| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
2020 12 30 2021/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Борын Эт холбогдох эрүүгийн 2011 00000 1067 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 03 дугаар хороо 9 дүгээр байрны 92 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43 дугаар гудамжны 920а тоотод оршин суух,
урьд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан, Боржигон овогт Борын Э, /РД: ЙР71090271/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Э нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43 дугаар гудамжны 920а тоотод согтуугаар тодорхой шалтгаангүйгээр хамтран амьдрагч М.Алтангэрэлийг хүзүүдэж юм мөргүүлэх, цээжин тус газар өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ... ” гэв.
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт эхнэр Алтангэрэл, охин А.Урангоо /16н.эм/, хүү Э.Батбилэг /11н.эр/, хүү Э.Батжаргал /9н.эр/ нарын хамт амьдардаг бөгөөд 2020 оны 10-р сарын 16-ны өдөр би өөрийн хүүхдийнхээ компьютерыг засуулах зорилгоор өөрийн найз Ууганбаярыг гэртээ авч ирсэн ба компьютер ямар ч байсан засагдсан. Тэгээд оройхон 22.00 цагийн үед бид гурав нэг шил архи уухаар болж эхнэрийн тахилын ширээн дээр байдаг 0,75 гр-н архи задалсан. Тэгээд тэрнээс Ууганбаяр болон эхнэр Алтангэрэл бид гурав хамт уусан ба би архи ууж чаддаггүй болохоор согтсон. Нэг мэдсэн чинь цагдаагийн машин дотор сууж байсан бөгөөд цагдаа болон түргэний машин ямар ч байсан ирчихсэн эхнэр түргэний машинд сууж байгаа харагдсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд ороод маргааш нь гарсан чинь би эхнэрээсээ юу болсон талаар асуухад намайг өөрийг нь зодсон гэж хэлсэн. Би тэр үедээ яагаад маргалдсан талаараа мэдэхгүй байна. Харин дараа нь бас эхнэрээсээ асуухад би Ууганбаяртай бас нэг бизнесийн санаа яриад тэрийг нь эхнэр болохгүй бүтэхгүй гэхээр нь л уурласан гэсэн. Ууганбаяр, М.Алтангэрэл бид гурав нэг шил 0,75 гр архи хувааж уусан бөгөөд архи даадаггүй, жоохон уугаад л согтдог болохоор юу болсон талаараа сайн санахгүй байна...” гэх /хх-ийн 27-30х/,
Хохирогч М.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой өөрийн нөхөр Э хүүхдүүдийнхээ компьютерын янзлуулах гээд Ууганбаяр гэх найзыгаа авчирсан. Тэгээд компьютероо янзлуулчхаад орой миний тахилын өрөөнд байсан 2 шил 0,750 граммын архи байхаар нь Ууганбаяр, Э бид 3 хувааж уугаад сууж байтал Ууганбаяр Э хоёр ямар ч явцгүй бизнес яриад байхаар нь би дундуур нь орж эсэргүүцээд байсан чинь Э гарч яваад буцаж орж ирэхдээ “бүтэхгүй юм гэж юу байдаг юм” гээд шилэн хүзүүнээс барьж аваад жижиг хөлдөөгчийн булан мөргүүлэх үед би урагш унасан чинь миний элэг рүү өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй миний ухаан балартаад унасан. Нэг сэрсэн чинь цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Миний ойлгосноор Эын согтуудаа ярьсан бизнесийн санааг нь дэмжихгүй байсанд уур нь хүрсэн юм шиг байна лээ...шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, нөхөр Э маань архи уудаггүй, хаа нэг пиво л уудаг юм, тэгтэл тэр өдөр архи уугаад ухаанаа алдаад анх удаа гар хүрсэн..би элэгний өвчнөөр 80 хувийн группт байдаг. Э бид 2 хамтран амьдраад 13 жил болж байгаа ч гэрлэлтийн баталгаагүй. Манай нөхөр өмнө нь намайг зодож цохиж байгаагүй, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 11-14х/,
Гэрч Ч.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найз Э хүүхдүүдийн компьютер янзлаад өгөөч гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд компьютерыг нь янзалж дуусаад Алтангэрэл Э 2-той нийлж сахиусны нь өрөөнд байсан 0.75 граммын “Хараа” архийг авч уусан. Бид 3 зам, замын зураг гээд л ярилцаж байсан санагдаж байна, цааш юу болсныг мэдэхгүй, ухаан орсон чинь эрүүлжүүлэх байранд байсан. Бид 3-с өөр хүн байгаагүй, тэр 2-н маргалдаж муудалцсаныг мэдээгүй” гэх /хх-ийн 18-19х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11959 дугаартай дүгнэлтэд:
М.Алтангэрэлийн биед баруун нүдний зовхи, эрүү, цээж, зүүн мөр, баруун гуя, зүүн гарын сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон,
Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 21-22х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43 дугаар гудамжны 920а тоотод согтуугаар тодорхой шалтгаангүйгээр М.Алтангэрэлийг хүзүүдэж юм мөргүүлэх, цээжин тус газар өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Борын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД