| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0203/И |
| Дугаар | 131/ШШ2017/00198 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2017/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1957 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. Одоо 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1971 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 1972-1976, 1980, 1991 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 206 тоот албан бичиг, 1976 оны 06 дугаар сарын 24-ний өдөр илтгээлтээр мал дээр гарч ажиллах хүмүүст олгосон мөнгөний жагсаалт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 25 тоот тогтоол, 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн 2 жилийн ажлын тайлан, 1986 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Ургац нэгдлийн Зөвлөлийн тайлан сонгуулийн хуралд ирсэн зөвлөлийн гишүүдийн ирцийн бүртгэл, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ургац нэгдлийн зөвлөлийн 2 дугаар хурлын ирцийн бүртгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 тоот, 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот тогтоол, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь 1971 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-нй өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь илгээлтээр мал дээр гарч ажиллах хүмүүст 1972 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон мөнгөний жагсаалтын 7-д “ Д.******* 100 төгрөг” гэх баримт, түүний 1972-1976,1980, 1991 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын сан хөмрөгөөс түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 206 тоот албан бичиг, 1982 онд туршлага эзэмшсэн малчдад гэрчилгээ олгоход “4 дүгээр бригадаас *******” гэж тэмдэглэгдсэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 25 тоот тогтоол, 1983 онд малын хорогдол гаргаагүй малчдын нэрсэд “4 дүгээр бригадын ******* “ гэж тэмдэглэгдсэн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 жилийн ажлын тайлан, 1986 оны хурлын ирцэд “ *******гийн Сэнгэ- алс” гэх Ургац нэгдлийн Зөвлөлийн тайлан сонгуулийн 1986 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралд ирсэн зөвлөлийн гишүүдийн ирцийн бүртгэл, “126-д ******* малын үс ноос тушаасан талаархи Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 тоот тогтоол, “*******-100 төгрөгөөр шагнагдсан” гэх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот тогтоол,” *******-тасалсан” гэх Ургац нэгдлийн зөвлөлийн 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хурлын ирцийн бүртгэл, түүний 1981-1990,1991-1992 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж тамга дарж баталгаажуулсан 1981,1991 онуудын хөдөлмөрийн дэвтэр,түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******гийн *******гийн 1971 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-нй өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ