| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0244/И |
| Дугаар | 131/ШШ2017/00244 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2017/00244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1957 онд Бууцагаан суманд төрсөн. 1974 оноос 1976 онд Баянхонгор аймгийн БТМС-ийн салхивч, нимгэн төмөрчин мэргэжлээр төгссөн. Баянхонгор аймгийн ТТБТрестэд сантехник бригадад 1976-1978 онд ажиллаж байгаад 1978-1981 онд Барилгын цэргийн 158 дугаар ангид мэргэжлийнхээ ажлыг хийж байгаад халагдаж 1981-1985 онуудад Сантехникийн Касум, Цэрэнбанди даргатай бригадад ажиллаж байгаад 1985 оы 12 дугаар сарын 14-ний өдөр тахир дутуугийн группэд 6 сараар орсон боловч 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа буцаж орж 1986 оны 1991 оны хүртэл үргэжлүүлэн ажилласан. 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Барилгын байгууллага бүтцийн өөрчлөлтөд орж Барилгачин пүүсэд бригадын даргаар ажиллан 1993 онд Барилгачин пүүс нь Барилгачин ХК болон өөрчлөгдөж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгын байгууллагад сантехникч гагнуурчин мэргэжлээр ажиллаж байсан учир миний ажилласан байдлыг тогтоож өгч өндөр настаны тэтгэвэрт гара******* туслалцаа үзүүлнэ үү гэв.
Шүүх хуралдаанаар Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 1976-1991 оны баримтыг Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт *******галагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 41 тоот албан бичиг, 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 179 тоот албан бичиг,гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр нэг бүрчлэн харуулж шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд сантехникчээр, 1981 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал,1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин пүүс болон Барилгачин ХК-д сантехникч, гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь
1. Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1976.06.30-ны өдрийн 85 тоот тушаалд Барилгын техник мэргэжпийн сургууль төгсч ирсэн хавсралтад нэр заагдсан ажилчдыг 07-р сарын 01-нээс эхлэн барилга угсралтын хэсгүүдэд нормчноор ажиллуулсугай гэсэнд ******* овогтой ******* гэж
2. Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1977.12.06-ны өдрийн 188 тоот тушаалд хавсралтад нэр заагдсан ажилчдыг 11-р сарын 28-наас эхлэн өдөрт 2 цагаар илүү ажиллуулсугай гэсэнд сантехникч Б.******* 3-р зэрэгтэй гэж.
3. Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1978.05.18-ны өдрийн 93 тоот тушаалд хавсралтад нэр заагдсан ажилчид, албан хаагчдын ээлжийн амралтыг тус тусын заасан ажлын хоногоор 6-р сарын 05-наас эхлэн олгосугай гэсний хавсралтад сантехникч ******* овогтой ******* 22 хоног амрах гэж.
4. Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1978.06.27-ны өдрийн 122 тоот тушаалд Барилга угсралтын бригадуудаас цэргийн албанд тэнцсэн ажилчдыг хавсралт ёсоор 6-р сарын 25-наар тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, аймгийн цэрэг татлагын комиссын мэдэлд шилжүүлсүгэй гэсний хавсралтад сантехникч ******* овогтой ******* гэж.
5. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1981.11.03-ны өдрийн 330 тоот тушаалд цэргээс халагдаж ирсэн ******* овогтой *******г сантехникийн Цэрэнбанди даргатай бригадад нормчноор 10-р сарын 30-наас эхлэн авч ажиллуулсугай гэж.
6. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1982 06 сарын 21-ний өдрийн 183 тоот тушаалд 1982 оны 07-р сарын 01-нээс эхлэн амрах ажилчин албан хаагчдын нэрсээр тус тусын ажлын хоногоор олгосугай гэсэнд сантехникч гагнуурчин ******* овогтой ******* 23 хоног амрах гэж.
7. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1983.03.23-ны өдрийн 60 тоот тушаалд 1982 оны төлөвлөгөө жилийн дүнгээр биелүүлсэн ажилчдад нормт цагтай харьцуулснаар нийт ба тасралтүй ажилласан нэмэгдлийг хавсралт ёсоор зохих хувиар мэргэжлийн зэргийн хийснээр нь буюу цагаар нь тарифт цалингийн жилийн дүнгээс бодож олгосугай гэсэнд сантехникч гагнуурчин ******* овогтой ******* норм биелүүлэлт 107,3 гэж.
8. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1984.11.19-ний өдрийн 240 тоот тушаалд 1984 оны 12-р сарын 01-нээс эхлэн амрах ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтыг тус тусын ажлын хоногоор олгосугай гэсний хавсралтад сантехникч гагнуурчин ******* овогтой ******* 24 хоног амрах гэж.
9.Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1985.03.10-ны өдрийн 36 тоот тушаалд 1984 онд хортой нөхцөлд ажилласны нэмэгдлийн олгосугай гэсэнд хавсралт 1-д ******* овогтой ******* 634 төгрөг гэж.
10. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1982.06.21-ний өдрийн 183 тоот тушаалд 1982 оны 07-р сарын 01-нээс эхлэн амрах ажилчин, албан хаагчдын нэрсээр тус тусын ажлын хоногоор олгосугай гэсэнд сантехникч гагнуурчин ******* овогтой ******* 24 хоног амрах гэж.
11. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1987.08.22-ны өдрийн 209 тоот тушаалд ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтыг 1987.09.01-нээс эхлэн тус тусын ажлын хоногоор олгосугай гэсэнд сантехникч гагнуурчин ******* овогтой ******* 25 хоног амрах гэж.
12. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1988.07.20-ны өдрийн 202 тоот тушаалд ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтыг 8-р сарын 01-нээс эхлэн тус тусын ажлын хоногоор олгосугай гэсэнд сантехникч гагнуурчин ******* овогтой ******* 26 хоног амрах гэж.
13. Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1989.10.23-ны өдрийн 330 тоот тушаалд ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтыг 11-р сарын 01-нээс эхлэн олгосугай гэсэнд хавсралтад сантехникч гагнуурчин ******* овогтой ******* 27 хоног амрах гэж.
14. Баянхонгорын Техник туслщщааны 'барилгын 3-р трестийн даргын 1990.03.23-ны өдрийн 76 тоот тушаалд ажилчин, албан хаагчдын амралтыг 4-р сарын 01-нээс эхлэн тусын ажлын хоногоор олгосугай гэсний хавсралтад сантехникч гагнуурчин ******* овогтой ******* 28 хоног амрах гэж.
15. Баянхонгор аймгийн барилга трестийн даргын 1991.04.10-ны едрийн 123 тоот тушаалд барилга трестийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийж байгаатай холбогдон пүүс ажилчид, ажилтнуудаа ажилд томилох, чөлөөлөх эрхтэй болсныг харгалзан бригадын ажилчдыг хувийн хэргийн хамт пүүсийн захирлын мэдэлд шилжүүлж 04-рсарын 01-нээс эхлэн тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсний хавсралтад "Барилгачин” пүүсийн ажилчнаар ******* овогтой ******* гэж Баянхонгор аймаг дахь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт *******галагдаж буй баримтаас тус тус түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 41 тоот албан бичиг, 1976-1995 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр,Барилгачин пүүс болон Барилгачин ХК нь 1991-1994 онуудад нийгмийн даатгалын байгууллагад тэтгэврийн даатгалын шимтгэл төлөн харьцаж байсан талаархи Баянхонгор аймгийн Эрүүл мэнд,нийгминй даатгалын хэлтсийн 179 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ын *******гийн 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд сантехникчээр, 1981 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал,1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус сантехникч, гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ