| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/2041/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 51
2021 01 11 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн би даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Хулан,
улсын яллагч: Б.Ганзориг,
шүүгдэгч, хохирогч Х.Э, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Х-н Э, Б овогт Э-н Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ө овогт Х.Э 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Э 1997 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Бор-Нуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй баарны гадаа хохирогч Х.Э-той маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохих, цээж, гар хэсэгт тэлээгээр ороолгох зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хацрын төвгөр, баруун шуу, цээжний зулгаралт, бүхий санаатай хохирол учруулсан,
Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй баарны гадаа хохирогч Э.Этой маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж, газарт унагаж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад шарх, дух, баруун хацар, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хүзүү, баруун долоовор хуруунд зулгаралт бүхий санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Х.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…*** нэртэй нийтийн караокед Г гэж найзтайгаа орсон. Нийтийн караокед хүн нэмэгдэж орж ирэхээр ширээ ширээ дамжаад суудаг. Тэгээд энэ залуугийн хажууд очоод суухад бид хоёр хоёулхнаа суумаар байна чи холд гэхээр нь ширээ байхгүй болохоор энд суусан гэсэн чинь гараад ир дээ гэсэн. Гарсан чинь Э намайг шууд цохиод эхэлсэн. Би өөрийгөө хамгаалахын тулд ганц нэг удаа түлхсэн. Энэ залуу араас хөөж гүйгээд цохиод байсан. Би цохихгүй гэж хичээсэн боловч хойноос дайрч ирээд гар, хөл, тэлээгээр цохисон. Би бие хамгаалах гэж Эын толгой руу 1-2 удаа цохисон. Хөлөөрөө жийлцээд хоёр тийшээгээ унасан, бусад нь оноогүй. Тэр хавьд ууж байсан хүмүүс, эзэд нь харж байсан гэв..”
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Эоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-5, 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Эоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-5, 14-15, 65-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11530 дугаар дүгнэлт /хх-н 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11480 дугаар дүгнэлт /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Х.Эоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-33/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Э.Эоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36-37/, РС бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 51-56/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Яллагдагч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй баарны гадаа хохирогч Х.Э-той маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохих, цээж, гар хэсэгт тэлээгээр ороолгох зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхит цус хуралт, баруун хөмсөг, хацрын төвгөр, баруун шуу, цээжний зулгаралт, бүхий санаатай хохирол учруулсан,
Яллагдагч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй баарны гадаа хохирогч Э.Э-той маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж, газарт унагаж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстанд шарх, дух, баруун хацар, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хүзүү, баруун долоовор хуруунд зулгаралт бүхий санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай найз Г гэх найзын караоке болох ** байрлах *** гэх кароакед би үйлчлүүлж байсан бөгөөд би Г-тай хамт сууж байсан үл таних залуутай муудалцахад нэг нь гарч юм яръя гэж хэлээд караокенээс гарахад шууд цохисон. Э гэх залуу намайг түрүүлээд цохьсон би биеэ хамгаалж өөрөөсөө түлхсэн тэр үед над руу суран том төмөртэй тэлээгээ тайлж намайг ороолгож байсан хүмүүс бид хоёрыг салгасан тэгээд би нэг хүнийг цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,
Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...23 цагийн үед уг *** нэртэй кароакегоор үйлчлүүлж байсан байсан Э гэх залуу намайг гараараа даллаж дуудсан. Тэгэхээр нь би үгүй гэж толгой сэгсэрсэн. Тэгсэн чинь уг залуу ширээний дэргэд өөрөө хүрээд ирсэн бөгөөд та хоёрт би хүүхэн олоод өгөх үү, та хоёр хэр мөнгөтэй байгаа юм гэхээр нь би та өөрөө мэдэхгүй юу гэж л хэлсэн. Тэгтэл Х.Э нь ахиж ширээний дэргэд яах юм гэхээр нь би хэрэггүй, хэрэггүй яах юм бид хоёр пиво уучаад гарлаа гэсэн чинь Э гэх залуу цаашаагаа яваад өгсөн. Тэгэхээр нь нойлд ороод бие засчхаад гараад ирсэн. Тэгтэл цуг явж М утсаар ярих гээд гарч явсан тэгтэл Э буцаад миний хажууд хүрээд ирсэн. Тэгээд би Эын хамт караокены үүдэнд гараад ертөнцийн зүгээр урагш мод руу орсон. Модны хажууд зогсож тамхи татаж байтал Э чи яагаад хэлсэн ярьсандаа байж чадахгүй байгаа юм муу байцаан минь гэхээр нь бид хоёр пиво уучхаад явах гээд байна ш дээ гэтэл Э нь хоёулаа үзчих үү гэж хэлээд баруун гараараа шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл Э нь намайг зүүн гараараа миний баруун шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11530 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Х.Э-ын биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун шуу, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих,үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой тогтоогджээ. /хх-н 21-22/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11480 дугаар шинжээчийн дүгнэлт
1.Э.Э-ын биед дээд уруулын дотор салстад шарх, дух, баруун хацар, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хүзүү, баруун долоовор хуруунд зулгаралт, баруун шууны дотор доод хэсэгт, шарх цээжний зүүн дээд хэсэг, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.5.6. Дээд уруулын дотор салстад шарх, дух, баруун хацар, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хүзүү, баруун долоовор хуруунд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун шууны дотор доод хэсэгт, шарх, цээжний зүүн дээд хэсэг, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь хуучин гэмтэл байна.
7.8 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. /хх-н 23-54/,
Яллагдагч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед 4 ширхэг лаазтай пиво уусан байсан. Тухайн өдөр 2020 оны 10 дугаар сарын 25-26 нд шилжих шөнө байсан. Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо ** байрлах *** нэртэй кароакед үйлчлүүлж байсан бөгөөд кароакед мөн үйлчлүүлж байсан залуу Э нь намайг караокед байх үед гараад ир уулзья гэхээр нь би кароакений үүдэнд миний баруун нүдний зовхи, хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Би биеэ хамгаалах зорилгоор өөрөөсөө түлхэж холдуулсан. Тэгтэл Э нь өмднийхээ тэлээг гаргаж ирээд тэлээний арал хэсгээр миний баруун гар болон цээж рүү хэд хэдэн удаа ороолгосон. Тэгээд хөлөөрөө хоёр талаараа жийлцсэн бөгөөд газарт бид хоёр унацгаасан. Тэгээд босож ирсэн. Би өшиглөх гэж хэд хэдэн удаа оролдсон. Мөн гараараа цохих гэж гараа хэд хэд савсан. Одоо миний санаж байгаагаар оноогүй л гэж бодоод байна. Хэн салгасныг анзаарч харж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,
Яллагдагч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлын ах болох М-ын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх кароакед 20 цагийн орж үйлчлүүлсэн бөгөөд бид хоёр 3, 3 шил 0.5 литрийн шилтэй сэнгүр пиво авч ууцгаасан бөгөөд нийтийн кароаке байсан учир дуу захиалаад дуулаад хэсэг сууцгаасан. 23 цагийн үед уг кароакед үйлчлүүлж байсан Э гэх залуу намайг гараараа даллаж дуудсан. Тэгэхээр нь үгүй гэж толгой сэгсэрсэн. Тэгээд надад “хоёулаа гарья уулзаадхая” гэсэн. Тэгээд би Э-ын хамт караокены үүдэнд гараад ертөнцийн зүгээр урагш мод руу орсон. Модны хажууд зогсож тамхи татаж байтал Э чи яагаад хэлсэн ярьсандаа байж чадахгүй байгаа юм уу муу бацаан минь гэхээр нь бид хоёр пивоо уучхаад явах гээд байна ш дээ гэтэл Э нь нь хоёулаа үзчих үү гэж хэлээд баруун гараараа намайг заамдсан. Тэгэхээр нь би зүүн гараараа гарыг нь тавиулж байгаад баруун гараараа шанаа хэсэг рүү 2, 3 удаа цохисон. Тэгээд хувцаснаас бариад зууралдаж байтал манай ажлын ах М бид хоёрыг салгасан. Тэгтэл Э нь тэр хавиар намайг энэ хоёр залуу нийлж зодчихлоо гэж орилж хашгичиж байсан, цагдаад дуудлага өгсөн тэгээд би цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 39-41/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул үнэн зөвд тооцож эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Х.Э, Э.Э нар нь караоекед тааралдаад Х.Э “Э.Эын ширээн дээр очоод хүүхэн авах уу” гэхэд “та өөрөө мэдэхгүй юу” гэж хэлэхэд дахин Х.Э ирээд гараад “уулзаадахая” гэж хэлж дагуулж гараад Х.Э “чи яагаад хэлсэн ярьсандаа байж чадахгүй байна” муу бацаан гэж хэлээд “заамдаж аваад өөдөөс нь барьж авч” харилцан зодолдсоны улмаас бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Х.Э, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Х.Э, Э.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Э, Х.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Х.Э-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Э-ын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд оруулан тооцож хасах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Э, Э.Э нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Э, Э.Э нарын торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн тус тус төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э, Э.Э нар шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Х.Э-ын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 180.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэн хугацаанд нь оруулан хасаж үлдэх 620.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Э, Х.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах, гомдол гаргах,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Э.Эод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С. ПҮРЭВСҮРЭН