Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

  

                                                           

 

 

 

 

 

 

 

   

2020        12          28                                2021/ШЦТ/20

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,  

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-ын Мд холбогдох эрүүгийн 2011 00000 1080 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “.....” худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эх, нөхөр, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Боржигон овогт Б-ын М /РД:СЮ930411../,

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод Э.П-той намайг элдвээр доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ширээн дээр байсан шар өнгийн шаазан аягыг нүүрэн тус газарт нь шидэж, зүүн нүдний ухархайн гадна ханын далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа уулзахаар Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ..... тоотод байх нөхрийн найз А-ын гэрт очсон юм. Тэгээд тэнд очиход Н, О, Бу, А-, нөхөр Бя бид нар байсан ба хамтдаа нийлээд 2 шил архи, 2 литрийн пиво 2 ширхэг зэргийг ууцгаасан ба хамт байсан 3 эрэгтэй дэлгүүр явсан хойгуур миний утасны чатаар П видеоколл хийж залгасан тэр үед нь би яриад бид нар А-ын гэрт байна, нөгөө хэд дэлгүүр орсон байна, орж ирэхээр нь яриулна гээд утсаа тасалсан юм. Тэгсэн П над руу муу лалрууд гээд хэлчхээрэй гээд над руу чат бичээд байсан. Тэгээд байж байхад манай нөхөр болон найзууд ороод ирсэн ба удалгүй араас нь ганцаараа П архи уусан байдалтай орж ирсэн ба бид нар бүгдээрээ ширээн дээрээ суугаад авчирсан архи, пивоо уугаад сууж байгаад ойр зуурын зүйл яриад сууж байхад П намайг юм яриулахгүй ёжлоод байгаад байсан ба П бид хоёрын яриа таарахгүй болоод эхэлсэн. Тэгсэн П намайг янхан, гичий гээд хараагаад элдвээр хэлээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан шаазан хоолны аяга аваад П руу шидсэн чинь уг аяга нь Пийн зүүн талын нүдний дээд хэсэг буюу хөмсгийг оносон ба уг газраас цус гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирсэн...” гэх /хх-ийн 40-41х/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1х/,

Хохирогч Э.П- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой би өөрийн найзууд А-, Н, М, Бя, О, Бу бид нар А-ын гэрт нь уулзаад бүгдээрээ архи уусан. Ингээд шөнөжин уугаад 2020 оны 10 дугаар сарын 11-ний үүрээр Мтай маргалдсан бөгөөд М А-ын гэрт байсан аягыг аваад над руу шидсэн чинь тэр нь оноогүй бөгөөд дараа нь аяга барьж байгаад миний зүүн талын хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Ингээд байж байтал А-ын эхнэр нь манай эхнэр Б руу залгаад нөхрөө ирж ав агсам согтуу тавиад байна гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр ирээд гэмтлийн эмнэлэг авч явсан. Гэмтэл дээр очоод хөмсөг дээрээ 6-н оёдол тавиулаад гэртээ ирээд амарсан. Би найз нөхөд юм чинь залгаад уучлалт гуйчих байх гээд 2 хоног цагдаагийн байгууллагад хандаагүй хүлээсэн. Манай эхнэр М руу залгаад манай нөхрийг яаж байгаа талаар асуутал танай нөхрийн чинь буруу гэж хэлээд утсаа салгасан. М нь манай багын найз Бяын эхнэр нь байгаа юм, танилцаад 6 жил болж байна. М манай эхнэрийг ууж байхдаа муулаад байхаар нь би эхнэрээ өмөөрөөд маргалдсан үүнээс болоод аягаар миний зүүн талын хөмсөг хэсэгт цохисон...” гэх /хх-ийн 6-8х/,

Гэрч Д.Бу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай найзууд гэр бүлээрээ уулзацгаасан... П согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд өөрийг нь дуудсангүй гээд гомдоллоод байсан. 3 эмэгтэйг доромжлоод байсан. Тэгээд архи уугаад 2020 оны 10 дугаар сарын 11-ний үүр цайх үеэр Мг П янхан гээд хараагаад байхаар нь М ширээн дээр байсан шаазан аягыг аваад П руу шидтэл Пийн хөмсөгнөөс цус гарсан. Ингээд Пийн эхнэр нь ирээд аваад явсан...” гэх /хх-ийн 11х/,

Гэрч Н.А- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт манай найзууд гэр бүлээрээ уулзахаар болсон. Бя, М, Б, О, Н бид нар уулзсан. Бид нар уулзаад архи уусан. Архи дуусаад Бя, О бид 2 архинд явсан ... М чи бид нарыг хүндэлдэггүй юм гэхэд бид нар эхнэрийг чинь хүндлээд гэрийн чинь гадаа очиход оруулахгүй буцаасан биз дээ гэхэд манай эхнэр яасан ч яадаг юм гэсэн. Тэгээд маргалдаж байгаад Мг янхан минь гэж хэлтэл М уурлаад чи яагаад намайг янхан гэдэг юм гээд ширээн дээр байсан шар өнгийн шаазан аягыг шидтэл хөмсөг дээр нь оноод цус гарсан ... Тэгээд П-гийн духыг нь бинтээр боогоод эхнэрийг нь дуудаад өгөөд явуулсан...” гэх /хх-ийн 12-13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 11850 дугаартай дүгнэлтэд:

Э.П-ийн биед зүүн нүдний ухархайн гадна ханын далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх /хх-ийн 15-16х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Мг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... тоотод Э.П-той намайг элдвээр доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ширээн дээр байсан шар өнгийн шаазан аягыг нүүрэн тус газарт нь шидэж, зүүн нүдний ухархайн гадна ханын далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ял  оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Б-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /зургаан зуун дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                               П.АРИУНБОЛД