис хэрцгий ааштай, хүнд маш хонзон санадаг. Хүний үгийг хэзээ ч хүлээж авдаггүй. Хийсэн хэргээс нь энэ хүний ааш авирыг ярих нь илүүц байх. Р-ийн Д монголд төдийгүй дэлхийд байхгүй онц ноцтой аллага хийсэн. Бага насны 3 хүүхдийн дэргэд, голомтыг нь сахих 2 охин үр, удмыг нь залгах нэг хүү төрүүлж миний хайртай дүүг 4, 5 цагийн турш тамлан зовоогоод хүн танихын аргагүй сэг хийсэн байсан. Би очоод дүүгээ таниагүй, миний дүү биш байгаасай, гудамжнаас олсон байгаасай гэж хүсч байсан. Яагаад миний дүүг ийм болгосон юм. Би хайртай отгон дүүгээсээ салж, миний ээж 70 гаруй настай хөгшин хүн байсан. Энэ алуурчнаас болж шар махтайгаа хатсан. Энэнээс болж миний ээж хорвоогийн мөнх бусыг үзсэн. Миний дүүгийн хэвлийд нь бяцхан зүрх бий болсон байсан. Энэ алуурчин 100.000 төгрөг өгөөд энийгээ очиж устгаад ир гэж хэлээд явуулсан. Миний дүүг жирэмсэн болох бүрт миний хүүхэд биш гэж дайрдаг. Энэ хүнд 3 хүүхдийн эцэг байх эрх байхгүй. Наранд амьдрах эрх байхгүй. Амьд явах эрх байхгүй. Нэгдүгээрт Д бол онц хэрцгий алуурчин. Миний дүүг тэр гэх тэмдэггүй болгосон. Би хэргийн газар түрүүлж очсон. Намайг очиход миний дүүгийн шүд нь арзайгаад дотор завж үнэхээр аймаар. Миний дүү 3 настай хүүхэдтэй цээжнээс нь сүү асгардаг байсан. Аборт хийлгэж цус нь асгарч байхад сүү цус хоёрыг нь холиод алчихсан. Ажил явдал нь болж байхад миний дүүгийн толгойноос нь цус асгарч байсан. Хүний хань ижил байж ийм аллага хийсэн. Нас биед хүрээгүй 3 хүүхдийн хажууд аллага хийсэн. Би тэр өдөр 3 хүүхэдтэй нь уулзсан. Ийм хэрэг хийчихээд энэний ээж ах дүүс нь биднийг хүн гэж бодоогүй. Миний дүү ээжтэй хүн, ахтай хүн. Бид хэд ах дүү арвуулаа. Тэгэхэд бид хэдэд хэлээгүй. Улаанбаатарт байдаг ахаасаа сонссон. Нөгөөх чинь өнгөрчихсөн юм уу гэхээр нь нөгөөдөх алчихсан байна гэж бодсон. Энэ хүн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг учраас би дүүгээ алуулчихаж гэж шууд толгойд орж ирсэн. Би шууд ажлаасаа гараад явахад Шаргын зам дээр цагдаатай таарсан. Та Тонхил явж байна уу гэж асуусан. Тэгэхэд итгэхгүй байсан. Тэгэхэд л миний дүү биш болсон юм байна гэж бодсон. Гэхдээ ямар ч байсан миний дүү амьд ядаж нэг үг сонсоно гэж очиход үнэхээр аймшигтай хэрэг гарсан байсан. Би очоод хамгийн түрүүнд том охинтой нь уулзсан. Миний дүү яагаад ингэж байгаа юм бэ? ээжийгээ аврахгүй яасан юм, эгч рүүгээ залгахгүй яасан юм гэхэд утас байхгүй гэж хэлсэн. Энэ урдаас төлөвлөж миний дүүгийн утсыг хүүхдүүдийнхээ утастай авчихаад тамлаад зовоогоод алчихсан. Юу болсон юм аниадаа хэлээч гэхэд би танд юу ч ярьж чадахгүй миний ээж үхсэн. Би хэрэв аавын талаар ярих юм бол би 2 өнчин дүүтэйгээ үлдэнэ. Би хоёр өнчин дүүгээ өсгөж чадахгүй гэж хэлсэн. Тэр бол 14 настай хүүхдийн амнаас гарах үг биш. Бүх зүйлийг зохион байгуулалттай хийсэн. Үнэхээр мэргэшсэн алуурчин. Дунд охинтой нь уулзсан. Би цагдаагийн бүрэлдэхүүнээс түрүүлж очсон. Дунд охин нь шууд таталт өгсөн. Тэр хүүхдүүд үнэхээр аймшгийн зүйл үзсэн. Хоёрдугаарт. Энэ хүн гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг. Энэ аллагаа нэг удаагийн үйлдлээр үүсгээгүй. Унтаж байгаа хүүхэд нэг юм унахад л сэрдэг. Тэгэхэд гэрийн хөшиг бүх юм унасан. Тийм аймаар үйлдэл болсон байхад том охин нь миний бага хүүхэдтэй чацуу. Тэгэхээр энэ хүн миний дүүг төдийгүй тэр 3 хүүхдийг хүчирхийлдэг байсан. Ийм учраас энэ хүнд эцэг байх эрх байхгүй. Би 3 хүүхдийг аваад өсгөж чадна. Миний дүү өчнөөн удаа Д ингээд байна гээд ярьж байсан. Би өөрлүү нь ярьж байсан. Чи битгий цохиж байгаа ч гэхэд чиний дүү миний өмнөөс нэг л үг хэлэх юм бол би далайсан гараа татаж чадахгүй. Чиний дүү миний өмнөөс дуугүй болсон цагт би далайсан гараа татна гэж хэлсэн. Амьд хүн юм чинь үг хэлнэ. Би энэ хүнтэй их олон удаа ярьж байсан. Миний дүү 2020 оны 03 дугаар сарын 30-нд төрсөн өдөр нь болоод Жаргалан гэдэг найзындаа очоод төрсөн өдрийн хоол идээд ирэхэд чи төрсөн өдрийн хоол айлд очиж идлээ гэж хэлээд зодсон байгаа юм. миний ээж хавдар тусаад Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон. Ээжийгээ сахиж байгаад очиход нь буруу харж хэвтээд зодсон байгаа юм. Над руу залгасан. Надтай дуугарахгүй байна гэхээр нь битгий дуугар. Ингэж зовж байхаар салчих миний дүү гэж хэлсэн. Эгчээ та мэдэхгүй. Та хоёр бандитай, би хоёр охинтой. Охин хүүхэд ямар өрөвдөлтэй гээч би яаж хоёр охиноо ааваас нь салгах юм. Ямар ч байсан цаг хугацаа явахын хэрээр гайгүй болно гэдэгт итгэж байгаа. Удам залгах хүү төрүүлээд өгсөн учир гайгүй болсон гэж хэлсэн. Би энэ үгэнд дэндүү их итгэж байсан. Удам залгах сайхан үртэй болчихсон юм байна гэж бодож байсан. Тэр зодохоо байсан биш миний дүүг чи эгч рүүгээ дахиж залгаад үзээрэй. Чамайг эгч рүүгээ дахиж залгах юм бол эгчтэй чинь хамт ална шүү гэж заналхийлсэн. 3 жилийн өмнө миний дүү бүх зүйлээ ярьж байсан. Би 2 удаа цагдаагийн газар дуудлага өгсөн. Нэг удаагийн дуудлагаар энэ алуурчинд захиргааны хэргээр арга хэмжээ тооцсон байдаг юм. би албан шугамаар ч ярьж байсан. Албан бусаар ч ярьж байсан. Энэ хүн урдаас төлөвлөсөн. Эрүүл саруул миний дүүг алсан. Манай дүү над руу ярьж байсан. Моногоо байнга буу аваад байх юм гэсэн. Танайх буугаар яах гэж байгаа юм гэхэд мэдэхгүй гэсэн. Сүүлд 3 буугаа зэрэгцүүлж тавьчихаад чи алинаар нь алуулмаар байна гэж хэлсэн гэсэн. Миний дүүтэй 2019 онд хуримаа хийсэн. Энэ хүн бол хүн тамлан зовоож тарчлааж байж таашаал авдаг. Миний дүүг алчихаад дотуур хувцсыг нь ураад хаясан байгаа юм. Ийм хүний хань ижил байх уу. энэ хүн бол сэтгэлийн таашаал авсан. Дунд охин нь аавынхаа ээжийнд хоночихоод ирэхдээ надад хэлэхдээ аниа би ээжийгээ зүүдэллээ гэсэн. Би аймаар баярласан. Би очсон цагаас эдний 3 хүүхдийг дагуулж яваад хот хөдөөнөөс ирсэн хүмүүсийг тоссон. Яагаад гэхээр надад нэг ч гэсэн үг хэлээсэй гэж бодсон. Би дүүгийнхээ үхлийн шалтгааныг мэдэхийг хүсч байсан. Тэгэхэд тэр охин маргааш нь ирээд надад хэлэхдээ аниа би ээжийгээ зүүдэлсэн. Болдог юм болдгоороо болсон гэж байгаа юм. Чиний ээжийн үг. Урдаас төлөвлөөд бага насны хүүхдийг хүртэл тийм байдалд оруулсан явж байгаа. Тийм байдалтай 3 хүүхэд байж байна. Хэргийн дараа манай ах Мөнхбаатарын ширээн дээр захидал үлдээсэн. 3 хүүхдийг нь харахад үнэхээр хэцүү байсан. Тэгэхэд миний ахын ширээн дээр захидал үлдээгээд явсан. Захидлыг уншихад “миний ээж бид хэдэд хайртай тийм учраас аавыг минь өршөөчих тэгвэл миний ээж баярлана” гэж байгаа юм. Тэгж хүүхдүүдээр захидал бичүүлээд гэр оронд авч ирж тавиулна. Хүний нулимс дуусдаг бол дуусахаар бид шаналж байгаа. Магадгүй би өдөрт айгаад гэрээ цоожлохгүй сууж чадахгүй. 3 хүүхдийг нь дагуулаад эрэгтэй дүү нь ороод ирнэ. Яанаа яачих бол, хаана ямар захиа тавиулах бол, юу хийх бол гээд байнгын айдас хүйдэстэй амьдарч байгаа. Би алуурчнаас миний дүүг яах бол гэж айж байсан бол одоо 3 хүүхдээс нь хаана юу хийх вий дээ гэж, хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Энэ 3 хүүхдийн амьдрал хаашаа эргэх бол гэж айж байна. Энэ хүн бол хүчиндэгч. Гэрчээр орж ирсэн Энхбаярыг хэлсэн байх гэж бодож байна. Миний дүүг жирэмсэн дунд охиноо гаргах гэж байхад эмч дээр очиж сар тоолуулсан гэж байгаа юм. Би хоёр хүүхэдтэй. Гэхдээ миний нөхөр хэзээ ч тэгж явж үзээгүй. Би ер нь сонсоогүй. Энхжаргал эмч дээр очиж сар тоолуулсан. Тэгээд миний дүү өлгий даавууг нь угаах гэж дагаж явсан. Тэгээд хүүхдийг нь салхилуулчихаад ороод ирэхэд манай дүү уйлсан сууж байсан гэсэн. Тэгээд яасан гэхэд унтах гэж дайрсан байгаа юм. Шавхарга нь гарч дуусаагүй эмэгтэй хүнтэй, доодох дээдэх улаан хоолойгоо захирч чаддаггүй бузрын амьтан. Тэгээд шавхарга нь гарч дуусаагүй миний дүүг хүчиндсэн байгаа юм. Д мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтад суугаад хотод нэг сар болоод ирсэн. Тэгэхэд Багануурын Хас банкны зээлийн эдийн засагч хүүхэнтэй дотно харилцаатай болсон. Тэр рүүгээ байнга мессеж бичээд сууж байдаг. Миний дүү шинэ жилээр над руу ярьсан. Ийм хүүхэнтэй явдаг юм байна гэсэн. Багануурын хөдөлмөр хэлтсийн дарга Одмандах гэдэг хүнээс Хас банкны эдийн засагчийн утсыг аваад ярьсан. Чамаас болж миний дүү энд их хэцүү байдалд орж байна. Та хоёр сэтгэл санаа чинь нэг болсон бол та хоёр суучих. Бид хэд энэ залууг манай хүргэн байгаасай гэж хүсдэггүй юм. Чи зүгээр ирээд авчих. Үнэхээр сууя баръя гэсэн бодолгүй бол боль гэж гуйсан. Дахиж над руу яриагүй. Миний дүүг байнга зоддог. Хаалганы гадна болсон зүйлийг яръя. Миний дүү над руу залгаад Д намайг зодоод аллаа гээд гэхээр нь би хүмүүс рүү яриад очоодох гэсэн. Би 3 жилийн өмнө дүүгийнхээ төлөө их зүтгэсэн. Даанч миний дүү энэний эрхшээлд ороод ярихаа байсан. Би зүгээр болсон гэж ойлгож байсан. би тэр хүмүүсийг яваад оч гэж гуйсан. Хашааны үүдэнд байдаг шавар амбаарт миний дүү ой хүрээгүй бандиа тэвэрсэн хөхүүлээд сууж байсан гэж байгаа юм. Тэгээд гэрт нь ороход энэ хоёр охинтойгоо шагай няслаад сууж байсан гэж байгаа юм. Ийм хүн байдаг юм уу? яваад ороход миний дүү халааснаасаа туг үс гаргаж ирсэн. Тэгэхээр нь би салчих гэж ярьсан. Эгч та дандаа сал гэж хэлж байх юм. Би танд хэлсэн. Охин хүүхэд хэцүү би хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байгаа гэж байсан. Өнөөдөр миний дүү хүүхдүүдийнхээ төлөө амьдарсан. Гэтэл тэр өдөр 3 хүүхэд нь тусламж дуудчихгүй яасан юм болоо гэж харамсаж байна. Гэхдээ би хүүхдүүдийг буруутгахгүй. Хоёр том охин нь том болоод хүнтэй суугаад энэ хүн шиг аймаар юмтай учрах юм бол тэр үед миний ээж гэж дэндүү харамсах хар толбыг охидынхоо замд үүсгэсэн гэж үзэж байгаа. Хэрэг болсны дараа Дээгий гэдэг найз нь надтай ирж уулзсан. Тэр ярьж байгаа юм нь ардчилсан намын залуучуудын уулзалт Ховд аймагт болсон. Миний дүү ардчилсан намын залуучуудтай хамт Ховдод чуулга уулзалтад орох гээд явж байхад Ховд руу явдаг зам дээр араас нь ирээд үсдэж чирээд зодоод аваад явж байна гэсэн. Зугтаад миний дүү Алтай руу ирж байхад араас нь Хатавчийн аман дээр ирээд дахиад чирээд явж байна гэсэн. Цээжин дээр нь гарч суугаад хоёр гар дээр нь өвдөглөөд зоддог гэж байна. Миний дүүгийн зураг энэ. Миний дүү надаас туранхай охин байгаа. Хоёр гар нь хүн аймаар болсон. Сохорсон ч гэсэн амийг нь үлдээсэн бол бид хэд аваад явчихна. Энэ залуу ийм аймаар алуурчин. 2020 оны цагаан сараар миний дүү над руу яриад би буузаа хийж чадахгүй байна. Та надад бууз хийгээд өгөөч гэж ярьсан. Та надад томыг хийгээрэй, жижгийг битгий хийгээрэй гэж хэлсэн. Миний дүүгийн эцсийн гуйлт байсан. Би дүүгийнхээ цагаан сарын буузыг хийж өгсөн. Би өөрөө хотод байсан. Манай нөхөр буузны цехээ ажиллуулж байсан. 50-ын уут банш хийсэн байсан. Би ирээд арай жижиг байна. Том гэж хэлсэн. Энийгээ зарчихъя гээд би хийсэн буузыг нь зарчихаад өөрөө дахиад бууз хийгээд явуулсан. Миний дүү буузаа авахгүй байсан. Би ойлгоогүй. Би өдөр бүр дүү рүүгээ яриад миний дүү яагаад буузаа авахгүй байгаа юм гэхэд машин захиад явуулна гэж ярьсан. Цагаан сар болохоос 2 хоногийн өмнө Тонхилын унаанд буузыг нь тавиад явуулсан. Сүүлд сонсоход миний дүүг зодоод, дүү маань цагаан сараар ирж чадахгүй, тэнд байгаа хүмүүстээ манайх золгохгүй шүү гээд яриад явж байсан гэсэн. Дэндүү харамсалтай, дэндүү гомдолтой. Сүүлд нь ирээд абортод орчихоод ярьсан. Абортод орох гээд ирсэн гэхэд нь манай ах надад гаргаад өгчихөөч ах нь ганцхан хүүхэдтэй. Хүүхдээ надад өгчих гэж ярьсан. Та хэд магадгүй салгаад авчихгүй яасан юм бол гэж бодож байгаа байх. Бид хэд ярилцсан. Үнэхээр нас биед хүрсэн хүмүүс хэцүү юм байна. Хүүхдийг чинь авъя гэсэн тэгэхэд Д өгөхгүй гэсэн. Гэхдээ миний дүү эгчээ “би нэг л юм хүсдэг би одон авахыг хүсдэг” гэсэн. Та хүүхэд гаргаач гэж хэлдэг байсан. Одонгийнхоо хүүхдийг төрүүлнэ гэсэн яасан гэхэд миний хань Моногоо намайг авхуулчих сонгууль болох гэж байгаа яах юм бэ гээд байна гэсэн. Энхбаярынд хоноод өглөө очиж авхуулсан байсан. Тэгээд над руу яриад эгч би явлаа гэсэн. Ийм хурдан явж байгаа юм уу? гэхэд Моногоо хөдөө явсан. 3 хүүхэд маань гурвуулханаа байна явчихаад ирье гэсэн. Миний дүү үнэхээр тэр 3 хүүхдийн төлөө байсан. Эмэгтэй хүн хүүхдийнхээ төлөө амиа золиосолдогийг миний дүү үлгэрлэж харуулсан. Хадам ээж чинь хаяанд чинь байгаа биз дээ гэхэд “үгүй ээ гурвуулаа айчихна” гэж хэлээд явсан. Гэр бүлийн хүчирхийллээс миний дүү шиг хүн олон цагийн турш тамлуулж алуулаасай гэж үнэхээр хүсэхгүй байгаа. Би хохирогчийн зүгээс биш, үзэн ядалтдаа хэт ташуурсандаа биш, Монголд нэг ч гэсэн эмэгтэй хүн ийм байдалд битгий хүргээсэй гэж хүсч байгаа. Та бүхний мэргэн шийдвэр нийгэмд зөв мессеж өгнө гэдэгт итгэж байгаа. Р.Д бол миний хайртай ээж, дүүгийн амь насыг авч одсон ийм аймаар алуурчин. Миний гомдол хэзээ ч тасрахгүй. Өдөр ирэх тутам хүний зовлон улам зузаардаг юм байна. Баяр ёслолоор хүн инээгээд явж байдаг бол би ээжийгээ, дүүгээ дурсаад нүдэндээ нулимстай Алтай дэлхийдээ сүүгээ өргөөд өнгөрөөдөг. Бид бүхний амьдралыг там болгосон. Энэ хүн амьд явах эрх байхгүй. Та бүхнийг хавтаст хэрэгт энэнээс илүү мэдээлэл байгаа. Иймээс та бүхэн үнэн зав шийдвэр гаргаасай. Шүүх бүрэлдэхүүнд санал гаргахад бүх насаар нь хорьж өгнө үү...” гэв.
Гэрч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Р.Д нь миний дүүг тарчилж тамлаж, маш хэрцгийгээр 3 хүүхдийн нүдэн дээр тамлаж алсан. Би 2, 3 удаа очиж авч байсан. Тонхил сумынхныг гартаа хийсэн. Миний дүүг очоод аврах хүн олддоггүй байсан. Сүүлд нааш авч ирэх машингүй болсон. Замд явж байсан машиныг зогсоогоод бүх хүмүүсийг нь хөөж буулгаад үснээс нь чирч аваад явсан гэж надад хүн хэлж байсан. Миний дүүг авч очоод гэр орныхондоо хэлэх юм бол ална гэж дарамталдаг. 3 буу эгнүүлж тавиад алинаар нь буудуулах юм бэ? чамайг буудна. Аль түрүүлж ирснийг нь дараагийн буугаар нь буудна гэж дарамталж байсан. Энэ бүгдийг шүүхэд хэлье гэхэд Д хариуцлага арга хэмжээ авсан. Сал гэхэд миний дүү 3 хүүхдээ бодож байна гэж хэлээд салахгүй байсан. Сүүлд хүмүүс ярихад дарамтад орсон. Үг л хэлэх юм бол танайхныг дуусгана гэж хэлээд бүх зүйлээ нуудаг болсон. Сумын төвөөс гараад явахад очиж авах хүн байхгүй. Замын машинд суулгах хүн байхгүй. Ингэж явсаар байгаад тамлаж алсан. 3 буу эгнүүлж тавиад дарамтлахад нь би цагдаад дуудаж өгсөн. Сүүлд гуйгаад аваад явсан. Архангай билүү хотоос авгайтай болсон байгаа юм. Тэр хүнээ авч ирж суугаад манай дүүг явуулсан бол бид харамсахгүй байсан. Гэдсэн дотор байсан хүүхдийг төнхүүлж авхуулсан. Миний ээж зовлонгоо даахгүй нас барсан. 3 хүн сүйтгэсэн. Энэ хүнд бүх насаар хорих ялыг нь өг. Шүүх байгууллага үнэн зөвийг тогтоож өгнө үү гэж хүсч байна. Үнэхээр харамсалтай. Хүн бодож санахааргүй тамлаж зовоон тарчлаана. Нүүр ам зүгээр 4 мөч авах эцэсгүй зоддог. Нүүр нь хүн харахад ямар ч сэв байхгүй. 4 мөч, гэдэс, хувцасны цаад талд хүн харахын эцэсгүй хүрэн эрээн зоддог байсан. Хүн харахгүй болохоор миний дүү нуудаг байсан. Бид нар салгаж авъя гэхээр 3 хүүхдээ бодож байна гэдэг байсан. Ээжид нь маш их гомдож байгаа. Бид нарт хэл хүргээгүй байж эмнэлгийн хүн дуудаад өөрөө ажлаа хийгээд явж байсан байгаа юм. Үнэхээр шившгийн хэрэг үйлдсэн. Тонхилын ард түмэнийг уландаа гишгэсэн. Манай дүү наашаа явж байгаад замдаа машинтайгаа осолд ороод үхэх дөхсөн. Би Шаргаас очиж авч ирж байсан. Сүүлд миний ээжийн гэрт шөнө орж ирээд чамайг авч явна гээд миний ээж над руу залгаад хэлж байсан. Би очоод цагдаа дуудаад цагдаа нар ирж авч яваад хорьсон. Үнэхээрийн зэрлэг, бид нарыг хүн гэж боддоггүй. Над руу нэг удаа мөнгө нэхсэн. Бид нар бүх зээлийг хаасан. Банкны зээл байсныг хаасан. Ээжээс авсан мөнгө өгөөдөх гэж яриулж байгаа. Миний аавыг шоронгоос гаргаад өгөөч бид нар яаж амьдрах вэ? Гэж яриулж байгаа юм. 02 сарын 23-нд танай шүүх хурал болсон ялгүй гарсан гэж байна гэж хэлээд Тонхилоос хүн ярьж байгаа юм. Тэгж доромжилж байгаа...” гэв.
Гэрч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач энэ хэд нэг өвөл манайд өвөлжиж байсан. Манайд хонож өнжөөд байсан. Нэг өдөр би ганцаараа гэртээ байхад пижигнээд дуу гарахаар нь харайгаад гараад ирэхэд авгайгаа зодоод замд нь том охин нь мөлхөөд явж байхад гар нь юм уу, хөл нь цохисон юм уу хамраас нь аймаар их цус гарч байсан. Тэгээд талийгаач дүү хүүхдээ тэврээд угаалгын өрөөнд цусыг нь угаасан. Тэгээд энэ дуугүй зөрөөд гарч явсан. Тэрийг л би сайн мэдэж байна. Бусдыг нь ярьсан байх. Аймаар аймаар хэрэг болоод байдаг...” гэв.
Гэрч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хөдөөнөөс орж ирээд гэртээ ганцаараа байсан. Унтаад өглөө цайгаа хийгээд сууж байхад гаднаас эмч сувилагч хоёр орж ирсэн. Яасан юу болсон гэхэд танай хажуу талын айлд ийм юм болсон байна гэсэн. Тэгээд яваад ороход талийгаачийн бие хөрсөн байдалтай. Д хажууд нь байсан. Хүүхдүүд нь ээжийнх рүү нь орсон. Тэндээс эмнэлгийн жолоочийг гуйгаад авга ахынд нь очиж хэлсэн. Авга ах нь байхгүй хөдөө явсан байсан. Авга ахынх нь хүүхэд Б гээд лам байсан. Тэр хүнийг авч ирээд талийгаачийн хажууд авч ирсэн. Тэгээд цагдаа ирээд тусгаарласан...” гэв.
Гэрч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би өөрөө сандарч очсон. Сандралтай очсон номоо уншаад гарсан. Орны доод талд шар алчуур харагдаж байсан...” гэв.
Гэрч Ц.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өглөө эрүүл мэндийн дарга над руу утасдаж хэсгийн төлөөлөгч цагдаа хоёрын утсыг авсан. Тухайн үед юу болсон юм болоо гээд утсыг нь өгсөн. 20-иод минутын дараа дахиад залгаж нөхцөл байдлын талаар ярьсан. Би тухайн үед гэнэт энэ мэдээг сонссон учир цочирдоод яахаа мэдэхгүй өрөөндөө 10-д минут бие эвгүйдээд арай итгэхгүй байсан. Тэгээд Засаг даргын орлогч руу утасдаад Болд дарга, мал эмнэлгийн дарга, жолооч Дэлгэржаргал нарын хамт тухайн гэрт нь очсон. Хашааны хаалгаар ороход эрүүл мэндийн төвийн эмч, жолооч нь байсан. Нөхцөл байдал өнгөрсөн тусламж авч чадаагүй гэдэг зүйлийг танилцуулсан. Болд дарга түрүүлээд бид нар орсон. Ороход цочирдоод би тухайн үед хүнд байдалд орж цочирдсон. Цагдаагийн газрын дарга яриад хэсгийн төлөөлөгч байхгүй учир та нөхцөл байдал дээр нь байлгаад ул мөрийг баллуулж болохгүй. Хүн амины ноцтой асуудал үүсгэж болохгүй ажил үүргийн дагуу та гаднаас нэг ч хүн оруулахгүйгээр өөрийг нь салга гэдэг үүрэг чиглэл өгсөн. би чадахгүй байна гэсэн. Та хэн нэгний тусламж аваад ул мөрийг баллуулахгүй арга хэмжээ ав гэсэн. Би аль болох хүн оруулахгүй ул мөрийг баллуулахгүйн үүднээс хүмүүст энэ байдлаа чадахгүйгээр цочирдсон...” гэв.
Гэрч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Намайг ажил дээр байхад хурлын дарга намайг дуудсан. Ийм асуудал гарсан байна. Замаараа Засаг даргын тамгын газрын орлогчийг аваад очсон . Намайг очиход хүмүүс ирсэн байсан. Би дотогшоо ороогүй...” гэв.
Гэрч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг болдог өглөө намайг гэртээ байхад Засаг даргын жолооч Дэлгэржаргал утсаар ярьж хэлсэн. Би гэрээсээ машинаа асаагаад явж байхад П-ыг соёлын төвийн гадаа явж байхад нь аваад гэр нь ирсэн. Гэрт ирэхэд Хурлын дарга, эмнэлгийнхэн, Батаа ах ирсэн байсан. Намайг ирэхэд Батаа ах орж гараад байна. Моногоог ганцааранг нь байлгамааргүй байна гэж хэлсэн. Батаа ахыг гараад ирэхээр нь би зөрж ороод Д-ийн хажууд байсан. Намайг байх хугацаанд Батаа ах, Батбаатар ах, төрийн банкны жолооч энэ хүмүүс орж гарч байсан. Батаа ах, Б, төрийн банкны жолоочийг байхад Дарвийн цагдаа ирээд Д-ийг авч гар. Энд байгаа хүмүүс гар гэж хэлээд Д-ийг бид нар авч гарсан...” гэв.
Гэрч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдэх зүйл байхгүй. Миний охин өглөө ажлынхандаа хоол цай хийж аваад явсан. Намайг орондоо хэвтэж байхад ээж сүүтэй цай та уу гэж хэлээд надад халуун савтай цай оруулж ирж өгчихөөд явсан. Үдээр банштай цай хийгээд миний хүүхдүүд ээж аавруугаа ярь гэхэд хоёр охин утсаар яриад аав одоо очлоо гэж байна. Ээж ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд охины аягатай цайг хойш нь авч тавьчихаад миний хүү цайгаа уучихаад явсан. Орой нэрээр нь хэлээд ирэх болоогүй юм болов уу гэхэд болоогүй байна гэж хэлсэн. Банштай цайны үлдсэнийг хүүхдүүд халааж өгөөд оройхон хярам буцалгаад ээж нь орж унтлаа гээд охиныхоо аягатай баншийг оруулж өгөөд өнөөх чинь хоол унд идэж байгаа юм болов уу гэхэд тэг тэг ээж гэсэн. Миний хүү архи дарс уугаагүй хүүхдүүдтэйгээ тоглоод сууж байсан гэв.
Гэрч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөртөө би юм угааж байсан. Эмээ банштай цай хийсэн байсан. Тэр өдөр аймгаас төрийн банкан дээр шалгалт ирсэн байсан. Аав цайны цагаар ирээд ээжийг аваад ирье гэхэд ээж би ажил ихтэй байгаа. Цайны цагаар очиж чадахгүй нэлээн орой тарах байх гэсэн. Тэгээд аав цайгаа уучихаад явсан. Тэгээд аав орой ажлаа тарж ирээд хамт байсан. Ээж болохоор орой бид хэдийг унтахад ирээгүй байсан. Тэр шөнө дүү сэрээд уйлсан. Би дүүгээ орондоо авч унтаад өглөө сэрсэн. Тэгэхэд ээж огт сэрэхгүй байсан...” гэв.
Шинжээч эмч Т.Алтайбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь тооны хувьд 60 гарч байна. Хэмжээс бүрээр тоолохоор 60 гарч байна. Зулгаралт үүсээгүй ч гэсэн хаван үүссэн байж болно. Олон гэмтэл үүснэ гэдэг нь олон удаа цохисноос үүсч байгаа. Зовиур шаналгаа маш их өгнө. Хамар ясны хугарал, нэг шүдний хугарал, гавал тархины гэмтэл нь жорлон дотор зогсож байгаад хажуу тийш унасан, алхаж явж байгаад унахад үүсэхгүй. Нас барахад хүргэсэн гэмтэл байрлал хэвтээ байрлалаас үүссэн... Тэр үед нүүр рүү цохиход шалан дээр хавсрагдаж цохигдоход тархины гэмтэл үүсэх учир цохилтын үед үүссэн гэж үзэж байна. Нас барсан цагийг тогтоох гээд 22 цагаас 18 цагийг хасч байгаа. Өглөө 5-7 цагийн хооронд нас барсан байх боломжтой гэж гарч байсан...Цусанд 2.1 хувь этил илэрч байгаа нь дунд зэргийн согтолттой өөрийгөө юу хийж байгааг ухамсарлах, энэ нь тухайн хүний архи даах чадвараас шалтгаалаад өөр өөр байдаг учир нарийвчлан тогтоох боломжгүй байдаг...” гэв.
Хохирогч Х.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Талийгаач Х овогтой Б миний хамгийн отгон дүү маань байгаа юм, бид нар эцэг эхээсээ 10-уулаа, би айлын том хүү байгаа юм. Талийгаач дүү маань 2006 онд Тонхил суманд банкны теллерээр ажиллах гэж очихдоо Р.Д-той танилцаж 2008 онд албан ёсоор гэр бүл болж нас барах хүртлээ 3 хүүхдийн эцэг эх болцгоосон юм. Талийгаачийн том охин Д.М нь 12 настай, дунд охин Д.Х 7 настай, бага хүү Д.Т нь 2 настай юмаа. Талийгаач маань хүнд их тусархуу, сэтгэл сайтай, айлын бага хүүхэд байсан учир жоохон эрх дураараа, хэлье гэсэн зүйлээ ичиж эмээхгүй шууд хэлчихдэг зантай байсан юм. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг 45 минутын үед манай төрсөн дүү Х.Г Улаанбаатар хотоос миний гар утасруу өөрийн гар утаснаас залгаад дүү Х.Бг Тонхил сумын төвд нөхөртөө зодуулсан байдалтай нас барсан байна гэж хэлсэн юм. Ингээд би нас барсан талаар нь дуулж мэдээд ах дүүстэй хэлж яриад Тонхил сумруу машинтай бөөндөө явцгаасан юм. Би талийгаач дүүгээ нөхөр болох Р.Д-д зодуулж нас барсан гэж үзэж байна, сая талийгаачийг оршуулж ажил явдлыг нь гүйцэтгэх үед нүүр болон, хоёр гар хэсэг нэлэнхийдээ хавдаж хөхөрч няцарсан байдалтай байсан. Нөхөр болох Р.Д нь талийгаачийг 2010 онд зодож хөөж явуулаад тухайн үед талийгаач машинаа унаж яваад Шаргын нутагт онхолдож байсан ба, энэ асуудлаараа цагдаад шалгуулаагүй ба нөхөр болох Р.Д нь Тонхил сумаас хүмүүстэй ирж машин тэргийг нь босгоод буцааж авч явсан юм. 2017 оны өвөл мөн зодоод тухайн үед аймгийн цагдаад өргөдөл өгч Батмагнай гэж байцаагч шалгаж байсан, мөн 2018 онд байх сумын төв дээр зодох үед нь манай садангийн К.О очиж салгаад бид нар аймгийн цагдаад өргөдөл өгснийг Тонхил суманд цагдаа байхгүй байсан учир Дарив сумын хэсгийн төлөөлөгч нэг залуу шалгаж байсан. Талийгаач маань сая 2020 оны 05 дугаар сарын 09, 10-ны үед аймгийн төв дээр ирсэн ба би жирэмсэн болчихсон Р.Д аборт хийж хүүхдээ авхуул гээд байна гэж ирээд аборт хийлгэчхээд буцсан юм. Мөн намайг хагас бүтэн сайнд хоол хий гэж дарамталчхаад хоол идчихээд буцаад унтаад өгдөг, намайг амраахгүй юм гэж ярьж байсан. Талийгаач дүү маань гэр бүлийнхээ дотоод асуудлыг бид нарт хамаагүй ярьж хэлдэггүй, нуудаг, бид нар сургаар дуулж мэдээд асуудаг боловч та нарт бид нарын амьдрал ямар хамаатай юм бэ, бид хоёр болж бүтээд амьдарч л байдаг гэж ярьж байсан. Тонхил сумын төвд талийгаач Х.Б-с өөр хүмүүс байхгүй, бүгд аймгийн төв болон Улаанбаатар хотруу шилжин амьдарч байгаа юмаа, харин холдсон садан төрлүүд Тонхил сумын төвд байдаг юмаа. Р.Д-д маш их гомдолтой, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг/1хх-179-181-рт/
Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Өнөөдөр өглөө 09 цагт би ажил дээрээ очсон ба хүүхдийн тасагт хүүхэд үзээд байж байтал манай эмнэлгийн эрхлэгч Э над руу залгаад “сая засаг дарга ярилаа яаралтай түргэн тусламжийн хэрэгслээ аваад гэрт хүрээд ир гэнэ хурдлаарай” гэхээр нь өрөөнөөсөө яаралтай тусламжийн хэрэгслээ авч гараад Засаг даргын гэр рүү гүйсэн. Замд колонкийн Н машинтай явж таарахаар нь дайгдаж суугаад явж байтал сувилагч Номинбилэг ирж явахаар нь аваад засаг даргын гэрт ирсэн. Ирэхэд засаг дарга Д том өрөөнийхөө орон дээр эхнэр Б-ийн толгойг тэвэрчихсэн “хурдан арга хэмжээ аваарай, туслаарай” гэхээр нь би Б-ийн гарын пүлсийг тэмтэрч үзэхэд захын судас мэдрэгдэхгүй, гар хөрсөн байдалтай байсан. Мөн Баярхүүгийн нүүр, нүд, цээж, гар битүү хөх няц болчихсон нүүр хавдартай нас барсан байсан. Даралтыг нь үзэхэд даралт мэдрэгдэхгүй амьсгал хураасан байсан. Анх дуудлага миний 99918802 дугаарын утсанд 09 цаг 12 минутад дуудлага ирснээр би шууд Засаг даргын гэрт очсон ба 09 цаг 25 минутад эмнэлгийн эрхлэгчид “Б-г нас барсан” талаар мэдэгдээд, цагдаад дуудлага өгсөн. Намайг очиж харахад талийгаачийн хэвтэж байсан хэсэгт дэрэн дээр цус болсон байсан, мөн хөнжил, шар өнгийн цамц зэрэг хувцас бага зэрэг цус болсон байсан. Шалан дээр цус болсон байсан эсэхийг мэдээгүй, анзаарч хараагүй, Би та эрт хэлэхгүй яасан юм бэ гэхэд шөнө 03 цагт унтсан, буудлаас ирсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-196-198-рт/
Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн “2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргэн П-ын гэрт очиж дөнгөж төрсөн охин болох Б-г эргэж тойрч сууж байгаад орой нар жаргасан байхад хүрж ирээд гэртэй ороод унтсан.Өглөө нь талийгаач охин маань 09 цагийн үед гэрт орж ирэхдээ халуун сав барьчихсан байсан ба ээж сүүтэй цай уу гэж хэлээд өгчихөөд гараад явсан. Тэгэхдээ төвөөс шалгалт ирчихсэн гэж байсан ба удалгүй хүүхдүүд нь орж ирэхээр нь цай уу гэтэл үгүй гэрт бууз идээд цай уучихлаа гэхээр нь хэн бууз хийсэн юм бэ гэтэл өчигдөр манайх бууз хийгээд, ээж ажлынхандаа бууз авч явсан юм гэж ярьж байсан. Тэгээд өдөр Дийн хоёр том хүүхэдтэй нь цуг хамжаад банштай цай хийчхээд том охин Мөнхзулыг нь аав ээж хоёрлуугаа залгаад ирж цай уу гэж хэлээтэх гэсэн. Тэгтэл аав хүрээд ирье гэж байна, ээж ажилтай байна гээд утсаа тавьчихлаа гэсэн. Удалгүй хүү Д ирээд бид нар ширээ тойрч суугаад банштай цайгаа уучихаад би талийгаач охиндоо аяганд банштай цай хийж тавьсан. Ингээд оройхон тийш охинд тавьсан банштай цайны банш нь байхгүй болохоор охинд тавьсан цайны баншийг хэн түүгээд идчихсэн юм бэ, ямар шинжгүй юм гэтэл том охин нь би нэгийг нь аваад идчихсэн юм гэж хэлсэн. Ингээд орой аав нь гэрт орж ирээд хүүхдүүдээ гэртээ оръё гээд дагуулаад орсон. Би хэсэг байж байгаад гэрт нь яваад ортол Д хүүхдүүдтэйгээ телевизор үзээд сууж байхаар нь би талийгаач охиндоо тавьсан аягатай банштай цайгаа оруулж ширээн дээр нь тавьчхаад ээж нь орж унтлаа гэхэд хүүхдүүд нь ээж ирчхээд явсан гээд хүү маань та орж унт унт гэсэн. Ингээд гэртэй ороод унтсан. Өглөө нь 08 цагийн үед босоод гэрээ цэвэрлээд сууж байтал хүү мотоциклоо асаагаад хөдлөөд хашаанаас гараад явж байсан. Тэгтэл удалгүй том охин Мөнхзул нь гэрт харайж орж ирээд эмээ эмээ ээж нэг хөдлөхгүй сонин байна ш дээ гэхээр нь гэрлүү нь яваад ортол орон дээрээ доошоогоо хараад хэвтэж байхаар нь ууцан дээр нь миний охин яаваа гээд дараад дуудтал чимээгүй байхаар нь сандарч гараад гэрлүүгээ ороод гэрт байсан бурхны судраа авч харайгаад орох үед Д ирж байсан ба чи охин яачихваа гээд араас нь гэрт нь ортол хүү Д ээж та хүүхдүүд аваад гэрлүүгээ орж бай гээд гар утсаараа эмчээ хурдлаарай гээд ярьж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй, нэг ухаан ороход баахан хүмүүс ирчихсэн сууцгааж байсан юм. Би тэр шөнө огт ямар ч дуу чимээ дуулдаагүй, байшинд байдаг хүмүүсийн дуу нь огт дуулдаггүй юм байна” гэх мэдүүлэг/1хх-205-207-рт/
Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай ажил 2020 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн үед дуусаад бид 4 буудалд ороод хоол унд идээд, манай жолооч 1 шил архи гаргаад тэр архийг нь бид 4 хувааж уугаад дуусаж байх үед буюу 22 цаг өнгөрч байхад талийгаач 1 шил виски авч ирсэн юм. Тэгээд бид 5 тэр вискийг ууж дуусаад, би Г, П болон талийгаач бид 4 буудлаас гарсан бөгөөд бид 4 ээлжилж нойл /00/ ороод Ганбаяр бид 2 буцаад буудлын өрөө рүү орсон. Харин П талийгаачтай хамт архи авч ирэх гэж явсан юм. Тухайн үед талийгаач “Нэг айлаас архи авч ирнэ” гэх мэт зүйл ярьж байсан юм. Мөн би нэлээд согтсон байсан. Харин удалгүй буюу 10 орчим минутын дараа /цаг хараагүй байсан бөгөөд цагийг тодорхой сайн санахгүй байна/ 0,75 литрийн 2 шил Экс гэх нэртэй архи, мөн ундаа, ус аваад ирсэн юм. Тэгээд тухайн 2 шил архийг ууж байтал талийгаач руу нөхөр нь залгаад “Хаана байгаа талаар асуугаад ороод ир” гэж хэлэхэд талийгаачийн нөхөр гэх хүн орж ирсэн бөгөөд талийгаач архи уухаа больсон. Харин бид нөхөртэй нь хамт, авч ирсэн 2 шил архийг уусан юм. Тэгээд 2 шил архийг ууж дуусаад талийгаачийг нөхөртэй нь явахаар гарахад нь Пүрэвдорж гаргаж өгөөд буцаж орж ирээд унтаж амарсан юм. Ямар нэгэн хүн хүргэж өгөх гэж яваагүй. Талийгаач буудлын өрнөөс гарч, орохдоо унаж тусаагүй, биеэ хэвийн авч явах чадвартай байсан.Мөн талийгаач П-ой архи авч ирэх үед талийгаачийн хувцас, хунар шороо болоогүй, цэвэрхэн байсан. Биднийг буудлаас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед гарахад талийгаачийн гадуураа өмсөж байсан хар өнгийн хантааз байхаар нь буудлын өрөөнд үлдээгээд гарсан юм. Харин өөр зүйл үлдээгээгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-246-247-рт/
Гэрч Ш.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай шалгагч нар шалгалт дуусаад буудлын өрөөндөө орж амарцгаасан ба хөзөр тоглоод сууж байхад аймгийн Төрийн банкны жолооч Алтансэлэм 1 шил Экс нэртэй архи гаргаж задалсныг 4-үүлээ хувааж ууцгаасан. Тэгээд маргаашийнхаа ажлыг ярилцаад сууж байтал талийгаач Х.Б гаднаас ганцаараа нэг шил нэрийг нь мэдэхгүй виски архи авч орж ирээд “одоо унтаж амрах гэж байгаа юм чинь” гээд бид нарт өгсөн. Тэр вискиг талийгаач өөрөө бид нарт тойруулж хийж өгөөд өрөө бас уусан. Ингээд архи дуусаад талийгаач “жолооч надтай хамт явчих, таньдаг хүнээс архи аваад ирье” гэхээр нь бид нар “жолооч уучихсан юм чинь хэрэггүй” гээд би талийгаачтай хамт гараад ертөнцийн зүгээр урагшаа явж байгаад баруун эргээд нэг айлын гадаа очсон. Талийгаач хашаагаар дотогш ороод удалгүй 2 шил Экс нэртэй 0.75 литрийн архи, ундаа аваад гарч ирсэн. Бид хоёр тэндээс шууд буудал орж нөгөө хэдтэй архийг хувааж уусан. Тухайн үед би цаг хараагүй ба баримжаагаар 00 цаг болж байсан байх.. Тэгээд авч ирсэн 2 шил архины 1 дэх архи талдаа орж байх үед талийгаач Х.Б “нөхрөө дуудчихъя” гээд нөхөр рүүгээ залгаж байсан. Ингээд удалгүй талийгаачийн нөхөр гээд дээгүүрээ бараан өнгийн цамцтай махлаг дуу залуу орж ирээд бид нартай танилцаж гар барьж мэнд мэдээд хамт суусан. Бид нар тухайн үед архи уугаад хөзөр тоглоод сууж байсан ба талийгаач нөхөртэйгөө нийлээд бид нартай хамт тоглоод архинаас уусан. Энэ үед жолооч Алтансэлэм унтаж байсан ба ер нь бүгд л архинаас ууж согтоцгоосон байсан. Яг цагийг нь санахгүй байна талийгаач нөхөртэйгөө миний санаж байгаагаар нэг удаа бие засахаар гарсан ба удалгүй буцаж орж ирээд сүүлийн шилтэй архи бараг дуусгаад тэр хоёр харьж амрахаар болсон. Тухайн үед Ганбаяр бид хоёр үлдсэн байсан ба би Х.Б түүний нөхрийг үүдэнд гаргаж өгөхөд нөхөр нь мотоцикльтой ирчихсэн байсан. Би үүдний шатнаас буулгүй тэр хоёрыг гаргаж өгсөн ба тэр хоёр өөрсдөө мотоцикпь дээрээ сууцгаагаад явцгаасан...” гэх мэдүүлэг /1хх-231-234-рт/
Гэрч Х.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн “...талийгаач Х овогтой Б нь миний хамгийн бага дүү байгаа юм. би Хожгор гэж хүний дээрээсээ 7 дахь хүүхэд нь байгаа юм. Талийгаач маань 2007 онд Тонхил сумын харьяат Р-ийн Д-той Тонхил сумын төвд албан ёсоор гэр бүл болоод 3-н хүүхдийн эцэг эх болцгоосон юм. Ингээд гэр бүл болсноос хойш Р.Д нь гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэж байна гэж үзэж байна. Ингэж амьдрах хугацаандаа Д нь манай дүү Б-г 2010 онд би яг он сарыг нь сайн санахгүй байна саарал өнгийн пажеро машинаа унаж Тонхил сумаас аймагруу ганцаараа явж байгаад Шарга сумын төхөмийн хөндийд онхолдоод Мөнхөө, Тонхил суманд байдаг хоёр ахруугаа залгаад хэлсэн тул Мөнхөө ах, эхнэр Н нар аймгийн төвөөс, Тонхил сумаас манай дүү Г, Алтан Соёмбо багийн бага сургуулийн захирал У нөхөртэйгөө цуг гараад тэгээд машиныг нь хээр хаяад нөгөө хэд дүүг маань аваад явж байгаад бид нар замд тааралдаад бид нар Дүүгээ аймаг руу авчраад Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн ба эмчилгээ хийлгэж гарчихаад буцаад Тонхил сум руу нөхөр хүүхэд дээрээ очно гэхээр нь манай ах дургүйцсэн боловч бид хоёр дахин тийм асуудал гаргахгүй гэж хэлээд явсан байгаа юм. Мөн 2015-2016 оныг дамнаж дүүг маань Д зодоод байна гээд над руу залгахаар нь хоёр ахдаа хэлсний дагуу М, Г ах хоёр явж Тонхил сумаас очиж дүүгээ аймаг дээр авчирсан ба тухайн үед манай дүү сумын төв дээр авга ах одоо нас барсан М-нд байж байсан гэсэн. Ингээд талийгаачийг эмнэлэгт хэвтүүлсэн боловч ардаас нь Д ирээд бид нарт дахин ингэж зодож цохихгүй гэж ам тангаргаа өгье гэж хэлээд манай ах нар гомдол гаргаад цагдаад шалгуулж байсан. Ингээд тэр үедээ хоорондоо зохицоод Тонхил сумруу талийгаачийг аваад явсан юм. Д дүүг маань хүний нүднээс далдуур их зоддог байсан юм байна лээ. Мөн талийгаач маань эгч Э-тай Д намайг зодоод болохгүй юм байна гэж хэлж ярьж байсан юм байна лээ. Мөн 2020 оны 05 дугаар сарын 09-ны өдөр аймагт ирээд эмнэлэгт хүүхдээ авхуулчхаад явсан ба очоод 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Тонхил сумын ХААН банканд ажилладаг /99800009/ гэж найз хүүхэнтэйгээ уулзаад би хотруу ажилтай явчхаад ирээд жирэмсэн болсон талаараа нөхөртөө хэлсэн чинь чи хот явж ирэхдээ жирэмсэн болоо биз явж авхуул гэж хэлээд аймаг явуулахдаа зодсон тэгээд би аймаг явж үр хөндүүлсэн гэж ярьсан байна лээ, энэ найз нь энэ тухайгаа ярих байлгүй. Мөн 2016 оны 12 дугаар сард гэртээ Р.Д нь 3 ширхэг буу гаргаж ирээд аль буугаар нь алуулах бэ гэж талийгаач дүүгээс минь асууж байсныг М ах мэдээд цагдаад тухайн үед мэдүүлж байсан гэсэн Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, яг хэрэг болсон өдрийн 15 цагийн үед Тонхил суманд очоод талийгаач дүүгийнхээ том охин М-тай нь уулзаж ярилцаад ээжийгээ аварчихгүй яаваа гэтэл миний ээж үхсэн, би аавыгаа ээжийг алсан гээд хэлчих юм бол би хоёр дүүтэйгээ бүтэн өнчин болчихно ш дээ гэж хэлсэн. Маргааш нь Мөнхзул ирээд надад аниа би ээжийгээ зүүдэллээ ш дээ гэхээр нь ээж нь тэгээд юу гэж байна гэж асуутал болдог юм болдгоороо боллоо гэж хэллээ гэсэн юм. тэгэхээр би энэ үгийг Д-ийн ах дүүс зааж өгсөн байх гэж үзэж байна. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг/2хх-1-4-рт/
Шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай Талийгаачийн биед баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, 21-р шүдний булгарал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салст, 2 талын дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан, баруун чихний дэлбэн болон урд хэсгийг хамарсан баруун чихний ар хэсэг, эрүүний баруун булан, эрүүний ооч хэсэг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнг хамарсан, зүүн чихний ар хэсэг, баруун эгмийн доод хэсэг, баруун суганы урд дээд хэсэг, баруун шуу, баруун тохой, баруун бугалаг, баруун бугуй, баруун алга, зүүн бугалаг, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, баруун мөрний урд хэсэг, зүүн хөхний зүүн тал, баруун хөхний зүүн дээд хэсэг, зүүн эгмийн доод хэсэг, зүүн ташаан толгой, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун тавхайн гадна доод хэсгүүдэд цус хуралт, баруун доод зовхи, баруун доод зовхины баруун тал, баруун хацрын төвгөрийн баруун тал, эрүүний оочны баруун тал, доод уруулын баруун тал, баруун чихний дэлбэнгийн доод хэсэг, дагзны төвгөрт зулгаралт, хуйхны болон нүүрэн хэсгийн хаван гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл нь нас бархад нөлөөлсөн байна. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.Талийгаачийн биеэс авсан цусанд 2,1%, ходоодны шингэнд 2,5% этил илэрч байгаа нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.Талийгаач нь баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл авсны улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна.Талийгаачийн үтрээнээс авсан арчдаст эр бэлгийн эс илрээгүй, бэлгийн замын халдварт өвчин илрээгүй” гэх дүгнэлт /2хх-92-97-рт/,
Гэрч Н.З-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Оройны 08 цаг 30 минутын үед шалгаж дуусаад тайлангаа танилцуулж, бид нараар гарын үсэг зуруулаад шалгалт дууссан. Бүх тамгаа сейфэндээ хийгээд цагаа бүртгүүлээд хаалгаа түгжиж гараад хаалтаа өгөхөд 22 цаг 08 минут болж байсан. Захирал Засаг даргаруу яриад намайг ирээд аваадхаач гэж ярьж байсан. Тэгээд теллер бид 2-ыг наанаа түр байж бай, би цааны халуун саваа тавьчхаад эргээд хүрээд ирье гээд явсан. Явчхаад тун удалгүй буцаад ирсэн. Явахдаа намайг ундаа авч бай гэсэн болохоор дэлгүүрээс ундаа авчихсан хүлээж байсан. Засаг дарга захирлыг хүргэж ирчхээд буцаад яваад өгсөн. Захирал теллер бид 2-ыг гэртээ харьж амар, би энэ шалгалтын хүмүүстэй уулзчихаад харина гэхээр нь бид 2 яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-202-204-рт/,
Гэрч Ц.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед ажилдаа ирэхэд Засаг дарга Р.Д миний өмнө ирээд хуруугаа уншуулаад өрөөрүүгээ орж байсан .09 цаг 40 минутын үед сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Э надруу залгаад наана чинь юу болсон бэ хэсгийн төлөөлөгч, цагдаа нар байна уу гэхээр нь би та яах гэсэн юм бэ гэхэд яаралтай холбогдох хэрэгтэй байна. Утасных нь дугаарыг өгөөч гэхээр нь хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын дугаарыг өгсөн. Би эргээд Э-руу залгаад яасан хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай холбогдсон уу гэж асуухад холбогдсон. Наана чинь аюултай юм болсон байна. Засаг даргын гэр бүлийн хүн нас барсан байна. Манай эмч хажууд нь байна өөр хүн байхгүй гэж байна. Засаг дарга надад тусламж үзүүлээч гэж ярьсан. Эмч очиход аль хэдийн өнгөрсөн байна гэнээ... Б, О бид 3 дотогш ороход Д том өрөөнийхөө орон дээр Б-ийн толгойг тэвэрчихсэн ингэж болохгүй шдээ гээд уйлаад сууж байсан... гэх мэдүүлэг /1-р хх208-210-рт/,
Гэрч Г.Ц мөрдөн байцаалтад “...Бид нарын хажууд хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэж байгаагүй. Талийгаач Х.Баярхүү нь надтай 1-2 жилийн өмнө надад хэлэхдээ би нөхөртэйгөө хэрүүл маргаан хийгээд манай нөхөр Р.Даваадорж намайг зодлоо гэж хэлж байсан. Тухайн үед он сарыг нь санахгүй байна. 2019 онд санагдаж байна...” /1-р хх111-113-рт/,
Гэрч Х.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Талийгаач Х.Б нь одоогоос 2-3 жилийн өмнө Р.Д-д зодуулсан тэгээд ах эгч нар нь мэдсэн талаар надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-214-215-рт/,
Гэрч К.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Р.Д нь 2018 онд талийгаач Х.Б-г зодсон байсан. Бие нь хөөхөрсөн, үснээс нь зулгаасан. Үс нь унасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-217-219-рт/
Насанд хүрээгүй гэрч Д.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...өглөө 09 цагт сэрэхэд аав ажилдаа явж байгаа бололтой том өрөөнөөс гараад гал тогооны өрөө рүү орж байсан. Би босоод гал тогоонд орж цай чанах гэтэл гал тогооны хөшиг унасан байсан. Би цайгаа чаначхаад ээжийг очиж сэрээх гээд очтол бүсэлхийнээс доош хэсэг нь хөнжилтэй доошоогоо хараад нүүрэн хэсгээрээ дэрэн дээр дэрлээд хэвтчихсэн. Гарын доорх ягаан гудас цус болчихсон, гар нь хөхөрсөн байхаар нь ээжийн нуруун дээр дараад чичирхийлсэн боловч босохгүй байсан, учир эмээ О-д орж ээж сэрэхгүй байна гэтэл эмээ надтай цуг гэрт орж ирээд ээжийн нуруун дээр дараад босоорой гэсэн боловч ээж босохгүй байсан... 2017 онд аав ээжийг юунаас болсон юм бүү мэд, нэг өдөр зодоод хөлнийх нь орчимд гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-220-222-рт/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-3-25-рт/
Р.Д-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-26-30-рт/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-62-70-рт/
Теле хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-79-80-рт/
Төрийн банк гэсэн бичиглэлтэй дискт хийсэн үзлэг /1хх-81-83-рт/
Тонхил сумын Засаг даргын тамгын газар гэсэн бичиглэлтэй дискт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-88-100-рт/
Шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 169 дугаартай "Р.Д-ийн баруун гарын сарвууны ар хэсэг, эрхий хурууны алга хэсэгт цус хуралт, баруун гарын эрхий хурууны алга болон шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон” гэх дүгнэлт /2хх-71-72-рт/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 2974 дугаартай “...яллагдагч Р.Д-ийн баруун зүүн хөлийн арчдас гэх дээжин дээр цус илэрсэн, уг илэрсэн гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь тогтцоороо талийгаач Х.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт,
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-89-90-рт/, хохирол төлбөрийн талаар баримт /1хх-109-150-рт/, Х.Гыг хохирогчоор тогтоосон тогтоол /1хх-177-рт/, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /1хх-178-рт/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-179-рт/, гэрч Ц.Ө-ийн мэдүүлэг /1хх-186-рт/, гэрч П.Д-ын мэдүүлэг /1хх-189-рт/, гэрч М.Э-н мэдүүлэг /1хх-193-рт/, гэрч К.О-ийн мэдүүлэг /1хх217-рт/, гэрч Г.Гын мэдүүлэг /1хх224-рт/, гэрч Б.Н-ний мэдүүлэг /2-р хх13-15-рт/, гэрч Ч.Д-ын мэдүүлэг /2хх-31-рт/, гэрч Б.С-ийн мэдүүлэг /2хх-63-рт/, гэрч Х.Ж-н мэдүүлэг /2хх-66-рт/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2хх-242-рт/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол /3хх-11-рт/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримт /3хх-52-рт/, гэрч Н.Н-ийн мэдүүлэг /3хх-69-рт/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /3хх-81-рт/, зээлийн гэрээ /3хх-94-рт/, ажил байдлын тодорхойлолт /3хх-133-рт/, ажил байдлын тодорхойлолт /3хх-185-рт/, асран хамгаалагчаар түр тогтоосон тогтоол /3хх-206-рт/, эрүүгийн хариуцлагын талаар нотлох баримт /3хх-232-рт/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол /4хх-12-рт/, гэрэл зургууд, гэрэл зургууд /1хх100-рт/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Х.Г нь 10 хүүхэдтэй айлын том хүүхэд нь отгон дүүгээ хүний гарт харамсалтайгаар алдчихаад сууж байгаа. Алдах алдахдаа 3 хүүхдийнх нь эцэг, нэг насны ханиар сонгосон хүний гарт харамсалтайгаар амиа алдсан ийм хэрэг байгаа. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь нийгмийг цочроосон хаалттай хаалганы цаана болдог. Ил болж байсныг нь шүүх хуралдаанд оролцож байгаа гэрчүүд, хавтаст хэрэгт цугларсан гэрчүүд ах дүүс нь ярьж байгаа. Далд болсон зүйлийг бид таашгүй. Ингэж явсаар нийгмийг цочроосон үйлдэл болоод хууль тогтоох байгууллагын хэмжээнд яригдаж байгаа үйлдэл. Монгол Улсын иргэн, нэг сайхан бүсгүй, хайртай ах эгч нарын дүү, 3 хүүхдийн ээж ийм хүн өнөөдөр нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан. Шинжээч эмчийг дүгнэлт танилцуулах гээд тоолж байхад би бас давхар тооллоо. Тэр жижиг хөхрөлт зулгаралт нийлээд 69, дээрээс нь шүдний хугарал, тархины гэмтэл, хамрын хугарал үүссэн. Энэ 69 гэмтлээс 69 удаа цохидоггүй юмаа гэхэд хэдий хэр хэмжээний үйлдэл нөлөөлсөн байж хүний биед толгойноос эхлээд хөлийн тавхай хүртэл гэмтэл учрах вэ? Хүний хөлийн тавхай, алга хөхөрч гэмтсэнийг би анх удаа энэ хэргээс харж байна. Ямар хэмжээний ямар үйлдэл хийж байж хүний толгойны орой зулайн хэсгээс хөлийн ул хүртэл хөхөрдөг юм бэ?. Ямар үйлдэл бий болсон болох нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хувцаснаас тодорхой харагдана. Би ханийнхаа хувцсыг тайлсан юмаа гэж байна. Хүний хувцсыг урж тасдаж тайлдаг юм уу? Фудволкыг нь ураад тасдаад тайлдаг юм байж гэхэд дотуур хувцаснуудыг нь яагаад тас татаад урсан юм. Мэдээж 3 хүүхэдтэй том хүүхэд нь 12 настай болсон эх хүн орондоо нүцгэн унтахгүй л байх. Ийм нөхцөл байдалд хэргийн газарт юу болсон гэдэг дээр бид нар дүгнэлт хийх нь илүүц байх. Энэ нөхцөл байдал дээрээс маш тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр улсын яллагчийн оруулж ирсэн зүйлчлэл хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч нараас асуухдаа гэмтэл учирсан байсан уу. Хөхөрсөн байсан уу. Няцарсан байсан уу гэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд сэтгэл санааны дарамтад оруулахыг хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор хуульчилсан байдаг. Аргаа бараад машин унаад ганцаараа явсан байх уу, энэ их гэр бүлийн хүчирхийллийг тэсч байсан эмэгтэй хүн аргаа барсандаа л тусламж гуйж хүмүүс рүү ярьдаг байсан байх. Амь тасарсан энэ мөчид тусламж гуйх боломжгүй байсан нөхцөл байдал хэргийн газрын үзлэгээс харагдаж байгаа. Шалан дээр дуссан цус, шалан дээр цугларсан үс, шкафан дээр очиж үсэрсэн цус, ямар тохиолдолд шкафан дээр цус үсрээд тогтох вэ? Үүн дээр бид нар нэгийг бодож тунгаах нь зүйтэй. Шүүгдэгчийн биед үзлэг хийхэд хөлийн хуруу, хөлийн өсгийнд цус гэж байгаа. Дэвсээд байсан юм уу? нэг бол цус мэлийсэн байхад гишгээд яваад байсан юм уу? ийм л дүгнэлт хийхэд хүрч байна. Тэгэхээр эрэгтэй хүний хөлөнд дэвсүүлээд байж байгаа тэр турьхан эмэгтэй хүн. Улсын яллагч левчигийг нь өргөөд харуулж байна. Үүнийг нийлүүлээд харахад ямар уяхан туяхан болох нь харагдаж байгаа. Тэр нөхцөл байдлыг яаж тэсч тэвчиж өөртөө тусламж дуудах бололцоогүй нөхцөл байдалд амь эрсэдсэн гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Гэрч нарын мэдүүлгүүдээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан. Тиймээс зүйлчлэл дээр гэр бүлийн хүчирхийлэл гэж орж ирсэн. Онц харгис хэрцгий гэдгийг тайлбарлахдаа хүүхдүүд мэдээгүй байсан, хүүхдүүд хараагүй гэж өмгөөлөх байх гэж бодож байна. Гэхдээ олон удаагийн үйлдэл олон удаагийн гэмтэл учруулж байгаа нь онц харгис гэдэгт орно. 69 удаагийн үйлдэл нь тухайн хүнд ямар үйлчлэл үзүүлж байсныг харуулна. Биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, шүүгдэгч өөрөө хэлж байгаа. Би жорлонд түшиж аваад татаж босгосон гэдэг. Тэгэхээр согтуурсан, биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал байсан байна. Энэ тогтоогдож байна. Тэр үүднээс амиа авруулахын тулд орилж хашгачиж чадаагүй. Тэр үүднээс тусламж гуйж чадаагүй байх. Үнэхээр эрүүл байгаад биеэ хамгаалах чадвартай байсан бол энэ хүн утсаар яриад нэг хүн рүү ярьж тусламж гуйх боломжтой байсан байх. Эхний цохилтоор ухаан алдсан байхыг үгүйсгэхгүй. Ухаан алдсан байхад энэ олон удаагийн үйлчлэлээ хийгээд байсанг үгүйсгэхгүй. Бид нар ямар хараад сууж байсан биш. Ерөнхийдөө хэргийн дүр зураг маш тодорхой бууж байна. Тэр их гэмтлийн дараа нас барж байгаа хүн ямар их зовиурь шаналгаа эдэлж байсан нь хэнд ч ойлгомжтой нөхцөл байгаа. Тайлбартаа бусад зүйлээ тодруулж дэлгэрэнгүй яръя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш дүгнэлтдээ “...Шүүх хуралдаанд оролцохоос өмнө манайх байр сууриа илэрхийлсэн байгаа. Гэм буруу дээр маргахгүй. Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гэм буруу дээр маргахгүй байгаа. Тухайн олон тооны шарх гэмтэл учруулсан гэдэг дээр мөн маргахгүй. Үүнийг яаж учруулсан гэдгээ мэдэхгүй, санахгүй байна гэдэг болохоос олон тооны шарх гэмтэл учруулсан гэдэг дээр маргадаггүй. Ар гэрийнхэн нь гэрчээр оролцож байна. Үүн дээр хүний амь нас хохирсон байгаа. Эндээс өмгөөлөгчийн зүгээс уучлалт хүсч байна... Хууль зүйн дүгнэлтийн хувьд 3 дүгнэлт хэлнэ. Нэгдүгээрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Энэ үйлдэл нь миний үйлчлүүлэгчийн хийсэн үйлдэл, амь хохирогчийн биед учирсан гэмтэл шархыг харахад олон тооны зовуурь шаналгаа үүсгэсэн байгаа нь харагдаж байна. Гэхдээ онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдгийг Улсын Дээд шүүхээс тайлбарласан тайлбар байгаа. Ямар нөхцөлд онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх юм гэхээр Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор энэ шинжийг харахаас гадна гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний 564 дугаар тогтоолоор хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харилцаа, хохирогчийг тарчлаан зовоож, шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой гэж байна. Ингэхээр улсын яллагчийн гэм буруутайд тооцох дүгнэлт болон яллах дүгнэлтэд дурдсан. Гэтэл Улсын дээд шүүхийн тайлбарт 2 нөхцөл байдлыг гэрчилсэн байхыг тогтооно гэж байгаа. Хохирогчийг үхэлд хүргэе гэсэн хүсэл зориг нь ямар элементээр тогтоогдож байгаа гэдэг нь харагдахгүй байна. Нотлох баримтаар нотолсонгүй гэж үзэж байна. Өнөөдөр 3 хүүхдийг нь төрүүлээд өгсөн эхнэрээ алчихъя, алах алахдаа зовуурь шаналгаа үүсгээд ална гэдэг санаа зорилго сэдэлтэйгээр алъя гэдэг хүн биш араатан байхгүй. Хэргийн нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу 6 байдал байгаа. Улсын Дээд шүүхийн тайлбараар нотолсон байхыг шаардана гэж байна. Тэгэхээр нотолбол зохих байдлаа олон тооны шарх гэмтэл үүсгэсэн, нөгөөх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг нь 16.2-оор нотлогдох ёстой. Гэтэл нэг шинж нь нотлогдохгүй нөхцөл байдал үүсч байна. Шинжээч Т.Алтайбаатар хэлж байна. Үхэлд хүргэх гэмтэл нь нэг удаагийн хүчтэй цохилт юм уу? 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэж байна. Энэ байдлаас хууль зүйн дүгнэлтийн хувьд онц харгис хэрцгий арга гэдэг нь ийм арга байна. Энэ талаар нотлох баримт байхгүй байна. Үүнийг харж үзээсэй. Хоёрдугаарт: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд 2.8-аар оруулж ирсэн байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өмгөөлөгчийн зүгээс эргэлзээтэй байна гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр ерөнхийдөө хүчирхийлэл үйлдэгдэж байсан гэдгийг нотлоод байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаар тогтоолд гэр бүлийн хүчирхийллийн шинжийг юу гэж үздэг вэ гэхээр гэр бүлийн хамтын амьдралтай болон ойрын төрөл садангийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад суурилсан харилцааг тодорхойлно гэж байгаа. Тэгэхээр гэр бүлийн хамаарал бүхий хүн байгаа юм. Гэр бүлийн хамаарал бүхий гэдэг шинж нь нотлогдоод байна. Байнгын шинжийг нотлох ёстой. Байнгын шинжийн хууль зүйн ойлголт нь 3 буюу түүнээс дээш. Тухайн үед Дарвийн цагдаад мэдэгдэж байсан талаар 3-4 гэрч гэрчлэхээр 3-4 үйлдэл хийсэн юм шиг харагдаад байгаа. Хавтаст хэрэгт авагдсан улсын яллагчийн шинжлэн судалснаар 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн хохирогч нь гомдол саналгүй, сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтын үндсэн дээр хэрэгсэхгүй болгосон нэг үйлдэл харагдаж байгаа. Байнгын шинжийг агуулсан өөр 2 үйлдэл нь хаана үйлдэгдэж байна гээд харахаар гэрч нарын мэдүүлгээр харахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал харагдана. Тухайн хэргийг хаана хэзээ ямар сэдэл зорилготой үйлдэгдсэн гэдгийг тогтооно. Энэ 6 шинжийн аль нэгийг агуулаагүй тохиолдолд гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэхгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг барихаар гэрч нарын мэдүүлгээр харахаар нотолбол зохих байдал нотлогдохгүй байна. Өмгөөлөгч нь хэлж байна. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэдэг нь харагдаж байна. Үйлдэгдэж байжээ гэж байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч зөвхөн эмэгтэй хүн байна гэж байхгүй. Тэгэхээр гэрч нарын мэдүүлж байгаа тухайн үед хоёулаа муудалцаж байсан. Муудалцсан гэдгээ амь хохирогч хэлж байсан. Тухайн үйл баримтаар гэр бүлийн хүчирхийллийг яг хэн үйлдсэн гэдэг байнгын шинжээ ялгаж гаргах ёстой. Нэг үйлдэл нь цагдаагийн газраар тогтоогдсон. Нөгөө хоёр үйлдэл нь тогтоогдохгүй байна. Тэгэхээр байнгын шинж алдагдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдэг 2.8 дугаар зүйлд заасан шинж байхгүй гэж үзэж байна. Гуравдугаарт: Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэж байгаа. Хууль зүйн ойлголтыг улсын яллагч хэллээ. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5659 дугаар тогтоолын үндэслэлийг ярьж байна. Өнөөдрийн хэргийн тухайд согтуурсан байсан гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ тайлбараар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгоно гэж байгаа. Нотлох баримтаас харахаар өөрийгөө хянах чадваргүй гэдгийг тодорхойлох нотлох баримтыг улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн талаас судалсангүй, хавтаст хэрэгт авагдсангүй. Дунд зэргийн согтолттой. Амь хохирогчийн дунд зэргийн согтолтыг даах чадвартай юм уу, үгүй юу гэдэг дээр нотлох баримт байхгүй учир хуульч нар хийсвэр дүгнэлт гаргаад үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Энэ хууль зүйн дүгнэлтийг ярьснаар гэм буруу дээр маргаж байгаа гэж ойлгож болохгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Гэм буруугаа бүрэн хүлээж байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр гэм буруутайд тооцох үндэслэлийн хувьд шүүх бүрэлдэхүүн миний хэлсэн Улсын дээд шүүхийн тайлбарыг харгалзаж үзнэ үү. Гэм буруутайд холбоотой хохирол төлбөр шийдэгддэг. Хохирол төлбөртэй холбоотой шүүгдэгчийн ар гэрийн гэрчийн мэдүүлгээр болон хүүхэд нь ч гэсэн хэлж байна. Эмээтэйгээ амьдарч байгаа. Эмээ тэтгэврийн зээлтэй. Манай орлого бид гурвын тэтгэмжийн мөнгөөр амьдарч байна гэсэн. Тэгэхээр ийм ч утгаараа 6.450.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан. 6.147.000 төгрөгийн нотлох баримт өгсөн байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 7 сая төгрөг төлсөн. Энэ буяны мөнгөнөөс төлсөн учир бид нэхэмжлэх боломжгүй гэж хэлсэн. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Р.Д-ийн хувьд хохиролд төлөх төлбөргүй гэж үзнэ үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан “...Хохирогчийн ар гэрээс өөрийн үйлчлүүлэгчийн өмнөөс хүлцэл өчиж маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хувьд өмгөөлөгч бид нар хуульд заасан үүргээ хэрэгжүүлж өөрийн үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа. Р.Д-д улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангийн хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ прокурорын шатнаас хүсэлт бичээд явж байсан. Р.Д-ийн хувь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Онц харгис хэрцгийгээр гэж байгаа. Онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчид маш олон тооны гэмтэл, шарх учирсан байна гэж дангаар ойлгох боломжгүй гэдгийг Дээд шүүхийн тайлбарт тайлбарлаж өгсөн. Үүнийг боломжгүй гэдгийг Д.Бум-Аюуш өмгөөлөгч тодорхой тайлбарласан байгаа. Р.Дийн ямар үйлдлийн улмаас онц харгис хэрцгий гэж үзээд байгаа юм гэдгийг хавтас хэрэгт хангалттай сайн тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Амь хохирсон гэмтэл нь толгой дагзанд учирсан гэмтлийн улмаас нас барсан. Үнэхээр амь хохирсон тэр үйлдэл дээр онц харгис хэрцгий гэж үзээд байгаа юм уу? Дийн яг ямар үйлдлээр хэд цохисны улмаас учирсан гэдгийг хавтас хэргийн материалд бүрэн тогтоож чадаагүй. Энэ нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Эргэлзээтэй байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт байгаа. Үүн дээр онц харгис хэрцгийгээр гэдгийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Онц харгис хэрцгийгээр гэдгийг тайлбарласан байдаг. Гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийг үхүүлэхийн тулд гэж байгаа. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэж байгаа санаа сэдэлтийг нь харахад би энэ хохирогчийг алчихъя, олон тооны гэмтэл шарх үүсгээд алчихъя гэсэн санаа сэдэл харагдахгүй байгаа. Энэ нь юунаас харагдаж байна гэхээр хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс энэ хүн тухайн шөнө юу болсон талаар ч мэддэггүй. Тийм учраас ч өглөө босоод ажил руугаа явж байдаг. Ажил дээрээ очоод хийх ажлаа төлөвлөөд сууж байдаг. Энэ байдлаас харахад хохирогчийг үхүүлчихье гэсэн санаа зорилго байхгүй юм. Ийм учраас онц харгис хэрцгийгээр гэдгийг анхаарч үзнэ үү гэдгийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. 10.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж байгаа. Хохирогчийн гэр бүлийн байнгын хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг хавтаст хэрэгт ах дүүс нь авч сууснаас хойш зоддог байсан, тарчлаадаг байсан, байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэж ярьдаг боловч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн энэ дээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон ашиг сонирхлын зөрчилгүй, талийгаачийн найзууд нь оролцсон. Хамт ажилладаг хүн нь орсон. Эдгээр хүмүүсийн мэдүүлгээр байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдэг нь тогтоогдохгүй. Дотно найзалдаг хүмүүс нь баяр ёслол тэмдэглээд явдаг. Тэр бүр дээр нь Р.Д ирээд уурлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй. Талийгаачийн тухайд нөхрөө маш их магтдаг гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд ярьж байгаа гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Иймээс ашиг сонирхлын зөрчилгүй гэрч нарын мэдүүлгийг анхаар үзээсэй. 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэж байгаа. Тэгэхээр хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан. Үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн гэж байгаа. Энэ үед Даваадорж өөрийнхөө юу хийж байгааг мэдэхгүй байсан. Хоёулаа адилхан согтуу байсан. Хүүхдүүд нь ч гэсэн тухайн үед унтаж байсан юу ч мэдээгүй гэдэг. Мөн талийгаачийн цуснаас нь авсан, ходоодноос авсан шингэнээр дунд зэргийн согтолттой байсан гэдэг нь биеэ хамгаалж чадахгүй байдал юм гэж албан ёсоор гарсан зүйл байхгүй. Иймээс хүндрүүлэх нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар судлан шинжилж үзээрэй гэдгийг хүсмээр байна. Бодит байдал дээр Д-н 3 хүүхэд хохирогч болоод сууж байгаа. Энэ 3 хүүхдэд нааш харсан хүн нэг ч байхгүй. Эмээ минь өвдчихвөл яанаа, аав минь хурдан гараад ирээсэй гэдэг байдлаар энэ гурван хүүхэд явж байгаа. Хамгийн бага хүүхэд юу болоод байгаа талаар ч мэдэхгүй. 2 охин бол энэ байдлыг маш сайн мэдэж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт эмээгээсээ нуугдаад дүү бид 2 захидал бичсэн гэж байгаа. Энэ хүүхдүүд өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж чадахгүй болохоор бага ч гэсэн ойлгоосой гэдэг үүднээс ийм захидал бичиж хийсэн байна. Энэ 2 хүний тухайд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад хураасан эд хөрөнгө байхгүй. 19 дүгээр байранд байр байдаг гэж яриад байдаг. Энэ байр нь барьцаанд байгаа учир түлхүүр нь хаана байгаа талаар мэдэхгүй. Нэг хашаанд 4 айл байдаг. Эмээтэйгээ айлын хашаанд амьдардаг. Энэ дээр хохирогч талаас нэг удаа ч санаа сэтгэл гаргаад энэ гурван хүүхдэд хандаагүй учир өөрсдийнхөө үг бодлоо бага ч гэсэн илэрхийлэх үүднээс ийм захидал бичиж үлдээсэн байх. Үүн дээр томчуудад зааж өгсөн зүйл байхгүй. Хүүхдүүдтэйгээ уулзаагүй, ээжтэйгээ ч уулзалгүй байж байгаад цагдан хоригдсон. Ийм учраас энэ хэргийг ээж нь нийлээд, хашаанд байсан ах дүүс нь нийлээд ийм байдал үүсгээд нуугаад байна гэдэг нь өрөөсгөл ойлголт байгаа юм. Аль аль тал нь 3 хүүхдийн төлөө гэсэн өчүүхэн ч сэтгэл гаргаад явбал энэ гурван хүүхэд эргээд аавынхаа талд ч бай, ээжийнхээ талд ч бай аль аль тал дээр нь дуртай үедээ гүйгээд очдог сэтгэлтэй баймаар байна. Р.Дийн хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлыг харж үзээд хөнгөлж өгнө үү гээд гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Р.Д гэдэг хүн эхнэрээ биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц хэрцгийгээр тамлан зовоож алсан байна. Улсын яллагчтай 100 хувь санал нэг байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хийхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Говь Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай Талийгаачийн биед баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, 21-р шүдний булгарал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салст, 2 талын дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан, баруун чихний дэлбэн болон урд хэсгийг хамарсан баруун чихний ар хэсэг, эрүүний баруун булан, эрүүний ооч хэсэг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнг хамарсан, зүүн чихний ар хэсэг, баруун эгмийн доод хэсэг, баруун суганы урд дээд хэсэг, баруун шуу, баруун тохой, баруун бугалаг, баруун бугуй, баруун алга, зүүн бугалаг, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, баруун мөрний урд хэсэг, зүүн хөхний зүүн тал, баруун хөхний зүүн дээд хэсэг, зүүн эгмийн доод хэсэг, зүүн ташаан толгой, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун тавхайн гадна доод хэсгүүдэд цус хуралт, баруун доод зовхи, баруун доод зовхины баруун тал, баруун хацрын төвгөрийн баруун тал, эрүүний оочны баруун тал, доод уруулын баруун тал, баруун чихний дэлбэнгийн доод хэсэг, дагзны төвгөрт зулгаралт, хуйхны болон нүүрэн хэсгийн хаван гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл нь нас бархад нөлөөлсөн байна. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.Талийгаачийн биеэс авсан цусанд 2,1%, ходоодны шингэнд 2,5% этил илэрч байгаа нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.Талийгаач нь баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл авсны улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна.Талийгаачийн үтрээнээс авсан арчдаст эр бэлгийн эс илрээгүй, бэлгийн замын халдварт өвчин илрээгүй...” гэх дүгнэлт /2хх-92-97-рт/, шүүгдэгч Р.Дийн шүүх хуралдаанд өгсөн “...жорлон руу бие засна гэж хэлээд ороход жорлон дотор таг гээд дуу гарахаар нь хаалгыг нь нээхэд өмдөө хагас татсан, жорлонгийн хана налсан зогсож байсан. Би гараас нь татаад өмдийг нь татаж өгөөд эмэгтэй хүн байж ингэж согтоод байхдаа яадаг юм, биеэ аятайхан авч яваач гэж хэлсэн. Буцаад зүүн гар талдаа сугадаад явж байсан. Тамгын газрын үүдэн дээр ардаа нэг унасан. Би гараас нь татаж босгоод коридорт гэрэлтэй газар орж өмднийх нь шороог гөвж өгөөд ороод суусан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Р.Д нь амь хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болсон гэдгийг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийн биед олон тооны шарх, зулгаралт гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, мөн үхэлд хүргэж болох гавал, тархины гэмтлийг учруулан алсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлвэл онц харгис хэрцгий аргаар гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны гэмтэл шарх үүсгэн өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийнхөө сонгосон аргын харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудыг агуулга талаас нь дүгнэж үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай, харгис хэрцгий шинж чанарыг мэдсэн бөгөөд зориудаар хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч биеэ хамгаалж чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтонд хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгоно. Амь хохирогч нь дээрх нөхцөл байдалд буюу согтуурсан байсан гэдэг нь “...шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай “...Талийгаачийн биеэс авсан цусанд 2,1%, ходоодны шингэнд 2,5% этил илэрч байна...” гэх дүгнэлт, гэрч Г.Г, Ш.П, Ц.А, Х.Б нарын мэдүүлгүүд шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн “...цусанд 2.1 хувь этил илэрч байгаа нь дунд зэргийн согтолттой өөрийгөө юу хийж байгааг ухамсарлах эсэх нь тухайн хүний архи даах чадвараас шалтгаалаад өөр өөр байдаг учир нарийвчлан тогтоох боломжгүй байдаг...” гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо гэж шүүх дүгнэлээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд хэмээн тодорхойлжээ. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэж хамтын амьдралтай эсвэл хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд суурилсан харилцааг хамааруулан тодорхойлсон гэж үзэхээр байна. Дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргээр хүндрүүлэн зүйлчилнэ.
Амь хохирогч Х.Б болон шүүгдэгч Р.Д нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр нөхөр болох нь №0084847 дугаартай Р.Д, Х.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, тэдгээрийн дундаас төрсөн охин Д.Мөнхзул, Д.Х, хүү Д.У нарын төрсний гэрчилгээний хуулбар болон шүүгдэгч хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Р.Дийн амь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийдэг байсан болох нь гэрч Г.Цн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид нарын хажууд хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэж байгаагүй. Талийгаач Х.Б нь надтай 1-2 жилийн өмнө надад хэлэхдээ би нөхөртэйгөө хэрүүл маргаан хийгээд манай нөхөр Р.Д намайг зодлоо гэж хэлж байсан. Тухайн үед он сарыг нь санахгүй байна. 2019 онд санагдаж байна...” /1-р хх111-113-рт/, гэрч Х.Аийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Талийгаач Х.Баярхүү нь одоогоос 2-3 жилийн өмнө Р.Дд зодуулсан тэгээд ах эгч нар нь мэдсэн талаар надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-214-215-рт/ гэрч Ө.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 08 сард... С, Х 2-ыг дагуулаад гэрт нь яваад очтол хашаан дотор байдаг амбаар дотор орон дээр талийгаач хэвтэж байсан ба баруун талын нүүрэн хэсэг нь хөхрөөд хавдчихсан, кармаанаасаа зулгаалгасан бололтой үс гаргаж ирээд үснээс зулгаагаад үс аваад хаячихлаа гэж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-33-34-рт/, гэрч Х.Ванчигдоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 08 сард аймгийн төвөөс талийгаачийн ээж Н эгч надруу залгаад чи Дийн очоодхооч цаад охиныг минь зодоод байна гэж байна. Чи аймаг явах унаа байвал суулгаад явуулаадах гэж ярьсан. Ингээд би эхнэр Д, садан болох С, Х нарыг дагуулаад гэрт нь яваад очтол хашаан дотор байдаг амбаар дотор орон дээр талийгаач хэвтэж байсан ба баруун талын нүүрэн хэсэг нь хөхрөөд хавдчихсан, кармаанаасаа зулгаалгасан бололтой үс гаргаж ирээд үснээс зулгаагаад үс аваад хаячихлаа гэж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-36-37-рт/, гэрч К.Оийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Р.Д нь 2018 онд талийгаач Х.Б-г зодсон байсан. Бие нь хөөхөрсөн, үснээс нь зулгаасан. Үс нь унасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-217-219-рт/, гэрч Х.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн “..Б-г 2010 онд би яг он сарыг нь сайн санахгүй байна саарал өнгийн пажеро машинаа унаж Тонхил сумаас аймагруу ганцаараа явж байгаад Шарга сумын төхөмийн хөндийд онхолдоод Мөнхөө, Тонхил суманд байдаг хоёр ахруугаа залгаад хэлсэн тул Мөнхөө ах, эхнэр Нг нар аймгийн төвөөс, Тонхил сумаас манай дүү Г, Алтан Соёмбо багийн бага сургуулийн захирал У нөхөртэйгөө цуг гараад тэгээд машиныг нь хээр хаяад нөгөө хэд дүүг маань аваад явж байгаад бид нар замд тааралдаад бид нар Дүүгээ аймаг руу авчраад Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-1-4-рт/, хохирогч Х.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...талийгаачийг 2010 онд зодож хөөж явуулаад тухайн үед талийгаач машинаа унаж яваад Шаргын нутагт онхолдож байсан ба, энэ асуудлаараа цагдаад шалгуулаагүй ба нөхөр болох Р.Д нь Тонхил сумаас хүмүүстэй ирж машин тэргийг нь босгоод буцааж авч явсан юм. 2017 оны өвөл мөн зодоод тухайн үед аймгийн цагдаад өргөдөл өгч Б гэж байцаагч шалгаж байсан, мөн 2018 онд байх сумын төв дээр зодох үед нь манай садангийн К-ийн О очиж салгаад бид нар аймгийн цагдаад өргөдөл өгснийг Тонхил суманд цагдаа байхгүй байсан учир Дарив сумын хэсгийн төлөөлөгч нэг залуу шалгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-179-183-рт/, гэрч Х.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2014 оны 07 сард дүү маань аймагруу төрөх гэж явж байгаад Шарга сумын төвд төрөөд намайг аймаг дээрээс хүүхэд хараад өгөөч гээд Тонхил руу авч явсан. Ингээд би Даваадоржийн гэрт очоод хүүхдийг нь харж байгаад нэг өдөр гадагшаа гараад эргээд гэрт нь яваад ортол талийгаач орон дээрээ суучихсан уйлаад сууж байсан ба салтааных нь хэсгээс цус гараад өмссөн өмд нь цус болчихсон байхаар нь яав гэтэл Д надтай унтах гэж дайраад би болохгүй гэтэл хөлдүү махаар цохьлоо гээд уйлчихсан газар мах хэвтэж байсан. Хаана цохьсоноо хэлээгүй...” гэх мэдүүлэг /2-хх-1-7-рт/, гэрч Т.Хишигтийн мөрдөн байцаалтад өгсөн “...2015 оны 12 дугаар сард байх манай талийгаач нөхөр Мийн гар утасруу аймгийн төвөөс талийгаачийн ах дүүс залгаад гэрт нь очоодхооч Д, Б-г зодоод байна гэж ярьсан юм. Ингээд манай талийгаач нөхөр маань Д-ийн гэрт оччихоод ирье гээд явсан ба удалгүй талийгаачийг дагуулаад гэрт хүрээд ирсэн. Намайг харахад нүүрэн хэсэг нь битүү хавдар болчихсон цээж хүлээтэй юм шиг өвдөөд байна. Хажуу тийшээ харахаар бөөр салж уначих гээд хэцүү байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-хх43-44-рт/, гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...он сар өдрийг нь санахгүй байна. Манай сумд Тонхил сумаас ирчихсэн байхад Д айлруу цуг явья гэтэл талийгаач явахгүй гэж хэлж байсан. Ингээд өрөөндөө байж байтал хажуу талын жижиг өрөөнд том том дуугараад пид пад гэх чимээ гарахаар яваад ортол талийгаач уйлчихсан хамраас нь цус гоожсон байртай газарт сууж байхаар нь юу болцгоогоод байгаа юм бэ гэтэл намайг хана руу шавхуурдаад уначихлаа гээд талийгаач хэлтэл Д чимээгүй зогсож байснаа гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-88-89-рт/, насанд хүрээгүй гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 онд аав ээжийг юунаас болсон юм бүү мэд, нэг өдөр зодоод хөлнийх нь орчимд гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-220-222-рт/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Үүнийг шүүх шүүгдэгч Р.Д нь 2010 он, 2014 он, 2015 он, 2017 он, 2018 он, 2019 онуудад амь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдлийг хийж байсан бөгөөд мөн адилаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний амь насыг санаатайгаар хөнөөжээ гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Р.Д нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 14-өөс 2020 оны 05 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр буюу амь хохирогч Х.Б-ийн биед баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, 21-р шүдний булгарал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салст, 2 талын дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан, баруун чихний дэлбэн болон урд хэсгийг хамарсан баруун чихний ар хэсэг, эрүүний баруун булан, эрүүний ооч хэсэг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнг хамарсан, зүүн чихний ар хэсэг, баруун эгмийн доод хэсэг, баруун суганы урд дээд хэсэг, баруун шуу, баруун тохой, баруун бугалаг, баруун бугуй, баруун алга, зүүн бугалаг, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, баруун мөрний урд хэсэг, зүүн хөхний зүүн тал, баруун хөхний зүүн дээд хэсэг, зүүн эгмийн доод хэсэг, зүүн ташаан толгой, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун тавхайн гадна доод хэсгүүдэд цус хуралт, баруун доод зовхи, баруун доод зовхины баруун тал, баруун хацрын төвгөрийн баруун тал, эрүүний оочны баруун тал, доод уруулын баруун тал, баруун чихний дэлбэнгийн доод хэсэг, дагзны төвгөрт зулгаралт, хуйхны болон нүүрэн хэсгийн хаван гэмтэл учруулан амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Р.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч “...онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” хүний амь насанд халдсан байх тул Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх...” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хуулийн шаардлагыг хангахгүй мөн түүнчлэн “...онц харгис хэрцгий аргаар...” үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болсон тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх шинжид тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Р. Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 18/арван найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Р.Д-д 18 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн тул хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заажээ.
Шүүгдэгчийг гэм буруутай тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оногдуулж болохоор хуульчилсан тул эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Р.Д-ийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт сэжигтнээр баривчлагдсанаас хойш 2021 оны 03 дугаар сарын 10-ны эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болох хүртэл 297 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.
Хохирогч оршуулгын зардал 6.174.995 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч Р.Д нь 6.450.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь баримтаар тогтоогдсон байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Аir” гэсэн бичиглэл бүхий пүүзэн гутал, хар өнгийн ботинк, хар өнгийн зах хэсгээрээ торон эмжээртэй хар өнгийн дотоож, цагаан өнгийн хоёр талаараа улаан хар өнгийн босоо канттай оймс 1 хос, хар өнгийн эмэгтэй өмд 1 ширхэг, ягаан алаг 180x200 см хэмжээтэй хөнжил 1 ширхэг, ягаан алаг 190x220 см хэмжээтэй дэвсгэр даавуу 1 ширхэг, цэнхэр ногоон өнгийн цэцгэн хээтэй, хүрээ тойрсон оёдолтой 50x80 см хэмжээтэй даавуу 1 ширхэг, хар ногоон өнгийн хантааз 1 ширхэг, хар хөх өнгийн пиджак 1 ширхэг, хар өнгийн судалтай, цагаан өнгөтэй сорочик цамц 1 ширхэг, хар хөх алаг өнгөтэй юүдэнтэй малгайтай цамц 1 ширхэг, шар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн урд энгэр хэсэгтээ зураглалтай урд энгэр хэсэг нь урагдсан цамц 1 ширхэг, хүрэн цоохор өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн пүүзний 1 хос оймс, хар хөх өнгийн 1 ширхэг оймс, хар өнгийн эрэгтэй хуний савхи 1 ширхэг, хар хөх өнгийн брюкэн өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хажуудаа цагаан өнгийн канттай тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн желетка 1 ширхэг,1 хос хар өнгийн оймс зэргийг устгаж, амь хохирогч Х.Баярхүүгийн иргэний үнэмлэх болон дүрс бичлэг бүхий 3 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Р.Д-ийн иргэний үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хард дискийг Тонхил сумын Засаг даргын тамгын газарт, LG маркийн гар утсыг хохирогч Х.Г-т, honor гэх бичиглэлтэй гар утсыг шүүгдэгч Р.Д-д, “GRED” гэх бичиглэлтэй ногоон гар утас, “Iphone” гэсэн бичиглэлтэй гар утсуудыг Д.Х, Д.М нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Д нь хохирогчид 6.450.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй Д.М, Д.Х, Д.У нарын тэтгэмжийн зөрүүг асран хамгаалагч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Р-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар Р.Д-ийг 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.Д-д оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Р.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Д-ийн цагдан хоригдсон 297 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Аir” гэсэн бичиглэл бүхий пүүзэн гутал, хар өнгийн ботинк, хар өнгийн зах хэсгээрээ торон эмжээртэй хар өнгийн дотоож, цагаан өнгийн хоёр талаараа улаан хар өнгийн босоо канттай оймс 1 хос, хар өнгийн эмэгтэй өмд 1 ширхэг, ягаан алаг 180x200 см хэмжээтэй хөнжил 1 ширхэг, ягаан алаг 190x220 см хэмжээтэй дэвсгэр даавуу 1 ширхэг, цэнхэр ногоон өнгийн цэцгэн хээтэй, хүрээ тойрсон оёдолтой 50x80 см хэмжээтэй даавуу 1 ширхэг, хар ногоон өнгийн хантааз 1 ширхэг, хар хөх өнгийн пиджак 1 ширхэг, хар өнгийн судалтай, цагаан өнгөтэй сорочик цамц 1 ширхэг, хар хөх алаг өнгөтэй юүдэн малгайтай цамц 1 ширхэг, шар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн урд энгэр хэсэгтээ зураглалтай урд энгэр хэсэг нь урагдсан цамц 1 ширхэг, хүрэн цоохор өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн пүүзний 1 хос оймс, хар хөх өнгийн 1 ширхэг оймс, хар өнгийн эрэгтэй хуний савхи 1 ширхэг, хар хөх өнгийн брюкэн өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хажуудаа цагаан өнгийн канттай тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн желетка 1 ширхэг,1 хос хар өнгийн оймс зэргийг устгаж, амь хохирогч Х.Баярхүүгийн иргэний үнэмлэх болон дүрс бичлэг бүхий 3 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Р.Д-ийн иргэний үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хард дискийг Тонхил сумын Засаг даргын тамгын газарт, LG маркийн гар утсыг хохирогч Х.Ганбаатарт, “honor” гэх бичиглэлтэй гар утсыг шүүгдэгч Р.Д-д, “GRED” гэх бичиглэлтэй ногоон гар утас, “Iphone” гэсэн бичиглэлтэй гар утсуудыг Д.Х, Д.М нарт тус тус буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Д нь хохирогчид 6.450.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй Д.М, Д.Х, Д.У нарын тэтгэмжийн зөрүүг асран хамгаалагч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧИД Д.САРАНТУЯА
Ч.МӨНХТУЯА