| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0004/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 67
2021 01 19 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Том цагаан овогт Гочоогийн Нд холбогдох эрүүгийн 2011 00538 0943 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Том цагаан” ХХК-ны захирал ажилтай, ам бүл-2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 2 дугаар хороолол Тээвэрчдийн гудамжны 57-12 тоотод оршин суудаг,
-урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Том цагаан овогт Гочоогийн Н /РД: НВ75031414/,
/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Премиум палас” үйлчилгээний төвийн гадна зогсоол дээр “зам хааж байрлууллаа” гэх шалтгааны улмаас иргэн Л.Сайнзаяагийн эзэмшлийн 03-00 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын автомашины зүүн талын толийг өшиглөн хугалж 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх
Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... машинаа унаад явах гэтэл урд талд нэг “приус 41” маркийн тээврийн хэрэгсэл зам дээр машины хөдөлгөөн хаагаад таглаад тавьчихсан байсан...тэр машины эзнийг хайгаад олдохгүй байсан. Тэгээд хажууд талын машин гарахаар нь би арай гэж маневр хийж байгаад машинаа гаргаж авсан. Улмаар машинаа арай гэж гаргачхаад байж байгаад би тэр машины толийг гараараа толины нугасыг савахад “таг” гээд дуугарчихсан ба улмаар ойролцоох 1- 2 машины цаанаас яг машины эзэн эрэгтэй гарч ирээд хэрүүл хийгээд “машины толь яачихлаа” гэхээр нь би тэр залууд “30-40 минут машины эзнийг хайгаад, арай гэж маневр хийгээд гарч ирж байхад, толийг хагалаагүй байхад хагаллаа гэсэн үү” гэж хэлээд уур маань хүрээд машиных нь толийг хөлөөрөө өшиглөж хугалсан...”” гэх /хх-ийн 33-34х/,
Хохирогч Л.Сайнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлын газрын хүмүүстэй хамт 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Премиум Паласд” өөрийнхөө эзэмшлийн 03-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж машинаа тавих зогсоол байхгүй байхаар нь ажлын хүний машины урд байрлуулж тавьсан байсан...хоол идэж байхдаа миний утсанд дуудлага ирэхээр нь авч ярихад эмэгтэй хүн ярьж “машин гаргах гэсэн юм” гэхээр нь би удалгүй гарч ирсэн чинь миний машины зүүн талын толь хугараад утсан дээр унжсан байдалтай байсан. Тэгээд би хэн хугалсан бол гэж эргэн тойрноо харж зогсож байсан чинь нэг эгч хүрч ирээд “чиний машины толийг 44-94 УНЧ улсын дугаартай машины жолооч нь эрэгтэй хүн хугалаад явсан. Хугалсан толь газар үсэрч унахаар нь би авч утсан дээр уяж тавьсан” гэж хэлсэн...Хяналтын камерыг шүүлгэж үзэхэд миний машины урд байсан хар өнгийн машины жолооч миний машин дээр ирж утсыг харж байгаад машин руу нь очиж суусан. Тэгээд нэлээд удаж байгаад машинаа гаргаж аваад зогсоолын гарах хаалган дээр зогсож улмаар машинаас бууж ирээд миний машины зүүн талын толийг өшиглөхөд машины толь газарт үсэрч унасан байсан...” гэх /хх-ийн 22х/,
Гэрч Б.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...44-94 УНЧ гэсэн улсын дугаартай хар өнгийн машины жолооч зогсоолоос гарах зай байсан ба жолооч нь маневр хийж чадахгүй нэлээд удаж байгаад арай л гэж гарсан. Тэгээд жолооч нь тухайн хөндлөн зогссон байсан машин руу ундааны сав шидэж уурлаад байхаар нь би “та болиоч, яагаад хүний машин руу сав шидээд байгаа юм бэ” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд улмаар тэр машины толийг өшиглөхөд нь машины толь үсэрч газар унасан...” гэх /хх-ийн 26х/,
Бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17х/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28х/,
Шүүгдэгч Г.Н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 108х/,
Хохирогч Л.Сайнзаяа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 110х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 112х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Г.Нг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүх, шүүгдэгч Г.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргтйг хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Шүүгдэгч Том цагаан овогт Гочоогийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД