| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0010/И |
| Дугаар | 131/ШШ2017/00151 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2017/00151
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн *******д холбогдох
Эд хөрөнгө зээлдүүлсэний 300000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.******* нь Ө.******* надаас 3 дугаар сард бэр гуйна гээд бэлэн 100000 төгрөг, 62000 төгрөгийн үнэ бүхий чихэр боов, архи зээлсэн. 2016 оны 07 дугаар сард хоёр гутлыг нь 70000 төгрөгөөр уллуулж, 50000 төгрөгийн гэрийн унь, 18000 төгрөгийн гэрийн яндан тус тус авч өгсөн. Нийт 300000 төгрөгийг М.*******ас гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч М.******* нь надаас авсан 300000 төгрөгөө хавар ноолуур гарахаар надад өөрөө өгнө гэсэн учраас би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь эд хөрөнгө зээлдүүлсэний 300000 төгрөгийг М.*******ас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасаныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******ын нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох эд хөрөнгө зээлдүүлсэний 300000 төгрөгийг гаргуулахыг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ