Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 35

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

   

2021        01          05                                2021/ШЦТ/35

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Т /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зая гэгээн овогт Базаррагчаагийн Тт холбогдох эрүүгийн 2011 01482 1047 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” зах дээр ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо 80-31 тоотод түр оршин сууж байгаа,

урьд: Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 1231дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг сэргээж биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь заалтад зааснаар 6 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтаан биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сар хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 4 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 4 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсаныг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Зая гэгээн овогт Базаррагчаагийн Т /РД: АЮ85041270/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а-42б тоотод оршин суух иргэн Ч.Батзоригийн гэрийн хаалганы цүү болон цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгож хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч модон авдар дотор байсан бэлэн мөнгө 1,800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Дахин мэдүүлэх зүйлгүй ...” гэв

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Эко” констракшнд хамт ажилладаг найз Батзоригийн гэр болох Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 59а-42б тоотод гэрт нь мөнгө зээлэх гээд очсон юм. Тэгсэн тухайн үед Батзориг гэртээ ганцаараа байсан тул би 200,000 төгрөг түр зээлээч гэхэд надад гэрийнхээ баруун талд байрлах модон шар авдар дотроосоо мөнгө гаргаж ирээд надад бэлнээр 200,000 төгрөг тоолж өгсөн юм. Тухайн үед өөр мөнгө байгаа талаар би хараагүй юм. Тэгээд тэндээсээ Батзориг бид хоёр манай СБД-ийн 17-р хороо, 80-31 тоотод байх манай гэр лүү очоод гэрийн суурь шал цутгахаар хамт явцгаасан. Түүнээс хойш 4 хоногийн дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би ажилдаа яваагүй ба Батзориг над руу залгаад хамт ажилдаа явах уу гэхээр нь би явахгүй чөлөө авсан гэж хэлсэн тул Батзориг ганцаараа ажилдаа явсан. Тэгээд би Батзоригийн эхнэр хөдөө ажлаар явсан гэртээ ганцаараа байсан талаар мэдэж байсан тул Батзоригийн гэр рүү 08 цагийн үед явсан. Тэгээд Батзоригийн гэрийн гадаа ирээд хашаан завсраар буюу гэрийнх нь урд талын хашааны доод талын завсар зайгаар хашаан дотор нь ороход хашаанд хүн байхгүй гэрийн хаалгыг харахад түгжээтэй байсан. Тэгэхээр нь гэрийнх нь хаалганы доод талын булангаар гараа хийгээд татсан чинь даруулга төмөр нь мултраад унаад ирэхээр нь гэр рүү нь орсон. Тэгээд гэрийн баруун талын хойморт байх авдар буюу надад урд нь мөнгө гаргаж өгсөн шар авдрын урд очоод хаалгыг нь онгойлгоход цоожгүй байхаар нь авдар доторхыг нь үзэж байхад тэр дотор жижиг хэмжээтэй модон хайрцаг байхаар нь онгойлгоод үзэхэд цаасанд ороосон бэлэн мөнгө байхаар нь тэр үед би зурагтыг нь авч явах гэж байснаа болиод тэр мөнгийг нь аваад гэрээс нь гараад явсан. Тэгээд би тэндээсээ автобусны буудал ороод автобусанд суугаад Дамбадаржаа ороод тэндээ Хаан банкны “АТМ” ороод нөгөө мөнгийг тоолж үзэхэд 1,800,000 төгрөг байсан ба уг мөнгөнөөс би 1,200,000 төгрөгийг өөрийн 5155044081 дугаарын данс руу шилжүүлээд үлдэгдэл 600,000 төгрөгийг гэрийн хашааны банз авахад хэрэглэсэн юм. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Батзоригоос өмнө зээлсэн 200,000 төгрөгийг өөрийн 5155044081 данснаас Батзоригийн 5549094240 данс руу шилжүүлсэн. Тэгээд би өөрийн дансанд үлдсэн 1,000,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглээд дууссан....” гэх /хх-ийн 128-129х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-70/,

Хохирогч Ч.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а-42б тоотод байх манай монгол гэрийн хаалганы цүү болон цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгон хулгайч орж авдар дотор байсан цаасанд боодолтой 1,800,000 төгрөг алдагдаж хохирол учирсан” гэх /хх-ийн 17х/,

Хохирогч Ч.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...манай эхнэр 2020 оны 7 дугаар 30-ны өдөр орон нутаг руу явахдаа авдарт байсан мөнгөнөөс буюу 1,500,000 төгрөгнөөс 300,000 төгрөгийг нь бэлнээр аваад 1,200,000 төгрөг үлдээсэн гэж надад хэлж байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний цалин гэж 905,000 төгрөг орсон, цалингаа авч хуримтлалын мөнгөн дээрээ 800,000 төгрөгийг хийсэн....Тэгээд авдар дотор нийт 2,000,000 төгрөг болсон. Уг мөнгөнөөс 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Т бид 2 амарч байсан болохоор гэрт ирээд надаас 200,000 төгрөгийг зээлчих гэрийнхээ буйр, шалыг цутгах гэсэн юмаа гэхээр нь би гэр дотор буюу Тын хажууд өөрийн модон авдар дотроос бэлэн мөнгөн дундаас задгай мөнгийг аваад 200,000 төгрөгийг тоолоод өгсөн. Магадгүй тухайн үед их хэмжээний бэлэн мөнгө байгааг мэдсэн байхаа. Уг өдөр би Тын хамт гэрт нь очиж гэрийн буйрыг цутгасан юмаа. Тэгээд модон авдар дотор 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 1,800,000 төгрөг үлдсэн. Тэрнээс манай гэрээс өөр алдагдсан зүйл байхгүй” гэх  /хх-ийн 18х/,

Гэрч Б.Заяамөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нийт 1,200,000 төгрөгийг би үлдээгээд явсан. Энэ өдөр би хөдөө явах гэж байсан болохоор нөхөртөө 1,200,000 төгрөг үлдсэн талаар утсаар яриад хэлсэн....манай нөхөр Т гэх найздаа уг мөнгөнөөсөө 200,000 төгрөгийг зээлсэн гэж надад утсаар хэлж байсан” гэх /хх-ийн 25х/,

Хохирогч Ч.Батзоригийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 104х/

Б.Тын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 110х/,

Хохирол төлбөр барагдуулсан тухай баримт Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 119-122х/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 123-124х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Иймд шүүгдэгч Б.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс бага буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Зая гэгээн овогт Базаррагчаагийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             П.АРИУНБОЛД