| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0110/И |
| Дугаар | 131/ШШ2017/00250 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2017/00250
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******д холбогдох
Орон сууц худалдсаны урьдчилгаанд төлсөн үнийн үлдэгдэл 1400000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* миний бие 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байрны урьдчилгаанд өгсөн 3500000 төгрөгөөс одоо үлдэгдэл 1400000 төгрөгийг шийдэж өгнө үү. Байранд 5 сарын хугацаан дахь тог, халаалт, усны мөнгө 1000000 төгрөгийг харилцан амаар тохирч суутгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны 5099690707 дансанд 400000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гар дээр бэлэн 200000 төгрөг бүгд 1100000 төгрөгийг авсан. Иймд үлдэгдэл 1400000 төгрөгийг шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.******* миний бие нь 1400000 төгрөгийг Ш.*******аас нэхэмжилснээс 1200000 төгрөгийг авахаар боллоо. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 200000 төгрөгийг татгалзаж байна. Өөр гомдол, санал алга байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* нь Ш.*******д холбогдуулан 1400000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгч нь 200000 төгрөгөөс татгалзсан тул түүнд 1200000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Өөр гомдол, санал байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь орон сууц худалдсаны урьдчилгаанд төлсөн үнийн үлдэгдэл 1400000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 200000 төгрөгийг татгалзсан, хариуцагч Ш.******* нь 1200000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******өд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь орон сууц худалдсаны урьдчилгаанд төлсөн үнийн үлдэгдэл 1400000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 200000 төгрөгийг татгалзсан, хариуцагч Ш.******* нь 1200000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******өд төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 18675 төгрөг, хариуцагч Ш.*******аас 16675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Ш.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ