Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2017/0009/И |
Дугаар | 131/ШШ2017/00123 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2017/00123
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ББСБ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овогт *******гийн Батна*******д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн 50850004 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ББСБ шүүхэд гарга******* нэхэмжлэлдээ:
******* ******* ******* ББСБ нь хариуцагч Ч.Батна*******тай 2015 оны 07 сарын 22-ны өдөр 40000066 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг бизнесийн зориулалтаар 2 сарын хугацаатай 30 хоногийн 5%-ийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2015 оны 07 сарын 22-ны өдөр 40000066-01 тоот барьцааны гэрээ байгуулан ВЕIВЕN ND4255В34J маркийн АЯ-0124735 гэрчилгээний дугаартай, LВ2446DВАА061991 арлын дугаартай, 52-86 БНХ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011-04-13 онд Монголд орж ирсэн автомашиныг барьцаанд тавь*******. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй байх тул хариуцагчаас Зээлийн гэрээний 3.2.1, 3.2.9, 3.2.10, 4.1-т зааснаар хариуцагч нь зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх болон зээлийг буцаан төлөхтэй холбоотой бүх зардлыг хариуцах үүрэгтэй тул 2016 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагчаас нийт 50 850 004 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 25000000 хүү-21541670, нэмэгдүүлсэн хүү 4308334 гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гарга******* тайлбартаа:
2015 оны 7 сарын 22-ны өдөр ******* ******* ******* ББСБ-аас өөрийн эзэмшилийн 52-86БНХ машинаа барьцаалан 25000000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөө Говь-Алтайд нөхөн сэргээлтийн ажилд оруул******* боловч оруул******* хөрөнгөө нөхөж чадаагүй алдагдалд орж зээлсэн мөнгөө төлж чадахгүй өдий хүрсэн. 2015-2016 оны 9 сар хүртэл том тэрэгний ажил олдоогүй машин нь барьцаанд тавь******* бай******* болохоор ажил хийж чадаагүй. 2016 оны 10 сард ******* Сан *******д хүсэлт тавьж барьцаанд тавь******* ачааны машинаараа ажилд явуулъя оронд нь ******* миний нэр дээр байдаг тоёота тундра маркын машиныг оронд нь тавьж ачааны машинаа ажилд оруулахаар болсон. Машинаа ажилд оруулахын тулд чиргүүлийг солих шаардлагатай болсон. Энэ хугацаанд хүний чиргүүл түрээслэн тавьж байгаад одооноос өөрийн чиргүүлтэй болж байгаа. Бид АСА ББСБ-аас ав******* мөнгөө хүүнийх нь хамт төлж тухайн байгууллагыг хохиролгүй болгоно. Хэдий миний буруугаас өөрийгөө алдагдалд оруул******* ч гэсэн миний хэцүү байдалд байгаа төлбөрийн чадвар муу байгаа зэргийг харгалзан үзэж нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгээ буцааж өгөхийг АСА ББСБ-с хүсч байна. Уг нэхэмжлэлд дурдагд******* хүү, нэмэгдүүлсэн хүү үндсэн төлбөр нийт 50850004 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчид төлөх нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай зөвшилцөхдөө 4 сараас наана төлөх юм бол нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжилсэн 4308334 төгрөгийг цуцалж болох. Харин 4 сараас хойш төлөх юм бол хүүг цуцлах боломжгүй гэсэн. Энэхүү мөнгийг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 50850004 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ББСБ-д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуул******* журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 50850004 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ББСБ-д төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн *******гийн данснаас 206100 төгрөг, хариуцагч Ч.Батна*******гаас 206100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Ч.Батна******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуул******* журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ