| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0041/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 51
2021 01 13 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Залан овогт Батбаярын Хд холбогдох эрүүгийн 1811 00468 0899 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 24 дүгээр гудамж 14 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд нийтийн байр түрээслэн амьдарч байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Залан овогт Батбаярын Х /РД: РГ94010135/,
/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь иргэн Б.Чулуундолгорт өөрийгөө Дорнод аймгийн Баянхошуу боомтын орлогч дарга гэж танилцуулан түүнтэй гар утсаар холбогдон Дорнод аймгийн Баянхошуу боомтын отрядын орчимд манай 03-ын хамаатнууд хямдхан борц зарж байна, та борц худалдаж аваад ӨМӨЗО-руу гаргаж зарах уу” гэж хуурч, Б.Чулуундолгороос Хаан банкны 5059235892 дугаарын дансаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах АТМ-аас 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 180,000 төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг бүюу нийт 485,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх
Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын эхээр ажилгүй байсан, салсан эхнэрээсээ хүүхдээ өөр дээрээ авах гээд мөнгө төгрөг хэрэгтэй байсан ба өөрийн ашиглаж байсан нэг дугаараас Чулуундолгор эгчийн 89111919 дугаарын утас руу залгаад та борцоо авах хэвээрээ юу, урьдчилгаа мөнгө төгрөг өгөх боломжтой юу гэж асуухад боломж бололцоо байна, би чамд урьдчилгаа 185.000 төгрөг явуулъя, чи дансны дугаараа явуулчих, би шилжүүлье гэхээр нь надад ямар нэгэн банкны дансны дугаар байхгүй учраас төрсөн эгч Амаржаргалын Хаан банкны 5059235892 дугаартай дансыг өгч Чулуундолгор эгчээр 185,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тэр мөнгөөрөө замын зардал, хувцас хунар аваад хүүхдээ өөр дээрээ авч ирсэн. Тэгээд хүүхдээ Хөвсгөл аймаг руу ээж, аав руугаа өгч явуулаад цэцэрлэгт оруулахаар болсон. Аав, ээж миний утас руу залгаад хүүхдийг чинь цэцэрлэгт оруулахад цэцэрлэгийн эд зүйл авахад мөнгө хэрэгтэй байна гэсэн би тэр үед ажилгүй, мөнгөгүй байсан учраас Чулуундолгор эгчийн утас руу залгаад “би нөгөө хүнтэй уулзаад байж байна, борц явуулахад бэлэн болчихлоо, та үлдсэн мөнгөө яаралтай шилжүүлээрэй, энэ хүн нэхээд байна” гэж худал хэлсэн. Гэтэл Чулуундолгор эгч миний хэлсэн дээрх данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би тухайн үед Чулуундолгор эгчид “таны явуулсан 485,000 төгрөгт 45 кг борц болох юм байна шүү, борцоо Дорнод аймгийн мэдээлэл соёл сурталчилгаа хариуцсан орлогч Энхбаяр гэдэг хүнээр өгч явуулахаар боллоо гэж худал зохиож хэлсэн...” гэх /хх-ийн 68-69х/,
Хохирогч Б.Чулуундолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид 2 караокед сууж байгаад санаандгүй байдлаар Х, Пүрэвсүрэн гэх 2 дүү залуучуудтай танилцсан. Бид нар өөрсдийнхөө талаар ярьж суусан би тэр хоёр залууд ӨМӨЗО-нд багшилдаг гэж танилцуулсан. Харин Х Дорнод аймгийн Баянхошуу боомтын орлогч дарга, Пүүжээ гэгч нь Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга гэж танилцуулсан. ...Тэгээд бид 4 дуулж байгаад Х гэгч нь миний гар утасны дугаарыг аваад салцгаасан. Тэр өдрөөс хойш би Х гэгчтэй 3 сарын турш утсаар ярихад цэргийн ангид үүрэг гүйцэтгэж байгаа мэт итгэл үнэмшил төрүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Х над руу гар утсаар холбогдон “Дорнод аймгийн Баянхошуу отрядын орчимд манай 03-ын хамаатнууд хямдхан борц зарж байна, та борц худалдаж аваад урагшаа ӨМӨЗО-руу гаргаж зарах уу, надад бэлэн мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлсэн. 03 гэдэг нь Х гэгчийн туслах хилийн цэрэгт ажилладаг хүмүүсийн пролл нь гэсэн тэгээд Х надад “та манай 03-ын эхнэрийн 5059235892 дугаартай Хаан банкны данс руу урьдчилгаа мөнгө болох 185.000 төгрөг шилжүүлээч...” гэсэн. Би мөнгөө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах АТМ-аас өөрийн 5030152928 дугаартай Хаан банкны данснаас шилжүүлсэн. Шилжүүлсний дараа “борцныхоо зургийг харъя” гэхэд Х “хил дээр интернэт болон сүлжээ байхгүй, зураг явуулах боломжгүй. Хэрвээ та хармаар байвал та бид хоёр хамтдаа ӨМӨЗО руу явж борцоо зарж болно шүүдээ” гэж хэлсэн. 1 дүгээр сарын 15-ны өдөр Х надад “би эндээс 50 кг борц гаргачихлаа, та надад 300,000 төгрөг яаралтай явуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би Замын-Үүдийн Хаан банкны экспресс банк эвдэрсэн учраас мөнгө авах гэж байсан эмэгтэйг гуйж би бэлэн 300,000 төгрөг өгч тэр эмэгтэйн данснаас 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр хамт явахаар тохирч Х би хилийн зооныг шалгаж яваад Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор борц болон 03-ын хамт хилээр ӨМӨЗО- ны Зүүн үзэмчин хошууны боомтоор гарна, та Хятад улс руу хурдан гараад Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтон дээр хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр сарын 15-аас хойш Х дахиж холбоо бариагүй, 86501779 гэх дугаар нь холбогдох боломжгүй болсон...” гэх /хх-ийн 29х-30х/,
Гэрч Ц.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Б.Х бол миний төрсөн дүү бөгөөд 4,5 жилийн өмнө Хөвсгөл аймаг дахь гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд хааяа утсаар яриад амьд байгаагаа мэдэгддэг болсон. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сард манай аав нас барах үед ажил явдалд нь ирээд явсан. Үүнээс хойш дахин уулзаагүй. 2018 оны 1 дүгээр сард Х нь миний Хаан банкны 5059235892 гэсэн картыг хүнээс мөнгө аваад буцаан өгнө гэж хэлж аваад дахин авчирч өгөөгүй. Ингээд дараа нь би картаа хаалгаад дахин захиалан авсан. Би Хг хүнээс мөнгө залилан авсан талаар мэдээгүй...” гэх /хх-ийн 35- 36х/,
Гэрч Ц.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид хоёр танилцаад хоёр жил болсон хэдий ч зан харилцааны тал дээр ямар нэгэн асуудал байхгүй, их сайхан харилцаатай байдаг ба миний хоёр хүүхдийн эцгийн оронд эцэг болон амьдарч байгаа. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд түрээсийн хашаанд амьдарч, Эмээлт зах дээр өлөнгийн үйлдвэрт хамт ажилладаг. ...төлөв даруу, ажилч хичээнгүй зантай, бусадтай их нийтэч, дуугүй, архи, тамхи хэрэглээд байдаггүй, амьдралын төлөө их зүтгэлтэй хүн байгаа юм...” гэх /хх-ийн 65х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Хг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Шүүгдэгч Залан овогт Батбаярын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД