| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0047/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 48
2021 01 12 2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Бямбадагва,
шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонод овогт Энхтөрийн Г, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Бямбажавын У нарт холбогдох эрүүгийн 2011 01001 0521 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
-урьд Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан, Олхонод овогт Энхтөрийн Г /РД:ПЮ88012273/,
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Нийслэл групп” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 10-12 тоотод оршин суух бүртгэлтэй,
-урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах, 233 дугаар зүйлийн 233.1-т зааснаар 1 сарын хугацаагаар тус тус баривчлах ял шийтгэгдэж байсан, Бэсүд овогт Бямбажавын У /РД:НЭ79112413/,
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г нь үргэлжилсэн үйлдлээр Б.Утай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “МН таур” төвийн 1306 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нийслэл групп” ХХК-ийн байранд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн талаар: “Уран Ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнд ухамсрын шанаа өгөөч ээ ерөнхий сайдаа тэрээр ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр бол миний үгээр хөдөлдөг гэж цээжээ дэлддэг болжээ. Түүний үгээр хөдөлдөг төрийн томчууд байдаг гэдэгт итгэх хүн үгүй л болов уу? Улс орны маань төрийн тэргүүнүүд жирийн нэг компанийн захирлын гар, хөл болж явна гэвэл нар баруунаасаа гарах байх даа”, “...Гэтэл төрийн агентлагаас дээгүүр мэдэлтэй нэгэн гарч иржээ. Богд хан уулын аль ч аманд ямар ч хэмжээний газар авч чадна гэж бусдыг залилдаг “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан ч одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй явна”, “Нэгэн баримт дэлгэхэд: Зайсанд барьсан “Хан түшээ” хотхоныг улсын комисс хүлээж аваагүй байхад Ерөнхий сайдын баруун гар гэж өөрийгөө ярьдаг төрсөн дүү Б.Батхүү нь дур мэдэн айлуудаа оруулсан байх юм. Тэдний дураараа дургихад нь хотын дарга С.Амарсайхан толгойг нь илээд л байж байдаг нь нэг учиртай. Төрийн агентлагаас дээгүүр жаалдаг ах, дүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгаж зохих шийтгэлийг нь оноох цаг болжээ” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодези, Зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн талаар “Төрийн ажил хийдэггүй морины ажил хийдэг даргыг төрөөс зайлуулъя. Төрийн ажлыг хувийн компани шигээ санаж агентлаг дээрээ сард ганц хоёрхон гэгээн дүрээ харуулчхаад бусад цагт нь мориныхоо жүчээнд бөртөлзөж байдаг энэ хүний Ц.Ганхүү гэдэг. “Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн тэрээр газрын наймааны мөнгөөрөө хурдан морь хэдэн зуун саяар ч хамаагүй худалдаж авч цуглуулах хоббитой”, “Газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг тус тус зааварчилгаа өгч Б.Уаар бэлтгүүлсэн,
Улмаар дээрх бэлтгүүлсэн мэдээлэл болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодези, Зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн талаар “Шаазгай”, “Даам rap”, Batbold Batbaatar” /Батболд Батбаатар/ нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Төрийн ажил хийдэггүй морины ажил хийдэг даргыг төрөөс зайлуулъя. Төрийн ажлыг хувийн компани шигээ санаж агентлаг дээрээ сард ганц хоёрхон гэгээн дүрээ харуулчхаад бусад цагт нь мориныхоо жүчээнд бөртөлзөж байдаг энэ хүний Ц.Ганхүү гэдэг. “Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн тэрээр газрын наймааны мөнгөөрөө хурдан морь хэдэн зуун саяар ч хамаагүй худалдаж авч цуглуулах хоббитой” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийн хамт,
2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Даам гар” нэртэй фэйсбүүк хаягт “Газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийн хамт,
Мөн “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн талаар: 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Шаазгай”, “Даам” нэртэй фэйсбүүк хаягт, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Batbold Batbaatar” /Батболд Батбаатар/ нэртэй фэйсбүүк хаягт “Уран Ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнд ухамсрын шанаа өгөөч ээ ерөнхий сайдаа Тэрээр ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр бол миний үгээр хөдөлдөг гэж цээжээ дэлддэг болжээ. Түүний үгээр хөдөлдөг төрийн томчууд байдаг гэдэгт итгэх хүн үгүй л болов уу? Улс орны маань төрийн тэргүүнүүд жирийн нэг компанийн захирлын гар, хөл болж явна гэвэл нар баруунаасаа гарах байх даа” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийн хамт,
Мөн “Шаазгай”, “Batbold Batbaatar” /Батболд Батбаатар/ нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 04 сарын 22-ны өдөр “...Гэтэл төрийн агентлагаас дээгүүр мэдэлтэй нэгэн гарч иржээ. Богд хан уулын аль ч аманд ямар ч хэмжээний газар авч чадна гэж бусдыг залилдаг “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан ч одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй явна” гэсэн, “Нэгэн баримт дэлгэхэд: Зайсанд барьсан “Хан түшээ” хотхоныг улсын комисс хүлээж аваагүй байхад Ерөнхий сайдын баруун гар гэж өөрийгөө ярьдаг төрсөн дүү Б.Батхүү нь дур мэдэн айлуудаа оруулсан байх юм. Тэдний дураараа дургихад нь хотын дарга С.Амарсайхан толгойг нь илээд л байж байдаг нь нэг учиртай. Төрийн агентлагаас дээгүүр жаалдаг ах, дүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгаж зохих шийтгэлийг нь оноох цаг болжээ” гэсэн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг зургийн хамт олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.У нь үргэлжилсэн үйлдлээр Э.Гтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “МН таур” төвийн 1306 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нийслэл групп” ХХК-ийн байранд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн талаар: “Уран Ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнд ухамсрын шанаа өгөөч ээ ерөнхий сайдаа Тэрээр ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр бол миний үгээр хөдөлдөг гэж цээжээ дэлддэг болжээ. Түүний үгээр хөдөлдөг төрийн томчууд байдаг гэдэгт итгэх хүн үгүй л болов уу? Улс орны маань төрийн тэргүүнүүд жирийн нэг компанийн захирлын гар, хөл болж явна гэвэл нар баруунаасаа гарах байх даа”, “...Гэтэл төрийн агентлагаас дээгүүр мэдэлтэй нэгэн гарч иржээ. Богд хан уулын аль ч аманд ямар ч хэмжээний газар авч чадна гэж бусдыг залилдаг “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан ч одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй явна”, “Нэгэн баримт дэлгэхэд: Зайсанд барьсан “Хан түшээ" хотхоныг улсын комисс хүлээж аваагүй байхад Ерөнхий сайдын баруун гар гэж өөрийгөө ярьдаг төрсөн дүү Б.Батхүү нь дур мэдэн айлуудаа оруулсан байх юм. Тэдний дураараа дургихад нь хотын дарга С.Амарсайхан толгойг нь илээд л байж байдаг нь нэг учиртай. Төрийн агентлагаас дээгүүр жаалдаг ах, дүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгаж зохих шийтгэлийг нь оноох цаг болжээ” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодези, Зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн талаар “Төрийн ажил хийдэггүй морины ажил хийдэг даргыг төрөөс зайлуулъя. Төрийн ажлыг хувийн компани шигээ санаж агентлаг дээрээ сард ганц хоёрхон гэгээн дүрээ харуулчхаад бусад цагт нь мориныхоо жүчээнд бөртөлзөж байдаг энэ хүний Ц.Ганхүү гэдэг. “Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн тэрээр газрын наймааны мөнгөөрөө хурдан морь хэдэн зуун саяар ч хамаагүй худалдаж авч цуглуулах хоббитой”, Газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг тус тус Э.Гын зааварчилгааны дагуу бэлтгэж, худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй ...” гэв
Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Авлигатай тэмцэх газрын ажилтнууд ажил дээр ирж компьютер хураахад миний ашигладаг процессорыг “5” гэж дугаарлан цаас нааж авсан... миний санаж байгаагаар газар зохион байгуулалтын холбогдолтой төрийн ажил хийдэг Ганхүү гэдэг хүний талаар зураг, мэдээлэл бэлтгэсэн. Агуулга нь ажлаа хийхгүй морь уядаг гэж тэр хүнийг бичсэн байгаа....Лхагвасүрэн гэдэг хүний талаар мэдээлэл зураг бэлтгэсэн. “Уран ган” компанийн Лхагвасүрэн гэж байсан. Миний санаж байгаагаар 2020 он гараад cap өдрийг нь санахгүй байна, Г захирал энэ 2 хүний талаар зураг мэдээлэл бэлтгэ гэж хэлсэн. Би түүний хэлсний дагуу зураг мэдээлэл бэлтгэсэн....” /4-р хх-ийн 96-97х/,
Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ хоёр хүнийг танихгүй. Гэхдээ Ц.Ганхүү гэдэг хүн Геодези зураг зүйн газрын даргаар олон жил ажиллаж байгаа, Б.Лхагвасүрэн гэх хүн “Уран ган” гэдэг компанийн захирлаар ажилладаг гэдгийг мэднэ. Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг би интернэт орчинд тавигдаж байсан мэдээлэл, хэвлэл мэдээллээр гарч байсан мэдээллүүдээс санаа авч бэлтгэсэн. Ц.Ганхүү нь төрийн албан хаагч байж хурдан морь уяж, морины уралдаан гээд явдаг ажлаа хийдэггүй хүн байна гэж ойлгоод мэдээллийг бэлтгэсэн. Б.Лхагвасүрэн нь Богд хан уулын аманд зөвшөөрөлгүй орон сууц барьж улсын комисс хүлээж аваагүй байхад бусдад худалдан хууль бус үйлдэл хийсэн хүн гэж ойлгосон. Тийм учраас өөрийн ойлголтоороо мэдээллийг бэлтгэсэн. Би өөрийн үзэл бодлоо л илэрхийлсэн...” гэх /6-р хх-ийн 144-145х/,
Хохирогч Ц.Ганхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн: “.. Би 2010 оны 01 дүгээр сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодези, Зураг зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2012 оны 09 дүгээр сард албан тушаалаа өгч хэсэг ажилгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл уг дээрх албан тушаалд ажиллаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “даам гар” гэсэн хаягтай фэйсбүүк хуудас /хаяг/-аас миний нэр төр, алдар хүндэд халдсан “газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн бичвэртэй миний зургийг ашигласан фото шоп /эвлүүлэг/ ашиглан бэлтгэсэн зурагт хуудас бүхий, илт худал мэдээллийг олон нийтийн цахим сайтаар тараасан байсан. Мөн “шаазгай” гэсэн хаягтай фэйсбүүк хуудас /хаяг/-аас “төрийн ажил хийдэггүй морины ажил хийдэг даргыг төрөөс зайлуулъя !!!”, “Төрийн ажлыг хувийн компани шигээ санаж агентлаг дээрээ сард хоёрхон гэгээн дүрээ харуулчхаад бусад цагт нь мориныхоо жүчээнд бөртөлзөж байдаг энэ хүнийг Ц.Ганхүү гэдэг. Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн тэрээр газрын наймааны мөнгөөрөө хурдан морь хэдэн зуун саяар ч хамаагүй худалдаж авч цуглуулах хоббитой” гэсэн бичвэртэй миний зургийг фото шоп /эвлүүлэг/ ашиглан хийсэн зурагт хуудсыг олон нийтэд тараасан байна. Миний хувьд төрийн ажлыг хууль дүрмийн дагуу л тогтоосон цаг хугацааны дагуу хийж гүйцэтгэдэг, ингэхдээ би ажилдаа өглөө болгон 7 цаг 30 минутад ирж, 18 цаг тардаг. Миний ажилдаа ирсэн явсан цагийн бүртгэлийг манай ажилтнууд болон цагийн бүртгэлээс харж болно. Мөн би Улсын баяр наадмын комисст 21 жил тасралтгүй орж ажилласан. Ингэхдээ дан хурдан морины комисст ажиллаж байсан. Би бага насандаа хөдөө өсөж адуу малтай ойрхон өссөн болохоороо ер нь морь мал сонирхдог. Энэ сонирхлынхоо хүрээнд өөрийн өссөн нутаг болон Дундговь аймгийнхаа уяачидтай ойрхон байдаг. Тэр ч утгаараа 2005 оноос 2019 оны хооронд Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Миний хувьд уяачдын холбооны тэргүүнээр хэдий ажилладаг ч гэлээ хурдан морийг өөрөө уяж, сойж байгаагүй, харин нутгийн найз нөхөд, дүү нарын уяж сойсон мориноос ганц нэгийг нь өөрийн нэр дээр уралдуулж байсан. Ер нь бол өөрт хурдан удмын ганц хоёр адуу мал байгаа, үүнийгээ Авилгатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой тусгасан байгаа. Шаардлагатай гэж үзвэл Авилгатай тэмцэх газарт гаргаж өгсөн миний бүх хөрөнгө орлогын мэдүүлгийг харж болно. Миний амьдралын хоббиг улс төржүүлэн одоо хашиж байгаа албан тушаалын талаар хүмүүст илт худал мэдээлэл бүхий, миний зургийг компьютер ашиглан элдэв янзын хэлбэр дүрсэнд оруулсан, доромжилсон зурагт хуудсыг урьдаас зохион байгуулалттайгаар бэлтгэж цахим /сошиал/-аар олон нийтэд тарааж миний нэр төр, алдар хүндэд халдаж байгаад маш их гомдолтой үнэн огт нийцэхгүй байна. Миний ажиллаж байгаа байгууллага нь газар олгох, ашиглах, эзэмших, өмчлөх ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй, зөвхөн хуулийн хэрэгжилтийг хангуулах, газар зохион байгуулалтын тайлан, төлөвлөгөөг засгийн газарт оруулж батлуулах, тайлагнах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Газар зохион байгуулалтын ажлыг 2015 оноос хойш одоог хүртэл газар зохион байгуулалтын мэдээллийг системийг цахимжуулж байгаа. Уг мэдээллийн систем нь Улсын Бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож хууль бус газар олголтыг бүрэн зогсоосон. Дахин хэлэхэд миний хувьд ажил албан тушаалаа ашиглан хэн нэгэн хүнд ямар нэгэн байдлаар нэг ч газар олгож, зарж байгаагүй. Миний ажлын үндсэн чиг үүрэгт ч тийм зүйл байхгүй. Миний ажил болон хоббиг улс төржүүлэн бусдад илт худал мэдээллийг миний зургийг дур мэдэн ашиглаж элдэв дүрс хэлбэрт оруулан олон нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд тарааж миний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байна. Буруутай этгээдийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 95-96х/, “...Би одоо бол “Би одоо бол “Нарны хүлэг” морин спорт, уяачдын холбооны тэргүүний сонгуульт ажлыг хийхгүй байгаа. 2018 оны эхээр байх би санахгүй байна энэ холбооны хурал болж тэр Хурлаар холбооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн. Яг одоо бол хурдан удмын гэж хэлж болохоор 4 тооны адуу байгаа. Уядаггүй 69 тооны адуу байсан....хурдан удмын 4 адуунаас нэгийг уяж аймгийн наадамд уралдуулсан, Нөгөө 3 нь уягдахгүй байгаа. Эдгээр адуунууд бүгд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт айлд маллуулж байгаа. Миний хувьд өөрөө гардаж адуу мал уяад явдаггүй. Тийм зав ч надад байхгүй. Харин нутгийн болон танил уяачид, малчдыг гуйж өөрийн адуугаа уяж уралдуулдаг....Би өөрөө ажилдаа өглөө 07 цаг 30 минут гэхэд байнга ирдэг. Манай ажил 08 цаг 30 минутад эхлэх ёстой. Би аль болох эрт ирж ажлаа эхэлдэг...манай байгууллагын хувьд иргэн болон хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах ямар нэгэн эрх байхгүй, түүнд оролцдоггүй....” гэх /5-р хх-ийн 192-193х/,
Хохирогч Б.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өөрөө фитнес зааланд хичээллэдэг бөгөөд 2020 оны 04 сарын үед байх cap өдрийг нь санахгүй байна надтай хамт спортоор хичээллэдэг хүмүүсийн нэг нь “таны талаар фэйсбүүк сайт дээр мэдээлэл гарсан байна шүү” гэж хэлж байсан. Тухайн үедээ ямар фэйсбүүк дээр юу гэж бичсэн байгааг асуугаагүй. Тэгээд хоорондоо ярилцаад өнгөрч байсан. Би энэ фэйсбүүк хэрэглэгчийн тавьсан мэдээллийг харлаа. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр "Эрхэм ерөнхий сайдаа, ерөнхийлөгчөө та энэ нөхөр дээр тайлбар хийнэ үү?” гэсэн тайлбартайгаар миний зургийг ерөнхийлөгч болон ерөнхий сайдын зурагтай хамтатган утсан хүүхэлдэйн дүрслэлээр тавьсан байна. Энэ мэдээлэлдээ намайг ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарыг өөрийнхөө үгээр хөдөлгөдөг хүн гэж бичсэн байна. Энэ бол огт худлаа зүйл. Би Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд Хүрэлсүх нарыг огт танихгүй. Ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй. Энэ 2 хүнийг ойроос ч харж байгаагүй. Би Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг өөрийнхөө үгээр хөдөлгөдөг, ойр дотно байдаг гэж хэн нэгэнд мэдэгдсэн зүйл огт байхгүй. Хэрэв хэн нэгэн хүнд тэгж хэлсэн бол тэр хүн гарч нотлох хэрэгтэй. Энэ мэдээлэл ор үндэсгүй, миний нэр төрд халдсан худал мэдээлэл, эрүүгийн гэмт хэрэг байна. Мөн “Шаазгай” нэртэй фэйсбүүк хуудсанд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Авилга авна, бас өгнө гэдэг нөхрийг өөрийг нь хартал шэйр хийцгээе. Миний хууль шүүх миний гарт байна гэдэг нөхөртэй хотын дарга Амарсайхан тэмцэх цаг иржээ” гэсэн тайлбартайгаар мэдээлэл оруулсан байна. Энэ мэдээлэлд миний танил Батхүүг миний төрсөн дүү мэтээр худлаа бичиж, түүнийг ерөнхий сайдын баруун гар гэж бичсэн байна. Мөн намайг Богдхан уулын аль ч аманд газар авч өгнө гэж бусдыг залилж мөнгө төгрөг авсан мэтээр бичсэн байна. Ийм зүйл огт байхгүй. Энэ бол худлаа зүйл. Хүнд газар авч өгнө гэж эд зүйл авсан, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа зүйл байхгүй. Манай “Уран ган” ХХК нь гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Хан түшээ” нэртэй орон сууцны хотхоныг 2013-2015 оны хооронд барьж байгуулсан. Энэ хотхон нь нийт 7 байр бүхий 250 айлын орон сууцтай бөгөөд газрын маргаанаас болоод одоог хүртэл Улсын комисс хүлээж аваагүй байгаа... Энэ хотхоны газрын маргааныг Бээжинхүү гэх эмэгтэй анх гаргаж шүүх, цагдаагийн байгууллагаар 2015 оноос хойш шалгагдсан. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч хошууч Бат-Эрдэнэ шалгаж хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт өгч прокурорын хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан байгаа. Ер нь бол миний мэдэж байгаагаар 10 гаруй удаа прокурор хэргийг хааж, нээж сэргээн шалгаж байсан....” гэх /5-р хх-ийн 187-188х/,
“Нийслэл групп” ХХК-ийн албан тасалгаанд хийсэн нэгжлэгийн явцад хураан авсан Б.Уын эзэмшдэг 5 гэж дугаарласан компьютерт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Делл фирмийн 5 тоогоор дугаарласан “2019 оны 10 дугаар сараас хойш Б.Уын өөрийнх нь ашиглаж байгаа” гэх B6KMC2S сериал дугаартай компьютерын процессорын “С” диск нь 97 GB, “Е” диск нь 368 GB хэмжээтэй байх бөгөөд үүнээс “Десктоп” хэсэгт “Medee” гэх нэрээр хадгалсан хавтас /folder/-нд 3,19 gb хэмжээтэй, 25 ширхэг хавтас бүхий 608 файл нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж болохоор байлаа.
Хавтсанд хадгалагдаж буй файлууд болон файлын хэмжээ, тоо ширхгийн талаарх мэдээллийг дараах фото зургуудаар харуулсан байна.
Мөн компьютерын хогийн сав буюу Recycle Bin хэсэг рүү “2,35 gb хэмжээтэй, 29 хавтас бүхий 2,029 файлыг устгаж оруулсан байв. Эдгээр файлуудыг хуулбарлаж авахын тулд хогийн савнаас гаргаж авсан файл” гэх нэртэй хавтас үүсгэж, тухайн файлуудыг хуулбарласан болно. Хуулбарлан авсан файлуудад үзлэг хийхэд мөн улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн фото зураг бүхий эвлүүлсэн файлууд гарч ирэв...” гэх мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-24, 84-112х/,
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Даам гар” нэртэй фэйсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн: “...”Даам гар” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн өөрийн мэдээллийг харах зорилгоор "тухай” гэсэн хэсэгт ороход овог, нэр, төрсөн огноо, утасны дугаар, хаягийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй бөгөөд 10,328 хүн “лайк дарсан, 11,822 хүн дагаж байна гэсэн мэдээлэл бичигдсэн байна. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Шаазгай” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн “Төрийн тусгай хамгаалалт газар “БОАЖЯ-ны дэргэд агентлаг бий. Гэтэл төрийн агентлагаас дээгүүр мэдэлтэй нэгэн гарч иржээ. Богд хан уулын аль ч аманд ямар ч хэмжээний газар авч чадна гэж бусдыг залилдаг “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан ч одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй явна...” гэж эхэлсэн зурагтай мэдээллийг хуулбарлан оруулсан байна....дараагийн мэдээлэлд үзлэг хийхэд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Шаазгай” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21- ний өдрийн “Эрхэм ерөнхий сайдаа, ерөнхийлөгчөө та энэ нөхөр дээр тайлбар хийнэ үү” гэсэн гарчигтай зурагтай мэдээллийг хуулбарлан оруулсан байна....Дараагийн мэдээлэлд үзлэг хийхэд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “тэтгэврийн хөгшин иймэрхүү луйварчдаа зайлуулах цаг нь болсон юм биш үү ерөнхий сайдаа. Хятадуудад монголын мөн ч их газрыг зарсан даа энэ луйварчин” гэсэн гарчигтай “Газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн тайлбартай зурагт мэдээлэл оруулсан байна. Энэ мэдээлэлд 1 хүн таалагдсан, 28 удаа хуваалцсан, сэтгэгдэл бичигдээгүй байна, Дараагийн мэдээлэлд үзлэг хийхэд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “шаазгай” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн “УИХ-ын дарга, ерөнхий сайдаа иймэрхүү төрд бугласан хулгайчуудаа тэтгэвэрт нь хурдан гаргая” гэсэн гарчигтай, зурагтай мэдээллийг хуулбарлан оруулсан байна. Энэ мэдээллийг 1 удаа хуваалцсан, сэтгэгдэл бичигдээгүй байна...” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 11-25х/,
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хохирогч Ц.Ганхүүгийн мэдүүлэгт дурдсан интернэт орчны фэйсбүүк сүлжээнд байрлах “Шаазгай” гэсэн нэртэй хэрэглэгчийн мэдээлэлд үзлэг хийсэн: “....777 хүн лайк дарсан, 913 хүн дагаж байна., 2020 оны 04 дүгээр сарын 21-ний огноотой “Эрхэм ерөнхий сайдаа, ерөнхийлөгчөө та энэ нөхөр дээр тайлбар хийнэ үү” гэсэн гарчигтай зурагтай мэдээлэл байна. ...энэ мэдээлэлд 3 хүн таалагдсан, инээсэн дүрс дарагдсан бөгөөд 40 удаа хуваалцсан, сэтгэгдэл бичээгүй байна. Дараагийн мэдээлэлд үзлэг хийхэд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой УИХ-ын дарга, ерөнхий сайдаа иймэрхүү төрд бугласан хулгайчуудаа тэтгэвэрт нь хурдан гаргая” гэсэн гарчигтай зурагтай мэдээлэл оруулсан бөгөөд Ц.Ганхүү гэх хүний монгол дээл өмссөн, морины хажууд авхуулсан зурагтай мэдээлэл байна. Энэ мэдээлэлд 14 хүн таалагдсан, уурласан дүрс дарагдсан бөгөөд 71 удаа хуваалцсан сэтгэгдэл бичигдээгүй байна.... гэх тэмдэглэл /3-р хх-ийн 26-37х/,
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Batbold Boldbaatar” нэртэй фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 46-53х/,
Гэрч С.Батгүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “...Б.У гэдэг залуу тус компанид дизайнераар ажиллаж байсан. Гэхдээ байнга компани дээр ирээд байдаггүй байсан...Б.У ашигладаг гээд кодтой компьютер байдаг байсан. Тэр компьютер дээр У л ажилладаг бөгөөд сэтгүүлийн эхийг бэлтгэж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 6-7х/,
Гэрч А.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр: “...Мөн гэрээгээр У гэдэг залуу ажилладаг бөгөөд эх бэлтгэгч буюу дизайнерын үүрэгтэй. У бол ажил дээр байнга ирээд байдаггүй. Сарын эцэс юм уу сэтгүүлийн хэвлэгдэх үеэр ирж ажиллаад явдаг. Э.Г гэдэг хүн 2020 оны 01 дүгээр сарын сүүлчээс эхлэн манай ажил дээр ирэх болсон. Энэ хүн нь АНУ-ын Сан франциско хотод ерөнхий консулаар ажиллаж байгаад ирсэн гэдэг бөгөөд манай компанийн хувь эзэмшигч гэж би ойлгодог. ..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 102- 104х/,
Гэрч Э.Энхбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр: “...Манай компанийн байранд ашиглаж байгаа 9 компьютер, ашиглахгүй сул 1 процессор байсан. Эдгээрийг Авлилгатай тэмцэх газрын ажилтнууд хураан авч дугаарлаад явсан. Дугаарыг би өөрөө нааж өгсөн болохоор хэний компьютерын процессор хэдэн номертой хураагдсан гэдгийг сайн мэдэж байна...5 дугаартай процессор нь дизайнер Уын ашиглаж байгаа процессор юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-107х/,
Гэрч Ж.Нямбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр: “... Би компьютерын программист мэргэжилтэй бөгөөд "Хас сошиал медиа" ХХК-ийн эзэмшигч Э.Гын хүсэлтээр 2016 онд энэ компанид программистаар ажиллах болсон. ...Миний мэдэж байгаагаар сэтгүүлч Төмөрсүх, дизайнер У, нарийн бичиг Энхбилэг нар сууж ажиллаж байдаг. Э.Г өөрөө мөн ажилладаг байх. Өөр ямар хүмүүс ажилладаг болохыг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 108-110х/,
Гэрч Л.Лувсан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Байгууллагын дарга болон орлогч даргын ажлын цагийн энэ системээр бүртгэдэггүй...миний харж байгаагаар Ц.Ганхүү дарга өглөө ажилдаа их эрт ирдэг. Өөрөөр хэлбэл 7 цаг 30 минут гэхэд ирсэн байдаг....иргэд харахдаа манай байгууллагыг газар өмчлөх, эзэмших асуудлыг шийдвэрлэдэг өндөр эрх мэдэлтэй гэж ойлгодог. Гэтэл манай ажил үүрэгт тийм эрх хэмжээ байхгүй...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 197-198х/,
Гэрч Р.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ....Ганхүү дарга бол өөрөө морь уяж явдаггүй. Морь уяна гэдэг бол өөрөө байнга мориныхоо хажууд байж уяа сойлгыг нь тааруулж байхыг хэлэн байх. Ц.Ганхүү даргын хувьд тийм зүйл байхгүй. Ажлын өдрүүдэд ажил дээрээ ажлаа гүйцэтгээд байж байдаг. Хүнээр л морь уяулдаг байх ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 200-202х/,
Гэрч М.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би өөрөө 08 цагт ажилдаа ирэх үүрэгтэй байдаг. Гэхдээ замын түгжрэлээс болоод ажилдаа эрт ирэх болдог. Ц.Ганхүү даргатай байнга таардаг ажилдаа маш эрт ирдэг. Тийм болохоор би хариуцсан үйлчлэгч нартаа Ганхүү даргаас өмнө ирж өрөөг нь цэвэрлэж бай гэж хэлдэг ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 203-204х/,
Гэрч Л.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Ц.Ганхүү дарга өглөө 07 цаг 30 минут гэхэд ажил дээрээ ирдэг ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 205-207х/,
Гэрч Н.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би Ганхүү ахтай байнга уулзаад байж чаддаггүй. Сардаа нэг удаа ажлын байдлаас болж уулздаг. Ганхүү хэдэн тооны хурдан морьтой, адуутай болохыг би сайн мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 208-209х/,
Гэрч Б.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Захирал надад Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайдыг таньдаг, харилцаа холбоотой байдаг гэж ярьж байгаагүй. Эдгээр хүмүүстэй захирал ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, танихгүй...Манай компани “Хан түшээ” нэртэй орон сууцны хотхоныг 2013 онд анх барьж эхэлсэн бөгөөд 2016 онд ашиглалтад орсон...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 212-213х/,
Гэрч Г.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Фэйсбүүк сүлжээнд бүртгэлтэй хаягаараа өөрийн үзэл санаагаараа нийтлэл бичиж байгаа нь тухайн мэдээллийн эх сурвалжийг дурдаагүй нөхцөлд тухайн бүртгэлтэй фэйсбүүк хаяг өөрөө гэж үзэх боломжтой байдаг...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 17-19х/,
Гэрч Х.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Лхагвасүрэн ах энэ хоёр төрийн өндөр албан тушаалтныг таньдаг харилцдаг байсан бол надад хэлэх байх ...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 214-216х/,
Хэл шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт /5-р хх-ийн 238-244х/,
“Уран ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолууд /5-р хх-ийн 162-172х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /6-р хх-ийн 160-162х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд Шүүгдэгч Э.Г нь үргэлжилсэн үйлдлээр Б.Утай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “МН таур” төвийн 1306 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нийслэл групп” ХХК-ийн байранд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн талаар: “Уран Ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнд ухамсрын шанаа өгөөч ээ ерөнхий сайдаа тэрээр ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр бол миний үгээр хөдөлдөг гэж цээжээ дэлддэг болжээ. Түүний үгээр хөдөлдөг төрийн томчууд байдаг гэдэгт итгэх хүн үгүй л болов уу? Улс орны маань төрийн тэргүүнүүд жирийн нэг компанийн захирлын гар, хөл болж явна гэвэл нар баруунаасаа гарах байх даа”, “...Гэтэл төрийн агентлагаас дээгүүр мэдэлтэй нэгэн гарч иржээ. Богд хан уулын аль ч аманд ямар ч хэмжээний газар авч чадна гэж бусдыг залилдаг “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан ч одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй явна”, “Нэгэн баримт дэлгэхэд: Зайсанд барьсан “Хан түшээ” хотхоныг улсын комисс хүлээж аваагүй байхад Ерөнхий сайдын баруун гар гэж өөрийгөө ярьдаг төрсөн дүү Б.Батхүү нь дур мэдэн айлуудаа оруулсан байх юм. Тэдний дураараа дургихад нь хотын дарга С.Амарсайхан толгойг нь илээд л байж байдаг нь нэг учиртай. Төрийн агентлагаас дээгүүр жаалдаг ах, дүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгаж зохих шийтгэлийг нь оноох цаг болжээ” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодези, Зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн талаар “Төрийн ажил хийдэггүй морины ажил хийдэг даргыг төрөөс зайлуулъя. Төрийн ажлыг хувийн компани шигээ санаж агентлаг дээрээ сард ганц хоёрхон гэгээн дүрээ харуулчхаад бусад цагт нь мориныхоо жүчээнд бөртөлзөж байдаг энэ хүний Ц.Ганхүү гэдэг. “Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн тэрээр газрын наймааны мөнгөөрөө хурдан морь хэдэн зуун саяар ч хамаагүй худалдаж авч цуглуулах хоббитой”, “Газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг тус тус зааварчилгаа өгч Б.Уаар бэлтгүүлсэн,
Улмаар дээрх бэлтгүүлсэн мэдээлэл болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодези, Зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн талаар “Шаазгай”, “Даам rap”, Batbold Batbaatar” /Батболд Батбаатар/ нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Төрийн ажил хийдэггүй морины ажил хийдэг даргыг төрөөс зайлуулъя. Төрийн ажлыг хувийн компани шигээ санаж агентлаг дээрээ сард ганц хоёрхон гэгээн дүрээ харуулчхаад бусад цагт нь мориныхоо жүчээнд бөртөлзөж байдаг энэ хүний Ц.Ганхүү гэдэг. “Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн тэрээр газрын наймааны мөнгөөрөө хурдан морь хэдэн зуун саяар ч хамаагүй худалдаж авч цуглуулах хоббитой” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийн хамт,
2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Даам гар” нэртэй фэйсбүүк хаягт “Газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийн хамт,
“Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн талаар: 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Шаазгай”, “Даам” нэртэй фэйсбүүк хаягт, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Batbold Batbaatar” /Батболд Батбаатар/ нэртэй фэйсбүүк хаягт “Уран Ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнд ухамсрын шанаа өгөөч ээ ерөнхий сайдаа Тэрээр ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр бол миний үгээр хөдөлдөг гэж цээжээ дэлддэг болжээ. Түүний үгээр хөдөлдөг төрийн томчууд байдаг гэдэгт итгэх хүн үгүй л болов уу? Улс орны маань төрийн тэргүүнүүд жирийн нэг компанийн захирлын гар, хөл болж явна гэвэл нар баруунаасаа гарах байх даа” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийн хамт,
“Шаазгай”, “Batbold Batbaatar” /Батболд Батбаатар/ нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 04 сарын 22-ны өдөр “...Гэтэл төрийн агентлагаас дээгүүр мэдэлтэй нэгэн гарч иржээ. Богд хан уулын аль ч аманд ямар ч хэмжээний газар авч чадна гэж бусдыг залилдаг “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан ч одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй явна” гэсэн, “Нэгэн баримт дэлгэхэд: Зайсанд барьсан “Хан түшээ” хотхоныг улсын комисс хүлээж аваагүй байхад Ерөнхий сайдын баруун гар гэж өөрийгөө ярьдаг төрсөн дүү Б.Батхүү нь дур мэдэн айлуудаа оруулсан байх юм. Тэдний дураараа дургихад нь хотын дарга С.Амарсайхан толгойг нь илээд л байж байдаг нь нэг учиртай. Төрийн агентлагаас дээгүүр жаалдаг ах, дүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгаж зохих шийтгэлийг нь оноох цаг болжээ” гэсэн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг зургийн хамт олон нийтэд тараасан гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн,
Шүүгдэгч Б.У нь үргэлжилсэн үйлдлээр Э.Гтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “МН таур” төвийн 1306 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нийслэл групп” ХХК-ийн байранд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн талаар: “Уран Ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнд ухамсрын шанаа өгөөч ээ ерөнхий сайдаа Тэрээр ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр бол миний үгээр хөдөлдөг гэж цээжээ дэлддэг болжээ. Түүний үгээр хөдөлдөг төрийн томчууд байдаг гэдэгт итгэх хүн үгүй л болов уу? Улс орны маань төрийн тэргүүнүүд жирийн нэг компанийн захирлын гар, хөл болж явна гэвэл нар баруунаасаа гарах байх даа”, “...Гэтэл төрийн агентлагаас дээгүүр мэдэлтэй нэгэн гарч иржээ. Богд хан уулын аль ч аманд ямар ч хэмжээний газар авч чадна гэж бусдыг залилдаг “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан ч одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй явна”, “Нэгэн баримт дэлгэхэд: Зайсанд барьсан “Хан түшээ" хотхоныг улсын комисс хүлээж аваагүй байхад Ерөнхий сайдын баруун гар гэж өөрийгөө ярьдаг төрсөн дүү Б.Батхүү нь дур мэдэн айлуудаа оруулсан байх юм. Тэдний дураараа дургихад нь хотын дарга С.Амарсайхан толгойг нь илээд л байж байдаг нь нэг учиртай. Төрийн агентлагаас дээгүүр жаалдаг ах, дүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгаж зохих шийтгэлийг нь оноох цаг болжээ” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодези, Зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн талаар “Төрийн ажил хийдэггүй морины ажил хийдэг даргыг төрөөс зайлуулъя. Төрийн ажлыг хувийн компани шигээ санаж агентлаг дээрээ сард ганц хоёрхон гэгээн дүрээ харуулчхаад бусад цагт нь мориныхоо жүчээнд бөртөлзөж байдаг энэ хүний Ц.Ганхүү гэдэг. “Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн тэрээр газрын наймааны мөнгөөрөө хурдан морь хэдэн зуун саяар ч хамаагүй худалдаж авч цуглуулах хоббитой”, Газрын мафийн нууц эзэн Ганхүүтэй танилц” гэсэн илт худал мэдээлэл, гэрэл зургийг тус тус Э.Гын зааварчилгааны дагуу бэлтгэж, худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Гыг нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун мянган төгрөгийн торгууль,
Шүүгдэгч Б.Уыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 53 хоног, Б.Уын цагдан хоригдсон 53 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж, торгох ялын биелүүлэх хэмжээг тогтоож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 гэж дугаарласан саарал өнгийн нүүртэй, хар өнгийн “Dell” маркийн Service code 24342037156 дугаартай 1 ширхэг компьютерыг “Нийслэл групп ХХК-д” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, 1-р хх-ийн 25, 26 дугаар хуудсанд №1, №2 гэж дугаарласан Б.Уын компьютерт байсан файлуудыг хуулбарлан авсан бичлэг бүхий диск, 1-р хх-ийн 121 дүгээр хуудсанд Процессор №6 үзлэг хийсэн гэсэн бичиглэл бүхий диск, 1-р хх-ийн 180 дугаар хуудсанд Б.Уын биед үзлэг хийсэн тэмдэглэлийн явцыг тусгасан бичлэг бүхий диск, 4-р хх-ийн 43 дугаар хуудсанд шинжээчийн 2906 дугаартай дүгнэлтийн хавсралт диск -ийг тус тус хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр, төр алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг,
Шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 53 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /795,000/ хасч 505,000 төгрөгөөр,
Шүүгдэгч Б.Уын цагдан хоригдсон 53 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /795,000/ хасч 205,000 төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Б.У нарыг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 гэж дугаарласан саарал өнгийн нүүртэй, хар өнгийн “Dell” маркийн Service code 24342037156 дугаартай 1 ширхэг компьютерыг Нийслэл групп ХХК-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,
1-р хх-ийн 25, 26 дугаар хуудсанд №1, №2 гэж дугаарласан Б.Уын компьютерт байсан файлуудыг хуулбарлан авсан бичлэг бүхий диск, 1-р хх-ийн 121 дүгээр хуудсанд Процессор №6 үзлэг хийсэн гэсэн бичиглэл бүхий диск, 1-р хх-ийн 180 дугаар хуудсанд Б.Уын биед үзлэг хийсэн тэмдэглэлийн явцыг тусгасан бичлэг бүхий диск, 4-р хх-ийн 43 дугаар хуудсанд шинжээчийн 2906 дугаартай дүгнэлтийн хавсралт диск-ийг тус тус хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× П.АРИУНБОЛД