Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 46

 

  

                                                           

 

 

 

 

  2021        01          11                                     2021/ШЦТ/46

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Б.Бүжинлхам,

Иргэний нэхэмжлэгч Б.Ундрах, Ж.Туяасайхан, П.Лхагвахүү,

Иргэний хариуцагч Б.Батцоож, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунзул,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч  Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ядмаагийн Б, Сартуул овогт Даваагийн О нарт холбогдох эрүүгийн 1802 00196 0021 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Сэрж групп” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр хүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтантэвш АОС хорооллын 44 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ядмаагийн Б, /РД: УЖ69031306/,

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Серж групп” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 25-р байрны 22 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сартуул овогт Даваагийн О, /РД:ЧК79110867/,

 

/Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүгдэгч Я.Б, Д.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40-н мянгат 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “Сэрж групп” ХХК /тухайн үеийн нэршилээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн удирдах албан тушаалтан, захирал шүүгдэгч Я.Б нь нягтлан бодогч Д.Отэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40-н мянгат 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “Сэрж групп” ХХК /тухайн үеийн нэршлээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн нягтлан бодогч шүүгдэгч Д.О нь тус компанийн захирал Я.Бтэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 1999 оноос хойш 22 дахь жилдээ бизнесийн үйл ажиллагаа явуулж Монгол Улсад татвар төлсөн. 2015 он хүртэл манай байгууллага Чингэлтэй дүүрэг болон улсын хэмжээнд удаа дараа шилдэг татвар төлөгч болж байсан. 2015 оноос хойш өндөр хүүтэй зээл авснаас болж манай санхүүгийн үйл ажиллагаа доголдсон. Энэ үеэс татварын өглөг үүсэж эхэлсэн. Татварын тайлангийн талаар Д.О хангалттай тайлбар өглөө. Миний зүгээс улсад төлөх ёстой татвараа төлж үйл ажиллагаагаа удирдан явуулж байна. Манай байгууллага Нийслэлд олон ажил хийсэн. Гэрч Отгонжаргал нь манай байгууллагад 3 сарын хугацаанд ажилласан бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан шиг зүйл болоогүй. Гэрч Отгонжаргалын мэдүүлгээр хэргийг шалгасан. Тэр надаас 76,000,000 төгрөг нэхэмжилсэн баримт байгаа. Энэ талаар би холбогдох байгууллагад хүсэлтээ гаргасан. Улсыг хохиролгүй болгоно гэсэн байр сууриар би ханддаг. Хэрэгт холбогдолгүй этгээдийн гомдлоор энэ хэргийг шалгасанд гомдолтой байна. Энэ хэрэг гэмт хэрэг мөн үү. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үүнийг үл харгалзан хэргийг нэг талыг барьж шалгаж байна гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...Би Д.Отгонжаргалыг танина. 2016 онд манай компанид хөргүүртэй агуулахын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэх үед манай охин компани болох “Серж консракшн” компанийн гүйцэтгэх захирал Нармандах гэдэг хүн анх Д.Отгонжаргалын талаар ярьж танилцуулж төсөл удирдаад явах боломжтой хүн байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй 2-3 сарын дараа Нармандах захирал Д.Отгонжаргал бид 3 уулзалт зохион байгуулж уулзсан. Уулзахаас өмнө Отгонжаргал манай компани руу өөрийнхөө анкетыг ирүүлсэн байсан.  Ингээд Отгонжаргалтай уулзаж хэрэгжүүлэх гэж байгаа төслийнхөө талаар санал бодлоо солилцоход Отгонжаргал бол ер нь болохгүй зүйл байхгүй гэхдээ хэцүү бизнес гэж хэлж байсан. Тухайн үед бид нар төслийн удирдагч хайж байгаа гэдгээ хэлж танилцуулсан. Отгонжаргал нь ажлаа сайн бодож хийгээрэй гэж хэлсэн. Ингээд бид нарын уулзалт дууссан. Тэгээд хэдэн сарын дараа Нармандах над руу яриад нөгөө залуу чинь ажлаасаа гарсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Отгонжаргал Нармандах захирал руу яриад танай төслийн ажил эхэлсэн үү би ажилд ороход бэлэн байна гэж хэлсэн юм байна лээ. Гэхдээ хэд хэдэн удаа асууж байсан гэдэг Тэгээд 2017 онд манай компанийн гүйцэтгэх захирлын орон тоо гараад ажилтан авах болсон. Ингээд Отгонжаргалыг гүйцэтгэх захирлын ажил горилогчоор 1 сар танилцах дадлагажих шийдвэр гарган ажилд авсан. Гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд танилцан дадлагажих хөлсөөр ажиллах түр гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд Отгонжаргал нь үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгээгүй. Цаашид хамтран ажиллах гэрээг сунган ажиллах нөхцөлийг хангаагүй учраас Отгонжаргалын гэрээ дууссаны дараа 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болсон удирдах зөвлөлийн хурал дээр ажлынхаа тайлан болон 2018 оны бизнес төлөвлөгөөг танилцуулсан. Тухайн үед нь гэрээг сунгах боломжгүй гэдгийг Отгонжаргалд хэлээд гэрээг цааш сунгах боломжгүй гэдгийг хэлсэн. “...Манай компанид нийгмийн даатгалаас бол жил болгон шалгалт орж байсан. Харин татвараас бол хамгийн сүүлд хуваарийн дагуу 2014 оны жилийн эцэст орсон санагдаж байна. Би одоо шууд хэлж мэдэхгүй байна. 2015 онд өршөөлийн хуулиар ил тодоо тайлагнасан. Түүнээс хойш татварын шалгалт ороогүй байна....” гэх /1хх-ийн 09-10х/,

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018, 2019 онуудын татварын хяналт шалгалтын акт болон 2019 оны 10 дугаар сар, 12 дугаар сарын шинжээчийн дүгнэлт дээр тайлбар хиймээр байна. Нийт үнийн дүн 199,534,513.8 төгрөгийн татвар ногдуулахаар гарсан байгаа. Үүнд 2018 оны 05 дугаар сарын 30, 2019 оны 05 дугаар сарын 17-ны татварын байцаагчийн хяналт шалгалтаар 36,720,632 төгрөгийн акт гарсан. Энэ нийт дүн болох 36,720,632 төгрөгийн нөхөн татварыг манай байгууллага төлсөн учраас 199,534,513.8 төгрөгийн татвараас хасуулах хүсэлтэй байна. Үлдсэн 162,813,882 төгрөг дээр тайлбар хийе. 2019 оны 10 дугаар сарын  шинжээчийн дүгнэлт дээр 2017 онд үл хөдлөх хөрөнгө борлуулсны 440,000,000 төгрөгийг НӨАТ суутгаагүй учраас 44,000,000 төгрөгийн НӨАТ-ын татвар ноогдуулна гэсэн дүгнэлт байгаа. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогыг гурван тайлангаар баталгаажуулдаг. Нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгө борлуулсан татвар 2%, / энэ нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхэд төлөөд, үл хөдлөх хөрөнгө шилждэг татвар байгаа/, энэ ажил хийгдсэн. Хоёрдугаарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогыг тухайн байгууллагын орлогод тооцож аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тайлагнана гэсэн байгаа. Үүний дагуу манай компани аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 440,000,000 төгрөгийнхөө НӨАТ-ыг хасаад 400,000,000 төгрөгийнхөө үл хөдлөх хөрөнгөний орлогын албан татварыг тайлагнасан, үүнийг өмнөх татварын байцаагч нар болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй учир хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр тайлагнасан байна гэж гарсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын татвар 2 нь орлогоор таарч тэнцэж жилийн эцсийн баланс тайлан гардаг. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татвар дээр 400,000,000 төгрөгийн НӨАТ багтсан. ААНБ орлогын албан татвараар тайлагнасан 5.6 тэрбум дотор орчихсон гэсэн үг. 5.6 тэрбумын орлого дотор үйл ажиллагааны орлого 5.2, үндсэн хөрөнгө 400,000,000 борлуулалт нэмэгдээд 5.6 тэрбумын орлогыг татварын хяналт шалгалт шинжээчийн дүгнэлтээр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг хүлээн зөвшөөрсөн ч НӨАТ дээр зөвшөөрөхгүй байгаа нь энэ хоёр тайлан хоорондоо зөрүүгүй учраас энийг яах аргагүй НӨАТ-ын тайланд тусгасан гэж би үзэж байна. НӨАТ-ын хуульд үл хөдлөх хөрөнгө болон бусад ажил үйлчилгээг тухайн аж ахуйн нэгжийн худалдан авалтаар цахим системд баримт үүсгэдэг. Хэрвээ  аж ахуйн нэгж аваагүй эсвэл хувь хүн авсан тохиолдолд орлогыг бүхэлчилж нийлбэр дүнгээр эцсийн хэрэглэгчээр шивдэг. Тийм учир үл хөдлөх хөрөнгийн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчээр шивсэн байгаа. Энэ нь хууль зөрчсөн асуудал биш юм. Тийм учраас үүнийг би НӨАТ-ын тайландаа тусгасан гэж тайлбарлаж байна. Энэ нь хууль зөрчсөн асуудал биш. 2018 оны татварын хяналт шалгалт дээр тайлбарууд нь орсон байгаа. 2017 оны хөрөнгө, агуулах барихтай холбоотой зээлийн хүүгийн зардлыг татвар төлөх орлогоос хасаж тооцсон гэж үзсэн. 486,000,000 төгрөг гэж тооцож байгаа хүү нь Хас банкны зээл дээр байгаа төлөх ёстой дүн. Гэтэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т ”…зээлийн хүүгээр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүү төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртөг хэсэгт оруулж тооцно…” гэсэн байна. Гэтэл манайх зээлийн гэрээгээр 486,000,000 төгрөгийн зээлийн хүү төлөх ёстой гэж график дээр байгаа боловч бид санхүү хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод төлж чадаагүй. Манайх өглөг үүсээд явж байгаа учраас “төлсөн төлбөр” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна. Тийм учраас би үүнийг бүхэл дүн буюу 486,000,000 төгрөгөөр тооцох ёсгүй гэж үзэж байна. Манайх тухайн ондоо 338,000,000 төгрөгийн хүүгийн өглөгтэй гарсан. 4,2 тэрбумын зээл аваад 2,7 тэрбумын барилга байгууламж барьсан. Үүнд оногдох татварыг хувьчлаад татварын шинжээч 638,000,000 төгрөгийн хүүгээс 486,000,000 төгрөг автоматаар шууд бодож оногдуулчихсан. Гэтэл манайх 185,5 сая төгрөгийн зээлийн хүүг төлсөн. Аж ахуйн нэгжийн албан татварын хуульд гарсан зардал нь тухайн барилга баригдаж байх үеийн угсрах суурилуулах хугацаанд хамаарна гэсэн байсан. Гэтэл энэ онд манайд ямар ч хөрөнгө оруулалт явагдаагүй жилийн эцсийн баланс дээр 2,7 тэрбумын хөрөнгөтэй байгаа. 2017 онд манайд ямар ч нэмэлт санхүүжилт хийгдээгүй учраас зээлийн хүүг шилжүүлэх ёсгүй гэж үзэж байна. Гуравдугаарт “Монгол Тамхи СО” ХХК-ны НӨАТ-ын баримтыг хуурамч гэж тооцсон дүгнэлт гарсан. Энэ нь 2017 онд 11,000,000, 2018 онд 29,000,000 гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. “Монгол Тамхи СО” ХХК нь манайд худалдан авалт хийгээд татварын систем дээр баримт нь үүсээд баталгаажсан байгаа. “Монгол Тамхи СО” ХХК-ны борлуулалтыг 2017, 2018 онд татварын байгууллага борлуулалтыг нь хүлээн зөвшөөрөөд тэр орлогоос НӨАТ-ын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаад явчихсан хэдий ч манай байгууллагаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь өөрөө татварын үндсэн зарчим болох нэг орлогоос нэг татвар суутгана гэдэг зарчмыг зөрчиж байна. Яагаад гэвэл тухайн “Монгол Тамхи СО” ХХК-аас манайд нийлүүлсэн борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч татварыг ногдуулчхаад, дахиад манай худалдан авалтыг зөвшөөрөхгүй байна гэдэг нь тэр орлогоос 2 удаагийн НӨАТ давхцуулж авч байна гэсэн үг. Тиймээс энэ нь татварын суурь зарчим болох нэг орлогоос нэг татвар суутгана гэсэн зарчимтайгаа зөрчилдөж байна. Хэрвээ “Монгол Тамхи СО” ХХК-аас манайд худалдан авалт хийсэн энэ орлогыг хүлээн зөвшөөрөөгүй, тэдний энэ орлогоос НӨАТ суутгаж аваагүй байх юм бол манайх хасалт хийнэ. Гэтэл “Монгол Тамхи СО” ХХК-аас суутгасан тохиолдолд манайхаас хасалт хийхгүй манай худалдан авалтыг хүлээн зөвшөөрч “Монгол Тамхи СО” ХХК-ны борлуулалтыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. 2017 онд 11,3 сая, 2018 онд 29,8 сая төгрөг нийт 41,2 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуурамч гэж үзэх  үндэслэл байхгүй. Хуурамч гэж үзэх үндэслэл нь одоогийн байдлаар тогтоогдоогүй учраас манайх хасалт хийх нь зөв гэж би үзэж байна. 2014-2017 онд оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн орлогоос НӨАТ суутган тооцоогүй гээд 20,5 сая төгрөгийн акт тогтоосон. Аж ахуйн нэгжийн албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 7.2.9-т Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдэд ажил үйлчилгээ үзүүлсэн бол аж ахуйн нэгжийн орлогын тусгай татвараар 20%  албан татвар ногдуулна гэж заасан байгаа. Үүний дагуу манай компани 20% албан татвар ногдуулсан. Гэхдээ нөгөө талаасаа ОХУ-тай Монгол Улсын давхар татварын гэрээ хэлцлийн 10.2  дахь хэсэгт зааснаар 10 хувийг хөнгөлж өгдөг. Гэтэл манайх хөнгөлөлтөө эдлээгүй 20%-ийг нь бид тайлагнаад 20%-ийн татварыг улсад тушаачихсан. Иймд бид татварын албанд өглөг байхгүй. Энэ тухай татварын хяналт шалгалтаар 2018, 2019 онуудад мөн яригдаж байсан. 20% татварын албанд суутгагдан татвараа төлсөн учраас аж ахуйн нэгж дээр хөнгөлөгдөөд 10%, НӨАТ дээр 10% нийлээд 20%  төлөх ёстойгоо аж ахуйн нэгжээр 20% татвар төлсөн нь улсыг хохироогоогүй гэж үзэж Чингэлтэй дүүргийн татварын албанаас үүнд акт тогтоогоогүй. 2018, 2019 онд тавигдсан татварын актаар бид 39,000,000 төгрөгийн алданги торгууль төлсөн. Иймд эдгээр мөнгөн дүнг хохирлын хэмжээнээс хасаж тооцож өгнө үү...”  гэв.

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “ ...Би тухайн акттай танилцсан. Манай компанид ажиллах хүчин тун дутуу байдаг. Түүнээс болоод цагийн ажилтан, түр ажилтан зэргийг цагаар авч ажиллуулахаар тухайн хүмүүс нь татвар суутгуулахгүйгээр гар дээрээ бэлэн мөнгө авах сонирхолтой, дээр нь шинэ хүн аваад ажиллуулахаар 1-2 сар ажиллаад цалин мөнгөө авахдаа шимтгэл авч байна гээд хэл ам хийгээд байдаг. Ялангуяа хөдөөнөөс орж ирсэн хүмүүс татвар шимтгэлийг ойлгохгүй. Анх тохирсон цалингаа авна гээд хэл ам гаргаад байдаг. Ер нь бол манай аль нэг салбар дээр үндсэн ажилтан дутагдалтай байдаг тул өдрөөр ажилтан дуудаад хөлсийг нь өгдөг. Энэ асуудлаас болоод Нийгмийн даатгалыг шимтгэл дутуу тайлагнасан зөрчил илэрсэн. Манай компанид хэд хэдэн тэтгэвэрт гарсан хөгшид ажилладаг ба тэдгээр хүмүүс шимтгэл төлөхөөс татгалздаг гэх зэргээр шимтгэл дутуу тайлагнасан зөрчил гэж 42,018,545 төгрөг байсан санагдаж байна. Манай тухайн мөнгийг 2018 оны 2 дугаар улиралд багтааж Нийгмийн даатгалын газарт төлөхөөр тохирсон байгаа. Мөн энэ асуудлаас болж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа...”, “ ... манай компани 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл татварын тайлан санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс хяналт шалгалт хийгдэж байгаа дуусах шатандаа ороод байгаа байх гэж бодож байсан. Манай компанийн зүгээс шаардлагатай анхан шатны баримт материалыг шалгагч нарт цаг хугацаанд нь гаргаж өгсөн. Акт яаж гаргахыг мэдэхгүй байна. Татвараас зайлсхийсэн үйлдэл байхгүй. Хүн амын орлогын албан татвар дээр тодорхой хэмжээний татварын зөрчил үүсэх байх гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ актыг яаж гарахыг хэлж мэдэхгүй байна...” гэх /1хх-ийн 13-14х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажилладаг намайг ажлын чиг үүргийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон. Энэ компани Чингэлтэй дүүргийн татварын албанд бүртгэлтэй татвар төлөгч аж ахуй нэгж юм. Миний хувьд энэ хүмүүсийг танихгүй, тухайн аж, ахуй нэгжтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй...тус аж ахуйн нэгжийн 2014-2017 он татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч А.Өнөрмөө, Г.Баттулга нарын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 351830114 дугаартай шийтгэлийн хуудсаар 30,296,383 төгрөгийн нөхөн татвар, тухайн цаг хугацааг хамруулан хяналт шалгалт явуулсан шинжээч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нарын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, 132,437,458.83 төгрөгийн төлөх ёстой байсан татвар, мөн 2018 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, Б.Гантуул нарын 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 0295052 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 6,224,249.9 төгрөгийн нөхөн татвар, Шинжээч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нарын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон 30,376,423.81 төгрөгийн төлөх ёстой байсан татвар буюу “Серж Групп” ХХК нь 2014-өөс 2018 онд нийт 199,534,513.8 /нэг зуун ерэн есөн сая таван зуун гучин дөрвөн мянга таван зуун арван гурван төгрөг наян мөнгө/ төгрөгийн татварыг төлөөгүй байна гэж ойлгогдож байна...Удаа дараагийн татварын хяналт шалгалт явуулсан байцаагчдын шийтгэлийн хуудас болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон улсад төөлөх ёстой татварын үнийн дүнгээр хохирыг нэхэмжилнэ...” гэх /4-р хх-ийн 19-20х/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Туяасайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Шүүгдэгч нарын мэдүүлгээр өмнө нь тавигдсан 2 шийтгэлийн хуудасны хэмжээг хасаж тооцуулах хүсэлтэй байна гэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ч мөн энэ талаар тодруулах шаардлагатай гэж буцаасан. Үүнтэй холбоотойгоор тайлбараа хэлнэ. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0295052 тоот шийтгэлийн хуудас нь зөвхөн 2018 оныг шалгасан шийтгэлийн хуудас. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх үйл ажиллагааг шалгасан. Хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд авагдсан баримтаар Татварын ерөнхий хуульд зааснаар татварын орлогоо үнэн зөв тайлагнасан эсэх талаар дүгнэлт хийсэн. Энэ үнийн дүнг хохирлоос хасах боломжгүй. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 351830114 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан дүнг мөн хасах боломжгүй. Хавтаст хэргийн 194 дүгээр хуудсанд энэ талаарх баримт байгаа. Татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил нь өмнөх шалгалтаар ямар шалтгаанаар илрээгүй талаар дурдсан. Татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь өмнөх шийтгэлийн хуудастай холбоогүй...” гэх

Иргэний нэхэмжлэгч Б.Ундрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Монгол Улс татвараа ногдуулдаг системтэй. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд энэ талаар заасан байдаг. Ямар орлого олсон түүнийгээ татварт тайлагнах ёстой. Энэ эрхээ татварын хяналт шалгалтаар орох хүртэлх хугацаанд эдэлдэг бөгөөд нягтлан бодох бүртгэлд суурилна гэсэн зарчимтай. Нягтлан бодох бүртгэл нь санхүүгийн анхан шатны баримт, түүнийг дагалдсан бусад баримтаар тогтоогддог. Үүнд татварын улсын байцаагч нар шалгаж дүгнэлт гаргадаг. Гэтэл анхан шатны баримтаа бүрдүүлэх үүрэгтэй атал анхан шатны баримтаа бүрдүүлээгүй байсан. Татварын байцаагч нар хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Улсад учруулсан хохирлоо барагдуулаагүй. Иймд шүүгдэгч нарт зохих шийтгэлийг оногдуулах саналтай байна...” гэх

Гэрч Б.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ байгууллагад 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Миний үндсэн цалин 3,000,000 төгрөгийн цалин байсан боловч нийгмийн даатгалын байгууллагад 1,000,000 төгрөг гэж бичигдсэн байсан. Би учрыг Я.Бээс асуухад надад. “...Чи нэг муу хуульч цагдаагийн хүүхэд юм билээ. Чи чаддаг юм гэсэн...” Би энэ талаар Эрүүгийн цагдаагийн Газрын Эдийн Засагтай тэмцэх хэлтэст мэдэгдсэн. Би 2018-2019 оны бизнес төлөвлөгөөг гаргасан. Үүнтэй харахад татвар төлсөн 5 тэрбум, дотоод борлуулалтын орлого 7 тэрбум байсан тул би иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэв...”, гэх мэдүүлэг

Гэрч Д.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Серж интернэшнл” ХХК-нд ажиллаж байх явцад Монгол Улсын хууль, дүрэм түүнтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөх, аж ахуй нэгжийн татварыг нуун дарагдуулан, ерөнхий захирал Я.Б нь ажилчид албан хаагчдын өмнө надад Монгол Улсын хууль үйлчлэхгүй гэж удаа дараа хэлдэг. “Серж интернэшнл” ХХК нь 200 гаруй ажилтантай мөртлөө 100 гаруй ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг ба Чингэлтэй дүүргийн татварын албанд өгсөн 2017 оны 4 улирлын тайлан нь 2017 оны “Серж интернэшнл” ХХК-ийн дотоод борлуулалтын тайлан хоёр нь хоорондоо 2 тэрбум төгрөгөөр зөрж байгаа нь орлогын татварыг нуун дарагдуулсан гэж үзээд хуулийн дагуу шалгуулахаар өргөдөл гаргасан...” гэх /1-р хх-ийн 6-8х/,

Гэрч А.Өнөрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Серж интернэшнл” ХХК-ий татварын хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд...тус татвар төлөгчийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан баланс, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн татварын ерөнхий газрын хяналт шалгалт хийлгэх албан бичгийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтсэн...Нийт 174,150,762 төгрөгийн зөрчил нь тайлангаар ногдуулсан татвараа хугацаанд нь төлөөгүй зөрчил, үлдэгдэл 601,429,517 төгрөгийн орлогыг 3 төрлийн татвараар нуун дарагдуулсан зөрчил илэрч байгаа хэдий ч 2015 онд тус компани нь 157,924,562 төгрөг, 2016 онд 150,171,539 төгрөгийн алдагдалтай ажилсныг хааж, үлдсэн 302,9633,830 төгрөгийн орлогыг нууж дарагдуулсан нь илэрсэн. Үүнээс нөхөн татварт 30,296,383 төгрөг, торгуульд 14,313,436 төгрөг, алдангид 10,382,763 төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийн хуудас бичиж шийдвэр гаргасан...” гэх /1-р хх-ийн 18-19х/,

Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтэд: “...Сэрж интернэшнл” ХХК буюу одоогийн нэршлээр “Сэрж групп” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд нотлох баримтуудын хүрээнд шинжилгээ хийхэд татвар төлөхөөс дараах байдлаар зайлсхийсэн байна.

1. 2017 онд Үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан орлого 440,000,000 төгрөг- ний 10%  44,000,000 төгрөг /НӨАТ/,

2. 2017 онд ААНОАТ-аас Хөрөнгө оруулалтын зориулалттай хөргөлтийн агуулах барьж байгуулахад зарцуулсан зээлийн хүүгийн зардлыг зардалд тооцож ТНО-ыг бууруулсан 485,186,624,48 төгрөгийн 10% 48,618,662.45 төгрөг,

3. 2017 онд “Монгол тамхи Со” ХХК-аас НӨАТ-тай худалдан авалт хийсэн гэж хуурамч падаан ашиглаж төсөвт төлөх НӨАТ бууруулсан 113,595,909.10 төгрөгийн 10 хувь 11,359,590.91 төгрөг /НӨАТ/,

4. 2014-2017 онд Оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн орлогоос НӨАТ суутган тооцоогүй/ түрээсийн төлбөр ОХУ-руу шилжүүлэхдээ/ НӨАТ/,

-2014 онд 4,060,175.16

-2015 онд 4,441,894.62

-2016 онд 4,745,230.35

-2017 онд 7,340,127.74

5. 2016, 2017 онд Үндсэн хөрөнгө бий болгоход хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан НӨАТ-с хасаж тооцсон

-2016 онд 4,950,973.60

-2017 онд 2,920,804.00

“Сэрж интернэшнл” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Г.Баттулга нар татварын шалгалтын ажил явуулж 2018 оны 05 сарын 30-ны өдийн 351830114 дугаар Шийтгэлийн хуудсаар 54992,6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Шинжилгээний явцад татварын байцаагчдын илрүүлсэн зөрчлүүдийн нотлох баримт тооцооллыг үзэхэд шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчлүүд үндэслэлтэй байна...” гэх / 2-р хх-ийн 183-191х/,

Шинжээч Ц.Энхнаран мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбатын шинжээч томилсон тогтоолын дагуу татварын улсын байцаагч П.Отгонсүрэн бид нар шинжээчээр томилогдон ажиллаж дүгнэлтийг гаргасан. “Серж групп” ХХК-иас гаргаж ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтууд, зээлийн болон түрээсийн гэрээнүүд, харилцах дансны хуулгууд, хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээ, татварын албаны цахим тайлангийн систем дэх татварын тайлангийн мэдээлэл болон шинжээч томилсон тогтоолын хамт ирүүлсэн 294 хуудас баримт, тухайн компани санхүүгийн хэрэгцээнд ашиглаж байсан компьютероос гаргуулж авсан мэдээлэл зэрэг баримтын хүрээнд дүгнэлтийг гаргасан. Аж ахуйн нэгжид заавал хөтлөгдөж хадгалагдах ёстой санхүүгийн анхан шатны баримтууд дутуу, санхүү бүртгэлийн программ хангамж зохих ёсоор ашиглагддаггүй, ерөнхий журнал, гүйлгээ бланс хөтлөдөггүй зэрэг байдлууд тогтоогдсон. Иргэн Д.Отгонжаргалаас гаргаж өгсөн 294 хуудас материалд хавсаргагдсан 2017 оны 09, 10, 11 дүгээр саруудын зарим салбарын борлуулалтын орлогын мэдээ нь тухайн компани тайлагнасан мэдээтэй таарч байсан. Харин 2017 оны борлуулалтын орлогын нэгдсэн мэдээний дүн нь татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогын мэдээнээс 882,7 сая төгрөгөөр зөрүүтэй /илүү/ байгаа байдал тогтоогдсон. Гэвч эдгээр орлогыг нотлох санхүүгийн анхан шатны баримт материалууд бүрэн биш, энэ талаар санхүү бүртгэлийн тайланд тусгаагүй байсан тул бодит орлогыг тогтоох зорилгоор Пос-ын мэдээг гаргуулж авсан боловч мөн л борлуулалтын орлогын мэдээнээс зөрүүтэй бүрэн бус /дутуу/ хөрвүүлж ирүүлсэн бөгөөд посын өмнөх нэгтгэлүүд нь устсан, 2018 оны 03 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө баримт хадгалагдаж байсан өрөөнд ус алдсанаас санхүүгийн зарим баримтууд устсан гэдэг тайлбарыг тус компаний санхүү бүртгэлийн албаны дарга Д.О хэлж байсан. Тухайн компани санхүүгийн анхан шатны баримтын хадгалалт хамгаалалт, архивлалтын байдал хангалтгүй, санхүүгийн программ хангамж ашиглалт хангалтгүй, анхан шатны баримт материалууд бүрэн бус дутуу байдлаас шалтгаалж дүгнэлт гаргахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан боловч цугларсан нотлох баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хяналт шалгалтаар 2014-өөс 2017 онуудад хамаарах татвар төлөхөөс зайлсхийсэн 5 удаагийн үйлдэл тогтоогдсон. Тэдгээр таван үйлдлүүд нь өмнөх хяналт шалгалтаар тогтоогдож байгаагүй бөгөөд нийт үнийн дүн нь 1,324,374,588.32 /нэг тэрбум гурван зуун хорин дөрвөн сая гурван зуун далан дөрвөн мянга, таван зуун наян найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг бөгөөд татварын хуульд заасан хувь хэмжээгээр тооцоход 132,437,458.83 /нэг зуун гучин хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавин найман төгрөг, наян гурван мөнгө/ төгрөгийн албан татвар ногдохоор байна. Татвар төлөхөөс зайлсхийсэн тэдгээр үйлдлүүдэд холбогдох 160 хуудас баримтыг шинжээчийн дүгнэлттэй хавсаргаж танай байгууллагад хүргүүлсэн байгаа. Санхүүгийн холбогдох баримтуудыг бүрэн гаргаж ирүүлэхгүй байсан тул нэмэлт материал шаардлагатай байгаа талаар бид мөрдөгчид хүсэлт гаргасан Түүний хүрээнд хийгдсэн нэгжлэгийн ажиллагаанд бид хүсэлт гаргаж оролцсон Тухайн ажиллагааны үед санхүүгийн бүртгэлийн албаны дарга Д.Оийн компьютерт хадгалагдаж байсан мэдээллээс үндэслэн тухайн үйлдлийг илрүүлсэн тул өмнөх шалгалтуудаар тэдгээр үйлдэл мэдэгдэлгүй өнгөрсөн байх гэж бодож байна..." гэх /2-р хх-ийн 192-194х, /

Шинжээч Т.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд “...Тэр материалд зарим нэг салбаруудын 2017 оны 9, 10, 11 дүгээр сарын үйл ажиллагааны тайлан, мөн 2017 оны нийт салбаруудын орлогын мэдээний нэгтгэлийг харуулсан хүснэгтэн мэдээ зэрэг баримтууд байсан. Тэдгээр нь санхүүгийн анхан шатны баримт материалд хамаарахгүй. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтын шаардлага хангасан баримтууд тухайн материалд байгаагүй. Д.Отгонжаргалын гаргаж өгсөн 2017 оны нийт борлуулалтын мэдээ нь “Серж Групп” ХХК-ий 2017 оны татварт тайлагнасан мэдээнээс зөрүүтэй байсан ба Д.Отгонжаргалын ирүүлсэн хүснэгтэн мэдээг хэн гаргасан нь тодорхой бус, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй байсан ба тухайн компани анхан шатны баримт, посын баримт, харилцахын баримт анхан шатны бүртгэл мэдээлэлтэй харьцуулан шалгалтыг явуулсан. Гэхдээ тухайн байгууллагаас гаргаж ирүүлсэн баримт материал хангалтгүй байсан тул бид нэмэлт материал гаргуулах хүсэлт гаргасан. Улмаар нэгжлэгийн ажиллагаа явагдаж зарим нэг материалыг олж авсан боловч тэдгээрээс Д.Отгонжаргалын материалд дурьдагдсан орлогыг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл мэдээлэл баримт олдоогүй. Гэхдээ тухайн ажиллагааны үр дүнд татвар төлөхөөс зайлсхийсэн өөр баримтуудыг олж илрүүлсэн.” гэх /2-р хх-ийн 196-197х/,

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 351830114 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсаар” Холбогдогч “Сэрж интернэйшнл” ХХК-ийн гаргасан 775,580,279,95 төгрөгийн зөрчилд 30,296,383.00 төгрөгийн нөхөн татвар, 14,313,436.70 төгрөгийн торгууль, 10,382,763.00 төгрөгийн алданги, нийт 54,992,583.30 төгрөгийн төлбөр оногдуулсугай “ гэх /1-х хх-ийн 30-35-р хуудас/,

 Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 05 сарын 16-ны өдрийн татварын байцаагчийн тэмдэглэлээр “...”Сэрж-Интернейшнл” ХХК ...2018 онд 701,969,00 төгрөгийн орлогыг аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулаагүй. албан татвар төлөөгүй, 39,348,154.56 төгрөгийн их завсрын зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон, 23,490,391.83 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг худалдан авалтын хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах орлогыг бууруулсан / 3-р хх-ийн 118х/,

0295052 дугаартай шийтгэлийн хуудсаар “2018 онд 63,540,515,39 төгрөгийн татвар ногдох орлогыг нууж 6,424,249, төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн “ гэх /3-р хх-ийн 117-127х/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40-н мянгат 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “Сэрж групп” ХХК /тухайн үеийн нэршлээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн удирдах албан тушаалтан, захирал шүүгдэгч Я.Б нь нягтлан бодогч Д.Отэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40-н мянгат 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “Сэрж групп” ХХК /тухайн үеийн нэршлээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн нягтлан бодогч шүүгдэгч Д.О нь тус компанийн захирал Я.Бтэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б, Д.О нарт тус бүр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав. 

Шүүгдэгч Я.Б, Д.О нар бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт шалгагдаж байхад Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулан эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Баттулга нарын 2018 оны 5 сарын 30 өдрийн 351830114 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсаар “Сэрж интернэшнл” ХХК /тухайн үеийн нэршилээр/ 54,992,583.30 төгрөгийн торгууль, төлбөр ногдуулсанаас 36,720,632 төгрөг тушаасныг нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дээрхи торгууль, төлбөрт төлсөн 36,720,632 төгрөгийг төлсөн талаар хэн аль нь маргахгүй байх тул уг торгуулийг төлсөн гэж үзлээ.    

Иргэний хариуцагч “Сэрж групп” ХХК-ээс нийт 162,813,882 төгрөгийг гаргуулан Иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Татварын албанд олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Иргэний хариуцагч хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч  Б.Лхагвасүрэн: Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, процессын шинж чанар агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Я.Б, Д.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ядмаагийн Б, Сартуул овогт Даваагийн О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үргэлжилсэн үйлдлээр татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ядмаагийн Б, Сартуул овогт Даваагийн О нарыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хариуцагч “Сэрж групп” ХХК-ээс 162,813,882 төгрөгийг гаргуулан Иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Татварын албанд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Иргэний хариуцагч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт áèò¿¿ìæëýãäñýí õºðºíãºã¿é, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг òóñ òóñ äóðäñóãàé.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, шүүгдэгч Я.Б, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.

 

 

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ×,  Ø¯¯Ã×                                П.АРИУНБОЛД